Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй

Түгээх    
2017-10-17 13:21:52 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна.

Хууль зүйн сайдад Ц.Нямдорж гишүүн нэр дэвшиж байна. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өчигдөр болж байгаа асуудлуудыг хар. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Статистик тоогооор жилд 200 орчим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.

БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.

Би У.Хүрэлсүхтэй олон удаа санал солилцсон. Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүн байхгүй шүү. Х.Баттулга гэдэг хүн байхгүй шүү. Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана. Ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглогдохгүй юм бол нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна.

Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшээд байна. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ  энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Өнөөдөр бид төмөр замаа барих ёстой. Яаж ийж байгаад үүн рүү орох ёстой. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.

Моргейжийн асуудал байна. Х.Баделхан гишүүн Барилга, хот байгуулалтын яаманд дэвшиж байгаа. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддагүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.

Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.

Д.Цогтбаатар гишүүн Гадаад яаманд яригдаж байгаа. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй. Үүн дээр анхаарч ажиллаарай. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй шүү.

Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна. Бусдыг нь УИХ-аар оруулах байх аа. Г.Занданшатарын хувьд туршлагатай.

Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү. Үүнийг дахин дахин хэлье. Баярлалаа” гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид баярлалаа. Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар зөвшилцөх хариуг хуулийн хугацаанд өгсөнд талархаж байна. Мөн шинээр томилогдох сайд нар, Засийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч, анхаарах зүйл болон Ерөнхийлөгчийн хувьд санал бодлоо илэрхийлсэнд баярлаж байна. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно гэдгээ Ерөнхийлөгч танд хэлье. Түрүүн та хэллээ. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.

Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна. Энэ улсууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм. Ийм асуудлууд тавьж байгаагаа Ерөнхийлөгчид илтгэе. Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүмүүсийн хамгийн их шүүмжилж байгаа зүйл бол энэ сэдэв байгаа. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг. Үүнийг анхаарна шүү. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий шүү. Амжилт хүсье.

Дахиад хэлье. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа гэж би ойлгож байгаа шүү. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна. Ажил хийе. Баярлалаа” гэлээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

иргэн (66.181.165.246)
2017-10-18 08:49:08
Ёр нь бол тийм. Гэхдээ Сайханбилэгийн, Алтанхуягийн толгойлж, та бүрэлдхүүнд байсан, монголын эдийн засгийг элгээр хэвтүүлсэн ЗГ-ууд хэнээр овоглож байсан юм бэ?

Зочин (122.201.21.3)
2017-10-17 21:15:17
Унхээр шудрага есыг хусээд тогоохыг оролдоод бгаа юм бол шуух прокурор атг цагдаа нараа шалга. Хоронжисон хурандаа нараа шалга албан тушаалын буга болдог нам эвсэл улс торийн булэглэлд уйлчилээд тэтгвэрт гарах нас нь болчхоод байхад. Гол гол албан тушаалд оччихоод булэг булэглэлийн эсрэг шалгах уурэг даалгвар огоод бхад ажилаа хмйдэгуй шал эсрэгээр огдог гол шудраг ес тогооох хууль хяналтын байгуулгууд чинь саад болоод ба эдгээр улсуудыг албан тушаалаас нь зайлуулж арга хэмжээ авч эхэл оорсдыг нь шалгаж шууж эхэл тэгэж байж шудраг есыг яарь

Зочин (27.123.212.140)
2017-10-17 19:55:16
Ноён Ёрөнхийлөгчөө өөрий чинь бүрдүүлсэн багт нэг ч өөдтэй хүн алгаа.Бүгд л хорчид дээр нь боловсрол байхгүй.Одоо яадаг билээ.

Зочин (66.181.189.84)
2017-10-17 17:18:40
Өөрөө АН-аар тойрон хүрээлүүлчихээд чи биш, би биш зөвхөн монголых гэчихжээ

aaaa (66.181.177.150)
2017-10-17 17:06:17
З.Э Х.Б р дамжуулж Ч.Хг дарж Увсынхнаас өшөөгөө авч байгаа нь.Eрөнхийлөгч З.Э л юм байна л доо.Х.Б гэж төр унасан толгойгүй хүн.

Өш хонзон (103.212.119.156)
2017-10-17 16:42:00
Мөнх-Оргилд Ерөнхийлөгч их дургүй бололтой юм. Ховч хар дунд нь баахан худал мэдээлэл түгээж, яс хаясан биз.

Зочин (213.3.38.206)
2017-10-17 15:28:56
Nyamdorjiign ene olon jil huuli zuin said, ih huraliin gishuun hiihed mongol uls deerdsen uu??? harin ch ugui, olon chuhal humuus ami nasaa aldsan, uguirel hoosrol, yduural uhel, heeli hahuuli, ard tumenii amidral, mongol uls yaj doroitov doo!!! Tegehed ene huniig dahin songovol YAH VE? oodloh uu mongol uls??? Ard tumen ene huniig odoo shuuh heregtei!!! Zorigiin hereg bolon olon alban tushaal mongoor naimaltssan zereg ajlaa hiigeegui, ulsiin mongiig uren taran hiilgesen ene huniig shuuh heregtei!!!

Зочин (213.3.38.206)
2017-10-17 15:28:55
Nyamdorjiign ene olon jil huuli zuin said, ih huraliin gishuun hiihed mongol uls deerdsen uu??? harin ch ugui, olon chuhal humuus ami nasaa aldsan, uguirel hoosrol, yduural uhel, heeli hahuuli, ard tumenii amidral, mongol uls yaj doroitov doo!!! Tegehed ene huniig dahin songovol YAH VE? oodloh uu mongol uls??? Ard tumen ene huniig odoo shuuh heregtei!!! Zorigiin hereg bolon olon alban tushaal mongoor naimaltssan zereg ajlaa hiigeegui, ulsiin mongiig uren taran hiilgesen ene huniig shuuh heregtei!!!

Руугаа (27.123.212.135)
2017-10-17 15:04:08
Арван мянган төгрөг тавхан настай охиноос нэхээд зогсож байдаг ийм эмч нартай улс шүү хаана байна тэр эмчийн тангараг тангаргаа зөрчсөн эмчийг яах ёстой юм анагаахын сургуульд ёс зүйн хүн чанарын талаар хичээл заах ёстойг ойлголоо

Зочин (202.9.42.192)
2017-10-17 14:58:37
Тэр Панамын асуудалтай гээд байгаа хүн үнэхээр болох л юм байхдаа

зочин (103.206.195.163)
2017-10-17 14:56:17
амжилт хүсье. Ард түмний итгэл үлээлт гэж байдаг даа

Зочин (202.21.103.10)
2017-10-17 14:48:50
сайн байна амжилт хүсье

Зочин (66.181.189.23)
2017-10-17 14:25:58
des daraatai ajil

Зочин (66.181.176.105)
2017-10-17 14:18:49
Setgeleesee khandajee. Uran tsetsen bkh khereggui.khamtarch ajillakh kheregtei.

Зочин (66.181.176.105)
2017-10-17 14:18:16
Setgeleesee khandajee. Uran tsetsen bkh khereggui.khamtarch ajillakh kheregtei.

Зочин (122.201.25.46)
2017-10-17 14:12:35
САЙН БАЙНА. ХАМТРААД АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (202.179.24.178)
2017-10-17 13:59:43
Найман хувийн зээл, орон сууцаар оролдоод хүчээр зохицуулаад байхаар байрны үнэ буухгүй барилгын салбар өөдлөхгүй байна ш дээ. Ерөнхийлөгчөө.Ядуу тарчиг байгаа эмч, багш нартаа 8 хувийн нэртэй 2 дахин үнэтэй зээлэнд хамруулж улам ядууруулаад яахав дээ. Маргааш нь зээлээ төлж чадахгүй байна цалин нэм гээд дахин жагсана.

Eh oronch baij chadah uu (91.231.169.123)
2017-10-17 13:55:25
Hoer nuur gargahgui hov jiv zuuguud bailgui.Mongol eh orniihoo tuluu atagsan gar shig tsul baij eh orniihoo tuluu ard tumniihee tuluu yuu hiij boloh baina bugdiig setgel zurhneesee hiigeerei gej l huseh baina.

Зочин (202.70.46.237)
2017-10-17 13:50:13
Sain bn. Amjilt xvsie. Erunxiilugch battulgad xairtai shvv. Bayrlalaa.

Зочин (202.70.46.237)
2017-10-17 13:50:00
Sain bn. Amjilt xvsie. Erunxiilugch battulgad xairtai shvv. Bayrlalaa.

Зочин (202.70.46.237)
2017-10-17 13:49:59
Sain bn. Amjilt xvsie. Erunxiilugch battulgad xairtai shvv. Bayrlalaa.

БҮГДЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ (150.129.143.75)
2017-10-17 13:31:04
ТА БҮХНИЙ ХИЙХ АЖИЛ ХЭЛЭХ ҮГ БҮРИЙГ ТАНЬ АРД ТҮМЭН ХАРЖ ИТГЭЖ НАЙДАЖ БАЙГАА ШҮҮ.ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ГЭГЭЭНЭЭР БИЧҮҮЛНЭЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

Зочин (103.229.121.117)
2017-10-17 13:30:50
sain baina. amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө