Баяжуулахын “нэвтэрхий толь”

Түгээх    
2017-10-18 16:55:38 - Эдийн засаг

erdenet

Жинхэнэ дорвитой эр энгийнээс энгийн оршдогийн үнэнийг би “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутагаас олж хардаг. Түүнээс өөр өдий хэрийн мэдлэг, туршлагатай, хийсэн бүтээсэн гавьяатай, зөв зам мөртэй хүн бол энгэрээ хэдийнэ тэмдгээр дүүргэчихсэн ханхалзаж явах байсан биз. Харин В.Өлзийхутаг их мөрөн адил дөлгөөн байж, тулгамдсан асуудлын үед хоолойгоо засасхийн зөөлөн өнгөөр чигийг зааж ихийг хүүрнэнэ.

Тэр эдүгээгээс 36 жилийн өмнө Болгарын Софи хотын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр төгсөж, залуусын сэтгэлийг соронзон мэт татаж байсан Эрдэнэтийг зорьжээ. Хилийн цэргийн офицерийн хүүд эх оронч сэтгэл, чин шударга үзэл, ажил хийх хүсэл эрмэлзэл, ачаалал даах чадвар, бэрхийг давах хатуужил цогцолсон, бас ч үгүй тухайн цагтаа баруунд боловсрол эзэмшсэн сүрхий нөхөр ирсэн. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр боловсон хүчнээ ажлын хүндээс эхлүүлж бэлддэг учраас Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинчаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Удалгүй баяжуулагч, ээлжийн мастер, ахлах мастер, сургалтын инженер, ахлах технологич гээд албан тушаалын шатаар өгссөн гэхээсээ илүү өөрийгөө таниулж үеийн нөхдөө манлайлж эхэлсэн. Тэр үед ахлах мастерын ажлыг голдуу Оросууд хийдэг байв. В.Өлзийхутаг үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн итгэл даах хэмжээнд сэтгэлд нь хүртэл ажиллаж байсны илрэл юм. Тэр эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрийг нэвтэрхий мэдэх болжээ. Мандан бадарсан он жилүүдийг нь, хүнд хэцүү үеийг даван туулсан цаг хугацаатай нь сэтгэлдээ зэрэгцүүлэн тээж явна. Нийгмийн тогтолцооны шилжилтийн үед буюу 1990, 1991 онд “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ ердөө хоёр удаа хүдэр боловсруулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, хүрсэн түвшингөөсөө буурсан үзүүлэлттэй байдаг. Энэ нь улсын эрчим хүчний систем үйлдвэр, албан газар, айл өрхөө цахилгаанаар найдвартай хангаж чадахгүй байх үед юм. Ард иргэд оройн цагаар орон сууцандаа лаа барьж суудаг байлаа гэж тэр дурссан. Цахилгаан тасрахад тээрмүүд ачаалалтайгаа зогсчихно. Үүнээс болж маш их эвдрэл гарч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг залгахын тулд ажилтнууд гартаа хүрз барьж усаар цэвэрлэгээ хийдэг байжээ.

Тухайн үеийн хүнд нөхцөлд ажилчид байтугай инженер техникийн удирдлагууд хүртэл биеийн хүчний гар ажиллагааг өдөр, шөнийн ээлжинд гүйцэтгэхдээ илүү цагаар ажиллана. Үүнээс “зүрх нь үхсэн” хүмүүс бөөнөөрөө ажлаас хүсэлтээрээ халагдан ганзагын наймааг сонгож байсан гэдэг. Тухайн үед мэргэжил дөхүү хүмүүсийг Баяжуулах фабрикт ажилд ороод өгөөч гэж гуйдаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Энэ үед В.Өлзийхутагийг Баяжуулах фабрикийн сургалтын инженерээр томилсон нь учиртай. Тэрээр Техник мэргэжлийн сургуулийн баазыг түшиглэн 10-р анги төгссөн хүүхдүүдэд дэлхийн хэмжээний мэдлэг олгох хичээл зааж, гуравхан сараар баяжуулагч мэргэжил эзэмшүүлэн ажилд авч байв. Улсын эдийн засаг унах, сэргэхийн зааг дээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд түүнийг хүнд хэцүү цагт галын шугаманд томилсон нь алдаагүй. Өнөөдөр шавь нар нь өндөр түвшиний баяжуулагчид болчихсон, үйлдвэрлэлийн үндсэн цех, хэсгийг хөдөлгөж явна. Тэр цагаас хойш В.Өлзийхутаг Баяжуулах фабрикийн Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий инженерийн шинэ техник, шинэчлэл хариуцсан орлогч, цехийн даргын үйлдвэрлэл, техник хариуцсан орлогч, 2013 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Ерөнхий технологичоор ажиллаж байна.

Дээхнэ үед бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр дамжуулалт тааруу, бутлагдсан хүдрийн бүхэллэг том байсныг тэрээр Германы “Рема Тип Топ” команитай хамтарч шигшүүрийг оновчтой нүхтэй резинэн торонд шилжүүлсэнээр хүдэр боловсруулалтын хэмжээ сая гаруй тонноор өсч байлаа. Энэ технологи нэвтэрснээр ямар хүнд ажлаас чөлөөлөгдсөнийг бутлуурчид, засварчид одоо хэр мартаагүй. Мөн тухайн үеийн зарим дарга, орос мэргэжилтнүүдтэй зөрж байж Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд усанд шумбагч байлдааны онгоцны эд анги үйлдвэрлэдэг Америкийн компанийн хаалтыг 1200 мм-ын хоолойд тавьж эхэлсэн нь өнөөдөр чанарын баталгаа, зөв сонголт гэж чухам юу байдгийг харуулж буй. Энэ мэт түүний нэрээр хаяглагдсан, үйлдвэрт үр өгөөжөө өгсөн олон ажил бий.

В.Өлзийхутаг өрнө, дорнын баяжуулах үйлдвэрүүдийг үзэж нүд тайлсан. Тэрээр Манжуурын шинэ үйлдвэрээс бусад нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдалд хүрэхгүй. Автоматжуулалт нь ч гоц гайхуулах юмгүй... гэж ярих нь ажил, асуудлаа гарамгай шийдсэн мэргэжилтний үг. Тэртээ 1980-аад оны эхээр манайхан дэлхийн бусад үйлдвэр одоо хэр нэвтрүүлээгүй, Нунтаглан баяжуулах хэсгийн усан хайлуурыг гурван бүтээгдэхүүнд шилжүүлэх санаачлага хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тээрмийн ачаалал эрс нэмэгдэж хүдэр боловсруулалт өссөн. Үүнийг гадаадын ямар ч мэргэжилтэнд хэлэхэд ам нь ангайгаад асууж дагахаас өөргүй болно.

“Эрдэнэт” үйлдвэр намайг аз жаргалтай болгодог гэж ярих энгийн даруу атлаа элгэмсэг хэрсүү, хэрэгтэй үед тэрсүү оршихуйн далд хүч нуугисан Ванчигдоржийн Өлзийхутаг гэх энэ эрийн хөдлөшгүй зарчим хувирашгүй зан бахархам. Түүний баяжуулахын салбарт оруулсан хувь нэмэр, зам мөр он цагийн элээлтэд улам тодрох нь дамжиггүй.

М.ОДГЭРЭЛ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Зочин (209.169.198.10)
2017-10-19 09:01:47
Нэгэн цагт усан фонтайн бариулсан юу юу ч билээ Эрдэнэт үйлдвэрт бусдын хийсэн хэдэн ажилд зөвшөөрсөн гарын үсгээ өгсөн юмуу хаашаа юм Ганзориг гуай Гавьяат эдийн засагч болж байсантай харьцуулахад Гавьяат баяжуулагч болоход багадмаар гавьяатай хүн л дээ Өлзийхутаг гуай. Гэнэт саналаа ккк Ганзоригийн онигоог.

Зочин (209.169.198.10)
2017-10-19 08:58:20
Эх орны эдийн засаг, ард түмний амьжиргааг нуруундаа тээж явсан олон он жилүүд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зэсийн үнэ ханштай салшгүй холбоотой байдаг. Тэр цаг үеийн амжилт ололт бүхэн энэ хүнтэй салшгүй холбоотой. Эгэлгүй баатруудаа шагнаж урамшуулж гавьяа зүтгэлийг нь шударгаар үнэлэх хэрэгтэй. Өлзийхутаг гуайг би төдийгүй Эрдэнэт үйлдвэрийнхэн сайн мэднэ үнэхээр даруухан, ажлаа арван хуруундаа тэгш атгасан хүн л гэж хэлнэ.

Зочин (202.179.31.109)
2017-10-19 06:20:27
Алт шиг чадалтай сэтгэлтэй ийм хүмүүс л өндөр цалин авч бмаар.

Sanalbat (27.123.212.133)
2017-10-18 19:15:33
Ийм хүмүүсийг зохих ёсоор нь үнэлж өгөх ёстой шагналыг өгөх хэрэгтэй. Хэдэн дарга нар бие биенээ бүтээсэн зүйлгүй байхад шагнаад л... Энэ мэтийн ажилсаг бүтээлч даруухан хүмүүсийн талаар сурвалжлагч нар олж ил гаргах хэрэгтэй.

Sanalbat (27.123.212.133)
2017-10-18 19:15:27
Ийм хүмүүсийг зохих ёсоор нь үнэлж өгөх ёстой шагналыг өгөх хэрэгтэй. Хэдэн дарга нар бие биенээ бүтээсэн зүйлгүй байхад шагнаад л... Энэ мэтийн ажилсаг бүтээлч даруухан хүмүүсийн талаар сурвалжлагч нар олж ил гаргах хэрэгтэй.

Зочин (103.229.122.89)
2017-10-18 19:00:40
танд ажлын амжилт хүсье.

зочин (139.5.217.243)
2017-10-18 18:11:46
Манай төрийн 3н нөхөдүүд улсын төрийн ажлыг энэ инженер шиг үнэн сэтгэлээсээ ажлын төлөө гэж зүтгэж хийдэггүй учир монгол хөгжиж дээшилэхгүй бгаа юм.ажлыг ингэж шинэчилж өөрчилж өөрийн санаа оноогоо хэрэгжүүлэхээр ажил маш сайн явна гэдгийг энэ хүний үйл хөдлөл хэлээд бгаа юм биш үү. айн.төрийн 3 нөхөр төр улсын хамгамж хамгаалалд орчихоод жаргалдаа ташуураад энэ улсыг сүйрүүлж их хэмжэний өр зээлэнд бариулж сууж бгааг ажил хийж бна гэж үзэх үү.үүнд бас төрд бсан олон хулгайч нар хамааралтай даа.монголчууд юу бодож бна. ажил хийнэ гэдэг чинь энэ хүн 36жил харуулж чадаж. гэтэл 27жил буг чөтгөр шиг суусан лүндээ нямка энхтүвшин миеэ мэлгэр сү батболд эрдэнэ баттулга нар юу хийж бүтээж энэ улсыг ингэж сүйрүүлэв.ичих булчирхай байна уу.хулгайч нараа.зайгаа тавьж далд орцгоо новш гэж

зочин (139.5.217.243)
2017-10-18 18:11:34

2017-10-18 18:11:17

2017-10-18 18:11:05

2017-10-18 18:10:45

2017-10-18 18:10:29

2017-10-18 18:10:11

2017-10-18 18:09:52

2017-10-18 18:09:37

2017-10-18 18:09:21

2017-10-18 18:09:03

2017-10-18 18:08:55

2017-10-18 18:08:42

зочин (180.149.67.118)
2017-10-18 17:40:06
Ийм л юм үзэж уншиж баймаар байна даа

Зочин (202.9.42.250)
2017-10-18 17:23:23
SHAN MEDEE BN GEGEE TATMAAR

Зочин (202.131.243.190)
2017-10-18 17:00:33
sain bn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2017-11-21 15:46:07 - Спорт
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болжээ
2017-11-21 15:29:54 - Технологи
“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно
2017-11-21 15:10:38 - Энтертайнмент
Жүжигчин Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцжээ
2017-11-21 15:08:34 - Орон нутаг
Мандал суманд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
2017-11-21 14:22:44 - Эрүүл мэнд
“Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн боллоо
2017-11-21 14:19:27 - Гадаад
АНУ: Хойд Солонгос терроризмыг ивээн тэтгэгч
2017-11-21 14:18:13 - Улс төр
Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ
2017-11-21 14:16:42 - Хууль
Машинаа угаалгахаар очоод хэл амаар доромжлуулж, цагдаад зодуулсан гэжээ
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-21 14:09:18 - Спорт
MNBA Үндэсний лигийн сонирхолтой улирлын тоглолтууд үргэлжилсээр байна
2017-11-21 13:56:44 - Нийслэл
Рентген оношлогоо хийлгэхдээ цацрагийн шарлагад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ
2017-11-21 13:34:19 - Шар
Монголын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг "эерэг" болгов
2017-11-21 13:26:44 - Эрүүл мэнд
Өнгөрсөн онд сүрьеэгийн улмаас 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ
2017-11-21 13:22:54 - Орон нутаг
Сингапурчууд бүргэдчин охин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ
2017-11-21 13:22:52 - Байгаль Орчин
"Тогтвортой Хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, Эко шошго" семинар болж байна
2017-11-21 13:07:30 - Боловсрол
Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21 12:51:11 - Спорт
Тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
2017-11-21 12:50:11 - Хууль
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
2017-11-21 12:30:40 - Орон нутаг
Зүүнхараад галт тэрэг зогсохыг хориглолоо
2017-11-21 12:28:33 - Шар
Г.Майцэцэг: Заалнаас нэр дэвшүүлэхгүй гэдэг хариу өгсөн
2017-11-21 12:19:51 - Шар
“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа
2017-11-21 12:05:08 - Хууль
Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
2017-11-21 11:33:32 - Нийслэл
Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2017-11-21 11:29:58 - Улс төр
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 10:55:49 - Улс төр
Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй
2017-11-21 10:54:45 - Нийслэл
Өнөөдөр “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно
2017-11-21 10:52:27 - Нийслэл
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2017-11-21 10:50:37 - Спорт
Алтан бүсийн барилдаанд анх удаа өвөрмонгол бөх түрүүлжээ
2017-11-21 10:41:44 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна
2017-11-21 10:24:57 - Шар
МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг Их хурал руу нэвтэрч чадахгүй байна
2017-11-21 10:22:32 - Орон нутаг
Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо
2017-11-21 10:19:06 - Шар
Шотландын нэрт аялагч Нэвалл Хантер Монголын говиор явган аялж байна
2017-11-21 10:14:57 - Хууль
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2017-11-21 10:06:01 - Шар
Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдох уу
2017-11-21 09:14:38 - Улс төр
У.Хүрэлсүх: Бид хамтдаа илүү хол явна
2017-11-21 07:34:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:27:16 - Хууль
“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй