СУРВАЛЖЛАГА: “Их хотын хямдрал” 10-60 хувьд хүрч байна

Түгээх    
2017-10-20 08:59:57 - Нийслэл

Delguur

“Улаанбаатар” их дэлгүүрт их хотын хямдрал эхэлжээ. Тодруулбал, тус дэлгүүрт зарагдаж буй бэлэн хувцас сүрчиг 10-60 хувь хүртэл хямдарч үйлчлүүлэгч олонтой байна. Нийслэлийн 378 жилийн ойг угтан явуулж буй “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 18-нд нээлтээ хийсэн.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй уг арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж, Монголын томоохон 72 аж ахуйн нэгж, байгууллага дэмжин ажиллаж, иргэддээ үйлчлэхээр болжээ.

Биднийг сурвалжлага хийхээр очиход тус дэлгүүрийн нэг давхарын хямдралын зааланд “Miss amore” эмэгтэй бэлэн хувцасны тасгийн өвлийн куртка, булган шуба, чонын арьсан дотортой австрали эрэгтэй нэхийнүүд “зад” хямдарч үйлчлүүлэгч олонтой байлаа. Жишээлбэл, нэгдүгээр зэргийн сортын америк булган шуба гурван сая 700 мянгаас гурван сая, итали булган шуба хоёр сая 700 мянгаас хоёр сая, хятад булга нэг сая 900 мянгаас нэг сая 500 мянга хүртэл хямдарчээ.

Delguur

Delguur

Мөн үнэгэн захтай өвдөгний дээгүүр татсан урт куртканууд 350 мянгаас 150 мянга, хоёр талаараа өмсдөг австарли нэхийг нэг сая 900 мянгаас нэг сая 500 мянга хүртэл хямдарчээ. Эрчүүдийн чонын арьсан дотортой савхи 950 мянгаас 620 мянга болж хямдарсан байна.

“Улаанбаатар” их дэлгүүрийн гоо сайхны бараа, сүрчгүүд 10-15 хувь хямдарчээ. Энэ хямдрал долоо хоног үргэлжлэх юм. Уг хямдралтай худалдааны талаар “Улаанбаатар” их дэлгүүр дэх “Perletti” брэнд хувцасны салбарын худалдагч Л.Солонго “Манай дэлгүүрийн эмэгтэй ажил хэрэгч зарим нэг даашинз 50 хувь хямдраад байна. Өчигдөр, өнөөдөр хоёр үйлчлүүлэгч ихтэй байна” гэв.

Харин Монголын ноос, ноолуурын компаниудын нэг “Гоёл” брэндийн бүтээгдэхүүнүүд хямдрал зарлаагүй байлаа. Учир нь “Гоёл”-ын бүх салбар дэлгүүрт ваучертай худалдаа долоо хоногийн турш үргэлжлэх ажээ.

Францаас гутал оруулж ирдэг “Сан Марина” дэлгүүр нь 20-50 хувийн хямдрал зарлажээ. Зуны сандал тавин хувь, хавар намрын гутлууд гучин хувь, энэ намрын шинэ загварын гутлууд хорин хувь, цүнхнүүд 30-50 хувь хямдарчээ. Одоогоор өвлийн гутлууд ирээгүй байгаа бөгөөд ирсэн тохиолдолд 10 хувь хямдарна гэж худалдагч Л.Үүрийнтуяа хэллээ.

Delguur

Бага насны хүүхдүүдийн сонирхолыг маш их татдаг гэрэлтдэг пүүз зардаг “Skechers” дэлгүүрт орлоо. Тус дэлгүүр “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээнд зориулж бараагаа хямдруулаагүй гэв.

Сонгогдсон пүүзнээс худалдан авалт хийвэл хүүхдийн гэрэлтдэг пүүзийг 50 хувь хямдруулж, “Бурзай” хямдралын карттай бол 60 хувь хямдрах боломжтойг худалдагч нь хэлсэн. Ер нь хүүхдийн хувцас “Их хотын хямдрал”-д ороогүй байна лээ. Ганц нэгхэн хүүхдийн хувцасны тасагт сонгогдсон хэдхэн бараа хямдарсанд иргэд дурамжхан байгаагаа илэрхийлсэн юм.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАЯР

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur

Delguur



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (202.9.43.152)
2017-10-20 16:13:13
жинхэн хошгоруулна гэдэг энэ байхдаа.хямдарсан юм юуч байхгүй л байна шдээ.

Зочин (202.9.43.152)
2017-10-20 16:12:37
жинхэн хошгоруулна гэдэг энэ байхдаа.хямдарсан юм юуч байхгүй л байна шдээ.

Zochin (182.160.5.153)
2017-10-20 16:08:04
Battai unen shu mongol baraagaa hymdruulj chaddaggui shu dee hudalchuud boliochee bid huurtahgui

Иргэн (66.181.191.105)
2017-10-20 16:01:05
Дөнгөж сая Улаанбаатар их дэлгүүр очоод ирлээ.Хямдарсан гээд байсан тийм юум алга үнэ нь яг хэвээрээ үнэтэй л байна лээ шдээ.Худлаа ярихаа боливол яасийн бэ.Нөгөө мөнгө улаан нүд цагаан гэдэг л болж байх шиг шив дээ

Bi bodohdoo (202.179.27.94)
2017-10-20 15:00:25
Tanaih chine syrtchilgaa l tawidag boloo yu daa

Зочин (202.70.46.211)
2017-10-20 14:23:04
Их хотын хямдрал гээд бгаа нь улаанбаатар дэлгүүрээс эхлээд өөр олон дэлгүүрүүд хямдрана. Улааныаатар их дэлгүүр эхлүүлж бгаа гсн үг. Эднийх үнэртэн гоо сайхнаас бусад нь нээх үнэтэй биш шүү дээ. Харин ч хотын төвийн их дэлгүүр гэхэд үнэ ханш гайгүй. Дотоодын бараа бүтээгдэхүүнийг эздүүд нь л хямдруулнуу гэхээс дэлгүүр дур мэдэж юу гэж хямдруулахав дээ. Хүмүүс амныхаа зоргоор хуцхиймаа

Зочин (103.206.195.163)
2017-10-20 14:15:20
Улаанбаатар их дэлгүүрийн бараа нь бусад дэлгүүрээс 2-3 дахин үнэтэй байдаг нь гайхалтай, магадгүй их өндөр түрээс төлдөг байх? Нөгөөтэйгүүр хямдарсан бараа бол хаямдарсан бараа шүү дээ, магадгүй уранхай, магадгүй хуучин, магадгүй гэмтэлтэй, магадгүй хадгалах хугацаа дууссан гээд их зүйл бий...

Зочин (202.179.26.21)
2017-10-20 13:58:06
Хямдралаар юм авах даа сайн үзэж авахгүй бол ЯМАР нэг согогтой, эвсэл гүйгдэхгүй бараа л бдаг юм билээ Зарим нь үнийг нь өндөр тавьж бгаад буцаад л хуучин дэлгээүрт бсан үнээрээ зарах жишээтэй ЦАГийн гарз бсан даа хөөрхий

Зочин (124.158.107.69)
2017-10-20 13:04:35
Их хотын хямдрал гэдэг нэр зохимжгүй...Улаанбаат р дэлгүүрийн худалдан авагч нарт гэж нэрлэсэн нь дээр биш байсан гэж үү.

Зочин (124.158.107.69)
2017-10-20 13:02:29
Энэ тэгээд их хотын хямдрал уу... Ганцхан УБ дэлгүүрийн барааг их хотын хямдрал гэж сүртэй нэр өгөх нь арай бишээ.. Тус дэлгүүрийн бараа нь үнэтэй хэвээрэй.. Үнэ нь хэвээрэй хямдрал зарлахдаа зохиомол үнэ бичиж хямдарсан болгож харагдуулах гэсэн арга.. Ядаж дотоод үйлдвэрийн хувцасаа 50хувь хямдруулчаад тэгж нэрлэх хэрэгтэй шдээ..Дотоодын үйлдвэрийн ноолууран хувцас нь тэнгэрт хадсан үнэтэй яаж үйлдвэрлэлээ дэмжих болж байнаа. Манай улсын амжиргаа хэр билээ

Хэр (112.72.11.102)
2017-10-20 12:23:39
Улаанбаатар их дэлгүүр хөөрөгдсөн үнэтэй газар куртканууд нь бусад дэлгүүрээс 100 мянгаар илүү байдаг. Хямдраад ч бусдаас үнэтэй адилхан нэг газраас авчирч байж.

Зочин (66.181.181.141)
2017-10-20 11:29:15
shal hudlaa manaih ymar dotooddoo vildwerte bish gadnaas awsan baraga 60 70%r hyamdruulna ch gj yu bhaw vlgeriin ym yrihiin

Зочин (202.179.31.2)
2017-10-20 11:11:22
Баруунд бол худалдан авагч ямар ч шалтгаан хэлэхгүйгээр 14 хоногийн дотор авсан бараагаа талонтой нь хэрэглээгүй цэвэр байдалд боолт савтай нь буцааж өгөх эрхтэй. Иймээс хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах газар холбогдох төрийн байгууллага иймэрхүү зохицуулалтаа судлаад боломжтой бол хийх хэрэгтэй.

Залилан (202.179.31.2)
2017-10-20 11:07:02
үнэнээсээ ингэж хямдарч уу гэдэг асуулт. Би анх гэнэдээд 70 % хямдрал гэсэн газраас ороод авсан чинь кассан дээр очсон нэг ч бараа нь хямдраагүй, тэгсэн хэрнээ дэлгүүрээр дүүрэн бүх бараа хямдарсан мэт өлгөсөн байсан. Үүнийг хуульчилж аль бараа хямдарсан тэр газраа тавих худалдан авагчдыг хулхидахгүй байх заалт оруулах хэрэгтэй. Мөн ямар үнээс хэдэн хувь хямдраад ямар үнэтэй болсныг заавал барааны шошго дээр эсвэл харалдаа ойлгомжтойгоор бичих. 70 бүү хэл 50 хувь гэдэг үнэн бол их тоо. Гэж бодоод юм авахаар үнэ нь олигтой буугаагүй залилангийн шинжтэй ажиллаж байна. Гол нь тэр залиланд өртөөд юм авчихаар манай улсад худалдсан бараа буцаах хууль байдаггүй болохоор хохироод өнгөрч байна. Зарим нэг улсад баруунд бол худалдан авагч ямар ч шалтгаан хэлэхгүйгээр бараагаа буцаана гээд буцаах эрхтэй. Хуулинд заасан. Иймэрхүү юмаа ядаж хямдрал үнээ зөв бичээд тавих хэрэгтэй.

irgen (203.91.115.44)
2017-10-20 10:56:10
Hudlaa shuu humuusee ochood harhaar shal hudlaa bdag hairan tsag zawaa hii yumand zartsuulaad yahaw nogoo Ulaanbaatar hiws yalaa...baahan hymdral zaralchuhaad ywaad ochson chin dandaa hun awadgui udsan barag huuchirchihsan gemeer muuhai hewsnuudee hymdruulj shahah geed bsan teruun shig l yum bga da

Зочин (182.160.0.234)
2017-10-20 10:30:15
Худлаа хошгируулаад яахав монголд бодит хямдрал үзүүлдэг газар байхгүй.Очоод үзэхээр худлаа байдаг Нэг их өндөр үнэ тавиад түүнийгээ хямдарсан болгоод бас нэг үнэ тавьчихдаг тэр үнэ нь бас өндөр л байдаг.

Зочин (202.70.46.238)
2017-10-20 10:08:01
Ix vnetei ymaa. Ene bish zax deer chanargvi kurtik awbal mungu ilvv xemnene. Ichix erx bxgvi bno. Chanargvi ch xamaagvi bdag.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй