Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй

Түгээх    
2017-10-18 07:25:47 - Улс төр

baasanhuu

“Ганц дайчин ганцаарддаггүй” гэгчээр МАХН-аас УИХ-д ганцхан суудал авсан О.Баасанхүү гишүүн “ангийнхан”-хаа” ясыг хавталзуулсан янз янзын мэдэгдэл хийж, айдас хүйдэст автуулсаар байна.

Өнгөрсөн баасан гаригт тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ болон Засгийн газарт давхар иргэншилтэй хүмүүс ажиллаж байж магадгүй” гэсэн таамаг төдий зүйл ярих нь тэр.

О.Баасанхүү гишүүн "Би ТЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулна. Манай 76 гишүүн дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Оффшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг. Хоёр иргэншил хүлээн зөвшөөрдөг улсууд байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла. Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой” гэв.

Нэг талаас ард түмнийг төлөөлж, УИХ-д тэдний дуу хоолой болж явна гэж ам тангараг өргөж гарч ирсэн хариуцлагатай алба хашдаг УИХ-ын гишүүн хүн ингэж мэдээлэл хийсэн нь оргүй хоосон биш байх, “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэлцэх хүмүүс олон байна. Нөгөө талаас хариуцлагатай алба хашдаг хүн байж ямар нэг ашиг сонирхолоор “гүтгэлэг” хийгээд байгаа юм биш биз гэх хардлага олон нийтэд байна.

О.БААСАНХҮҮ: БИ ГАНЦААРАА, ТА НАР ОЛУУЛАА-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг ямар хүмүүс байгааг зарлахаас эрс татгалзаж буй шалтгаанаа тайлбарлахдаа “...Хардах бүрэн үндэслэл надад бий. Шууд тэр энэ гээд хэлчих юм бол хүний нэр төрд халдсан хэрэг болчихно. Яагаад гэхээр миний ярьж буй зүйл нотлох баримтын шаардлага хангахгүй. Миний хэлээд байгаа хүмүүсийн гарт тагнуул, цагдаа, шүүх нь орчихсон. Тиймээс хүн гүтгэсэн хэрэгт орчихно. Тиймээс л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж, шалгаж өгөөч гээд байгаа юм.

Тэдний ихэнх нь үр хүүхдүүдээ гадны иргэн болгочихоод, өөрсдөө Монгол Улсын иргэн гээд явж байгаа. Хэрэв хэрэг үүсээд балрахдаа тулвал нутаг руугаа явчих бодолтой. УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа гишүүдийн ихэнх нь шүү. Монгол Улсын 3000 орчим иргэн давхар иргэншилтэй явж байгаа. Ихэнх нь томчуудын хүүхэд...” гэх хариулт өгсөн.

Энэ асуудал өчигдрийн сайд нарыг томилох эсэхийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мөн л яригдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Чи давхар иргэншилтэй хүмүүсийг мэдэж байгаа юм бол шууд нэрлээч” гэхэд  О.Баасанхүү “Би айж байна. Яагаад гэвэл би ганцаараа. Та нар олуулаа” хэмээн хариулчихав.

Тэрээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө өөрийнх нь хардаад байгаа давхар иргэншилтэй гэх нөхдүүд 14 байгаагаас давхар харьяалалтай дөрвөн хүн, үлдсэн арав нь давхар иргэншилтэй байгаа гэдгийг дэлгэсэн байх юм.

Давхар харъяалал гэдэг нь тухайн гадаад улсын паспорт авч, иргэн нь болсон гэсэн үг. Харин давхар иргэншил гэдэг нь тухайн улсад ажиллаж, амьдрах бүрэн эрх бүхий, АНУ-ын ногоон карттай хүн гэсэн үг. Улмаар эдгээр 14 хүн дотор УИХ, өмнөх Засгийн газарт болон одоогийн шинээр бүрэлдэж буй Засгийн газарт сайд болох гэж буй нөхдүүд байгаа.

Тодруулбал, өмнө нь сайд хийж байсан болон одоо сайд болох гэж буй зургаан хүний асуудал байгааг ярьсан байх юм. Тэгэхээр О.Баасанхүү гишүүний “ам алдсан” зүйлсээс дүгнэвэл гадны иргэншилтэй гэх 14 хүний зургаа нь сайд болохоор байнгын хороогоор дэмжигдээд буй гишүүд дотор байж таарах нь. Өөрөөр хэлбэл 76 гишүүний хэн нь юм бол гэж толгойгоо гашилгаж суухын оронд сайд болох гэж буй 15 гишүүний зургаа нь давхар иргэншилтэй юм байна гэж таамаглахад л тэднийг олох магадлал өсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх О.Баасанхүүгийн яриад байгааг үгүйсгэж буй нь хачирхалтай. Тэрбээр “Миний бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдэд давхар иргэншилтэй нэг ч хүн байхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэж ам бардам дуугараад байгаа. Тэгэхээр ер нь хэнд нь итгэх юм бол доо.

-ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ БОЛ БУЛЧИРХАЙ НЬ “ЦОЧООСОЙ”-

О.Баасанхүү гишүүний үзэж байгаагаар тэдгээр давхар иргэншилтэй эрхэмүүдийг заавал өөрөөр нь нэрлүүлэх гээд “чичрээд” байх шаардлагагүй гэнэ. Учир нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд нар эрх хэмжээнийхээ хүрээнд эл асуудлыг шийдэх маш амархан гэх бөгөөд Гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулаад лавлагаа гаргаад ирэхэд л тодорхой болж, дор нь шийдэгдэх асуудал юм байх.

Эрхэм гишүүнд ямар нэгэн баримт, үгүй ядаж нэг сэжиг байж байж ингэж хэлэх учиртай байх. Гэхдээ өмнө нь дөрвөн жил гишүүний суудалд суухдаа яагаад энэ бүхнийг сөхөөгүй, юу ч хэлж ярьж байгаагүй нь соньхон.

Ямартаа ч О.Баасанхүү гишүүн эдгээр “давхар иргэншилтэнүүд”-ийг шалгуулах хүсэлтээ төрийн өндөрлөгүүдэд хүргүүлчихсэн, хариугаа хүлээж буй. Удахгүй ямар нэг хариу хүлээж авах буй за. Эцэст нь эрхэм гишүүд уншаад ичих булчирхайтай бол тэр булчирхай нь “цочихоор” нэг жишээгээр бичвэрээ дуусгая.

Манайхтай адил давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй улс бол Австрали. Тус улсын Үндсэн хуулинд давхар иргэншилтэй иргэн төрийн алба хашихыг хориглодог байна. Гэтэл тус улсын сенатын гишүүнээр есөн жил ажилласан, Австралийн сенатад цөөнх суудалтай Ногоон намын гишүүн Скотт Лудлам өөрийгөө давхар иргэншилтэй болохоо албан ёсоор мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн байх юм.

Тэрбээр “Долоо хоногийн өмнө л өөрийгөө Шинэ Зеланд улсын давхар иргэншилтэй гэдгээ олж мэдлээ. Урьдчилан сэргийлж болох байсан зүйлд ийм алдаа гаргаж, давхар иргэншилтэй хүн төрийн албанд ажиллахыг хориглодог Үндсэн хуулийн заалтыг зөрчсөндөө ард иргэдээсээ уучлал гуйж байна.

2006 онд сенатад нэр дэвшихээсээ өмнө энэ бүхнийг нягтлан шалгаагүй нь миний алдаа байжээ. Би Шинэ Зеландаас гэр бүлийнхний хамт Австрали улсад шилжин ирэхдээ дөнгөж гурван настай байсан бөгөөд өсвөр насандаа албан ёсоор Австрали улсын иргэн болох үед хуучин иргэншил нь хүчингүй болсон” хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан байх юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

үнэн (103.9.90.130)
2017-10-18 16:40:50
Энэ үнэн үнэн, гадаадад хаус худалдаж аваад бэлтгэлээ нэлээн базаасан даа, хувхай луйварчид

ЗОЧИН (66.181.180.70)
2017-10-18 14:17:29
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙХ НЬ ЗАРИМ ХҮМҮҮСЭД ТААТАЙ БОЛЖЭЭ. АЖЛАА ХАРИУЦЛАГАТАЙ ХИЙЖ БАЙВАЛ ДАВХАР ДАН ДЭЭЛ НТР ЯМАР ХАМАА БАЙНАА

hoh chono (150.129.141.208)
2017-10-18 14:09:45
Hurdan Zarlaaaa hurdal

Зочин (213.3.38.206)
2017-10-18 13:38:58
Toriin udirdlaga, ih hurald davhar irgenshiltei hun yavch baij bolohgui shde!! Baasanhuu mash zov yrij bna! Mongoliin hamag horongiig avaad gadaadadaa ochood tedend orlogo oruulaad tendee amidrah geed zugatagaad garna shde ene luivarchid! Mongolchuud ymar genen bainaa..uhaan orj ymar humuuseer udirduulah ve gedgee bodoj zov songoltoo hiih tsag ni boloogui uy. Mongoliin ard tumenii hamag horongo gadagshaa garaad duusaj bna..sereechee oorchlolt hiigeechee mongolchuudaa!!

Зочин (213.3.38.206)
2017-10-18 13:38:57

Зочин (150.129.142.77)
2017-10-18 12:37:51
Шалгаад гараад ирвэл сайн л биз дээ. Монгол улсын терд байгаа гадаадынхныг бvгийг нь хуу татаад буулгаад хаяж байгаад л гадаадын тагнуул болсон гээд хэрэг тулгаж яллахад л амар болно биз дээ. 20, 30 мянга битгий хэл 1 зуу, 2 зуун мянга байсан ч адилхан ял тулгана. Тэгээд л харийн тагнуулууд хятадуудаас салж орхино биз. Цаазлахыг нь цаазлаад боол болгохыг нь боол болгоно . Зvгээд л шоронд хорьж менгее vрж болохгvй ш дээ

Зочин (202.131.226.221)
2017-10-18 12:31:35
Инэгээд л давхар иргэншлийн хууль батлах гээд байж л дээ Дандаа өөрсөддөө тааруулж хууль хийгээд сурчихсан. Хэлэх муу үг ч алга

зочин (139.5.217.243)
2017-10-18 11:38:09
Шалгаад гараад ирлээ .яах уу.бариад хориод шоронд суулгах уу.гадны иргэншилтэй этгээдүүд 3000 аар биш 10000,20000аараа бгаа байх өө.90 оноос хойшихь төрд бсан бүх хулгайч нарт бгаа.намбар энхбаяр гэхэд л ах дүү хүүхдүүд ач зээ гэр бүл бүгд иргэншилтэй л бгаа.энэ бол монголд цэгцрэх асуудал биш болсон байх өө.баасанхүү минь энэ асуудалаар чи шударга ёс тогтооё гэвэл их хурал ЗГ ЕСайд цэц шүүхээс төрийн тэргүүнээс эхэлж бүх этгээдүүдыг ажлаас нь чи чөлөөлж гаргана гэсэн үг.тэгж чадах уу.

зочин (139.5.217.243)
2017-10-18 11:38:00

2017-10-18 11:37:42

2017-10-18 11:37:25

2017-10-18 11:36:27

2017-10-18 11:35:42

zochin (202.72.244.221)
2017-10-18 11:32:24
Manai mongol uls iim tsuuhun hun amtai baij yagaad HUGJDUGGUI yum bol gej ih gaihdag yum. Davhar irgenshiltei gishuud, darga nar baidag baina.

Зочин (150.129.142.77)
2017-10-18 11:13:08
Баасанхvv гишvvн зев асуудал ярьж байна . Юмыг яаж мэдэх вэ дээ олигархиуд vvрээ эвдvvдлэх цаг нь ойртоод байгаа болохоор сандарсан хvмvvc хяналтаа алдаад хажуудаа хэн нэгэн байгааг анзаарах ч vгvй зугтах тухайгаа виза иргэншлийнхээ тухай ярьж байгаа ч юм билvv. Xэн мэдлээ. Баасанхvv гишvvн огт хоосон зvйлийн хойноос хеецелдеж цаг гарздахгvйгээ мэдэж л байгаа байх. Сайн шалгаарай. Жишээ нь АНУ Англи Канад Австралийн ЭСЯ, ЕХ-ныхон ямар мэдээлэл егех нь сонин байна. Арай худал мэдээлэл егехгvй байлгvй дээ

irgen (49.0.212.119)
2017-10-18 10:21:40
Haadyyl chun ichux bylchurxai n xordood ubdsun xvmvvs oilgoxgvi shvv.xarun bvr ogtsoryylsan n deer.getel deeree syydalaa bylaaldaad .dooroo gazaraa bylaalgaad .ulsuud bairgvi gergvi xvmvvs bartsaand ugsun xvmvvs .yana.ta naraas xaraxgvi amdaraxsan daa.xajyyd n xydal xeleed ard tvmaengee xyyraad baix ym.tenger nurgene shvv.????????????!!!!!!!!

Зочин (103.26.195.67)
2017-10-18 09:30:29
Таамаглал Занданштар америкт байнга очдог бж магадгүй,оф данстай гээд бга Цогтбаатар, батболд, элдэвочир,өөр хэн бж болох уу

Шороотын Цэвээн (202.9.42.185)
2017-10-18 09:25:52
Наад Цэлмэг гэдэг чинь өөрөө юу бичиж байгаагаа мэдэдгүй холион бантангийн үүр байна ш дээ. Бидны ойлгож байгаагаар бол давхар иргэншил гэдэг чинь 2 улсын иргэн болчихсон гэсэн үг бөгөөд энэ давхар харъяалал гэдэг үгийг холион бантан болгоод дундуур нь оруулж ирээд байхымаа.Мнанйд бол давхар иргэншилтэй хүмүүс маш олон байгаа(энэ бол 7 буудлын Должин эмээ ч мэдэж байгаа зүйл) ялангуяа сайд дарга (бүх үеийн) нарын үр хүүхэд эхнэр нөхөр гээд бараг л цөмөөрөө...

зочин (112.72.11.116)
2017-10-18 09:24:55
Хас банкны мэдээлэл дор огт сэтгэгдэл бичиж болохгүй дандаа иргэдийн сэтгэгдэлээ бичих эрхийг хаадаг, өөрсдийгөө ард түмэнд тулгах хэрэггүй шүү. Kiwa ногоон зээл нэрээр өөрсдийнхөө өндөр хүүтэй зээлийг шахсан Хасбанк чи ичиж амьдраарай !!!

Зочин (122.201.21.3)
2017-10-18 09:09:32
За хурэлсух ч бас байж магдгуй шуу дээ

ЧЯЦГА ЦАРАЙЛЖ ХЭРЭГГҮЙ (202.179.24.150)
2017-10-18 09:09:01
ХУУЛЬЧ БААСАНКӨӨ. НЭР УСЫГ НЬ ХЭЛЖ Л ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЧАВГАНЦ ЮМ БҮҮ ЯРЬЖ БАЙ. УЛСУУД ЧАМАЙГ БААС Л ЮМ БАЙНА ГЭНЭ ШД. ТЭГЭЭД Ч ТЭР БАЙТУГАЙ ҮГИЙГ ХЭЛЭЭД УИХ ЫН ГИШҮҮН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ Л ЮМ.

irgen (203.91.115.37)
2017-10-18 08:53:45
Ur huuhed ni gadaadad ochood gadniihnii bogs doloogch es tegwel bool bolno mongold irheer mongolchuud gaduurhana gedgiig uhaardgui maluud yum bh da boognuulj bgaad deer ni bombog delbleh yum san

irgen (203.91.115.37)
2017-10-18 08:53:36
Ur huuhed ni gadaadad ochood gadniihnii bogs doloogch es tegwel bool bolno mongold irheer mongolchuud gaduurhana gedgiig uhaardgui maluud yum bh da boognuulj bgaad deer ni bombog delbleh yum san

Зочин (182.160.34.107)
2017-10-18 08:27:03
Баасанхуу энэ мэдээллээ хаанаас авсан бэ Монголын эсвэл оор улсын цагдаа тагнуул л мэдэх баримт ш дээ АНУ ийн ногоон карт гэж Баасанхуугийн ярьж байгаагаас оор зуйл байхаа Америкт байнга амьдарч ажиллаж байгаа хунд л байдаг гэсэн Хун бурт ч биш Олон жил амьдарч байгаа зумуус ч арав арван жилээр визээ сунгуулаад явж байгаа Баасанхуу биш тагнуул цагдаа нь албан есоор мэдээ огох хэрэгтэй Манайд давхар иргэншил зовшоороогуй учраас нууцаар давхар иргэншилтэй яваад байж болохгуй Сонголтоо хийх хэрэгтэй

Зочин (199.115.116.35)
2017-10-18 08:26:21
ДАВХАР ИРГЭНШИЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ЭЭ.ХАМГИЙН НААД ЗАХ НЬ 200000 ХАСАГ ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ.ОДОО Ч БОЛЧИХСОН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР ДӨӨ. БАДЕЛХАН ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ. ЖЕКЕЙ САЙРААН,МУРАТ БҮГД ДАВХАР ИРГЭНШИЛТЭЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ?

ЗОЧИН (202.179.31.25)
2017-10-18 07:56:33
гадаадад ёс зүй өндөр хуул дээдлэх үзэл соёл атархмаар юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
2018-06-22 09:39:44 - Боловсрол
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй
2018-06-22 08:38:42 - Нийслэл
Г.Нямдаваа: Цэнгэлдэхэд гэрэлтүүлэг тавих шаардлага тавихад санхүү хүрэлцэхгүй байна гэсэн
2018-06-22 08:38:40 - Хууль
Цагдаагийн байгууллага эрлийн ажиллагаа хийхгүй байна
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол