А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа

Түгээх    
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент

buldruu

“Мөрөөдлийн театр”-ын “Сошиал эвлүүлэг” тоглолтод урилгаар оролцож буй, “Аархал” дууг дуулж олны танил болсон “хөөрхөн булдруу” А.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.

-ХИЧЭЭЛЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВААД, ЭНД ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ,
20-Р СУРГУУЛЬД ЯВЖ БАЙГАА-

-“Мөрөөдлийн театр”-ын тоглолтод оролцох гоё байна уу, хөөрхөн дүү минь?

-Гоё.

-Хэд дэх тоглолтдоо оролцож байна вэ?

-Одоо 12 юм уу, 13 дахьдаа орж байгаа.

-Тайзан дээр хошин шогийн ах, эгч нартайгаа тоглоход ямар байна?

-Гоё байгаа.    

-Энэ тоглолтод оролцох саналыг хэн тавьсан бэ?

-Эрхэмээ ах манай аав руу залгаж, намайг урьсан.   

-Хүмүүс юу гэж байна вэ?

-Булдруу, булдруу л гээд байгаа (инээв.сурв).

-Булдруу гэхээр чамд муухай байдаг уу? Хүмүүс тэгж хэлэхээр дургүй юм уу?

-(Толгой сэгсрэв.сурв).

buldruu-Улаанбаатарт ирээд олон хонож байна уу?

-Би есдүгээр сарын 24-нд ирсэн. Оюутан эгчийнхээ байранд амьдарч байгаа. Аниатайгаа хамт байх гоё байдаг.

-Хичээл нь завсардаагүй биз дээ?

-Үгүй. Хичээлээсээ чөлөө аваад, энд өдөр өнжүүлэх, 20-р сургуульд явж байгаа. Тоглолт үзэж байгаа хүмүүс ч бас хичээлдээ явж байгаа юу гэж асуудаг юм. Би хичээлд явж байгаа гэж хэлдэг.

-Аав, ээж хоёр нь энэ тоглолтод оролцохоор явахад хүүдээ юу гэж хэлсэн бэ?

-Хичээлээ сайн хийгээд, тоглолтондоо сайн ороод ирээрэй, зам хөндлөн гарахдаа анхаарч гараарай гэсэн. Манай ах Өлзий, дүү хоёрт ч дандаа ингэж хэлдэг.

-Гэрээ санаж байна уу? 

-Санахгүй байгаа.

-Гэртээ хэзээ харих вэ?

-Одоо 25 юм уу, 22 хоёрын нэгэнд л харина даа.

-Гэр лүүгээ яарч байна уу?

-(Толгой сэгсрэв.сурв)

-Одоо хэддүгээр ангид сурдаг билээ?

-Хоёрдугаар анги.

-Онц сурч байна уу?

-(Толгой дохив.сурв).

-Ямар хичээлдээ илүү дуртай вэ?

-Би Увсад математикийн тэмцээнд оролцоод, “ТОП боддог сурагч” болсон.

-Ямар мундаг хүү вэ. Ангийн найзууд нь чамайг олны танил дуучин болсноос хойш юу гэж ярьж байна вэ?

-Хаана ингэж дуулж сурсан юм бэ гэдэг.

buldruu

-ЭМЧ БОЛЖ ЭЭЖИЙГЭЭ ЭМЧИЛНЭ-

-Хамгийн анх ямар дуу дуулж сурсан бэ?

-“Аархал” дууг сурсан.

-Төрмандах ахтайгаа дуулсан уу?

-Тийм.

-Анх дуулахад гоё байсан уу?

-Гоё.

-Хамгийн анх хаана хамтарч дуулсан билээ?

-Манай төрсөн ахын охиныг Төрмандах ах авч суусан байгаа. Төрмандах ах маань манайхыг Гурван тал гэдэг газар байхад ирсэн. Би гадаа “Аархал” дууг дуулаад явж байсан. Тэгэхэд Төрмандах ах намайг дуудаж оруулж ирээд дуулуулсан байгаа.

-Хөдөө гоё уу?

-Гоё.

-Юу нь гоё юм бэ?

-Бүх юм нь л гоё.

-Морь унах дуртай юу?

-Дуртай.      

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Долоо молоо гэж босдог.

-Хичээлдээ хэдэн цагт явдаг вэ?

-10-аас явдаг.

-Ангийнх нь багшийг хэн гэдэг вэ?

-За манай Увсын ангийн багшийг Отгон гэдэг. Өдөр өнжүүлэхийн багшийг Должин гэдэг. Энд сурч байгаа сургуулийн багшийг Ариунтуяа гэдэг. Багш нар маань монгол хэл, математикаар бүгдэнгээр нь хичээллүүлдэг.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Эмч мэргэжилтэй болно.

-Яагаад?

-Эмч болж ээжийгээ эмчилнэ.

-Ээж нь өвдсөн юм уу?

-(Толгой дохив.сурв)

-Ээжийнх нь юу нь өвдсөн юм бэ?

-Манай ээж толгойндоо нэг цог шиг юмтай гэсэн.

-Тоо сайн боддог юм чинь өөр мэргэжил сонгохгүй юм уу?

-Дуулангаа эмч болж явна.

-Ээждээ юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Ээждээ хайртай шүү.

-Аав нь юу хийдэг вэ?

-Манай аав малчин.

buldruu

-ДҮҮДЭЭ ӨВЛИЙН ХУВЦАС Л АВНА ДАА-

-Эхээс хэдүүлээ вэ?

-Би ах, эгч, дүүтэй. Манай эгч энд нэгдүгээр курс. Ах маань одоо наймдугаар анги. Дүү маань одоо 4 настай. Манай эгчийн нэрийг Түмэнхишиг, ахын нэрийг Өлзийбуян, дүүг маань Хулан гэдэг.  

-Мундаг том ах юм байна шүү дээ. Дүүгээ санаж байна уу? 

-Тийм. Санаж байгаа.  

-Дүүдээ ямар бэлэгтэй очих вэ?

-Дүүдээ хувцас л авна даа. Өвлийн бүх хувцас авна.

-Тоглолт үзэж яваа хүмүүс таарахаараа чамд юу гэж хэлж байна?

-Булдруу л гэж байна.

buldruu

-Анх удаа булдруу гэхээр уур нь хүрдэг байсан уу?

(-Толгой дохив.сурв). Уур хүрэхээрээ малгайгаа өмсөөд суучихдаг. (цамцныхаа малгайг заав.сурв).

-Эгч нь чамайг барилддаг гэж сонссон. Ямар амжилт үзүүлсэн бэ? 

-Увсад бөхийн тэмцээнд ороод, шөвгийн дөрөвт үлдсэн.

-Ямар мундаг юм бэ. Хөдөө амьдрах гоё байна уу, хотод амьдрах гоё байна уу?

-Хоёулаа л гоё.

-Улаанбаатарт ирээд гоё юм үзэв үү? Одоо юу үзэхийг хүсч байна вэ?

-“Хүннү молл” л үзэхийг хүсч байгаа даа.

-Кинотеатрт кино үзсэн үү? 

-Өөр кино мино үзээгүй. Явахдаа л үзэх гэж байгаа даа.

-“Мөрөөдлийн театр”-ын энэ гоё тоглолтод оролцоход хамгийн гоё нь юу байна вэ?

-Сэтгэгдэл маш их өндөр байгаа. Манай морь их гоё.

-Эгч нь морь биш тэмээ гэж харсан шүү дээ?

-Үгүй, морь. 

-Морь нь булгиж байна уу?

-Үгүй (инээв.сурв). Би жинхэнэ морьтойгоо нэг хүүхэдтэй уралдсан. Тэр морь маань халтар зүстэй. Зөвхөн надаас өөр хүнийг ойртуулдаггүй. Зөвхөн намайг л ойртуулдаг юм.   

-Хүмүүст хандаад юу хэлмээр байна вэ?

-Энэ тоглолтыг ирж үзээрэй гэж хэлмээр байна.

-Дүүдээ баярлалаа. Эрдэм номтой, сайн хүн болоорой. 

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Зочин (202.9.42.250)
2017-10-21 17:04:55
huurhun buldruud amjilt husey. sain hun bolnoo minii duu.hicheelee sain hiigeed sain emch bolj eejiigee bas olon aav eejuudiig emileerei. halamjtai sain ah bn

irgen (203.91.115.43)
2017-10-20 07:52:19
Buldruu... zugeeree hunii aaw eej ah duus huuhdee duugee hoorhon bolhoor ni yanz bureer ohoorddog yum uurlah hereggui ooriigoo hoorhon yum bna gj bog za minii duu

Зочин (103.206.195.166)
2017-10-19 18:18:12
мундаг шүү

Зочин (112.72.11.103)
2017-10-19 01:42:41
Ирээдуйд амжилт монгол чамаар бахархана

Зочин (112.72.11.122)
2017-10-19 00:29:22
Hvmvvs neeree vnheer teng bhoimaa sain unshaaach huurhun hvvd amjilt

Зочин (202.9.43.35)
2017-10-18 23:55:32
Huurhun hvv

Зочин (202.179.31.18)
2017-10-18 23:01:09
Тэр нэг нөхөр гүйцэд уншаагүй байж шүүмжилж. Наад хүүхэд чинь Сааралбаатарт ирээд бас давхар сургуульд явдаг гэнэ. Хөдөө сургуулиас чөлөө авсан ч.

Зочин (202.179.31.18)
2017-10-18 22:52:49
Am#drald är n# bolomj oldoj bayval ashiglaj bayh n# zöv.

C (122.201.24.201)
2017-10-18 22:28:39
Tursun axiin ohintoi turmandax suusan geheer ax 8 dugar angi gsn bn sh de

Unsh (139.5.219.228)
2017-10-18 21:09:34
Joohon huuhdiin tuhai niitleld hurtel saihan gegeelegeer handaad unchihgui goochlood oontoglood bhiin iim bolhooroo l ingej amidarch bhdaa taarsan humuus yum.

Зочин (202.21.106.122)
2017-10-18 20:13:54
МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХИЧЭЭЛЭЭС НЬ ЧӨЛӨӨ АВАХУУЛААД ХОТ РУУ АВЧИРЧ Л БАЙДАГ. ААВ ЭЭЖ НЬ ЯВУУЛЖ Л БАЙДАГ... ТААРЧ ДЭЭ...

Зочин (27.123.212.135)
2017-10-18 15:12:14
Мундаг

Зочин (202.179.18.194)
2017-10-18 14:26:55
Зөв шүү хөвгүүдээ хайрлаж анхаарч хөгжүүлж сурталчилж байх нь чухал. Эд л Монгол улсыг авч явна. Эмэгтэйчүүдийг эд нар л хайрлана шүү дээ. Гэтэл хөвгүүдээ гаргуунд нь хаячихаад том болохоор нь муугий нь гайхаад байдаг.

Zochin (172.58.40.128)
2017-10-18 14:08:21
huuhdiin tevchishgui hodolmor erhluulj baina, mongonii toloo monch tarhi n ajillaj baina daa, oor hun oldohgui baina uu SARADAVAA SHIG

babar (27.123.212.133)
2017-10-18 12:13:14
Hasand nvreqi hvvhed uum acnaalal abh esqi duucnd orinho ner hvndd asniqlaj bn buru buru

Buldar uu bol goe zohison ner (91.231.169.123)
2017-10-18 11:47:07
Alivaag bas horjoontoi eguutei l haragduulj baigaa utagtai ug shuu dee.Neg eosondoo tsagaan hel amnaas holduulj baigaa utagtai gej oilgoj baigaa huuhed nasand het ih huurgvul tsaashid buruu zamaar amarhan ordog nyaguurtai.

Зочин (202.179.24.253)
2017-10-18 11:09:02
Битгий тийм муухай угээр хуухдийг хочил булдруу хавдартай болно шуу

Зочин (112.72.11.107)
2017-10-18 10:19:33
Buldruu gedeg yruul lav bish bha uvurhangain hoid arhangaihan buruu zuru ym bolvol uu buldruu gedeg

Зочин (180.217.189.244)
2017-10-18 10:07:31
Ээш ээжийгээ эмчлэнэ гэнээ,бүр нулимас гарлаа, гоё мөрөөдөлтэй хүү бна. Жинхэнэ хайран дээр тогтсон ийм мөрөөдөл л агуу хүмүүсийг агуу болгосон байдаг, бусдаар баян айлын бандгар хүү байснаар, онц сурснаар агуу болдоггүй. Миний дүү мундаг хүн болноо. Сайн сайханыг хүсэе.

Цалин (202.9.42.137)
2017-10-18 09:57:56
Цалин авдаг байх ёстой тийм учир дүүдээ сайн дулаан хувцас авч өгөөрэй дүүдээ санаа зовдог сайн ах байна

ddd (45.117.32.5)
2017-10-18 09:48:28
Huuhdiin ireeduig l alj baina daa ta nar. Erdem ch gui urlag ch gui mungunii zolios bolood hayagdlaa l daa ene huuhed. Hairan huuhed. Oron gertee hicheelee hiigeed l baij baih yostoi baital. Huuhdiin erhiin baiguullaguud hna bna ve?

Зочин (202.131.235.198)
2017-10-18 09:38:57
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

Babi (202.131.240.146)
2017-10-18 09:37:52
Minii duu sain hun bolnoo gej uram hairlaya.

зочин (112.72.11.116)
2017-10-18 09:23:30
Хас банкны мэдээлэл дор огт сэтгэгдэл бичиж болохгүй дандаа иргэдийн сэтгэгдэлээ бичих эрхийг хаадаг, өөрсдийгөө ард түмэнд тулгах хэрэггүй шүү. Kiwa ногоон зээл нэрээр өөрсдийнхөө өндөр хүүтэй зээлийг шахсан Хасбанк чи ичиж амьдраарай !!!

Зочин (202.179.24.150)
2017-10-18 09:20:55
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА МОНГОЛД 300 ГАРАН БАЙДАГ ГЭСЭН ҮҮ... ДЭМИЙ ДЭЭ ХҮҮХДИЙГ ИНГЭХ

зочин (124.158.107.2)
2017-10-18 09:20:07
дүүдээ амжилт хүсэе,мундаг хүү байна лээ. Дуулдаг, тоогоо боддог ,гэр бүлдээ хайртай сайн хүү байна

Amjilt husie! (103.229.123.246)
2017-10-18 09:16:39
Koorkon buldruu shu? Ene hochnii anhnii ezen n ulsiin hartsaga E.Batbaatar bilee. Uvs aimag Tes sumiin Tuulain bulangiin, hargantiin bulan gedeg gazart avga nariinhan adislasan ner de! "Buldruun" gej.

Зочин (202.9.41.227)
2017-10-18 08:53:59
Ер нь энэ хүүхдүүдээр бизнес хийхээ болимоор юм

Зочин (202.9.43.12)
2017-10-18 08:50:22
Дуулж чаддаггүй юм байна лээ

Зочин (202.179.31.18)
2017-10-18 08:46:51
Тэр багынх нь видео үнэхээр хөөрхөн шүү. Энэ сурвалжлагч нь бичгийн хэлээр бичээч. Шууд ярианы хэл буулгачихсан эргүүнүүд.

Зочин (150.129.141.28)
2017-10-18 08:35:13
Huurhun uu. Amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй