ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна

Түгээх    
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг

sangiin yam

-САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ БОНД БОСГОХ УУЛЗАЛТУУДАА ЭХЛҮҮЛЛЭЭ-

Шинэ сайд нарын нэр УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй цаг мөчид Монгол Улс шинээр бонд босгох танилцуулгаа олон улсад эхлүүлж байна. Шинэ бондын төлбөрөөр 2018 оны эхний сард төлөгдөх учиртай “Чингис” бондын 500 сая ам.доллар, тавдугаар сард хийгдэх Дим сам бондын хүү болох 160 сая ам.долларыг хаах зорилт тавьж буй юм. Үүн дээр 61.56 сая ам.долларын Чингис бондын хүүг нэмж төлөх учиртай.

Үндсэндээ 2018 оны эхний хагас жилд хийгдэх бондын нийт төлбөр 720.56 сая ам.доллар байна. Хөгжлийн банкны 580 сая евро бондын зээлийг хаахдаа өнгөрсөн жил “Хуралдай” бондыг босгосон. Яг энэ жишгээр шинэ бонд босгох замаар өмнөх төлбөрөө барагдуулна гэсэн үг. Гэхдээ шинэ бонд босгохоос гадна 2018 онд хугацаа нь дуусч байгаа бондоос эргүүлэн худалдан авах санал гаргаад буйг тодотгууштай.

Тодруулбал, “Чингис” бондын хувьд 1000 ам.долларын нэрлэсэн үнэтэй бондыг 1003.75 ам.доллар, 10 мянган юанийн нэрлэсэн үнэтэй бондыг 10,037.5 юань болгож хугацааг хойшлуулах санал гаргаад байгаа аж. Энэ хэлцэл 2017.01.24-ний 17:00 цагт дуусгавар болно.

Сангийн яамны ТНБД Д.Нямаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Нью-Йорк, Бостон, Лондон, Сингапур, Хонконгод бондын асуудлаар танилцуулга уулзалтууд зохион байгуулах юм. Улмаар хөрөнгө оруулагчдад утсаар мэдээлэл өгөх аргачлал ашиглахаар тооцжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Хөгжлийн банк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн ажлын хэсгийнхэн мөн гадны орнуудад шинэ бонд босгохоор ажилласан.

Ингэхдээ Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг 8.75 хувийн хүүтэй шинэ бондоор солилцож, улмаар 8.25 хувийн хүүтэй 120 сая ам.долларын бондыг бэлнээр арилжиж байв. Засгийн газар ОУВС-тай амжилттай гэрээлсэн мэдээллийг дагаж, хүү нь 10 хувь давж байсан бонд зөөлөрч, 8.75 хувь руу орсон байдаг.

Энэ үеэс манай улсын эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайжирсан. ДНБ-ий өсөлт 5.3 хувь хүрснээс гадна төсвийн орлого 500 тэрбумаар давж биелсэн нь харьцангуй эерэг тоон үзүүлэлт юм. Тиймээс шинээр босгох бондын хүү “Хуралдай” бондоос доогуур байна гэсэн төлвийг мэргэжлийн хүрээнийхэн дэвшүүлж буй юм.

-ӨРИЙГ ӨРӨӨР ДАРАХ ТЕХНОЛОГИ АЛСДАА ӨГӨӨЖГҮЙ-

Уг нь Засгийн газар унахаас өмнө хөрөнгө оруулагчид манай улсын шинээр босгох бондыг ихээхэн сонирхож байсныг эх сурвалжууд тодотгож байна. Шинэ танхим бүрдэж буй эгзэгтэй үед Сангийн сайдын томилгооны асуудал маргаан дагуулсан нь хөрөнгө оруулагчдыг харзнасан байдалд шилжүүлэх эрсдэл бий. Гэхдээ томилгоо явдгаараа явагдах учир Сангийн яамныхны өөдрөг төсөөлөл биеллээ олно гэсэн хүлээлттэй байна.

Ямартай ч “Fitch” агентлагийн зүгээс Монгол Улсын шинээр гаргаж байгаа ам.долларын бондод “B-“ гэсэн үнэлгээ тогтоогоод байгаа юм.

Бусад агентлагуудын хувьд ч тэр манай зээлжих зэрэглэлийг хэвээр барьж байна. Шинэ бондын андеррайтераар “Хуралдай” бонд дээр түншилж байсан JP Morgan-аас гадна Credit Suisse, Deutsche Bank ажиллаж байна.

Бондын төлөлт ойртохоор хэрхэн барагдуулах асуудлаар хэвлэлүүд таамгаа дэвшүүлж, эцэст нь Сангийн яамнаас шинэ бонд босгодог үзэгдэл энэ онд хоёр удаа давтагдаж байна. Бондын төлөлтийг барагдуулахгүй бол дефолт зарлах эрсдэлтэй тулгарна. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 3.5 тэрбум орчим ам.долларыг бондын төлөлтөд зарцуулахгүй байхаар гэрээлчихсэн.

Улмаар валютын нөөцөө 1.6 тэрбум ам.доллараас өгсөх шатлалаар 2019 онд 3.8 тэрбум хүргэхээр ОУВС-тай тохиролцчихоод буй. Тиймээс бондын төлбөрүүдийг улсын дотоод эх үүсвэрээс хийх ямар ч боломжгүй юм.

Нэмж тодотгоход, жил бүрийн төсөв дээр өмнөх Засгийн газруудын босгосон бондын хүүгийн төлбөрүүд үнэмлэхүй ачаа нэмдэг. Тухайлахад, 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт Монгол Улс нийтдээ 900 тэрбум орчим төгрөг төлөх тооцоо гарсан байдаг. Бид бондынхоо өрийг өнөөдөр шинэ бонд босгох замаар хааж буй ч ирээдүйд төсөвт асар их дараа болсон шийдлийг хүчээр үүсгэж байна гэсэн үг юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Зочин (109.194.17.144)
2017-10-19 07:58:06
Энэ улс төрчид дандаа худлаа ярих юм.Хүрэлсүх гархаасаа өмнө бондын өрийг бондоор төлөхгүй л гэж байсан шүү дээ.Одоо ерөнхий сайд болчихсон, надад хамаагүй .... Монгол улсад хаягласан өр улам л зуузаараад байгаа нь их л хэцүү байна даа.

Nam bus irgen (122.201.22.214)
2017-10-18 16:29:39
Idsen uusan hulgaichuudaaraa tuluuleechee hulgaichuudaa. Heden uyeree urtei bolchih yum bna l daa lalaruudaas bolj.

Зочин (103.212.119.49)
2017-10-18 15:39:03
UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI

MGL (51.211.175.19)
2017-10-18 15:09:08
БОДИТ НӨХЦӨЛ, БАЙДАЛ ШААРДЛАГА НЬ ҮҮСЭЭГҮЙ БАЙХАД АНХНААСАА ДЭМИЙ ӨР ТАВЬЖ ТӨМӨР ЗАМ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ЦАЦСАН ЮМ. ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ БӨӨН ӨР ТАВЬЧААД ОДОО ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? БОНДЫГ ХУВИЙН КОМПАНИУД ИХЭНХИЙГ НЬ АВСАН ТЭД ТӨЛНӨ, ЗАСАГ ТӨЛӨХГҮЙ ГЭЭД ЯРИАД БАЙСАН ХҮМҮҮС ОДОО ХААНА БАЙНА?

зочин (139.5.217.243)
2017-10-18 11:13:10
580сая долларын өрийн эрдэнэбат хужаа төлөхгүй хойшилуулж тавичихаад өр зээлийн төлсөн гэж юу яриад бсан юм бол .энэ өр зээлээ 2024 онд төлөх юм биш үү.18онд зээл хүүтэйн хамт 660сая доллар төлөх төлөхөөр бгаа юм бишүү.сүх далайтал үхэр амгалан гэж энэ дээ.баттулгаа монгол босож чадахгүй ээ чи энэ их монголын өр зээлийг оффошшор данстай хулгай нарын мөнгөөр төлүүл.чи өөрөө бас хамт монгол улсын өр зээлийн төлж өр зээлгүй монголчуудыг амьдруул.монгол улсын эрх ашгийн төлөө монголыг босгох юм бол гадаад өр зээлээ цэгцэлж дуусга.

зочин (139.5.217.243)
2017-10-18 11:12:52

2017-10-18 11:12:35

2017-10-18 11:12:17

2017-10-18 11:12:08

2017-10-18 11:11:13

Зочин (202.131.235.198)
2017-10-18 09:42:32
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас:88671597

Зочин (124.158.124.237)
2017-10-18 09:24:51
номтойбаяр өрөө төл

зочин (112.72.11.116)
2017-10-18 09:24:02
Хас банкны мэдээлэл дор огт сэтгэгдэл бичиж болохгүй дандаа иргэдийн сэтгэгдэлээ бичих эрхийг хаадаг, өөрсдийгөө ард түмэнд тулгах хэрэггүй шүү. Kiwa ногоон зээл нэрээр өөрсдийнхөө өндөр хүүтэй зээлийг шахсан Хасбанк чи ичиж амьдраарай !!!

Зочин (202.9.43.12)
2017-10-18 09:09:05
Бондын өр бол МАНАН-гийн өр юм. Монгол улс ямар ч өргүй.

Зочин (66.181.160.79)
2017-10-18 08:58:02
Тэр бондоос зээл авсан хүмүүсээр нь төлүүлэх хэрэгтэй энгийн иргэд банкнаас зээл авчихаад улсаар төлүүлдэггүй л биз дээ

Зочин (202.9.43.109)
2017-10-18 08:25:47
Баянгол, мах импекс, түмэн хишигтэн зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг газруудыг сайн шалгаарай. Женко бондын өрийг төлнө.

Зочин (202.21.100.210)
2017-10-18 08:21:10
Чингэс хааны нэрийг өр тавих гэж ашиглах нь зөв үү.

Зочин (66.181.180.213)
2017-10-18 08:17:58
GARAMJAV NOMYTOIBAYAR METEER URIIG TULUULEECHEE. DANDAA TATVAR TULUGCHDIIN MUNGUUR TULJ BAIH UU

ЗОЧИН (202.179.31.25)
2017-10-18 08:09:29
санаа сохор бол заяа сохор гэдэг л энэ улсад болж байх юм хойд хормойгороо урд хормойгоо нөхнө өө гэж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй