Э.Давааням: Хувийн байгууллагын хоорондын гэрээний асуудлыг улс төржүүлж өлсгөлөн зарлаж байна

Түгээх    
2017-10-20 09:00:04 - Нийслэл

-ИРГЭН Б.БАТДЭЛГЭР ӨӨРӨӨ БАРИЛГЫН АЖЛААС АЛБАН
БИЧГЭЭР ТАТГАЛЗСАН ГЭВ-

Энэ сарын 16-наас эхлэн “Бүрэн цутгамал ХХК”-ий ерөнхий захирал иргэн Б.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид сурвалжлан хүргэсэн билээ. Тэрээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцрох шаардлага тавьж байгаа юм.

Иргэн Б.Батдэлгэр дээрх албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, “Сант” сургуулийн өргөтгөлийн ажлыг хууль бусаар хүлээж авсан зэргээр мэдээлсэн билээ. Харин нийслэлээс иргэн Б.Батдэлгэрийг өөрийн хүсэлтээр “Сант” сургуулийн барилгын ажлаас татгалзсан, түүнийг шүүхээр тус сургуульд нөхөн төлбөр олгох ёстой байтал ийнхүү албан тушаалтан буруутай мэтээр буруу ойлголт төрүүлж байна хэмээн мэдээлэв.

Бид энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямаас тодрууллаа.

-Иргэн Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд нийслэлийн удирдлага болон даргыг үүрэгт ажлаа өгтөл өлсгөлөн зарлаад байна. Та бүхэн энэ хүнтэй уулзсан уу?

-Өлсгөлөн зарлаж эхэлснээс нь хойш уулзаагүй. Манайхаас тухайн иргэний биеийн байдалд санаа зовж байгаа. Мөн энэ асуудал хэзээ ямар замаар шийдэгдэж яагаад энэ хүн өлсгөлөн зарласан талаар бидний зүгээс судалсан. Нийслэлийн удирдлагууд болон манай байгууллага энэ асуудалд хамааралгүй нь шүүхээр хүртэл тогтоогдоод албан бичгээр удаа дараа хариу өгсөн. Гэтэл энэ хүн биднийг буруутгаад байгаа юм.

-“Сант” сургуулийн барилгын ажлыг 80 хувьтай хийж байхад хууль бусаар гэрээгээ зөрчиж, “Голомт констракшн”-д өгсний дараа танайхаас хүлээж авсан гээд байгаа шүү дээ?

-Ер нь захиалагч, гүйцэтгэгч хоёрын хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ иргэний хуулийн дагуу явдаг. Гэрээгээ ямар үндэслэлээр хэрхэн цуцлах нь захилагч болон гүйцэтгэгч нарын хоорондын гэрээгээр зохицуулагдаад явна. Анх гэрээгээ байгуулахдаа юу гэж тохирсон нь тэр хоёрын асуудал. Харин анхнаасаа гэрээг ямар тохиолдолд цуцлах вэ, гэрээ цуцлахдаа хэрхэн яаж зохицуулалт хийх вэ гэдэг талуудын хариуцлага юм. Энэ гэрээнд Нийслэл огт оролцоогүй. Хуулиараа оролцох ч үүрэг, эрх байхгүй. 2013 онд “Бүрэн цутгамал ХХК”-ий захирал, иргэн Б.Батдэлгэр албан бичгээр “Сант” сургуульд энэхүү барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гээд өгсөн байсан. Би өөрөө бүх бичиг баримттай танилцсан. Ингэхдээ захиалагч талаас төлбөр мөнгөө хийхгүй гэсэн үндэслэлээр гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байсан. Тэгэхээр “Сант” сургууль өөрөө захиалагч “Бүрэн цутгамал” гүйцэтгэгч нь байгаа юм. Харин гүйцэтгэгч  гэрээний дагуу ажлаа хийгээгүй болохоор захиалагч мөнгөө өгөхгүйд хүрсэн. Санхүүжилт зогссоноор асуудал үүсэж, “Бүрэн цутгамал” мөнгөө өгөхгүй байгаа тул цаашид гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гээд больсон. Мөн Эрчим хүчний яамны шалгалтын хэсэг “Сант” сургуулийн цахилгаанд хийгдсэн байдалд шалгалт хийсэн байгаа юм. Гэтэл цахилгааны монтажинд хийх ёстой байсан утас болон зарим гүйцэтгэл хийх ёстой хэмжээнээсээ бага, чанарын шаардлага хангахгүй, хамгаалалтгүй гээд улсын байцаагчийн дүгнэлт гарсан юм билээ. Харин “Сант” сургууль шалгалтаар ийм төрлийн зөрчил илэрсэн учраас цаашид хамтрах боломжгүй гэсэн байгаа юм. Ингээд иргэн Б.Батдэлгэр өөрөө “Сант” сургуулийг шүүхэд өгч эхэлсэн. Үүний дагуу 2015 арван сарын 21-ний өдөр захирамж гарсан. Гэтэл “Сант” сургууль иргэн Б.Батдэлгэрийг чанаргүй барилга барьсан хэмээн цагдаад өгч шалгуулсан. Цагдаа шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл шүүхээс Б.Батдэлгэр өөрөө нэхэмжлэлээ татан авсан байдаг.

-МАНАЙХЫГ УДАА ДАРАА БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛСАН-

-Танайхыг хууль зөрчсөн хэмээн өлсгөлөн зарласны учир юунд байна вэ?

-Төрийн байгууллага хувийн байгууллагуудын хийсэн хоорондын гэрээнд ямар ч хамаагүй ажилладаг. Манай байгууллагатай хамааралтай асуудал нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгад улсын комисс ажилласан. Харин комиссыг буруу, хууль бус ажилласан гэж байгаа. Манайхаас 2016 оны найман сарын 26-ны өдөр улсын комисс ажиллаж, дүгнэлтээ гаргасан. Харин улсын комиссыг Б.Батдэлгэр шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан. Үүний дагуу АТГ-аас шалгаад Нийслэлийн прокурорын газар луу шилжүүлсэн. Харин тус газраас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Т.Эрдэнэтуяагаар ахлуулсан албан хаагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, бусдаас хээл хахууль авсан болох үндэслэл тогтоогдохгүй байна гээд хэргийг хаасан.

Манай байгууллагаас гарсан улсын комисс энэ үүсээд байгаа асуудалд хөндлөнгөөс хамаарагүй, үүрэгт ажлаа журмын дагуу хийсэн байгаа юм. Энэ нь албан ёсны байгууллагын бичгээр нотолгоожиж байгаа. Манайхтай холбоотой дараагийн асуудал юу вэ? гэхээр иргэн Б.Батдэлгэр улсын комиссын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч хэмээн Захиргааны шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу анхан шатны хурлаар энэ нэг сарын 2-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, таны эрх ашгийг хөндөөгүй байна, таны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэхүү шийдвэрийг буруу байна гээд, давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэх гомдлыг хангахгүй, энэ тогтоол эцсийн шийдвэр байна гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн хоёр шатны шүүхэд гаргасан гомдлыг авч хэлэлцээд “Та улсын комисстой маргах хуулийн этгээд биш байна, нэхэмжлэлийг хүлээн авахгүй гээд шийдсэн. Мөн таны эрх, ашиг хөндөгдөөгүй байна гээд, хоёр шатны шүүхээр шийдсэн. Хоёр шатны шүүхээс манайхыг журмын дагуу ажилласан байна гэсэн шийдвэр гарсан ч иргэн Б.Батдэлгэр өлсгөлөн зарласан.

-Энэ хүн дээр гурван удаа эрүүгийн хэрэг үүсээд эцэст нь хэрэгсэхгүй болсон гэж байсан?

-Тэрийг манайх мэдэхгүй. “Сант” сургуулийн сөрөг нэхэмжлэлийн дагуу эрүү үүссэн хэрэг.

-Б.Батдэлгэр манай “Бүрэн цутгамал” ХХК-ийг ажлаа 80 хувьтай гүйцэтгэж байх явцад гэрээгээ цуцлаад, “Голомт констракшн” үргэлжлүүлээд манай бичиг баримт дээр барилгаа хүлээлгэж өгсөн гээд байгаа. Энэ дээр та тайлбар хийхгүй юу?

-Барилгын тухай хууль болон Засгийн газраас гаргасан тогтоол байдаг. Үүнд барилгыг ашиглалтанд оруулах дүрэмд зааснаар ашиглалтанд оруулах хүсэлтийг захиалагч өгнө гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Сант” сургуулийн барилгыг ашиглалтанд оруулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бид ажилласан. Харин захиалагч гүйцэтгэгчээ хэдэн удаа ч сольсон байсан гэрээний дагуу байвал манайд хамаагүй асуудал. “Голомт констракшн”, “Сант” сургуулийн барилгын ажил хийж байх явцын хяналтыг хийж байсан юм билээ. Харин “Бүрэн цутгамал” гэрээгээ цуцлангуут үргэлжлүүлээд барилгын ажлыг хариуцаж хийсэн байгаа юм. Харин иргэн Б.Батдэлгэр “Миний хийсэн бичиг баримтаар намайг оролцуулахгүй улсын комисс ажиллалаа” гээд байгаа юм. Ер нь “Сант” сургууль бичиг баримтаа бүрдүүлээд, улсын комисс ажиллаад дүгнэлтээ гаргах л үүрэгтэй. Бичиг баримтын дагуу, стандартын дагуу баригдсан эсэхийг комисс шалгана. Манайхаас гарсан улсын комисс улсаас гаргаж өгсөн бичиг баримтын дагуу барилгын ажлаа хийсэн байна уу гэдгийг л шалгана. Тэрнээс хэнээр хэдэн төгрөгөөр, хэдэн компаниар хийлгэсэн гэдгийг шалгахгүй гэсэн үг.

-Танайд “Бүрэн цутгамал ХХК” болон “Голомт констракшн” хоёр хэдэн хувьтай гүйцэтгэсэн нь хамаагүй гэсэн үг үү?

-Тийм. Барилгыг хийж байх явцад захилагч тал буюу “Сант” сургууль хэдэн ч гүйцэтгэгч сольж хамтарсан байж болно. Хамтарч олон компани хийсэн ч байж болно шүү дээ. Харин захиалагч тэрийг хэнээр яаж хийлгэхээ гэрээний дагуу л шийднэ. Бидний зүгээс захиалагчийн хүсэлтээр барилга хүлээж авсан. Гүйцэтгэгч нарын зүгээс хийсэн ажлынхаа бичиг баримт хөтлөлтийг захиалагчид өгөх үүрэгтэй. Бид улсын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу хийсэн эсэхэд л дүгнэлт үйлдэнэ. Үүнээс өөр асуудалд улсын байгууллага оролцохгүй.

-“САНТ” СУРГУУЛИАС МӨНГӨӨ АВАХ ГЭЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН-

-Одоогоор иргэн Б.Батдэлгэр “Сант” сургуулиас мөнгөө нэхэж өлсгөлөн зарлаад байгаа гэсэн үг үү?

-Энэ асуудал л дамжраад энэ хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад өгнө, удалгүй өөрөө нэхэмжлэлээ татаад л авсан байдаг. Нэр бүхий албан тушаалтныг огцор хэмээн жагсаж байгаа нь төрийн албан хаагчийн нэр төрд санаатайгаар халдаж байгаа хэрэг болж байгаа. Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуулиараа зохицуулагдсан асуудал.

-Иргэн Б.Батдэлгэр С.Батболд болон Э.Анар нарт олон удаа хүсэлт гаргасан хариу өгөөгүй гэж байсан?

-Улсын комиссын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж шүүхэд хандсан. Харин шүүхээс өөрт чинь хамааралгүй, таны эрх зөрчигдөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ асуудлаар л дахин манай газарт зургаан удаа хандаад байгаа хэрэг. Манайхаас гомдлын дагуу удаа дараа бичиг өгсөн байдаг. Манайхаас иргэн Б.Батдэлгэрт хариу илгээсэн нь баримттай байна. Хуулийн байгууллагаас гаргасан бүх шийдвэр болгон өөрт нь таалагдахгүй байвал худлаа гээд байгаа. Бүх шатны байгууллага ганцхан түүний эсрэг ажиллаад байна гэж байхгүй шүү дээ. Энэ хүн АТГ, шүүх, прокурор, нийслэл гээд эрх бүхий бүх газарт хандаад, шийдвэр болгоныг нь л буруу байна гээд өлсгөлөн зарлаад, хүний нэр төрд халдаад сууж байна шүү дээ. Ингэж хүний нэр төрд хамаагүй халдаж болохгүй. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Бид жилд олон зуун барилга хүлээж авч байна. Нэг ч удаа ийм гомдол гарч байгаагүй. Яагаад гэвэл улсын комисс ажиллаад, дүгнэлтээ гаргадаг. Бүх шатны байгууллагыг АТГ-д өгч шалгуулсан. Дор бүрт нь хариу гараад албан бичиг өгөөд явсан. Тэр хүн өлсгөлөн зарлаж байгаа учраас, бас танайхыг асууж байгаа учраас тайлбар хийлээ. Энэ хүн “Сант”-аас мөнгөө авах гэж л өлсгөлөн зарлаж байна гэж манайхаас ойлгож байна. Манайхыг энэ хүн гэмт хэргийн бүлэглэлийн зарчмаар ажиллаж байна гээд байгаа. Тэгж ажиллаагүй гэдгийг АТГ болон шүүх, прокурор удаа дараа олон удаа түүний хүсэлтийн дагуу манайхыг шалгаад өөрсдийн дүгнэлтээ үндэслэлгүй гээд хаасан байгаа юм. Гэтэл энэ хүн хуулийн байгууллага болгоныг буруу дүгнэлт гаргасан мэтээр мэдээлэл өгөөд байгаа юм. Энэ асуудлыг л Б.Батдэлгэр улс төржүүлж албан тушаалтан руу чиглүүлж, өлсгөлөн зарлаад байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 33

Батболд (103.57.93.31)
2017-10-25 22:47:19
Сант сургууль шүүх, улсын комисс, хэвлэл мэпээлжл гээд бүгдийг худалдаж авсан.

Ганболд (66.181.160.43)
2017-10-23 20:23:08
Төрийн албан хаагч хүн байж яагаад нэг талыг зөвтгөж яриад бна аа. Сант сургуулиас мөнгө авсан гэж хардахаар бна шүү.Тэгээд 2 хувийн хэвшилийн хоорондохи бичиг яагаа танд байгаа юм бэ Сант сургуулийн нарийн бичиг юму хаашаа юм

Татвар төлөгч (59.153.84.163)
2017-10-23 12:22:07
Төрийн алба бидний төлсөн татвараар цалинжиж байгаа. Та нар иргэдэд үйлчлэх ёстой. Энэ хэрэг ч биш ер нь хувийн байгууллага, иргэний дундуур орж санаатай буруу зүйл хийдэг. Төр ажлаа мэддэг хуулийн дагуу ажилладаг бол юу гэж иргэдийн хооронд маргаан үүсэх вэ? Энэ хуулийн байгууллагуудынхаа чиг үүргийг хэн нь яг юуг хариуцаж шийдвэрлэхийг нь менежемнтийг нь сайжруулаачээ нэг л бие биен рүүгээ бичиг шидсэн үнэн зөвийг тайлбарлаад шударгаар аливаа асуудлыг шийдээд өгөхгүй. Цалингаа голсон гар харсан юмнууд байх юм. Цалингаа голоод байгаа юм бол хувийн хэвшилд ажиллаачээ даанч ийм юмнууд гологдоно л доо. Чадваргүй нь л төрд ажиллаад байгаа юм биш үү гэмээр сэтгэгдэл төрдөг.

Зочин (112.72.12.66)
2017-10-22 14:19:02
...davaanyam gej xarvaas yu ch gej xutsaj chadaxaar nudend xuiten shaar baina...

Батдэлгэр (202.70.46.239)
2017-10-22 07:01:43
Давааням дарга аа.Улсаас авсан зөвшөөрлийн дагуу улсын комисс хуралдсан гэнэ.Тэгвэл манай ажлыг үргэлжлүүлж хийсэн "Голомт констракшн" ХХК-ийн нэр дээр гарсан зөвшөөрөл хаа байна.Манай "Бүрэн цутгамал" ХХК-ийн нэр дээр гарсан зөвшөөрлөөр Улсын комисс ажилласан.Улсын комиссын хуралдааны ирцийг 100% гэж хуралдааны тэмдэглэлд бичсэн байдаг.Гэтэл Б.Нямаа,Ч.Бум-Эрдэнэ,Б. Эрдэнэболд нар нь ирээгүй гэдгээ АТГ-д мэдүүлсэн байдаг.Б.Нямаа, Б.Мянганбаяр нар нь Улсын комиссын актанд үүрэг даалгаврын биелэлт биелээгүй байхад урьдчилж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн шүү. Таны хэлснээр захиалагч хэдэн ч удаа гүйцэтгэгчээ солих эрхтэй.Гэхдээ Иргэний хуулийн 352-т заасан үүргээ биелүүлэх ёстой.Мөн Барилгын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.16-д зааснаар дараагийн компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байх ёстой.Гэтэл аваагүй.

Сант болио (66.181.185.223)
2017-10-21 21:27:13
Сантын луйварчид арай л дэндүү хүний мөсгүй байна шүү. Хүний эрүүл мэндийг бодоорой. Наад бууны нохойдоо хэдийг өгсөн бэ

Hooson hodood (202.70.46.234)
2017-10-20 23:50:05
Tsatgalan ni ulsuglungiihee zovlong oilgohgui gej dargiin bugsiig dolooj amidragchid honogiin hooltoi bolohoor bidnii zovlong hezeech oilgohgui ee. No gui baitlaa Sant hevlel medeelleliinhentei haaltiin geree baiguulahuu

ЦАЛИНГҮЙ БАРИЛГАЧИН (103.229.120.193)
2017-10-20 22:04:25
ДАВААНЯМ ГУАЙ БИТГИЙ САНТЫН ТАЛД ОРОО, ЧИ ХУУЛИЙН АЖИЛТАН Л ЮМ БОЛ БҮРЭНЦУТГАМАЛ КОМПАНИЙН БҮРТГЭЛД БАЙГАА БАРИМТ БИЧГИЙГ САЙН УНШ, САНТЫН ТАЛД ОРООД БАЙГАА ЮМ БИШҮҮ

зочин (103.229.120.193)
2017-10-20 22:02:01
Сант сургуулиас болж наад хүн чинь ажил амьдрал нь хэцүү байдалд орсон гэсэн Бүрэнцутгамал компанийг чанаргүй барилга барьсан гэж шүүхэд өгсөн мөртлөө, өөрсдөө чанартай барилга гээд улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн, ЭНЭ ОДОО АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ АРД ТҮМЭЭН

зочин (103.229.120.193)
2017-10-20 21:58:52
Давааням гуай битгий худлаа юм яриад бай, наад хүн чинь эцсийн эцэст ажлаа л хийж байсан, дотор нь юу болж байсныг мэдэхгүй байж битгий Сантын талд ажиллаад бай

Zochin (43.242.243.57)
2017-10-20 20:42:47
Ajlaa muu hiisen yum bol gonshignood yadag yum. Dandaa hotiin ucdrdlaga gej soliorhoo bolioch. Ev zuigee olood yavj boloh l bailgui dee

Urangoo (175.195.255.42)
2017-10-20 19:21:15
Archaagui hujaags awilgal awsan lalruudaa huulia guuli bolgosn hotiin udirdlaga setguulched g tseverleh heregtei..mongol uls huulia deedeldeg hahuuli awahaa bolichuul hogjih bhdaa..

Zochin (66.181.184.39)
2017-10-20 17:28:49
Icheese ene darga ugasa arisa hamgaalj suuga archagui novsh hunii hodolmoriig shulaad surtsan zevuun amitad davaanym darga hunii gar hol bolj yvhaasa icheech baad hunchin unen zov bolool ingej yvj bgashde hudla yumnii toloo hun eruul mendeerei hohirku bizde

Zochin (66.181.184.39)
2017-10-20 17:28:19
Icheese ene darga ugasa arisa hamgaalj suuga archagui novsh hunii hodolmoriig shulaad surtsan zevuun amitad davaanym darga hunii gar hol bolj yvhaasa icheech baad hunchin unen zov bolool ingej yvj bgashde hudla yumnii toloo hun eruul mendeerei hohirku bizde

s (59.153.113.118)
2017-10-20 15:15:00
Niisleliin ulairsan avilgachid gemgui bolchih geed l uzeed bn uu kkk ugdug avdagaa bugd l meddeg shuu dee !!!

Зочин (66.181.165.215)
2017-10-20 14:48:48
Zov, ene barilgiin luivarchind hariultiig n sain ogson baina. Barilgiin baachka nar dandaa hun hulhidana, tegeed barigdahaaraa ajilchidtai jagsaal tsuglaan hiine. Ichsen hun hun alna gedeg ene dee

Зочин (112.72.11.120)
2017-10-20 14:40:16
Энэ хүнд сурталтан зүгээр л авилгал авчихаад арьсаа хамгаалж төрийн нэр барьж бна.төрийн ийм авилгалчид ажил хийдүүдэгчид хүнд сурталтангуудыг зайлуулъя Миний МОНГОЛын ард түмээн

Батдэлгэр (202.70.46.224)
2017-10-20 14:22:57
Сэтгүүлчээ надаас баримт авч яваад наад хэдээ будаа болгохгүй дээ.Улаан цайм худлаа шааж байгаа энэ худалчийг яах вэ?

Зочин (202.179.24.171)
2017-10-20 13:13:05
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЛУЙВАРААР АЖИЛЛАДАГ САНТ, БРИТИШ СКҮҮЛ, ЭЛИТ, АМЕРИКАН ЗЭРЭГ МАФИ ШАХУУ БОЛСОН УЛААН ЛУЙВАРЧДЫГ БАРЬЖ АВЧ ШАТААЦГААЯ

Зочин (59.153.87.18)
2017-10-20 13:01:05
Chi luiwardsan chin vnen bizdee vr hvvheded chin nvgel chin vsereh wii dee.

Зочин (103.229.123.246)
2017-10-20 12:41:04
Buunii nohoinoos ch deerdehgui amitan shu de? Ene Davaanym gedeg n! Za tegeed ezdee hamgaalaad borgood baij de!

demjigch (202.179.24.68)
2017-10-20 12:30:49
ochnoon ajil hiisen hun munguu nehelgui yahavdee,yu ni buruu baina,Batdelger ajil heregch sain hunshtee.

Цалингүй Барилгачин (202.179.24.245)
2017-10-20 11:59:16
Даваанямаа арьсаа хамгаалсан өрөвдмөөр амьтан юмаа чи хот төлөвлөлтийнхон та нарт л хамаг учир бгаа ш дээ ашиг сонирхлын зөрчил бгаа энэ компани цаана цалингаа авмаар 150 хүн бна шүү дээ хувиа бодсон довнуудаа яаж ингэж төрийн албыг хийсэн нэр зүүж явдаг бнаа зүгээр л яваад өгөөч

Zochin (202.70.46.227)
2017-10-20 11:19:59
Naad hun chine ajilchiddaa sain handdag niigmiin halamj saitai ner hundtei olon sain barilguudiig barij ooroo bugdiig hiij irsen hun. Avilgal avch taniliin hureegeer yvaagui tsever ooroo holsoo huchee gardaj ajilaa hiideg hundee. Huuliig guuli bolgoj olon hunii huvi zayagaar togloj b.a daa. Ene huniig orovdood yaj ch chadahgui ymaa. Sant ugaasaa hulhinii gazarshdee

Сант луйвар хийсэн (66.181.160.20)
2017-10-20 11:12:49
Сант мөнгөө өгөхгүй бол ажилаа зогсооно биздээ. Улаан цайм танил талтайгаа нийлж хулхидчаад юу гээд захиалгатай ярилцлага өгөөд худлаа яриад байна. Хөлс хүч эд хөрөнгөөрөө зүтгэсэн нь залилуулж хохирдог танил талтай зальтай 60 тэрбумынхан нь хождог ийм шударга бус нийгэм бид амьдарч байна даа.

Сант (219.142.99.4)
2017-10-20 10:52:20
Сантад учир бий шүү. Хэн ч эрүүл мэндээрээ хохирохыг хүсэхгүй биз дээ. Сантыг шалга

Зочин (202.170.68.162)
2017-10-20 10:14:55
Лаларын хууль чинь гууль болчихсон, хуулийн дагуу ажиллахгүй байгаа нөхдүүдээс болж л ингэж байгаа шдээ. Улс төржүүлэлгүй яахын.

Zochin (202.9.42.53)
2017-10-20 10:05:23
Khotiin udardlagiig buren bureldehuuneer ogtsoruul .Ih delguuriin urdahi gantsbhooson zaind yuj yum barina gej bodoo be?Batuul dargiin yed huchengui bolson huuli bus gazruudiiig 60 terbumiinhan sergeej bna gene shuu

Zochin (202.9.42.53)
2017-10-20 10:03:25
Khotiin udardlagiig buren bureldehuuneer ogtsoruul .Ih delguuriin urdahi gantsbhooson zaind yuj yum barina gej bodoo be?Batuul dargiin yed huchengui bolson huuli bus gazruudiiig 60 terbumiinhan sergeej bna gene shuu

Зочин (202.131.235.198)
2017-10-20 09:52:35
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас:88671597

Зочин (202.179.25.206)
2017-10-20 09:51:06
Zuv zugeer neg ulsgulun zarlaad biye hohiroono gej yu baihav dee, tsaaguuraa yamar negen yum bj taaraa

Сантын эцэг, эх (103.229.121.42)
2017-10-20 09:37:06
Сант сургууль бол биднийг хуурдаг. Хэдхэн хүүхдийг тусгайлан бэлдээд олимпиадад оруулна. Тэдний нэр алдараар реклам хийнэ. Багш нартаа олигтой цалин өгөхгүй. Байгаа байдлыг нь харьцуулж үзэхээр энэ залууг хулхидсан л юм байна лээ шүү. Биднээс асуугаач, үнэнийг нь хэлээд өгнө

Зочин (27.123.212.134)
2017-10-20 09:15:30
Хотын удирдлага бүрэлдэхүүнээрээ огцор.Юу хийх чадваргүй нөхөд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй