У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ

Түгээх    
2017-10-19 09:39:49 - Улс төр

 

zasag

НЭМЭЛТ 00:45 ЦАГ

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР  БҮРДЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Д.Сарангэрэлийг томилуулах асуудлыг хэлэлцэж гишүүд саналаа хэллээ. Гишүүдийн зүгээс эрүүл мэнд спортын салбарт тулгараад буй олон асуудлыг шийдэхийг үүрэг болгосон юм.

Ингээд сананл хурааж олонхийн саналаар Эрүүд мэнд, спортын сайдаар Д.Сарангэрэлийг томилохыг дэмжсэнээр ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж байна.


davaasuren

НЭМЭЛТ 23:30 ЦАГ

-Ц.ДАВААСҮРЭНГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ- 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгой Монголоос эрчим хүч худалдан авах үүргийг гэрээгээр хүлээсэн. Хэзээнээс тэд дотоодоос эрчим хүч авч ашиглах вэ

О.Баасанхүү: Эгийн гол болон Тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулахад улсын төсвөөс маш их хөрөнгө зарсан тул эдгээр төслийг заавал хэрэгжүүлэх нь зөв шүү

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний бие даасан системтэй болгоход бүх хүчин чадлаа дайчилна гэв. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний бус, усан цахилгаан станцтай болох нь зөв гэж бодож байна.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 66 гишүүний 89 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ. Одоо УИХ-ын хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэлд асуулт тавьж байна. 


batzorig

НЭМЭЛТ 22:15 ЦАГ 

-ХХААХҮ-ИЙН САЙДААР Б.БАТЗОРИГИЙГ ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар дөнгөж сая ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилох эсэх асуудлаар гишүүдийн саналыг сонслоо. 

Д.Тэрбишдагва: Энэ салбар манай улсын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлдэг, нийт ажиллах хүчний 56хувь нь энэ салбарт ажилладаг. Гэвч шүлхий гэх мэт малын халдварт өвчний улмаас мах, сүүний экспорт саатаж байна. Иймд энэ асуудлыг штйдээгүй цагт малаас ашиг шим хүртэж чадахгүй.

А.Сүхбат: Биокоминатын үйлдвэрлэсэн вакцин адууг эрүүлжүүлэх бус харин ч өвчлүүлж байгаа тул цаашид энэ байгууллага оршин тогтнох нь зөв үү гэж асуув. Б.Батзориг гишүүн вакцинд төр хяналт тавих ёстой, энэ асуудлыг анхааралдаа авах амлалт өглөө.        

Ж.Мөнхбат: өмнөх Засгийн газар малын вакцинаас12 тэрбум төгрөг хэмнэн ажилласан гэв. Харин Д.Тэрбишдагва гишүүн үүн ихэд ундууцан, малын өвчлөл гаарсан үед ингэж хэмнэлт хийхийг ойлгох боломжгүй.

О.Баасанхүү: Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг вакцинд зарцуулдаг, вакцины сүлжээ үүсчихсэн гэсэн юм.

Н.Учрал: Аравдугаар сарын цас мөстөх эрсдэлтэй тул өвөлжилтөд анхаарахыг шинэ сайдад даалгалаа. Мөн малчид уул уурхайн компаниуд хоорондын үл ойлголцлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Инновацийг хөгжүүлэн, ШУА-тай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Дараагаар нь ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэнг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.


sumyabazar

НЭМЭЛТ 20:00 ЦАГ

Д.СУМЪЯАБАЗАРЫГ УУЛ УУРХАЙН ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДААР
ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо чуулганы хуралдаанаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазарыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

А.Сүхбат: Та бүхэнд хэлэх хэдэн санал байна. Бид Африкийн араас орох нь ээ. Заамарын 100-аад км газрыг там болгосон. Монгол улсад малчин байх хэрэгтэй юм уу. Малчид уул уурхайчдын хооронд дайн болж байна. Уул усаа өнөөдөр бид ямар болгочихоод байна. Нэгэн үе ард түмнийг баясгаж байсан нэг нөхөр сайд болж энэ салбарын ахлах болсонд баяр хүргэе. Хариуцлагагүй уул уурхайн энэ салбарт хариуцлагатай хандаж ажиллаарай.

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн энэ том суурин дээр цөөхөн хэдэн гэр бүл сууж байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Байгаль экологийн тэнцвэрийг хадгалах асуудалд анхаарал хандуулаарай. 5585 гол мөрнөөс 300 гаруй нь ширгээд байна.

Ж.Мөнхбат: Зарчимгүй асуудлаас голууд жонхуу болсон. Оюунхорол болон бусад хүмүүс тэмцэж байж өнгөрсөн жил Орхон гол цэнгэгээрээ урссан шүү. Уул уурхайтай асуудал эмзэг байдаг. Сэтгэл гаргаж ажиллаарай.

Г.Тэмүүлэн: Хамгийн чухал салбар уул уурхай. Гэтэл өнөөдөр хамгийн их хэрүүлийн алим энэ сэдэв болчихоод байна. Уул уурхайн салбарыг улс төрөөс ангид болгох нь шаардлагатай байна. Энэ салбарт дутагдаж байгаа зүйл бол геологи хайгуулын асуудал. Цаашид уул уурхайн хайгуулын хөгжил энэ чиглэлийг дэмжих явдал.

Гишүүд үг хэлж дууссаны дараа Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулахыг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. 


baterdene

НЭМЭЛТ: 17:30 ЦАГ 

-ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙДААР Ж.БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

Л.Болд: Сайд гэдэг бол Төрийн нарийн биш шүү. Төмөр замын талаар  та ямар бодолтой явдаг хүн бэ. Төмөр замыг цэргээр бариулах асуудал яригддаг. Та энэ асуудлыг юу гэж бодож байна.  Замын бодлого бол улс оронд маш чухал. Аялал жуулчлал хөгжихгүй байна гэдэг. Аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан замтай холбоотой.  Хүн болгоны өдөр тутам хэрэглэдэг зүйл бол зам. Замаар хүн болгон өдөр болгон явдаг. Тэгэхээр төрийн хамгийн чухал бодлогыг та барих гэж байна. Монгол далайд гарцгүй орон. Агаарын тээвэр Монголын ирээдүй. Гэтэл агаарын тээврийн билетийн үнэ асар өндөр байна.

Ж.Бат-Эрдэнэ: Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Монгол Улсын эдийн засагт зайлшгүй чухал зүйл бол төмөр зам. Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Бодлогын дагуу ажиллах ёстой. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг дуусгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Агаарын тээврийн үйлчилгээний хөлсийг бууруулах нь зөв. 

Ж.Батзандан:Зам тээврийн салбарт мэргэжлийн хүн очиж байгаад баяртай байна. МИАТ үндэсний тээвэрлэгч гэдэг статустай байгаа. Монголчууд өнөөдөр иргэний нисэхийн үйлчилгээг өндөр үнтэй авч байна. МИАТ”-ийг үндэсний статустай болгосныхоо төлөө бид шийтгүүлж байна. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн замыг барих концессыг  хувийн компанид өгсөн. Олон тэрбум ам.доллар гаргаад хувийн компани барина гэж би итгэхгүй байна. Хувийн компаниар хийлгэдэг ажил гэж байна. Хувийн компани хийж чаддаггүй ажил байна. Зээл аваад зам бариад байх юм бол  Монгол Улс өрөндөө баригдана.  Гадаадынхан хэлдэг уул уурхайн баялагтай уялдуулж дэд бүтцээ хөгжүүлэх ёстой гэдэг.  Төмөр замын салбарт гарч байгаа олон хэл ам дагуулсан асуудал байгаа.

О.Баасанхүү: Өнөөдөр “МИАТ”-ийн их ярьж байна. Ингэж ярьж байгаа хувьчлах гээд байна уу, ямар бодлого яваад байна. Би үндэсний статустай байх тал дээр дэмждэг хүн.  

Ж.Бат-Эрдэнэ: “МИАТ”-ийг устгана гэсэн бодол надад байхгүй. Өөрөө өөртөө ашигтай байлгах өрсөлдөх чадварыг нь хангая гэж байгаа. Түүнээс бус “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй.

Ш.Раднаасэд: “Мянганы зам”-ын хөтөлбөр хэзээ хэрэгжиж дуусах вэ

Ж.Бат-Эрдэнэ: Дөрвөн аймгийг Мянганы зам”-аар холбохоор байгаа. Энэ жил Дорнод аймаг холбогдож байгаа. Сумдыг автомзамаар холбох нь дараагийн асуудал шүү. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа санал хурааж 88.1 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр хөгжлийн сайдаар томилуулахыг дэмжлээ. 


tsogzolmaa

НЭМЭЛТ: 13:40 ЦАГ

-БСШУ-НЫ САЙДААР Ж.ЦОГЗОЛМААГ ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлилж байна.Чуулганы хуралдаанаар БСШУ-ны сайдад Ж.Цогзолмааг томилуулах эсэх асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Б.Дэлгэрсайхан: Сурагчдад сурах бичиг шахдаг энэ шахааны бизнесийг болиулах уу. Өнөөдөр энэ асуудал дээр хүртэл ингэж шахаа хийж байгааг болиулмаар байна. 

Ж.Цогзолмаа: Шахааны бизнес байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ асуудалд ажлын хэсэг гаргаж ажиллуулах болно. 

Ж.Мөнхбат: Багш нарын цалин хөлсний шинэ стандартыг мөрдүүлэхээр яриад байгааг ажил хэрэг болгоорой. Боловсролыг үнэлж чадаж байж үр өгөөжийг нь бид хүртэнэ. Шинжлэх ухаанд зарцуулах мөнгийг 5 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Энэ салбараас мөнгө харамлахгүй Засгийн газар байгаасай гэж хүсч байна. 

Б.Ундармаа: Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгож чадах уу. Өнгөрсөн хавар эмэгтэй гишүүд сургууль, цэцэрлэгүүдээр ажиллаж байхад хүүхдийн үдийн цайг нэмэгдүүлэх шаардлага байгааг олж харсан. 

Ж.Цогзолмаа: Шууд үдийн хоол болгоход эхлээд судлах хэрэгтэй. Хүүхдүүд хоолноос олноор хордлого авсан тохиолдол байгаа учраас энэ асуудалд ач холбогдол өгч судлах болно.

З.Нарантуяа: Ардчилсан намын бүлэг улс төрийн шийдвэрээ гаргасан. Ерөнхий сайдыг Ардчилсан нам дэмжиж ажилласан. Гэтэл ерөнхий зарчмаа бүдгэрүүлснийг дэмжихгүй гэсэн намын бүлгийн шийдвэр гарсан. Харин хувь хүнийхээ хувьд хоёр эмэгтэй сайдаа дэмжихээр орж ирлээ.  Боловсролын салбарын шинэчлэлийг өөр шатанд гаргана гэж найдаж байгаа.

Б.Элдэв-Очир: Та бүхэн ажилдаа цаг алдалгүй яаралтай орохыг хүсье. Хүлээсэн асуудал олон байгаа шүү. Дээд боловсролын тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлагатай байна. Магадлан итгэмжлэгдээгүй, өөрийн гэсэн анги танхим, мэргэжлийн багш наргүй, төгсөж байгаа боловсон хүчин нь шаардлага хангадаггүй  дээд сургууль их байна. Болсон болоогүй дээд сургууль төгсдөг.  Төгсөөд ажилгүй болдог. Хөдөө малчид байхгүй болж байгаа нь дээд боловсролын тогтолцооны гажуудалтай холбоотой гэж боддог.

Гишүүд саналаа хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Цогзолмааг БСШУ-ны сайдаар томилуулахыг дэмжлээ. Үргэлжлүүлэн Зам тээвэр, хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.


chuulgan

НЭМЭЛТ: 10:50 ЦАГ

-Х.БАДЕЛХАНЫГ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж чуулганы хуралдааны эхэнд Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ чуулганы өчигдрийн хуралдаанаар шинэ засгийн найман сайдыг томилсон. Өнөөдөр сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд нэр дэвшигчидтэй холбоотой саналаа хэлж байна.

О.Баасанхүү: -Төрийн ордны хажууд нэг хүн өлсгөлөн зарлаад байх юм. Танай нам, танай яам, та нартай холбоотой юм шиг байна. “Бэрэн” гээд компанийн асуудлыг шийдээч. Хөгжлийн банкнаас мөнгө авсан юм байна лээ ш тээ. Та нарын найз компани улсаас мөнгө аваад байшин барингуутаа улсад өгчихдөг. Ер нь төрөөс хулгай хийдэг гурван боломж байна. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Яам лиценз дээр анхаарал тавимаар байна.  Бас найман хувийн ипотекийн зээлийг яаж үргэлжлүүлэх вэ. Залуу, ахмадуудыг орон сууцжуулахад яаж анхаарах вэ, танд бодлого байна уу? Цэвэрлэх байгууламжийн асуудал юу болов.

Х.Баделхан: -7000 орчим барилгын компани байдаг юм байна. Барилгын салбар том салбар. 95 мянган хүнийг ажлын байраа хангаж байгаа салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсон нь үнэн. Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг дэмжинэ. Жишээлбэл, цэвэрлэх байгууламжийг энэ чиглэлээр барина.  Ахмад, залуус, багш, эмч нарыг орон байртай болгох бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарна. Ипотекийн зээлийг хэрэгжсэнээр нийтдээ 92 мянган хүн орон байртай болсон, 4.1 их наядын зээл авчээ. 

А.Сүхбат: -Төв цэвэрлэх байгууламжийг яах вэ. Хот өмхийрч байна. Олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг шуурхайлах хэрэгтэй байна.

Х.Баделхан: -Зам талбайн ус төв цэвэрлэх байгууламж руу орж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан. Нэлээн боломжийн зураг төсөл гэж манай яамныхан үздэг юм билээ. Хамгийн гол нь гарсан метан хийгээр эрчим хүч гаргах юм билээ. Мөн саарал усыг боловсруулаад дахин ашиглахаар зураг төсөлд тусгагджээ. Энэ барилга нэг удаа концессийн тендэр зарлагадаад авах эзэн олдоогүй. Тийм учраас хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй юм билээ. Хөшгийн хөндийн онгоцны буудлын асуудлыг судалж үзээд хариу өгье.

Ж.Ганбаатар: -Улаанбаатар хотод барилга барих гэхээр газар байхгүй гэсэн тайлбар хийгээд хэсэг хугацааны дараа боломжтой болгодог. Энэ бүхнийг цэгцлээрэй. Гэр хорооллыг барилгажуулах ажил дээр танд ямар санаа оноо байна. Инженерийн шугам сүлжээ тавих үүргээ улс биелүүлэхгүй байна. 150 ам.метрээс дээш барилга барих гэхээр боломжгүй гээд салбарынхан  дэлхийн жишгээс давсан норм стандарт хэлдэг. Энэ тал дээр анхаараарай. Улаанбаатар хот хаашаа тэлэх вэ

Х.Баделхан: -Хүнд суртал байна гэдгийг  мэдэж байна. Ялангуяа зөвшөөрөл өгдөг шатандаа байгаа хүнд сурталд анхаарал тавьж ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр төсөл хэрэгжиж байгаа юм билээ.  Хотын төвийн хэсгийн гэр хорооллыг барилгажуулна.  Гэр хорололд халуун, хүйтэн ус, дулаан дэд бүтцийг шийдэж өгөх нь төрийн үүрэг. Үүнийг дэмжиж ажиллана.  

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хурааж 87.5 хувийн саналаар Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилуулахыг дэмжлээ. 


-ӨНӨӨДӨР ҮЛДСЭН ДОЛООН САЙДЫН ТОМИЛГООГ ХЭЛЭЛЦЭНЭ-

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар найман сайдыг хэлэлцэж, томилуулахыг дэмжсэн билээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас хуралдах товтой байна. Хуралдаанаар Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдын, Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын, Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар, Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар, Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус, тус томилуулах саналыг хэлэлцэх юм.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 62

Торгон цэрэг (180.149.80.35)
2017-10-21 14:14:39
...Хамгийн сайн сайд нь Сумъяабазар ч байх юм бил үү...хэн мэдлээ...

Зочин (103.206.195.163)
2017-10-20 15:56:00
Еэ бурхан минь, дүндээ дүн болж дээ, бүү үзэгд цаашаа...

Иргэн (202.70.46.235)
2017-10-20 11:01:38
Сумъяабазарааа

Иргэн (202.70.46.235)
2017-10-20 11:01:32
Сумъяабазарааа

Иргэн (202.70.46.235)
2017-10-20 11:01:30
Сумъяабазарааа

Зочин (202.70.46.235)
2017-10-20 11:01:26
Сумъяабазарааа

ard tumen (202.21.99.42)
2017-10-20 10:53:39
uursduu nebtiin ordtoi baij gadnaas nebt avdag teneg oron shuu p. ochirbat erunhiilugchuus hoish tuuhii netniig zuuj bn odoo hurtel duusaagui gej baigaa orduud nemegdeed baigaa gej baigaa

иргэн (112.72.11.110)
2017-10-20 09:09:48
Манангийн хойт дүр хүрэлсүхийн зг.

Зочин (202.9.43.12)
2017-10-20 08:44:38
Хүрэлсүхийн засгаас сайн сайхныг хүсээд хэрэггүй

Зочин (202.70.41.102)
2017-10-20 08:19:01
Энэ засгийн газар У.Хүрэлсүх ???? бяртай, хүчтэй хаана байна. Сарангэрэл, Сумъяабазар, Цэрэнбат гологдож байна шүү дээ. Энэ 3 харицсан яамыг мэргэжлийн түвшинд авч явж чадахгүй шүү дээ. энэ яамдууд мэргэжлийн хүн шаардсан байгууллага шүү дээ.хамт олон ундууцаж байна. шал дордууллаа??????? мөдхөн ард түмэн дүнгээ тавина. огцорох мөдхөн боллоо доо.

Ман (49.0.212.219)
2017-10-20 07:44:46
Энэ засгийн газар учраа олохгүй 6сар бужигнаан тасрахгүй 6сар ДҮР эсгэж 6 сар ажил хийх гэж 13сар болоод 3р ээлжийхэнд хүлээлгэж өгнөө өнөөдрөөс 3р ээлж бэлтгэлээ хангаарай

Ман (49.0.212.219)
2017-10-20 07:44:11
Энэ засгийн газар учраа олохгүй 6сар бужигнаан тасрахгүй 6сар ДҮР эсгэж 6 сар ажил хийх гэж 13 болоод 3р ээлжийхэнд хүлээлгэж өгнөө өнөөдрөөс 3р ээлж бэлтгэлээ хангаарай

Ман (49.0.212.219)
2017-10-20 07:43:50
Энэ засгийн газар учраа олохгүй 6сар бужигнаан тасрахгүй 6сар ДҮР эсгэж 6 сар ажил хийх гэж 13 болоод 3р ээлжийхэнд хүлээлгэж өгнөө өнөөдрөөс 3р ээлж бэлтгэлээ хангаарай

Bolj dee (88.150.142.126)
2017-10-20 07:25:23
Bayar hurgiye, 60-terbumeer shurgalsan nuhdiig ochood turuus huuj yavuulaarai, ergeed chtei, huchtei, ardiin tuluu ajillaarai

зочин (27.123.212.135)
2017-10-20 07:22:51
Баасанхүү гишүүн чинь мэдрэлийн юмтай болсон нь илэрхий байна ИХ-аас зайлуул!

Зочин (139.5.218.12)
2017-10-20 07:13:33
ene zasag udahgui zasag, 7 sarl boloh bh.

зочин (66.181.178.93)
2017-10-20 05:07:55
Эдэн дотор хамгийн сул хариулт егч салбараа мэдэхгуй бгаа нь Сумьяабазар, Баделхан нар байлаа.

Зочин (103.229.123.207)
2017-10-20 01:48:43
Хэ хэ хоёрдугаар ээлж хоолондоо орлоо сайн хооллоод авах юм байгаа биз удахгүй бас л 2р ээлж хоол гэх биз ийм замаар төрд орсон эрхмүүд хооллосоор л ард иргэд нь гундуу гандуу ядуу хэвээр газар нутаг маань энэ тэндээ маажуулж малтуулж ухуулж шархалсаар ийм л амьдралаар монгол маань мөлхсөөр л мөхсөөр л байх юм даа

Зочин (103.229.123.207)
2017-10-20 01:47:55
Хэ хэ хоёрдугаар ээлж хоолондоо орлоо сайн хооллоод авах юм байгаа биз удахгүй бас л 2р ээлж хоол гэх биз ийм замаар төрд орсон эрхмүүд хооллосоор л ард иргэд нь гундуу гандуу ядуу хэвээр газар нутаг маань энэ тэндээ маажуулж малтуулж ухуулж шархалсаар ийм л амьдралаар монгол маань мөлхсөөр л мөхсөөр л байх юм даа

Зочин (76.121.230.81)
2017-10-20 01:07:55
Наранхүү гэдэг хулгайчийг зайлуулаад. Хуралд ч суудаггүй ямар ч үүрэг рольгүй, хувийн бизнэсээ хийгээд явж байдаг новш. Ер нь яах гэж энэ новшийг сонгосон юм. Та нарын дунд гишүүнийг эргээд татах хууль санаачилчих хоншоортой аавын хүү байнуу

Зочин (117.136.94.20)
2017-10-19 22:11:20
Sumyabazar. Chadnaa.

Зочин (103.10.21.60)
2017-10-19 21:30:32
Сайд, дарга болсон хасгууд улсын нууц хулгайлаад Казакстан руугаа зугтаасан хэрэг хэд хэд гарсан шүү. Хасгуудыг дарга болгохоо одоо болих хэрэгтэй. Хаа ч байсан цаашаа сэтгэлтэй хүмүүс.

zochin (107.167.98.3)
2017-10-19 20:52:20
sumiyabazar tsogzolmaa 2 harin ch yag tohirno

zochin (107.167.98.3)
2017-10-19 20:51:54
sumiyabazar tsogzolmaa 2 harin ch yag tohirno

zochin (107.167.98.3)
2017-10-19 20:51:31
sumiyabazar tsogzolmaa 2 harin ch yag tohirno

zochin (107.167.98.3)
2017-10-19 20:51:01
sumiyabazar tsogzolmaa 2 harin ch yag tohirno

зочин (103.212.118.131)
2017-10-19 20:49:17
Сайд дарга болж үзээгүй хүн монголд байхгүй болонээ

Зочин (139.5.217.66)
2017-10-19 20:33:08
Танд амжилт хvсье. Шилэн Цогоог зайлуулаарай.

Дорлиг (66.181.176.105)
2017-10-19 20:07:27
ИНЕГ бол олон улсад үүрэг хүлээсэн газар. Гэтэл дарга гэж нѳхѳр бол зол 60 тэрбумын хамсаатан.

Содном (103.229.123.193)
2017-10-19 19:43:39
Энэ удаагийн их хурлын ажиллагааг хараад ой гутаж байна. Ийм их хуралтай,ийм сөрөг хүчинтэй,ийм хүлцэнгүй ард түмэнтэй улс хэзээ хөгжих юм болдоо. Энэ 2 өдөрт ЗГ-ын бүрэлдэхүүнийг батлах нь тодорхой байхад ямар янзын жүжиг тоглоцгоож байгааг харцгааж байгаа биздээ. Яг үнэнийг нь хэлэх юм бол ямар нэг нохой оруулж ирээд _энэ нохой бол энэ салбарын ажлыг маш сайн хийж чадах маш мундаг нохой байгаа юм_гээд хэлэхэд батлаад л гаргана шүүдээ. Эс тэгвэл УИХ өөрөө тарах дээрээ тулчихсан байгаа шүүдээ.Тийм байж нэг их эх оронч хүчин,хүмүүс болж элдэв зүйл асууж,нэг их ард түмэндээ хайртай дүр эсгэж янз бүрийн захиа даалгавар өгч жүжиглэхээ болиод ЗГ-аа хурдан батлаад ажиллуучээ.Ямарч ЗГ байсан чухам яаж ажмллахыг нь ард түмэн харахыг хүсэж байна. АН-ынхан энэ чигээрээ МАН-ын эрхээр яваад байх юм бол ард түмэн дүнгээ ахиулахгүй байж мэдэх байх шүү.

Зочин (66.181.178.93)
2017-10-19 19:30:03
Хамгийн хариул егч бгаа нь Сумьяабазар бнаа. Лоозонгий чанартай юм яриад бнаа.

Зочин (43.242.243.84)
2017-10-19 19:12:51
J.Bat-Erdene teriin nariin baihdaa Solongosiin negen kompand huuramch bichig hiij egch avilgal avsan baisan odoo said bolchihood dahin tiim yum hiihgui geh batalgaa baina uu

Иргэн (66.181.179.12)
2017-10-19 18:55:14
Бат-Эрдэнэ сайдаа баяр хүргэе.Та Иргэний нисэхийн даргыг нэн түрүүнд солих нь намын нэр хүндийг аврахад чухал шүү.Энэ ажлаа хийхгүй тогтмол тоглоом эргүүлж байна.АН 2 онгоц унав.Нисэх буудад түймэр гарав.Саяхан ИКАО -н шалгалтанд (аудит)бүдэрлээ.Нисэх йн аюулгүй ажиллагаа алдагдаж аваар осол гарах хөрс нисэхэд бий боллоо

Иргэн (66.181.179.12)
2017-10-19 18:55:08
Бат-Эрдэнэ сайдаа баяр хүргэе.Та Иргэний нисэхийн даргыг нэн түрүүнд солих нь намын нэр хүндийг аврахад чухал шүү.Энэ ажлаа хийхгүй тогтмол тоглоом эргүүлж байна.АН 2 онгоц унав.Нисэх буудад түймэр гарав.Саяхан ИКАО -н шалгалтанд (аудит)бүдэрлээ.Нисэх йн аюулгүй ажиллагаа алдагдаж аваар осол гарах хөрс нисэхэд бий боллоо

zochin (185.39.141.18)
2017-10-19 17:26:19
tsogzolmaagaas . bolovsroliin huuli dvrem . setgel zvin arga ajillgaa setgen bodoh chadvar aar shalgalt avah yumsan . leninii heden boti unshij . hvn alah . hvn hvchirhiileh . hvn zahirgaadah . hvnii hurungu huraah niigemchleh . hvvhed bagchuudiig hvcheer degleh . arga barild surch tugssun em shvvdee . tvvniigee orost bolovsrol ezrmshsen . geed delbeelchihjee

zochin (43.242.242.140)
2017-10-19 17:07:40
sumiybazar ,sarangerel 2 yamar heregtei hun be esvel hun oldohgui bgaa bol baasangaa tavi,gundalaitain tavichih

Зочин (59.153.115.15)
2017-10-19 16:21:18
бадамжунай хэдийг авсанаа хэлээч

Зочин (59.153.115.15)
2017-10-19 16:19:00
дуучин жавхлан үгээ хэлэхгүй яасан вэ наранхүү жавхлан нарыг эргүүлэн тат одоо цалинг олгохыг зогсоо

zochin (103.9.90.53)
2017-10-19 15:38:35
sarangerel gedeg tali tali gesen tabitargyi xooson tolgoitoi xyyxen salbar samarnaa geed zogzezeg uurlaad ybaa ni ynen sh de

Зочин (122.11.135.185)
2017-10-19 15:11:37
Энэ засгийн газрын нэрийг баасдах хүн дээ..анхаарах асуудал шүү...!!!!

зочин (112.72.9.150)
2017-10-19 14:32:34
Шинжлэх ухааны академи гэдэг дампуу байгууллагын татан буулгаж, дээд боловсролыг шинэчлэхээс эхлэх ёстой шүү.

Иргэн (202.70.46.235)
2017-10-19 14:32:21
Цогзолмаад хороон даргын суудал ахдана

Зочин (158.208.192.248)
2017-10-19 14:15:24
Ene heden toirson hunees oor hun olddoggui yum baih daa. Uneheer udirdaad avaad yavchiha chadaltai, chin setgeltei hun haragdahgui l baina. Tsogzolmaa bol bur bolimoor yum. Uuriinhuu umsuh huvtsasaa tohiruulj chadahgui hun yaj busdiin huuhdiin bolovsroliin talaar yarih gesen yum bol doo. Gaihmaar... jigshmeer...

Зочин (103.11.195.18)
2017-10-19 13:50:20
Хүүхэд хордлого авсан тул үдийн цайг үдийн хоол болгоно гэж шууд амлаж чадахгүй гэнэ дээ. ядаж төсөв, халуун хоол үйлдвэрлэн хүргэх зардал мардал гэдэг байгаа да.Хэоэг алгаа, энэ ЗГ

Зочин (202.180.220.186)
2017-10-19 13:49:22
ovgiin ekhnii usgiig zuv bich

Зочин (183.177.100.254)
2017-10-19 13:42:23
Баасанхүү гэж эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хүн болимоор юмаа. Чиний энэ байдал чинь эрүүл хүмүүст огт таалагдахгүй. Зүгээр л МАХН-хаа дарганцарыг хийгээд оймсоо нөмрөөд унтаж бай за

Зочин (202.21.127.246)
2017-10-19 13:11:19
Цогзолмаа хамгийн муу хувилбар

БНСУ-аас Зочин (39.7.15.29)
2017-10-19 12:54:00
Ахад ажилын амжилт хүсье. Таны мэрэгжлийн салбар учираас таныг ажилт гарна гэдэгт итгэлтэй байна.

Зочин (103.26.195.189)
2017-10-19 12:07:47
бэрэн чинь ламбаагийн ах дүүсийн компани шүү дээ.

Зочин (103.9.90.53)
2017-10-19 11:48:25
БЭРЭН ГЭЖ БАРИЛГЫН САЛБАР ДОТРОО ХУЛГАЙЧДАА ОРДОГ КОМПАНИ БИЙ. ТҮҮНИЙГ ИЛЧИЛСЭН ЗОРИГТОЙ ГИШҮҮНД БАЯРЛАЛАА. ШАЛГАВАЛ ИХ Л ЮМ ГАРНА ДАА

Zochin (27.123.212.142)
2017-10-19 11:24:47
Sainiigaa mergejliin bish ni ballaj ba daa, Sarangerel sumiyabazar nAr salbar hogjuehiig harah l uldeh shiv

Mishka (104.222.127.8)
2017-10-19 11:16:09
Baasanxuu odoo bolimoor yum. Yamar ch ix yum asuuj tsag avdag yum

Зочин (27.123.212.134)
2017-10-19 11:08:10
Sumiyabazar unendee bolimoor huniig said zutguulj bga n tohiroltsoo uls oron togloom bolj bn demjihgui bn Sumiyabazariig

irgen (203.91.115.45)
2017-10-19 10:58:26
Ed odoo boliochee zalhaj bna ugaasaa tor ard tumnii buh yumiig oorsdoo huwichilj awchaad tord yu hiine hj ene olon said tawih geed bga yum huwiihaa yumiig l bootsiiloh gj said bolohgeigui bol zailaaa!!!!!!!!

ТРГЭН (112.72.11.108)
2017-10-19 10:55:11
БАДЕЛХАН БАЯН-ӨЛГИЙДӨӨ ЯМАР АЖИЛ ХИЙЖ БҮТЭЭЧИХЭЭД , СУМЬЯАБАЗАР БАС ТОЙРОГТОО ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛААД САЙДААР ШАГНАГДААД БАЙНАА

зочин (112.72.12.75)
2017-10-19 10:47:39
сумъяабазар сарангэрэл 2 оос бусдыг дэмжиж байна.Тэр2 мэргэжлийн биш учир хэлсэн амлалтыг чинь баллаж байгааг анхаарна уу

я (66.181.165.38)
2017-10-19 10:17:48
sumyabazar hereggui dee.

Зочин (112.72.11.104)
2017-10-19 10:01:01
Zasgin gazar burelden tohtoh gej munch shanalj bn da lu bold gehch shunlin tulam yu dongosvo an-ihan ajilaj ard tumnig urnuus gargaj uudn tatahvi gehes tsusaar uilj bh shig

Зочин (103.229.120.145)
2017-10-19 09:57:32
Бох хун сайд хийж болдгуй юмуу .

Зочин (112.72.12.67)
2017-10-19 09:55:53
Сумъяабазар аас бусад нь ОК

Зочин (202.131.235.198)
2017-10-19 09:50:55
СНГ, ОХУ, ЗХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

хлп (43.242.243.107)
2017-10-19 09:44:06
Батзориг Баламжунайг төлөөлнө Тэхээр авилга алиа алдана гэсэн үг Кк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-21 15:46:07 - Спорт
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болжээ
2017-11-21 15:29:54 - Технологи
“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно
2017-11-21 15:10:38 - Энтертайнмент
Жүжигчин Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцжээ
2017-11-21 15:08:34 - Орон нутаг
Мандал суманд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
2017-11-21 14:22:44 - Эрүүл мэнд
“Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн боллоо
2017-11-21 14:19:27 - Гадаад
АНУ: Хойд Солонгос терроризмыг ивээн тэтгэгч
2017-11-21 14:18:13 - Улс төр
Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ
2017-11-21 14:16:42 - Хууль
Машинаа угаалгахаар очоод хэл амаар доромжлуулж, цагдаад зодуулсан гэжээ
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-21 14:09:18 - Спорт
MNBA Үндэсний лигийн сонирхолтой улирлын тоглолтууд үргэлжилсээр байна
2017-11-21 13:56:44 - Нийслэл
Рентген оношлогоо хийлгэхдээ цацрагийн шарлагад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ
2017-11-21 13:34:19 - Шар
Монголын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг "эерэг" болгов
2017-11-21 13:26:44 - Эрүүл мэнд
Өнгөрсөн онд сүрьеэгийн улмаас 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ
2017-11-21 13:22:54 - Орон нутаг
Сингапурчууд бүргэдчин охин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ
2017-11-21 13:22:52 - Байгаль Орчин
"Тогтвортой Хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, Эко шошго" семинар болж байна
2017-11-21 13:07:30 - Боловсрол
Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21 12:51:11 - Спорт
Тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
2017-11-21 12:50:11 - Хууль
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
2017-11-21 12:30:40 - Орон нутаг
Зүүнхараад галт тэрэг зогсохыг хориглолоо
2017-11-21 12:28:33 - Шар
Г.Майцэцэг: Заалнаас нэр дэвшүүлэхгүй гэдэг хариу өгсөн
2017-11-21 12:19:51 - Шар
“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа
2017-11-21 12:05:08 - Хууль
Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
2017-11-21 11:33:32 - Нийслэл
Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2017-11-21 11:29:58 - Улс төр
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 10:55:49 - Улс төр
Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй
2017-11-21 10:54:45 - Нийслэл
Өнөөдөр “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно
2017-11-21 10:52:27 - Нийслэл
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2017-11-21 10:50:37 - Спорт
Алтан бүсийн барилдаанд анх удаа өвөрмонгол бөх түрүүлжээ
2017-11-21 10:41:44 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна
2017-11-21 10:24:57 - Шар
МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг Их хурал руу нэвтэрч чадахгүй байна
2017-11-21 10:22:32 - Орон нутаг
Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо
2017-11-21 10:19:06 - Шар
Шотландын нэрт аялагч Нэвалл Хантер Монголын говиор явган аялж байна
2017-11-21 10:14:57 - Хууль
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2017-11-21 10:06:01 - Шар
Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдох уу
2017-11-21 09:14:38 - Улс төр
У.Хүрэлсүх: Бид хамтдаа илүү хол явна
2017-11-21 07:34:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:27:16 - Хууль
“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй