Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ

Түгээх    
2017-10-18 07:25:49 - Гадаад

-МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭСЭН МЭНД, БЭРТЭЛ ГЭМТЭЛГҮЙ БАЙГАА ГЭВ-

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож эхлээд 14 жил болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ манай зэвсэгт хүчин улам бүр туршлага хуримтлуулж, үүрэг гүйцэтгэх чадвар нь дээшилж байгаад НҮБ-ын зүгээс талархаж буйгаа илэрхийлж байсан билээ.

Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 850 энхийг сахиулагч бүхий батальон оролцуулж байгааг албаныхан хэлж байв. Тус улсад алба хааж байгаа монгол цэргүүд удаа дараа зэвсэгт халдлагуудыг амжилттай зогсоож байсан билээ.

Энэ сарын 16-ны өдөр Өмнөд Судан улсын Бэнтью хот дахь НҮБ-ын байранд халдлага гарчээ. Улмаар тус хотод энхийг сахиулах ажиллагаанд алба хааж байгаа монгол цэргүүд халдлагаас амжилттай хамгаалж чадсан бөгөөд халдлага үйлдсэн гурван этгээд ажиллагааны үеэр амиа алджээ.

Энэ асуудлаар бид Зэвсэгт хүчний жанжин штабтай холбогдож тодруулахад “Яг энэ ажиллагааны талаархи мэдээллийг бид шууд мэдээлэх боломжгүй. Ямар ч байсан энхийг сахиулагчид маань тайван, эсэн мэнд байгаа гэдэг мэдээллийг 10 минутын өмнө авчихаад байж байна” гэсэн юм. Харин халдлагын үеэр монгол цэргүүд гэмтэж бэртээгүй гэдгийг НҮБ-ын цэргийн хүчний дэд захирагч, хошууч генерал Д.Баярсайхан мэдээлэв.

-МОНГОЛ ЦЭРГҮҮД БАРЬЦААЛАГДСАН ЦЭРГҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ СУЛЛАЖ БАЙВ-

2015 оны 10 дугаар сарын 26-д тус улсад халдлага үйлдэгчид Бангладешийн цэргүүдийг барьцаалсан үйл явдал болсон билээ. Энэ үеэр монгол цэргүүд хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар НҮБ-ын цэргийн хүчний дэд захирагч, хошууч генерал Д.Баярсайхан хэлэхдээ “НҮБ даяар шуугиж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байлаа. Тэр үед би Монголын батальоны байрладаг Бентью хотод зохион байгуулах нэгэн том үйл ажиллагааг зохицуулах бэлтгэл ажлыг шалгах зорилготой ирээд байв. Орой нь Малакал хот буюу манай секторын штаб байрладаг газраас штабын дарга утасдаж, НҮБ-ын бирваазыг шилукууд Кака хотын ойролцоо барьцааллаа гэж илтгэсэн.

Бирвааз гэдэг маань Нил мөрнөөр ачаа тээвэрлэдэг том завь. НҮБ-ын ачааг бирваазаар төвлөрсөн баазаас алслагдсан бааз руу тээвэрлэдэг, түүний аюулгүй байдлыг хангахаар Бангладешийн цэргүүд томилогдсон байдаг юм. Би штабын даргадаа “Эхний ээлжинд хүмүүсээ аль болох богино хугацаанд тэндээс гаргах ёстой. Үүнд тохирсон төлөвлөгөө боловсруулаад надад утсаар танилцуул” гэсэн үүрэг өгөөд, “UNMISS”-ийн цэргийн командлагч руу утасдахад командлагч энэ талаар мэдээлэл авсан байсан.

Би түүнд юуны өмнө Шилукийн цэргийн командлагчтай очиж уулзах шаардлагатай байна гэж санал болгоод, “Тусгай нислэгийн зөвшөөрөл”-ийг “UNMISS”-ийн удирдлагаар зөвшөөрүүлэхийг хүссэн. Арваад минутын дараа штабын дарга маань утасдаж Какатай хамгийн ойрхон байрладаг Мелут хотод байрлаж байгаа НҮБ-ын баазаас цэрэг хөдөлгөж барьцаалагдсан хүмүүсийг суллах, түүнээс гадна Шилукийн лидер генерал Олонитой уулзаж, хүмүүсээ татан гаргах гэсэн хоёр хувилбар санал болгосон. Миний хувьд “Хоёрдугаар хувилбараар ажиллагаа явуулахыг зөвшөөрч байна. Энэ талаар бэлтгэл ажлаа ханга” гэдэг тушаал өгсөн.

Маргааш нь би Малакал хот руу нисч, тэндээс нисдэг тэргээ сольж, Шилукийн цэргийн штаб байрладаг Тонга гэдэг газар очсон. Тэнд Олони генералтай уулзаагүй, тэр өвчтэй байна гээд ирээгүй, би түүний орлогч нартай нь уулзаж, маргааш нь тэдэнтэй цуг Кака руу нисэхээр тохиролцсон. Маргааш нь тэнд цэргүүдээ бүгдийг нь барьцаанаас эсэн мэнд суллаж, нисдэг тэргээр авчирсан.Бангладешийн цэргүүд сэтгэл санаагаар нэлээд унасан бололтой харагдаж байлаа.

Барьцаалагчид буюу Шилукийн цэргийнхэн НҮБ-ын бирваазаар зөөвөрлөж явсан шатахууныг дээрэмдэх зорилготой байсан юм билээ. Манай цэргүүдийн буу зэвсэг, холбооны хэрэгсэл, хувийн гар утсуудыг хүртэл хурааж аваад эргүүлж өгөөгүй. Дараа өдөр нь барьцаанд байсан цэргүүдтэйгээ уулзахад тэдний заримыг “Буудаж ална” хэмээн сүрдүүлсэн, Шилукийн бригадын командлагч “Та нарын амь, амьдрал бидний гарт байна” гэх зэргээр бүдүүлэг аашилсан тухай ярьж байсан” талаар нэгэнтээ ярьж байжээ.

-ШҮРШИХ СУМ, ТЭСРЭХ БӨМБӨГНИЙ ӨӨДӨӨС СӨРЖ, БҮС НУТГИЙН
ИРГЭДИЙГ ХАМГААЛАВ-

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр дээрх хотод НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлага гарсныг үүрэг гүйцэтгэж байсан монгол цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай зогсоож байв.

Тухайн үед НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас үргэлжилсэн буудлага болоход харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулжээ.

Зэвсэгт этгээдүүд 30 гаруй удаагийн чиглэсэн буудлага үйлдэхийн хамтаар гар гранатомётоор дахин буудаж, уг гранат нь НҮБ-ын баазын гадна 300 орчим метрт тэсэрчээ. Буудлагын дараа зэвсэгт этгээдүүд НҮБ-ын баазаас 350-400 орчим метрт хоёр зааг дээрээс бааз руу чиглэсэн буудлагыг үйлдсэн байна.

Үүгээр ч зогсохгүй мото буудлагын батальоны энхийг сахиулагч ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэний амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Хэрэв үүнийг илрүүлээгүй бол орон нутгийн иргэд рүү болон энхийг сахиулагчид руу гал нээх байсан талаар хэвлэлүүд онцолж байв.

Ийнхүү монгол цэргүүд эх орон, ээж аав, элгэн саднаасаа хол үймээний халуун цэг дээр алба хааж явна. Өмнөд Суданд алба хааж байгаа монгол цэргүүдэд НҮБ-ын төлөөлөгчид төдийгүй хамтран зүтгэж байгаа бусад улсын цэргийн албан хаагчид талархаж буйгаа удаа дараа илэрхийлж байсан. Энхийн цагт эх орныхоо өмнөөс үүрэг гүйцэтгэж яваа монгол цэрэг эрс, энхийг сахиулагчдаараа бид бахархахаас аргагүй билээ.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

Ard (107.167.103.31)
2017-10-22 23:47:15
Odoo eh oronoo luivarchdaas hamgaalaasai

tttbbb (202.179.31.123)
2017-10-21 20:09:58
монгол цэрэг эрсээрээ бахархаж байна. Та бүхэн минь эсэн мэндийн байгаад баярлаж байна шүү.

Зочин (202.131.235.198)
2017-10-20 10:00:01
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас. 88671597

Boldoo (202.70.46.231)
2017-10-19 22:58:51
MUNGUNII HOINOOS TSEREGT YAWSAN TENEGVVD

зочин (103.26.195.12)
2017-10-19 16:18:26
Бангладеш улсын цэргууд барьцаалагдсан баина Монголчууд аварсан бн оилгов уу

zochin (202.70.46.212)
2017-10-19 13:49:02
Aidas baharhal 2 zereg turj bna yamarch bsan vvrgee sain gvitsetgej bna ervvl enhiig hvsie

kkkkkkkkkkkkkkkk (202.21.98.170)
2017-10-19 13:28:07
manai tserguudiin buu zevsegiig huraaj avaad baahan daramtalsan yumuu manaihan baritsaanaas hun cholooloh bish oorsdoo cholooluulsen yumuu haashaa yum be

энхийг сахиулагч (185.26.153.23)
2017-10-18 22:23:46
Энэ коммент бичиж байгаа нөхдүүдийн өмнөөс бөгс улайж байна. Та нарын хажууд ганц буун дуу гарахад л өмдөндөө харвана даа.Монгол эрчүүд Өмнөд Суданд энгийн иргэдийг хамгаалж, дүрвэгсдийн хуаран руу зэвсэгтэй халдсан этгээдүүдтэй буудалцан 2-ыг нь устгаад байна. Гадаадын олон генерал, цэргүүд болон нутгийн иргэд үнэхээр талархалтай байна лээ. Хэн ч энд ядарсан иргэдийн амийг аврах гэж өөрсдийгөө золиослож чаддаггүй юм. Ганцхан Монгол цэргүүд л чадаж байна.Баярсайхан генерал бол Хүчний командлагчийн орлогч албан тушаалыг нэр төртэй хааж байгаа хүн шүү. Монгол эрсийнхээ эр зориг, ухаанаар бахарх, эсвэл дуугүй л бай.

аа (212.139.93.97)
2017-10-18 21:09:24
Нутгийн гурван хүний амийг хөнөөсөн гадны хүмүүсийг үтэр түргэн хөөж зайлуул гээд Босоо Суданы хөдөлгөөнийнхөн бөөн юм болж байгаа байхдаа. Шүдээ хүртэл зэвсэглэсэн түрэмгий алуурчид энэ тэр гээд л. Яс юман дээр, манайхан нээх Энхийг сахиулагчид гээд гаднаас харагдах хэлбэр нь ариун үйлс бүтээж буй мэт, нидэр дээрээ АНУ г.м. түрэмгий нөхдүүдийн гар хөл болоод энд тэнд хүн алж явахаа болимоор юм. Аз болж өөрснөө алуулаагүй байгаа дээрээ наанаасаа явах хэрэгтэй.

Зочин (202.70.46.217)
2017-10-18 18:49:10
Шал худлаа баахан бvлтэрдэг юм!! Буу хэрэгсэлээ хураалгасан байж юуг нь гайхуулна вэ?

Eej (202.70.36.226)
2017-10-18 16:56:36
Дийлэнх монгол хүний сэтгэхүй ийм болоогүй. Хийх ажилгүй хэрүүлээр хоол хийж, гутранга үзлээр өвчилсөн арчаагүй юмнууд эх орон нэгтнээ муулж бичиж байгаа юм. Монгол улсын нэрийг дэлхийд сайнаар гаргаж яваа аавын хүү, ээжийн охиныг та нар шиг олгой толгойтонгууд үнэлдэггүй юм. Яадгийм тэд халтар төгрөгний төлөө яваа л биз ээж, аав, гэр бүлээ тэжээх гэж яваан. Энэ муулаад байгаа нөхдүүд буун дуу сонсож үзсэн үү, сонсоод шээс алдаад зугтах вии,

Зочин (139.5.218.230)
2017-10-18 16:37:35
Уолт Дисней Монголд

Зочин (213.143.48.241)
2017-10-18 15:13:59
Суданы израйлын эрх ашгийн төлөө хуваасан юм шүү дээ.манай цэргүүд бол гашуун үнэндээ боолын алба л хаагаад байгаа юм шүү хэхэ

Mongol hun (43.242.241.90)
2017-10-18 15:10:50
Яг юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөөд энэ олон маргааныг таслах хүн байна уу?.

Зочин (128.199.41.247)
2017-10-18 15:07:11
Сирид нэг рот цэрэг буулгаад хүчээ үзчих юмсан манайхан тэнд л чадвараа харуулж чадна даа

Зочин (112.72.11.107)
2017-10-18 14:40:18
tend chin 54 hemiin haluun buun duu dugrahgvi odor gj baidgvi yum ta bar tend ochuul omdondoo sheeh bailgvi

zochin (66.181.165.91)
2017-10-18 14:34:22
heden haltar tugrugnii tuluu l ami nasaaraa denchij tavij tiishee yavj bgaag oilgohgui bna uu. hezeedee l tsergiin baiguullagiinhanii tsalin huls ni amidrald ni hureltsdeg blaadaa

Үнэн (66.181.160.105)
2017-10-18 14:32:20
Сүртэй ярих юм аа Нэг нөхөр нисдэг тэргээр ийш тийшээ нисээд маргааш нь цэргүүд нь суллагдчихсан байсан ч гэх шиг монголчууд бараг оролцоогүй юм биш үү. Энгийн номхон хэдэн иргэнийг л илрүүлсэн л юм шиг байна. баатар болох гээд ядах юм аа

Зочин (202.179.24.112)
2017-10-18 13:27:23
Зэвсэг хэрэгслээ хураалгасан юм биш үү. Юу гэж магтаад байгаа юм. Даруухан байл даа.Хамгийн гол нь амьд л байгаа юм байна.

Зочин (103.20.152.50)
2017-10-18 12:51:04
ta nar bayr hurgie gehin orond yasan olon ym yridag ym be ain oorsdoo yu hij suugaa boldoo ain arai l denduu ymaa aluulsan bol archagui ged l bas yrihu ain bolij uz ta.nar tsereg hun gedeg tim amar ajil hiideggui ym shuu

Зочин (103.20.152.50)
2017-10-18 12:51:02
ta nar bayr hurgie gehin orond yasan olon ym yridag ym be ain oorsdoo yu hij suugaa boldoo ain arai l denduu ymaa aluulsan bol archagui ged l bas yrihu ain bolij uz ta.nar tsereg hun gedeg tim amar ajil hiideggui ym shuu

Зочин (5.136.146.211)
2017-10-18 11:40:45
ККК. БААХАН БИ

tusgaar (202.70.46.225)
2017-10-18 10:58:16
Gadana ongirch baihaar eh orond chin hujaa nar dovtolj irsen bur ezelj bna eh orondoo hairtai bol uuhai

Зочин (27.123.212.132)
2017-10-18 10:40:29
Монгол цэргүүд ажиллагааны газар орон дээр үнэхээр чадварлаг байдаг юм шүү. Үнэхээр Чингэсийн үр сад гэдэг нь мэрэгддэг юм.

Zochin (202.9.41.115)
2017-10-18 10:18:51
Sain baina. Gehdee hamgaalah ni ugaasaa undsen uureg ni biz dee.

Zochin (27.123.212.134)
2017-10-18 10:16:46
Huurnuud chine tegej baij.araand ni zuugdaad ulaanbaatart bumbug hayuulah wiidee.

Зочин (39.7.15.80)
2017-10-18 10:09:37
Tet humuus xugeer uurger guizetgej ajlaa l hiij yvaa humuus.mongoloos songogdoj yvdag baih aa.noleen tuluvshsun bolonsrol ezemssen hun yvdag biz dee

Зочин (39.7.15.80)
2017-10-18 10:09:05
Tet humuus xugeer uurger guizetgej ajlaa l hiij yvaa humuus.mongoloos songogdoj yvdag baih aa.noleen tuluvshsun bolonsrol ezemssen hun yvdag biz dee

Зочин (209.169.198.10)
2017-10-18 10:00:26
Монголын төр рүү, улсын өмч хөрөнгө рүү дайрах гэж байгааг нь мэдээд устгадаг, хамгаалдаг цэргүүдтэй болох юмсан гэж үү. Нээрэн монгол цэргүүд гадаад орныг байгуулгыг сайн хамгаалж байна тэд сайн байна гэвч эх оронд минь тэрнээс ч илүү хамгаалалт бидэнд хэрэгтэй байна.

zochin (66.181.165.91)
2017-10-18 09:54:26
ene eh oronoo hamgaal ntr geed bgaa humuust handaj helhed ta nariin tsustai tolgoi baastai guzeeg hiliin tsereg halgaalah ni hangaltgui bga bol mongoloos zailaarai. ta nar shig yu ch chadahgui bj computeriin araas hutsdag garuudaas bolj harin eh oron hugjihgui bna. ta naraar mongol dutahgui shuu.

Зочин (202.131.235.198)
2017-10-18 09:40:18
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас88671597

Зочин (202.9.43.12)
2017-10-18 09:34:28
Тэр өөдгүй новшийн нарыг монголчууд өөрсдөө сонгосон.

Зочин (202.131.225.197)
2017-10-18 09:22:24
БИД МУНДАГ, ДААНЧ ӨӨДГҮЙ НОВШ НАР УЛС ТӨРД ШУРГАЛААД ХУЛГАЙЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА

монгол (202.131.243.186)
2017-10-18 09:12:46
Харийн нутагт эх орноо хамгаалж байгаа эх орончидоороо бахархаж байна. Бүгдийг нь шагнаарай.Эд бол жинхэнэ эрчүүд шүү.

Зочин (202.179.24.150)
2017-10-18 09:06:40
АЙМААР Ч ЮМ ШИГ БИШИРМЭЭР Ч ЮМ ШИГ .ЯМАРТАЙ Ч ЭР ЦЭРГҮҮД МААНЬ ЭСЭН ЭНХ БАЙГААСАЙ

Зочин (139.5.216.59)
2017-10-18 08:51:16
Мундаг, баяр хүргэе.

Ta nar tenegvv (103.229.121.96)
2017-10-18 08:46:26
Ter eh ornoo irj hamgaal, gadana ongirch baihaar geed bga hvmvvs ervvl vv ta nar shig iim mulguunuud baidag bolhoor mongol uls hogjidgvi yu

Оргтд (202.9.41.58)
2017-10-18 08:44:00
Баяр хүргэе хятадад эзлэгдлээ гээд гоншигоод байгаа манжийн үлдэглүүд одоо болимоор. Юм тусгаар тогтносон Монгол улс баигаа. баих ч болно харин манжууд. дууссан одоо үлдэгдэлүүд дуугай байцгаа

Sss (202.21.106.124)
2017-10-18 08:41:54
Bayarsaikhanii l gaviya bna. Shagnasiimuu ene ebe. Baixdaa

Зочин (203.91.115.247)
2017-10-18 08:38:35
Сайн байна. Монгол цэрэг эрсээрээ бахархаж байна. Энхд коммент бичээд атаархаж суугаа тэнэгүүдийг/ 202.9.43.12 болон тусгаар нарт/ бодохоос инээд хүрч харамсаж ,өөрсдийг нь шоолмоор санагдаж байна. Малнаас дор амьтад.

Зочин (202.9.43.12)
2017-10-18 08:26:57
Харийн орныг хамгаалж суухаар эх орноо хамгаал

Зочин (103.10.22.35)
2017-10-18 08:20:56
Sain baina

Зочин (103.10.22.35)
2017-10-18 08:20:56
Sain baina

tusgaar-d (202.179.31.4)
2017-10-18 08:20:18
bitgii medrelteed bai!!!!!!!!!!!!!! emee uu!!!!!!!!!!!!

Зочин (207.244.86.232)
2017-10-18 08:18:46
өөрийгөө магтаж гэнэ.даруу бай л даа.

tusgaar (202.70.46.225)
2017-10-18 08:09:19
Gadana ongirch baihaar eh orond chin hujaa nar dovtolj irsen bur ezelj bna eh orondoo hairtai bol uuhai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй