Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар юу хэлэлцэв

Түгээх    
2017-10-20 14:47:44 - Улс төр

zasag

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр шинэ сайд нартайгаар хуралдаж байна. Хуралдаанаар сайдуудын зүгээс салбартаа цаашид хэрэгжүүлэх ажлууд  болоод өнөөгийн нөхцөл байдлыг хэлэцлээ. 

batzorig

-220 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ ИМПОРТЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: 2018 онд дутагдалтай байгаа үр тарианы зарим хэсгийг импортоор оруулж ирэх шаардлагатай. Төсвийн тодотголд 5.3 тэрбум төгрөг тусгасан. 

65.7 мянган тонн мах нөөцлөх боломжтой байна. 2018 оны хавар 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхэд 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Мөн хүн амын хэрэгцээнд 191 мянган тонн хүнсний буудайг импортлох шаардлагатай байгаа бөгөөд нийт 220 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай байна.


dawaasuren

-ОРОН НУТАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 80-90 ХУВЬТАЙ БАЙНА-

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Гол нь санхүүгийн асуудал байна. Манай төвийн эрчим хүчний гол үүсвэрийг хангаж байгаа Багануур, Шивээ Овоогийн уурхай өртэй байна.  Нийт өглөгийн гол хэсгийг Япон улс, Дэлхийн банкнаас авсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр эзэлж байгаа. Үүнийг Засгийн газар, Сангийн яамтай хамтарч шийдвэрлэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ.

Асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бид тодорхой ажлууд төлөвлөсөн. 68 нам даралтын зуухыг дулааны нэгдсэн системд холбоно. Төсөвт өртөг нь 58 тэрбум төгрөг байхаар төсвийн тодотголд тусгасан. 

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Хамгийн гол нь уурхайн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгнө үү. 


baterdene

-ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД 25 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ-

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт 88.1 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад тулгарч буй гол асуудал нь авто зам, гүүрийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай 14.3 тэрбум төгрөг юм.  Өвөлжилтийн бэлтгэлд нийтдээ 25 тэрбум төгрөг шаардлагатай байгааг харьяа газрууд хэлж байна. 

Замын цагдаа, онцгой байдлын газраас гамшигт үзэгдлийн үед хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.  Улаанбаатар төмөр замаас нүүрс тээвэрлэх ажлыг саадгүй зохион байгуулж байна.  Баруун болон Хангайн бүсийн уулархаг нутагт олон жилийн дунджаас илүү цас орж, замын нөхцөл хүндэрч магадгүй. Ийм үед хамгийн их хэрэгтэй хайрга, дайргыг ойролцоо газраас зөөж ирэх даалгаврыг компаниудад өгч ажиллаж байна.


tsogzolmaa

-БАГШ, СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДТАЙ ГУРВАН
ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙНЭ-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар нийт 217 барилгад засварын ажлыг 19 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр хөрөнгийг батсан. Энэ ажлын хүрээнд сургуулиудаар ялгаж үзвэл 65 сургууль, 42 цэцэрлэг, 12 дотуур байр, Их дээд сургуулийн 8 байгууллага зэрэгт засвар үйлчилгээний ажил хийсэн байна.

Боловсролын салбарын нийт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгуудад насжилт өндөртэй явдал их. Өнөөдрийн байдлаар 241 барилгад 10,4 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна.

5,4 тэрбум төгрөгийн өрийн нөхцөл байдал үүссэн байна. 2017 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар гал алдах асуудал бол гайгүй байна. Гэхдээ өвөлжилт хүндэрч магадгүй учраас нөхцөл байдлыг танилцууллаа. Тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг хотын засаг дарга өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс шийдвэрлэсэн байна.

Багш нар болон соёл урлагийн байгууллагуудын ажилтнууд цалин нэмэгдүүлэх асуудлыг тавьсан байгаа. Энэхүү асуудлаар гурван талт уулзалт хийх гэж байгаа учраас та бүхэн анхаарлаа хандуулаарай.


-ТОМУУНЫ ҮЕД 840 ОР УЛСЫН ХЭМЖЭЭНД БЭЛЭН БАЙЛГАХААР
АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ-

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын гол асуудлын нэг нь ханиад томуу байна. Энэ жилийн хувьд дэгдэлт харьцангуй бага байна. Ханиад томууны дэгдэлтийн үед 840 ор улсын хэмжээнд бэлэн байлгахаар ажиллаж байна.

Түүнчлэн бага насны хүүхдүүдийг дархлаажуулах чухал шаардлагатай. Хөдөө орон нутгийн тухайд жирэмсэн эхчүүдийг анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эмнэлэгийн үйлчилгээг ойртуулахаар ажиллаж байна.

Төсвийн тодотголд өрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тусгасан байгаа. Өртэй байгаа аймгийн болон сумын өрхийн эмнэлэгүүдийн асуудлыг шийдэх боломжтой.  54 эмнэлэгийн байгууллагад засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж ажиллаад 87 хувьтай байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн чиглэлээр сэрэмжлүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч хамгийн сайн хийх хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарах нь чухал юм


-ХАДЛАН БЭЛТГЭХ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Нийт нутгийн 30-аас дээш хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндрэх нөхцөлд тусгай хамгаалалттай газарт хадлан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг шаардлагатай болно. 


enhtuvshin

-МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Монгол улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин:  2017-2018 оны урьдчилсан байдлаар 65,9 сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд нийт 60 орчим хувь нь талаас доош тарга авсан байна. Одоогийн байдлаар 12,4 мянган тонн өвс бэлтгэсэн 40,2 хувьтай байна. Малчдын түвшинд өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл бэлтгэх ажил 57,9 хувьтай байна. Улсын хэмжээнд зуншлага тааруу байсан учраас 3200 тонн өвч, 4050 тонн тэжээлийн нөөц бэлтгэхэд 4,4 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан.

Шууд худалдан авах Засгийн газрыг тогтоолыг гаргах шаардлагатай. Өвсийг экспортлохыг хориглосон боловч 2017 онд бэлтгэсэн өвсийг өнжмөл өвс нэрээр гаргаж байгаа асуудал гарсан учраас хянан шалгах хэрэгтэй. Малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх шаардлгатай.


 -ЧИНГИС БОНДЫН 660 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨЛБӨРИЙГ ЯАРАЛТАЙ ТӨЛӨХ ЁСТОЙ-

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Одоо хоёрхон сар үлдсэн хэдий ч 3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байна. Нийт гарах ёстой зардлын 70 хувь нь гарсан, хүлээгдэж буй зардал 30 хувь байна. 2018 онд Чингис Бондын 660 гаруй сая ам. долларын төлбөрийг яаралтай хийх ёстой.

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор Засгийн газрын бусад гишүүд авах арга хэмжээгээ ярилаа. 93,4 тэрбум төгрөгийг тусгасан байна. Засгийн газрын нөөц хөрөнгийг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


nyamdorj

-ЦАГ УУР ОНЦГОЙГИЙНХОН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХДӨӨ ХЯНУУР БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  Нэг талаас намар их бороо орсон. Эхний цас нь бороо болж хайлаад хөлдсөн. Одоо бэлтгэх хадлан тэжээл байхгүй, гээд тааруухан зураг харагдаж байна. Үүндээ таарсан арга хэмжээ яаралтай авахгүй бол хэцүү шүү.

Заримдаа хэтэрхий их сүрдүүлсэн мэдэгдэл хийж байна. Олон нийтэд мэдээлэл өгөхдөө болгоомжтой хандаж баймаар байна. Цаг уур, онцгойнхон мэдээлэл өгөхдөө хянуур байх хэрэгтэй.

Хариуцлагын зудын асуудал яригдсан учраас алдаж онож, элдэв хэрэггүй юм хийж байсан бол зогсоогоорой гэдгийг хэлье. Хариуцлагын асуудал дээр хамгаалалт байхгүй шүү. Элдэв муу юм хийж байгаад юманд орооцолдвол улс төрийн хамгаалалт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Элдэв будлиан хийж байсан бол түүнийгээ зогсоогоорой. Цаашаа явъя ч гэсэн алхах газар байхгүй шүү. Гадагшаа хамаагүй явдаг явдлаа зогсоо. Нэг л их зугаалсан, явсан улс. Үр дүн байхгүй. Аяллаар явж байгаа юм шиг. 


Zandanshatar

-БҮХ ШАТАНД ХАРИУЦЛАГЫН ЗУД НҮҮРЛЭСЭН ХАРАГДАЖ БАЙНА-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: Өвөлжилтийн бэлтгэлийг давахад Хариуцлагын зуд гэж бий. Төсвийн хууль зөрчсөн ажил болж байна. Бүх шатанд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн асуудал харагдаж байна. Ард түмэн үүнийг нэхэж байна. Төрийн албан бүх шатанд сахилга, хариуцлагыг өндөржүүлж, дэг журмыг сахиж ажиллахыг Ерөнхий сайд хатуу шаардаж, үүрэг болгосон. Гэнэт сэрсэн юм шиг төсөв мөнгө нэхдэг, ажлаа төлөвлөдөггүй, өвөлжилт хүндэрлээ гээд байж болохгүй. Сахилгаа сайжруулж байж өвөлжилтийг ч тэр эдийн засгийн хямралыг давна. 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.9.42.185)
2017-10-21 12:30:52
Шинэ сайдууд гэж нэг их мөнгө л нэхсэн юмнууд.Хуучинаасаа юугаараа илүү юм бэ тэгээд эд нар

Зочин (103.57.93.101)
2017-10-20 21:26:30
hadlangaa shunal ihdeed huraahgui tsasand daruulvaa undsen huulind hodoo aj ahuig angilj ogmoor bna

Зочин (101.235.87.63)
2017-10-20 20:09:32
Hudal huurmagiin tuil bolson neg zonog ovgon bnaa . Ooroo bolohoor yg gardan hiihguich geden avgai n arhinii zovshoorol olgohoos ehleedl aimaar ym hiine . Huuhduudn bolohoor Erdenet , Tumur zam 5-n tolgoi zereg ulsiin uildveriin gazruudad esgii gutal taavchig eldev toroliin tosolgoonii matetial , bolson boloogui motor , bur ulaan zagalmain unegui taraadag belgevch zeregiig Erdenet uildvert shahsan barimtn bn .

ard tumen (202.21.99.42)
2017-10-20 17:34:13
nuguu neg ih ard tumnii uriig tegledeg battulga erunhiilugch yavaa 17 terbum dalloriin ofshorchid haachaa be mongol ulsiin zasgiin gazariig munguur hudaldah tuluvluguu gargasan 3 hun eh ornoosoo urvarsan urvagch nar bishuu yaj shiitgee be... yadarsan ard gedsen ulsuud joohon hool hulgailval yasan hurdan shorond hiij deerelheh boloo end yalgaa baigaa biz hudal hutsahaa boliod uursuduu bolohgui baigaa buh gazar ni ochood asuudliig shiideechee ter zuragt televizee survaljlachaa daguulj ochood gazar deer ni shiidel dee neg ih ajiltai humuus suudliin tsaanaas yaj ch hutsaad bodit baidliig oilgohgui shuu dee

ard tumen (202.21.99.42)
2017-10-20 17:21:54
neeh ineedtei yumaa 3 han saya huntei gazar nutag ashigt maltmal ihtei 60 saya maltai erh chuluut mongol orniig udirdah oligtoi hun mongold alga uu ta nar haanaas uvs hadaad malchidad ugch giiguulsiin be tsetserleg surguuli olniig bariad huuliin daguu tsuun huuhedtei angi surguuliig haan baiguulchihaa be ene ih olon unen hudal ni medegdehgui huuli zurchsun geh humuusiig yag yaj shiitgej yaj tsagaatgaa be yasan ih hereg dardag ard tumnee huurdag humuus be ene davarsan bankuudiin huug bagasgaad ard tumnii achaag haana hezee hagaslaa be ard tumend hishig gej arhinii mungu ugchihuud ternees bolood tur dampuurlaa hutcaad suudag biz dee neg l udur ta nariig ard tumen chin barij idne shuu tamalj alna shuu eniig ta er ni meddeg yumuu ugui yumuu ter ih zuuguud baigaa nuursnii uchuuhen joohon hesgeer ulaanbaatar chini uvulchij chadiish dee yahav joohon utaatai l bn biz ugaasaa ta nar arilgaj ch/ui

Зочин (103.206.195.163)
2017-10-20 16:27:04
МАН-ын 2-р ээлж хоолондоо орж байна уу? Удахгүй 3-р ээлж нь хоолондоо орох байх даа?

МАРШИЛ\ЭРДЭНЭБАТ (146.185.28.59)
2017-10-20 16:12:34
MONGOL\ULCIN\GAZARIN\GYND\XORLON\CYITGEG JID\GAZAR\XODOLGOJ\BAIGAAG\ANXAAR\MONGOL JUUDIN\GENETIN\NAC\BARALTUUD\ODOR\BYR\OC ON\NEMEGDEJ\BAIGAA\N\GAZARIN\GYNDEX\XORL ON\CYITGEGIDIN\ZORIUDIN\NUUZ\YIL\AJILGAA \BOLJ\BAINA\ZAXIALAGT\ALLAGA\N\NAC\BARCA N\XYMYYCIN\BIE\ZOGZOCIG\ASHIGLAX\ZORILOG TOIGOOR\XIIGDEJ\BAIGAAG\MONGOLIN\ARD\TYM EN\OILGOX\XEREGTEI\BOLJEE\MONGOLJUUDIN\Y NDECNI\AIULGYI\BAIDAL\ODOR\BYR\ALDAGDAJ\ BAIGAAG\MOGOLJUUD\MINI\OILGOX\ZAG\BOLCON \BAINA\

Зочин (27.123.212.132)
2017-10-20 15:40:45
Ажил хийхгүй хүн шалтаг тоочиж мөнгө нэхнэ,ашиг хайна

иргэн (103.9.90.130)
2017-10-20 14:59:46
бүгд л нэг мөнгө нэхсэн нөхдүүд гараад ирлээ болчихооч Нямдорж зөв ярих нь энэ эрчээ битгий алдаарай та бүхэн зовлон ярих биш ажилаа сайн хий хийнэ гэж засаг аа унагаа биз дээ Батзориг та улаан буудайгаа болиорой маайд хангалттай байгаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө