Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авлаа

Түгээх    
2017-10-20 11:56:08 - Улс төр

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Механикийн инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Зам, тээврийн салбарын мэргэжлийн дадлага туршлагатай хүн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг салбарын удирдлагуудад ийнхүү танилцуулаад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүд төрийн албаны бүх шатанд сахилга дэг журмыг өндөржүүлж, хуулийн дагуу өндөр ёс суртахуунтай ажиллах үүрэг өгсөн.

Энэ бол төрийн албаны бүх шатанд хэрэгжих болно. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн салбарын хамт олон өндөр үр бүтээлтэй ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарч, салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн сайд Д.Ганбат болон яамны албан хаагчиддаа баяр хүргэе” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд гар, сэтгэл нийлж ажилласан хамт олондоо талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-эрдэнэд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.  Тэрээр энэ хугацаанд хийсэн ажлууд, тушаал шийдвэр, бодлогын баримт бичгүүдээ сайд Ж.Бат-Эрдэнэд төрийн ажлын залгамжаар гардуулан өгөв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн аваад “Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарт хийгдсэн ажлууд болон үйл ажиллагаанд талархалтай байдаг. Цаашид та бүхэнтэй хамтарч, эдийн засагт чухал ач холбогдол бүхий зам, тээврийн сүлжээг өргөтгөн шинэчлэл хийх, хөгжлийг улам дээш өргөх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье” гэлээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (202.179.31.92)
2017-10-20 21:58:10
Дарваан харыг зайлуулаарай. УБТЗ-д анхааралаа хандуулаарай. Жигжиднямаа тууний баг томор замыг туйвээж дууслаа. Тэд нарыг сайн шалгах хэрэгтэй.

Зочин (202.179.31.92)
2017-10-20 21:58:06
Дарваан харыг зайлуулаарай. УБТЗ-д анхааралаа хандуулаарай. Жигжиднямаа тууний баг томор замыг туйвээж дууслаа. Тэд нарыг сайн шалгах хэрэгтэй.

Зочин (66.181.165.38)
2017-10-20 13:37:56
Дарваан хар гай ажилд дэмгүй гай даа. Хүний бөкс ухаж суудаг ажилтай күүр дээ.

Зочин (223.73.147.168)
2017-10-20 12:53:36
Сахал Батэрдэнэ гэгч луйварчин ч САМРАХ НЬ Ч САМАРНА АА. ЯАЖ САМРАХЫГ НЬ ХАРАХ Л УЛДЭЖ

Зочин (223.73.147.168)
2017-10-20 12:53:35
Сахал Батэрдэнэ гэгч луйварчин ч САМРАХ НЬ Ч САМАРНА АА. ЯАЖ САМРАХЫГ НЬ ХАРАХ Л УЛДЭЖ

зочин (202.70.41.102)
2017-10-20 12:08:46
Эхний ээлжинд Х.Баттулгын асуудлыг шийд үнэн худлыг ард түмэнд хэлж өг. Төмөр зам, оффшер.

Руугаа (27.123.212.132)
2017-10-20 12:08:30
Дарваан хар дарвайгаад энд тэнд яваад байдаг шүү болж өгвөл явуул болохгүй бол цөллөгнд. явуул

Зочин (139.5.216.56)
2017-10-20 12:01:01
Дарована харыг явуулаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-23 20:44:36 - Улс төр
МАН-ын Их хурал өндөрлөж, Бага хурлаа эхлүүллээ
2017-11-23 17:47:27 - Улс төр
Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо
2017-11-23 17:27:03 - Хууль
Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат ОХУ-д баривчлагдсан уу
2017-11-23 17:12:40 - Эдийн засаг
Д.Хулан: “Lhamour” брэндийг Солонгос руу гаргахын тулд найман сар хөөцөлдсөн
2017-11-23 16:42:27 - Шар
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандав
2017-11-23 16:36:42 - Нийслэл
“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа
2017-11-23 16:25:38 - Нийслэл
Япон, Монголын залуу судлаачид чуулж байна
2017-11-23 16:24:19 - Нийслэл
Монгол эрдэмтэн, гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ
2017-11-23 16:13:49 - Орон нутаг
Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 16:05:20 - Улс төр
“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа
2017-11-23 15:58:30 - Орон нутаг
Хархоринчууд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгджээ
2017-11-23 15:40:05 - Спорт
"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна
2017-11-23 15:20:50 - Нийслэл
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:20:10 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-23 15:10:10 - Эдийн засаг
“Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум боллоо
2017-11-23 15:07:23 - Улс төр
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
2017-11-23 15:07:04 - Хууль
Охидыг айлган сүрдүүлж хүчирхийлсэн этгээдэд найман жилийн ял оноожээ
2017-11-23 15:04:52 - Шар
Зураач С.Заяасайхан Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдов
2017-11-23 15:02:51 - Нийслэл
Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ
2017-11-23 15:00:23 - Улс төр
Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо
2017-11-23 14:52:20 - Эдийн засаг
ХасБанкны зэрэглэл сайжирлаа
2017-11-23 14:31:11 - Шар
МАН Бага хурлын гишүүдээ ч бүрдүүлж чадахгүйд хүрчээ
2017-11-23 14:14:22 - Нийслэл
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна
2017-11-23 14:11:34 - Энтертайнмент
Хурд, Никитон хамтлагуудын "Нүргээн" болно
2017-11-23 13:54:27 - Нийслэл
"Дэлхийн Зөн" Олон Улсын төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана
2017-11-23 13:54:02 - Энтертайнмент
Дуурийн ханхүү, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй нэг дор уулзах хувь тохиов
2017-11-23 13:34:22 - Нийслэл
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох сургалт зохион байгууллаа
2017-11-23 13:28:34 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
2017-11-23 13:19:37 - Хууль
Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2017-11-23 13:11:59 - Улс төр
"Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сургалт, хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 12:54:55 - Нийслэл
ФОТО: Үндэсний музейн "Нээлттэй хаалганы өдөр" болж байна
2017-11-23 12:31:58 - Улс төр
МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
2017-11-23 12:02:23 - Эдийн засаг
Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна
2017-11-23 11:35:48 - Энтертайнмент
Сурагч Ц.Намуун бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ дэлгэв
2017-11-23 11:29:29 - Гадаад
Газар доорх тансаг зэрэглэлийн хоргодох байруудын борлуулалт өсчээ
2017-11-23 11:17:31 - Эрүүл мэнд
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” үндэсний хэлэлцүүлэг болж байна
2017-11-23 11:02:27 - Нийслэл
Нэг зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадалтай түгээх станц байгуулагджээ
2017-11-23 10:59:09 - Улс төр
Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр чуулган өндөрлөлөө
Их уншсан
Их сэтгэгдэлтэй