Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв

Түгээх    
2017-10-18 18:06:52 - Нийслэл

turkeyӨнөөдөр Бүгд найрамдах Турк улс (БНТУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр Туркийн парламентаас орон даяар зарласан онц байдлыг гурван сараар сунгасан нь тус улсад зорчиж буй монголчуудад хэрхэн нөлөөлөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “2016 онд Турк Улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүнтэй холбогдуулж анх онц байдал зарласан. Төрийн эргэлт хийх оролдлогын цаана Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн хэсэг бүлэг хуйвалдагчид байсан.

Эдгээр хүмүүс маш олон жилийн хугацаанд өөрсдийгөө олон улсын, хүмүүнлэгийн, энэрэнгүй, сайн дурын хөдөлгөөнтэй холбоотой гэх мэтээр танилцуулж ирсэн. Тус хөдөлгөөн Турк Улсад 1972 оноос үйл ажиллагаагаа явуулсан. Онц байдлыг Фетто террирост байгууллагатай тэмцэх гэж шинээр гаргаж ирсэн зүйл биш. Энэ нь 1982 оны Туркийн Үндсэн хуулинд тусгасан нэгээхэн заалт юм. Онц байдал зарласнаар тус улсад амьдарч буй гадаадын иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд халдах үндэслэл болохгүй. Түүнчлэн онц байдал зарласнаар хоёр улсын харилцаанд болон Монгол Улсаас Турк Улсад зорчиж буй оюутнууд болон иргэдэд нөлөөлөхгүй” гэв.

Элчн сайдын хэлснээр, дэлхийн 160 гаруй улсад Туркийн сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад таван сургууль байдаг ажээ. Тэрбээр “Сургуулиудыг шууд Турк Улсад хамааралтай гэж ойлгох нь буруу. Яагаад гэвэл энэ сургуулиуд нь манай улсын Засгийн газар болон боловсролын байгууллагатай ямар нэгэн хамааралгүй. Тиймээс энэ жилээс эхлэн эдгээр сургууль төгсөгчдийн гэрчилгээг Турк Улс албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй болсныг дахин хэлмээр байна.

Таван сургуульд сурч буй сурагчид, эцэг эхчүүд, ажиллаж буй ажилтнуудыг хохироохгүй байх талаар ямар гарц байгаа талаар төр засгийн удирдлагуудтай ярьж байна. Боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь Монгол Улсын иргэдэд итгэхгүй байна гэсэн үг биш.

Турк Улсад төрийн эргэлт зохион байгуулахаар оролцсон террорист бүлэглэлд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог төлбөртэй хувийн сургуулийг хүлээн зөвшөөрөх нь өөрөө өөрсдийнхөө хоолойг боож буй явдал юм. Монгол Улсад буй эдгээр сургуулийг хаах биш сургалтын чанарыг сайжруулах, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийн сацуу нууц бүлэглэлтэй холбоотой багш, удирдлагуудыг сургуулиас зайлуулах, террорист байгууллагыг санхүүжүүлж байвал түүнийг таслан зогсоох явдал юм.

Элчин сайд М.Ахмет Язал хоёр улсын харилцаа бүх шатанд өндөр түвшинд хүрсэн ч гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа тухайн түвшинд хүрэхгүй байна. Бидний хүсч буй тоо бол гадаад худалдааны эргэлтийг жилд 300-500 сая ам.долларт барих зорилготой хэмээн онцлов.

Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт хоёр улсын хооронд 25 сая ам.доллар байсан бол энэ жил 35 сая ам.доллар болжээ. Тэрбээр “Гадаад худалдааны эргэлтэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байдгийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Туркийн компаниудын хувьд Монголд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах нь ашиггүй буюу зах зээлийн хувьд хангалтгүй гэж үзэх нь элбэг байдаг. Гэвч бодит байдал тийм биш. ХАА, МАА, Аялал жуулчлалын салбар нь Туркийн компаниудын хувьд маш боломжтой зах зээл юм. Монгол Улсад барилгын зах зээл, дэд бүтцийн салбарт Туркийн компаниуд орж ажиллах боломж бий.

Юуны түрүүнд Монгол Улс өмнөө тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг давж гарах шаардлагатай. Сарын хугацаанд хоёр улсын хоорондын тээврийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Учир нь манай улсын хувьд аливаа улс орнуудтай гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд тухайн улстай “Туркиш эйрлайнс” компани шууд нислэг үйлддэг байх, Дипломат төлөөлөгчийн газар нээсэн байхад анхаардаг.

Хоёр улс бол түүх соёлын өргөн харилцаатай ард түмэн. Туркийн  эртний түүх энэ нутгаас эхэлдэг. Өчигдөр л гэхэд эртний Түрэгийн үед хамаарах бунхан Булган аймгаас олдсон. Мөн Орхоны хөндий, мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө гэхчлэн соёлын үнэт дурсгалууд аймаг бүрт бий. Тиймээс Турк Улсаас Монголд жуулчид ирэх хамгийн том суурь нь болж өгнө.

Монгол-Туркийн хооронд шууд нислэг хийхэд 1200 ам.доллар зарцуулдаг учир жуулчид өндөр үнэ төлөх шаардлагатай болдог. Тиймээс бид өдөр бүр шууд нислэг үйлдэх хүсэлтэй байна. Тэгвэл тийзний үнэ 25-30 хувь хямдарна. Ачаа тээврийн нислэг нэмэгдсэнээр Турк Улсаас Монголд орж ирэх бараа бүтээгдэхүүн, Монголоос Туркт импортлох арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Тэгэхээр агаарын тээврийн зардал 20-25 хувь хямд болох юм.

Монгол Улсад ирэх гадаадын зорчигчдын тоо жилд 35-40 мянгаар нэмэгдэх хүлээлт байна. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирэх боломжтой. Энэ нэмэлт суудлыг зарахын тулд “Туркиш эйрлайнс” компани Монгол Улсын гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх хэрэгцээ гарна. Шууд нислэгийн давтамжийг нэмснээр Монгол Улсын эдийн засагт шууд бусаар оруулах орлого  100-150 сая ам.доллараар нэмэгдэнэ.

Мөн шууд нислэг үйлдсэнээр Истанбулаас Улаанбаатар хүртэл 6 цаг нисэх боломжтой. Энэ нь Бишкекийн агаарын тээврийн үйлчилгээ Улаанбаатарт төвлөрнө гэсэн үг. Ингэснээр “Туркиш эйрлайнс” компани агаарын тээврийн үйлчилгээ авснаар Монгол Улсад жилд 50-60 сая ам.долларын орлого оруулна.

Тээврийн дэд бүтцэд ахиц гаргахгүйгээр хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх боломжгүй. Бидний баримталж буй бодлого бол “Туркиш эйрлайнс” компани нислэгийн чиглэлээ нэмэгдүүлснээр орлого олох бус, шууд нислэг бий болсноор энэ хөрсөн дээр хоёр улсын гадаад худалдаа нэмэгдэх, Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчид, тэдгээрийн үйл ажиллагааг хялбарчлах үндсэн зорилготой” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.21.106.143)
2017-10-19 10:46:39
Энэ хүний хамгийн гол онцолоод яриад байгаа нь "Туркиш эйрлайнс" юм.Турк улс руу манай "МИАТ компиани" өдөр бүр нислэг үйлдэж яагаад болохгүй гэж?

Зочин (202.179.24.150)
2017-10-19 09:10:23
ККК. ТУРКАД БАЙГАА МОНГУУНУУДАД ТУРКЫН ЗГ ЫН ОНЦ БАЙДЛЫН ЗАР ХАМААГҮЙМ БИЗ ДЭ...

Зочин (59.153.112.80)
2017-10-18 22:10:13
ene turkuuded bid nariin tuuh soyol l heregtei !!! europ arab tsaraitai baij hunnu edr gd bdin

Haltar (80.121.107.251)
2017-10-18 21:34:27
Za baahan europiin Hujaa nariig mongold oruulj yahna we??? German, Austria, Schweiz, France geh metiin ulsuud ene Haltaruudaar duureed odoo daragdahgui ted nar Tolgoi deer n garch baina shuudee!!! Chingis Haanii negen zarligiig bitgii martaarai mash unen ug shuu!!! Hasag erchuudiig bugdiig n Hasag teregnii duguinaad deesh garsaniig tolgoigiin awch baisniig!!! Ed chin tednii ur udam!!! Turk uud mash dawruu bas zawaan baliar garuud shuu!!!

Зочин (27.123.214.104)
2017-10-18 20:59:54
Ed nariin gulen mulen bid nart ymar hamaa baihav. Ter gulen gdg nuhur mongold garaa dursen bj magadgui gd mongol toriig, mongol irgediig tagnaj bgaag uguisgeh argagui. Turked amarlaa geed ochson chin gulenii holbooton gej hils hereg tulgaad shorond horivol yaana. Gadaad yam ene talar irgeddee zuvlumj gargadag bga. Turk nairsag ard tumen mon. Gehde baidal namjtal tiishee neg ih zugleh hereggui bolov uu. Ter gulen mulen yer ni togloom bish bh shuu.

зочин (202.179.31.30)
2017-10-18 20:50:20
Нямдорж мөн их өвчигнөж байнаа

Зочин (27.100.20.7)
2017-10-18 20:02:41
хэхэ бур террористуудад тусалдаг аав ээж болох нь сурагчдыг доромжилж бн элчин сайд. Эрдоганы засаг удахгуй унах биз. Турууний засгийн газар нь албан ёсоор зевшеереед байгуулагдсан юм. Одоо ямар нь юу гэх нь хамаагуй ээ!

Зочин (49.0.171.43)
2017-10-18 19:41:46
sain baina ingeed olon ulstai saihan hariltsaad ehelbel sain baina da huuchin mongolchuud moskva hurtel yavah erhgui bailaa shu de

Зочин (91.93.14.5)
2017-10-18 19:29:28
Aaan. Manaid bga ter ondor tolbortei tvrk surguuliud tvrkiin zasgiin gazar,bolovsroliin salbartai ogt holboogvi gej bna shde.yamar jurmaar,yamar zorilgoor manaid vil ajillagaa yavuulj ehelsen gazar bolj taarch bnaa.iim yum bj boldog yum uu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө