ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу

Түгээх    
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг

Энэ жилийн хувьд эрт хүйтэрч, анхны цас нийслэлд намрын дунд сард орсон. Тиймээс хүйтний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Нарантуул”, “Sunday plaza”, III-IV хороолол, Улсын их дэлгүүрээр явж, өвлийн хувцасны үнэ ханшийг судалсан юм.

Хувцасны үнэ ханш бичихээсээ өмнө эхлээд 2017 оны өвөл, хаврын хувцаслалтын чиг хандлагыг дурьдах нь зүйтэй болов уу. Mода эргэнэ гэгчээр 70-аад оны дундуур ид трэнд болж байсан трапецэн өмд, судалтай цамц гэх мэт зүйлс энэ өвөл таны хэв маягийг тодорхойлно. Хэрэв таны аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ нарын өмсөж байсан хувцас байвал түүнийг нь янзлаад өмсөхөд хамгийн дэгжин, сайхан харагдах нь байна шүү.

-“НАРАНТУУЛ” ЗАХЫН КУРТКАНЫ ДУНДАЖ ХАНШ 80 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА-

Бид 13:00 цагийн үед “Нарантуул” зах дээр эрэгтэй, эмэгтэй куртикны тасгаар явлаа. Тус зах дээр 10 гаруй жил наймаа хийж буй н.Зоригоо гэх залуу “Үд болж байхад наймаа хагарсангүй. Энэ жил худалдан авалт үнэхээр муу байна” гэсээр биднийг угтав.

Тэрбээр хүүхдийн малгай ороолт, эрэгтэй цамц, куртка борлуулдаг. Эрэгтэй куртикны хувьд өд, сөд, синтафон, нэхий дотортой зэргээсээ шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байв.

Салхи бага нэвтрүүлдэг, чанар эдэлгээ сайн зэргээр үнэлэгдэх загварлаг куртикуудын дундаж үнэ 80-160 мянган төгрөг. Ихэнхдээ хар бараан өнгө зонхилох эрэгтэй куртикуудын доод үнэ 55 мянган төгрөгийн ханштай бол хүүхдийн өвлийн куртик 30-60 мянга, түүнээс дээш ханштай байна. Харин ноосон, малгайтай цамцууд 30-50 мянган төгрөг, өвлийн дотуур зузаан өмд 5000-25 мянган төгрөг, том хүний болон хүүхдийн малгай, ороолт хосоороо 15-30 мянгаар зарагдаж байна. Урт ноосон ороолт 15 мянга, даавуун ороолт 5-10 мянга, бага насны хүүхдүүдийн өмсдөг куртик, хантааз, мөрөвчтэй өмдний хослол 60-80 мянган төгрөг байлаа.

Бүсгүйчүүд, охидын куртик, малгай ороолт, ноосон цамц урт богино гээд төрөл бүрээрээ өргөн сонголттойгоор ирийтэл өрж өлгөсөн харагдав. Энэ жил өвлийн куртик өвдөгнөөс үл ялиг дээгүүр, эсвэл шагай шүргэсэн сагсгар том үс бүхий сүрлэг малгай, тэлээтэй куртикууд их харагдаж байлаа. Эдгээр куртикны хувьд хийсэн материал, малгайны үс, загвараасаа шалтгаалан үнэ нь харилцан адилгүй.

Тухайлбал, малгайдаа үсгүй өвдөг хүрсэн куртикууд 60 мянган төгрөгөөс эхэлж буй бол малгайдаа туулайн үсэн оруулга, үнэгний арьсан захтай урт сөдөн куртикууд 100-220 мянган төгрөг байна. Гэхдээ “ориг” үстэй куртикууд их ховор харагдсан. Үүнийг захын наймаачид худалдан авалт буурсантай холбон тайлбарлаж байв. “Хямдралтай бараа байна уу” хэмээн асуух иргэдийн тоо сүүлийн нэг жил эрс нэмэгдсэн гэдгийг захын наймаачид онцлон хэлж байсан юм.

-ДААРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА БОЛ “SANDAY PLAZA”-Г ЗОРЬЖ, 10-20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ҮНЭЭР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БОЛНО-

 “Sunday plaza” дулаахан  үнэ ханш нь ч гэсэн боломжийн учраас иргэд үйлчлүүлэх их дуртай байдаг. Энд зарим нэг лангууг эс тооцвол худалдаалж буй бараа үнийн хувьд захаас нэг их ялгарах зөрүү бага байсан ч дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү байв. Куртканы үнэ 50 мянган төгрөгнөөс эхлээд 300 мянга хүртэл үргэлжилнэ.

Гэхдээ захыг бодвол овоо хэдэн лангуунд чанар чансаа, загвараараа огт өөр гэж тодорхойлогдох куртикууд зарж байлаа. Ерөнхийдөө захаас илүү өргөн сонголттой гэсэн үг. Худалдан авалт хийж буй иргэдийг анзаарч харахад ихэвчлэн 50-100 мянган төгрөгийн куртик худалдан авч байсан юм.

Үнэгний үсээр малгайн захыг нь гоёсон янз бүрийн хээ, тоноглол, товч бүхий куртикууд ихэнхдээ 250 мянган төгрөгийн үнэтэй байв. Цаашлаад, туулай, хонины үсэн куртикууд 200-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж.

Худалдагчийн хэлж буйгаар үнэгний арьс сэвсийсэн, дулаан, харагдах байдал, эдэлгээнд ч тэр аль ч талаараа туулайн үсийг “араасаа” дагуулдаггүй. Тиймээс малгайндаа үнэгний үс орсон куртикууд илүү үнэтэй худалдаалагддаг байна.

-III, IV ХОРООЛОЛЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРИЙН БАРАА “НАРАНТУУЛ” ЗАХААС Ч ХЯМДХАН-

Хоёрхон жилийн дотор III, IV хорооллын дэлгүүрүүдийн лангуу хоосорч, оронд нь загварлаг, хямдхан, чанартай солонгос хувцасны бөөний дэлгүүрүүд их нээгдэж буйг уншигч та анзаарсан байх. Хаа сайгүй 20 хувиас дээш хямдрал зарласан дэлгүүр. Эдгээр дэлгүүрүүдэд эрэгтэй, эмэгтэй ноосон цамцууд 15 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин хүүхдийн куртикны материалтай мөрөвчтэй өмд 12-15 мянган төгрөг. Дунджаар охидын урт куртик 50-70 мянга, хөвгүүдийнх 30-75 мянга төгрөгийн хооронд зарагдаж байна.

Тиймээс бид “Элбэг” их дэлгүүрийг сонгож орлоо. Тус дэлгүүрт худалдаалагдаж буй куртикууд 70 мянгаас дээш 300, 400 мянга гэх зэргээр үргэлжилнэ. Жирийн иргэдийн худалдан авах нөхцлийг хангахуйц дээд зэргийн бус дунд хэрийн чанартай куртикны дундаж үнэ 200 мянган төгрөг. Бээжин, Гуанжугаас оруулж ирсэн чанартай, хэдэн ч удаа угаасан нимгэрэхгүй материалтай гэгдэх эмэгтэй урт куртикууд ихэнхдээ 170-300 мянган төгрөгийн үнэтэй байв.

-ЭНЭ ЖИЛ “БОЙТОГ”, ЦАА БУГЫН АРЬСАН ГУТАЛ “МОДА”-НООС ГАРНА-

Жил бүр хүүхэд хөгшидгүй өвлийн дүн хүйтнийг ажралгүй давдгаар нь шагших болсон “бойтго”, цаа бугын арьсан гутал энэ жил “мода”-наас гарна. Харин оронд нь цасны, уулын гутал, ширэн ботинк мөн үдээстэй пүүз шиг, хажуудаа төмөр тоногтой, одоор чимэглэсэн зэрэг ёстой л ёозыг мэдрүүлсэн нэхий дотортой арьсан гутлууд трэнд болно. Гэхдээ өнгөрсөн жил зарагдаагүй үлдсэн “бойтог” “Нарантуул” захын зарим нэг лангуун дээр 10-20 мянган төгрөгөөр зарагдаж байна лээ.

Энэ жилийн “мода”-нд орж буй цасны гутал, ширэн ботинк хамгийн хямдхан нь 20 мянга, Солонгос улсаас ирсэн нэхий дотортой нь 60-80 мянган төгрөг, хувь хүмүүсийн хийдэг буриад гутал 25-50 мянган төрөгөөр зарагдаж байна. Харин том хүний гутал богино, урт түрийтэйгээсээ хамаарч 50-220 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

“Элбэг” их дэлгүүр болон III, IV хорооллын дэлгүүрүүдийн гутал хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхлоо. Тодруулбал, хальтрахгүй, каучукан ултай нэхий дотортой эрэгтэй гутал 70-100 мянган төгрөг. Хагас боловсруулсан арьсан гутал 50-90 мянга, цэвэр арьсан нь 80-220 мянган төгрөгийн хооронд байгаа бол ширэн гутал “ориг” нь 165 мянгаас дээш үнэлэгдэнэ.

Эмэгтэй арьсан гутлын хувьд түрийний урт богиноосоо шалтгаалан дунджаар 60-300 мянган төгрөг. “Нарантуул” захаас цэвэр арьсан гутлыг 150 мянган төгрөгт багтаан авч хүрэхээр байсан бол III, IV хорооллоос ийм төрлийн гутал 120 мянга, түүнээс дээш ханштай байна. Энэ жил охидын ихээр өмсөж буй өвдөг давсан түрийтэй элгэн гутлыг чанараас нь шалтгаалан 50-100 мянган төгрөгөөр захын худалдаачид үнэлсэн бол хорооллынхон 70 мянгаас дээш ханш хэлэв.

- УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРТ ҮНИЙН ХӨӨСРӨЛТЭЙ БАРААНУУД МЭР СЭР АЖИГЛАГДАВ-

Улсын их дэлгүүрээс хэн дуртай нь ороод худалдан авалт хийгээд гардаггүй. Эндээс боломжийн амьдрал, тогтмол орлоготой хүмүүс худалдан авалт хийдэг. Дундаж амьдралтай иргэн энд наймаа хийхийн тулд өнөө маргаашийнхаа талхны мөнгөнөөс хумслаж байж чанартай, загварлаг хувцас худалдан авдаг нь үнэн. Ерөнхийдөө тансаг зэрэглэлийн бараанууд зарагддаг гэх их дэлгүүрт үнийн хөөсрөлтэй бараанууд цөөнгүй, сайн үзэж нягтлан авах гэж буй барааныхаа зах зээлийн үнийг судлахад гэмгүй. Зарим газарт хямдхан зарагддаг бараанууд 2-3 дахин илүү өндөр үнэтэй байдаг. Ингээд өвлийн хувцасны үнэ ханшийг танилцуулъя.

Дор дурьдах бараануудад хямдралын үнийг оруулаагүй болно. 100 хувь ямааны ноолууран пальто 450 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй. Дотоодын үйлдвэрийн арьсан гутлууд 200 мянгаас дээш үнээр зарагддаг бол дэлхийн алдарт брэндийн гутлууд хамгийн хямдхан нь 300 мянгаас буухгүй. Сөдөн куртикууд 200 мянгаас дээш, хамгийн гол нь цөөн тоогоор ирдэг загвар нь давтагдахгүй гэдгээрээ онцлог. Хэдэн төгрөгөөр хувцас худалдан авахыг таны халаасны нимгэн, зузаан л мэдэх нь.

-ӨВЛИЙН ХУВЦАС АВАХАД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ ВЭ-

Та хэрвээ өвлийн хувцсаа авч амжаагүй байгаа бол багахан тооцоо гаргая. “Нарантуул” захаас чанартай куртик 150 мянга, цасны гутал 80 мянга, малгай ороолт 15 мянга, өвлийн зузаан дотуур өмд 20 мянга, ноосон цамц 30 мянга, оймс, бээлий 10 мянган төгрөг, цаашлаад ороолт малгай, бээлий гээд багахан хэмжээний дундаж тооцоо гаргавал өвлийн хувцсандаа 300 мянган төгрөг зарцуулах нь ээ.

III, IV хороолол болон “Элбэг” их дэлгүүрээс сонголтоо хийх гэж байгаа бол дунд зэргийн чанарлаг куртик 200 мянга, бүтэн боловсруулсан арьсан гуталд 150-170 мянга, бас бус хэрэглэлүүдтэй нийлээд 400 мянган төгрөг шаардлагатай болох нь.

Харин УИД-ээс хамгийн багаар бодож өвлийн куртик, гутал авахад 700 мянган төгрөг болно. Ямартай ч өвлийн хувцас худалдан авахад хэт тансаг бус, бас хямд ч биш дунд зэргийн тооцоо гаргахад ийм л байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

zochin (66.181.160.81)
2017-10-20 10:43:56
za tegvel elbeg orj gutal harii kurtikee 300 d avchihsan bgaa

Зочин (202.179.31.18)
2017-10-19 21:01:00
Өнөөдөр Дархан Нэхийн дэлгүүрээр орлоо. гутал 70 000 -120 000 байна. Өмсөж үзлээ хөлөнд их л эвтэйхэн байна. Дийлэнх гутал 80 орчим байсан. Дээгүүрх нэхий дээл 270 000 байна. Өвөл айхтар хүйтэрвэл хэдэн өдөр өмсөхөд дажгүй л санагдлаа. Тэгэхэд би гадаадад амьдардаг байхдаа яг ийм үнээр куртка эсвэл дөнгөж 30%-ын ноостой материалаар хийсэн пальто авдаг байлаа. Цүнх бол харин ёстой таалагдсангүй. Тэгээд цаашид улам сайжруулаад сайхан болгоод явна биз дээ.

Wakaran (203.91.115.252)
2017-10-19 10:53:00
Gangaraa gesen garchigtai ter Elbeg delguuriin dald surtalchilgaa l baina shte. Hahaha. Heden kurtkiin tuhai l medee um bna. Darhanii nehii, bulgan deelin tuhai medee haana bna

Зочин (183.202.104.125)
2017-10-19 10:12:25
mood bolon ter zagvar gol bish ovol dulaahan biyed evtei, natural yum bh n chuhal.

Зочин (202.70.46.216)
2017-10-19 10:05:27
Tegwel ungursun eswel olon jil xadgaldag xugardaggvi xuuchin uwliin xuwtsas, kurtik, malgai oroolt umswul mungu ni vnexeer saixan xemnelttei bxad bno. Vrgelj shine xuwtsaa xudaldan awch baixaas vnexeer zalxdag bnoo. Xugarsan gutal bol shine gutal awaxad xangalttai.

Зочин (202.70.46.216)
2017-10-19 10:05:26
Tegwel ungursun eswel olon jil xadgaldag xugardaggvi xuuchin uwliin xuwtsas, kurtik, malgai oroolt umswul mungu ni vnexeer saixan xemnelttei bxad bno. Vrgelj shine xuwtsaa xudaldan awch baixaas vnexeer zalxdag bnoo. Xugarsan gutal bol shine gutal awaxad xangalttai.

Зочин (202.70.46.216)
2017-10-19 10:05:18
Tegwel ungursun eswel olon jil xadgaldag xugardaggvi xuuchin uwliin xuwtsas, kurtik, malgai oroolt umswul mungu ni vnexeer saixan xemnelttei bxad bno. Vrgelj shine xuwtsaa xudaldan awch baixaas vnexeer zalxdag bnoo. Xugarsan gutal bol shine gutal awaxad xangalttai.

Зочин (202.70.46.216)
2017-10-19 10:05:18
Tegwel ungursun eswel olon jil xadgaldag xugardaggvi xuuchin uwliin xuwtsas, kurtik, malgai oroolt umswul mungu ni vnexeer saixan xemnelttei bxad bno. Vrgelj shine xuwtsaa xudaldan awch baixaas vnexeer zalxdag bnoo. Xugarsan gutal bol shine gutal awaxad xangalttai.

Зочин (202.70.46.216)
2017-10-19 10:05:17
Tegwel ungursun eswel olon jil xadgaldag xugardaggvi xuuchin uwliin xuwtsas, kurtik, malgai oroolt umswul mungu ni vnexeer saixan xemnelttei bxad bno. Vrgelj shine xuwtsaa xudaldan awch baixaas vnexeer zalxdag bnoo. Xugarsan gutal bol shine gutal awaxad xangalttai.

zochin (202.70.46.20)
2017-10-19 09:56:09
Heregtei medeelel bna

Зочин (202.131.235.198)
2017-10-19 09:53:47
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (66.181.179.187)
2017-10-19 09:17:33
Huuhed hugshid zaluus bugd boitog umsuud yabj bbl moda uu kkk

Зочин (66.181.179.187)
2017-10-19 09:16:10
Ali bolgon boitog umsuud boitogloj yabah ym be gutal muut gurbin ard gedeg biz dee chanartai sain gutlig unetei ch gesen abbal edelgeetei nudend ch dulaan shuu dee

Зочин (202.9.42.77)
2017-10-19 08:54:02
хаха бойтог дэлхий нийтэд мода ш монгол л мэдээ.мн л моданаас гаргачхын байна л даа үнэн инээдтэй хэнд ч хэрэггүй мэдээ онцолж энэ тэр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ