ОБЕГ-аас сураггүй болсон 19 иргэний талаар мэдээлэл өгөв

Түгээх    
2017-10-22 19:06:34 - Хууль

-ЗАВХАН АЙМАГ РУУ ШУУРХАЙ БАГ "МИ-171" НИСДЭГ ТЭРГЭЭР ХӨДӨЛЛӨӨ-

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр ууланд 19 иргэн сураггүй алга болсон талаар шуурхай мэдээлэл өглөө. Тэд хэлэхдээ "Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд (тус аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай) Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, найман иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Энэхүү дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.

Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн хоёр эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг "МИ-171" нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18:00 цагт ниссэн. Маргааш өглөө гэгээ оронгуут эрэн хайх ажилдаа орно. Учир нь эрлийн ажлыг харанхуйд хийх боломжгүй байдаг. Бидэнд ирсэн мэдээллээр 27 хүнээс найман хүн бууж, өдөр нэг цагт холбоо барьсан. Бидэнд цаг хугацаа алдах эрх байхгүй учраас эхний мэдээллийг өгч байна.

1

Эхний бууж ирсэн найман хүн нэг бүлэг болж явсан ба алга болсон иргэд тэдний урд талд явсан гэсэн мэдээлэл байна. Иргэн н.Сарантуяа "Харанхуй байсан, цасны нуранги үүссэн" гэсэн мэдээлэл өгсөн. Мөн тэдгээр 27 хүн гурван баг болж, ууланд аялж байсан. Эхний буусан найман хүн хамгийн ойр байгаль хамгаалагчид мэдээлэл өгсөн. Энэхүү мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын тусгай багаж хэрэгсэлтэй аврагчид болон тусгай эмч нар, бэлтгэгдсэн уулчид эрэн хайх ажиллагаа явуулахаар шуурхай хөдөлсөн. Тухайн газарт ойролцоогоор хоёр цагийн дотор очиж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

Эхний ээлжийн аврах ажиллагаа явуулах алба хаагчид байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдээлэл хүргүүлсэн байгаа. Одоогоор нас, хүйс болон мэргэжлийн уулчид эсэх талаар мэдээлэл ирээгүй байна" гэв.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 61

Зочин (103.10.21.77)
2017-10-24 11:24:59
сүүлийн үед авирдаг зугаалдаг моод дэлгэрээд байгаа биздээ

Болдоо (59.153.114.194)
2017-10-24 05:19:35
Болохгүй гэсээр байхад авирна гээд явсан бол амиа хорлоцгоох бодлоготой байсан юм биш үү гэж хэлэхээр байна ш д.

Хүн (66.181.179.82)
2017-10-23 20:54:17
Энэ хүмүүс чинь яасан арчаагүй болсон юм бэ. Хүний амь яригдаж байхад муу муухай юм яриад. Хужаа л биз ч гэх шиг нөгөө харсанаа хужаа болгодог ардчилалыг дэмжигчид үү. Муу ерын амьтад минь та нарыг бүгдийг чөтгөр аваг. Ууланд алга болсон та нар минь эрүүл энх байгаасай. Бурхан ивээг.

Зочин (202.131.226.221)
2017-10-23 16:18:30
Тахилгатай хайрхан шүү дээ. Жоохон бодолтойхон баймаар юм, аль аль талдаа. Явж байгаа нь ч тэр, зохион байгуулж явуулж байгаа нь ч тэр.

Санаа (103.229.122.59)
2017-10-23 13:50:16
Мөч бүр үнэтэй. Хөрөнгө мөнгө хайрлалгүй эрлийн ажиллагааг өргөн маршрутаар яаралтай хийх хэрэгтэи гэж бодож байна. Эсэн мэнд олдоосой гэж тэнгэр бурхандаа залбирцгаая.

Удган (124.158.109.232)
2017-10-23 12:31:00
Эсэн тэнд олдноо ард түмээн

Зочин (202.131.235.198)
2017-10-23 12:08:10
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

зочин (202.55.191.99)
2017-10-23 11:37:05
Хайран хүмүүс эрэсдэлтэй юманд гэр бүлээрээ явах гэж,амьд мэнд олдоосойдоо хөөрхий Хүний амь эрэсдсэн бол хориглоод байхад авирсан алхалтын клубын ахлагч нарт хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай Мөн гарсан зардалыг эрх дураараа клубуудээс гаргуулах хэрэгтэй, Юм болгонд хариуцлагатай,эдийн засгийн тооцоотой байх нь чухал

irgen (202.131.243.186)
2017-10-23 11:15:13
Dur meden tom tolgoi gargaj turiin tahilgat mongol tumnii shuteen bolson ih hairhan ruu maani emegtei hvn awirch l bdg. Hamgiin gol n awragch alba haagch nariinhaa ami nas ayulgui baidliig saitar hangan ajillaarai gej zahiy. Neeh svrhii shuurhai ajilladag hvmvvs bolj bgd... gashuun surgamjtai tvvh bii shvv. Za tegd 1 ch gesen mgl hvn esen mend oldoosoidoo gej zalbiray daa.

battogtoh (202.70.43.234)
2017-10-23 09:37:29
beltgelee sain hangaj,tsag hugatsaagaa nariin tootsoh heregtei shuu dee,hariutslaga muu bna.

ard tumen (202.21.99.42)
2017-10-23 09:23:27
mongoliin shuteen bolson hairhang buzartuulah gej heden hujaa uuland aviraa biz dee uldsen naimiig ni bas alval taarna ochirvaan burhan uurlasan bn neg l uchir bii dee huuli zurchuud tahilgatai uul ruu avirch baidag zuvshuurul ugsun huniig ni shorond hii

Зочин (202.9.43.152)
2017-10-23 09:16:26
авиралт зохион байгуулсан байгуулга хүмүүсд хариуцлага тооцох нь зөв байх шүү.юун дураараа юм

Зочин (202.9.43.152)
2017-10-23 09:11:16
отгонтэнгэр хайрханд авирах хориотой.

Зочин (27.123.212.143)
2017-10-23 08:37:46
Heden ikh meddeg nuhduud duraaraa hunii ami ersdeld oruulj bn uulchin bag ahalj yavsan hund hariutslaga tootsmoor bn avirah zuvshuurul hen ugdug yum be tsa agaariig toosooloogui hariutslaga toots garsan zardal tuluulii

Зочин (27.123.214.92)
2017-10-23 08:17:05
Үнэхээр сүрдмээр хайрхан. Би лав хормойгоос нь адис авсан. Дээшээ гарах зүрх хүрээгүй дээ. Хайрхан маань дургүй хүндээ зулайгаа ч үзүүлдэггүй гэж нутгийнхан нь ярьдаг юм.2016 онд Элбэгдоржтонгууд тахих гээд очиход зулайгаа үзүүлээгүй юм гэсэн. Хайран хүний амь.

Зочин (112.72.12.75)
2017-10-23 07:42:20
...хувь хүмүүсийн сонирхол хобби гэдэг биз...нурангинд дарагдсан бол тэр өндөр ууланд амьд байх магадлал муутай л юм...

negniixan ax (103.229.121.6)
2017-10-23 07:35:15
To sow mung yrisen xudlaa garuudaa dvrsgvi CH Bai sawaagvi CH bai ted chin mongol xvn xvnii aminaas vntei ym bdagiimuu olon ym xutsaj bgaa noxduudaa ta nariin ax dvv ted nariin neg bsan bol ta nar ingej yrij chadxuu amid mend ervvl saruul oldood mini I dvv axdaa irnee

Ганаа (112.72.11.106)
2017-10-23 07:15:55
Иргэнээ аврахгүй юм бол төр засаг байгаад яахын.19 хүний амь яригдаж байхад юуны чинь төсвийн мөнгө энэ тэр вэ.тэрийг чинь дарга нар дураараа ууж иддэг бз дээ.

Boldo (223.39.189.103)
2017-10-23 05:04:20
Hambar baan guai yabsan yum bish biz ..ter ch magadgui gar shuu

Алмас (88.165.88.40)
2017-10-23 03:30:05
Хүүрээ хайгаад уул овоо руу цуваад байдаг юм бэ.??хайрхан руу тэр болгон гүйгээд байдаггүй л байсан.Тэр зүг рүү цайныхаа дээжийг өргөж барааг нь харж биширлэг юм.Муусайн хужаагын шээснүүд л биз

хужаа (66.181.186.148)
2017-10-23 02:46:02
Хохь нь ээ

Зочин (108.208.122.34)
2017-10-23 01:34:58
Одоо нөгөө ядарсан онцгойгийн хэд маань очиж аварна Улс орон хэцүү байхад төсвийн мөнгөнөөс үрж зугаацахаа болимоор юм Шүтлэгтэй уулруу дураараа гараад хилэгнүүлсэн байлгүй

mon (122.201.22.59)
2017-10-23 00:20:43
Duraaraa durgigsdiig olj avchraad 10, 10 tashuurdaad, gargasan zardlaa tuluul

Зочин (103.212.119.246)
2017-10-23 00:04:24
Хатуу хэлэхэд дурандаа, зугаа цэнгэл хөөж, нэг их мундаг хүн шиг харагдах гэж л цаг агаар тааруу үед тахилгатай ууланд авирч байгаа шд.уулын спорт тийм чухал спорт уу? олимпд байдаг билүү? больмоор юм. Ямар ч үнэ цэнэгүй зүйлд явж амь насаа гаргуунд нь гаргаад. Гэртээ л хэвтэж байна биздэ.

зочин (202.9.42.54)
2017-10-22 23:35:10
Яасан хэцүү юм бэ бодвол уул хаданд авирах хүний сонирхол байх л даа гэхдээ цаг агаар цас орсон эсэхийг харсан баймаар шал дэмий явсын мөрөөрөө гэртээ л байж байна биз дээ ар гэр улс орон хүн амьтны санаа зовоож илүү үйлдэл хийж байхийн

Зочин (150.129.141.77)
2017-10-22 23:27:29
Юугаа хийж уул хадруу авирдийн бээ хэнд хэрэгтэй хэнд ашигтайн. Эрүүл мэндээ бодож бгаан бол ойрхон зуур алхалт хийгээч хүний амиар тоглож бнаа энэ зохион байгуулж бгаа клубуудыг хаагаач ямар ч хариуцлага бхгүй

Зочин (182.160.36.7)
2017-10-22 23:26:47
Харанхуй шөнө яаж хайх вэ дээ. Аврагчид өөрсдөө аюулд орох магадлал өндөр. Ямар үед нуранги үүсэх магадлалтайг тооцож болдоггүй юм байх даа. Бороо ороод цаг агаар эвгүй байсан. Амьд л олдоосой доо

Зочин (27.123.214.104)
2017-10-22 23:09:26
Нэг ч татвар төлдөггүй ажилгүй залхуу лаларууд байж татварын мөнгө гэж худлаа гаслахаа боль инээдтэй новшнууд вэ хүний амь эрсдэх аюул тулгараад байхад татварын мөнгө цаашаа шдээ. Хүнээ аврах нь л чухал ямар адгийн сданууд монголоор дүүрчихсэн юм бэ. Хэний мөнгөөр явснаа бадрах генерал дараа нь илтгэ ч гэх шиг анхиагүй залхуу чалчигч чамд бас илтгээд зогсож байх уу хуцваа. Зайлцан тэнэгүүд бас их болжээ

Зочин (103.229.123.122)
2017-10-22 22:27:41
Хангайн царамд зүгээр зуны дулаан цагт явж байхад л хангалттай аюултай тулгарна. Тэнгэр нэг их сайхан цэлмээд нар ээгээд байж байтал усан бороо орно. Бороо ороод хагас цаг болоогүй байтал цас бурганаж эхэлнэ. Цасны хошуу жаахан өнгөрмөгц шуурч эхэлнэ дээ. Шалба норчихсон хүн чинь гэнэтхэн цасан шуурганд нүдүүлбэл юу болох вэ? Шөнөжин балбаж байгаад үүрээр тэнгэр онгойно. Өглөө нарнаар эргэн тойрон яг өвлийнх шиг цасан далай болчихсон байна. Гэтэл тэр их цас үдийн хугас хүрэлгүй хайлаад л урсаад алга болно. Дахиад л зуны дулаан өдөр ирнэ дээ. Цэцэг навч дэлгэрч эрвээхэй хажууд нисэлдэж байхад оройдоо тийм аймаар юм үзнэ гэж санаанд огт буудаггүй л юм даа. Аюулыг мэдэрсэн хүн эртхэн өтгө бууц юмуу нөмөр хунх газар бараадвал гоочтой байх нь бий.

Зочин (103.229.123.122)
2017-10-22 22:19:28
Амархангүй дээ. Нэг талдаа тэр хөрөнгө мөнгө гэж гасалж байгаа хүмүүсийн зөв. Нөгөө талдаа энэ улсын иргэд л юм чинь саваагүй ч бай хариуцлагатай ч бай тэр хүмүүсийг авран туслах ажил зохион байгуулах нь зайлшгүй. Үүний тулд улс орон гэж байгаа шүү дээ. Яахав бид жаахан хариуцлагатай л болмоор байна. Өчигдөрхөн л бороо цас бурганаад ямар эвгүй болов доо. Тийм үеэр авирах ямар вэ? Царманд ч хэцүү шүү дээ. Юун партай байшин. Юун хот орон газар. Аймаар шүү дээ. Царманд өдийд хонохоор болж байгаа бол зүгээр л үхэл гэсэн үг. Овоо шийртэй аавын хүү чонын гөлөг 2 л тэсч гарна даа. Сайн мэдэхгүй зүйлдээ бүү ам гар. Болгоомж хэрэгтэй шүү залуус аа. Юмыг басч огт болдоггүй.

Зочин (27.123.214.91)
2017-10-22 22:01:16
Novsh gej yatsarsan niigemd ymar hunii setgelgui novshnuudtai amidarch bgn bee? Ter humuusiig burhan urshuug

Зочин (27.123.214.91)
2017-10-22 21:59:52
Tatvariin mungu gej hutsaj bgaa malnuudaa . Hunii aminii hajuud chinii tolj bgaa tatvar hairan bn uu ? Archaaguin be ysn

Зочин (207.244.83.102)
2017-10-22 21:52:12
амьд мэнд л олдоосой доо.

Зочин (202.9.43.48)
2017-10-22 21:38:29
Ар гэрийнхэнд нь маш хэцүү байгаа хүмүүсээ утасныхаа ард суучхаад энэ хэдэн хүмүүсийг битгий янз бүрийн муу үгээр харааж зүх, эсэн мэнд олдоосой,

Зочин (202.9.42.250)
2017-10-22 21:28:51
esen mend l oldoosoi zun ch tsasaar shuurdag hangai udiid yavdag n yaaj bgaam be??? aminaasaa uydsan uym sig hairan zaluu nas...

ЗОЧИН (66.181.183.219)
2017-10-22 21:27:10
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.яагаад заавал цаг агаар муудаж байхад аялал зохион бөйгуулдаг юм бэ.дураараа явуулаад бгаа тэр клуб дээр арга хэмжээ ав.жаахан хүүхэд хохирчоод ирэхэд мөнгө нэхээд сууж байдаг шүү та нар

ЗОЧИН (66.181.183.219)
2017-10-22 21:27:05
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.яагаад заавал цаг агаар муудаж байхад аялал зохион бөйгуулдаг юм бэ.дураараа явуулаад бгаа тэр клуб дээр арга хэмжээ ав.жаахан хүүхэд хохирчоод ирэхэд мөнгө нэхээд сууж байдаг шүү та нар

Зочин (203.91.115.39)
2017-10-22 21:26:04
Shuteen bolson hairhan uulandaa garj avirch l bdag emegtei hun garsan bol hilegnesen blgui dee tsagaan uul mini

zochini (103.212.117.37)
2017-10-22 21:22:21
өглөөг яаж hvleene deeeeee

Зочин (59.153.115.51)
2017-10-22 20:58:41
Шал саваагүй юма. Цаг агаарын байдал бороо цастай байгааг мэдсээр байж үхсэнээ хийж чадахгүй хэвтэж уул хаданд тэнэж явдгийн. Өчнөөн хүнд ажил удаад бэнзин тос бараад, ар гэрийхнээ зовоогоол шал солиотойен. Үхэл нь дуудаад л явсын байгааз.

хишиг (59.153.87.201)
2017-10-22 20:58:09
Хүний амь маш чухал аа.Шөнө болчихлоо.Яадагбилээ дээ.Ар гэр нь яаж шаналж байдаг бол доо хөөрхий.Эсэн мэнд олдох арга байдаг болов уу

хашцэцэг (66.181.160.11)
2017-10-22 20:52:22
амьд мэнд олдоосой

Зочин (103.229.122.117)
2017-10-22 20:52:08
Цвны нурангид дарагдаж ухсэн ба улдсэн нь арай гэж л бууж цаснд дарагдсан улсууд амьд ба гэж бхгуй дээ

Зочин (66.181.178.225)
2017-10-22 20:47:21
Зун Завханд хүүхэд мориноос унаж хүнд бэртэх үед хувь хүмүүс нисдэг тэрэг гаргаж авчирсан шүү! Энэ удаа төсвийн мөнгөөр биш гэж найдая.

Зочин (150.129.140.79)
2017-10-22 20:46:21
Юун суртэй ?! Малчид , ажилчидынхаа толоо ингэж суржигнэдэггуй байж , цаг уур , орчины байдлыг мэдээлсээр байтал очигухэн зугаацалаар гайхуулагчидын толоо хоронго монго ( бидний ) цацаж байхаа болье ! Зугаалж байгаад ус , цас , уул , хээрт алга болсон хкмуусийн эрэл , суралд бтдний татварын монго ! Бид хогжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр боломоор бацна ! Тэнэг ухэр - ууд ээ ..,.

Зочин (66.181.178.225)
2017-10-22 20:45:02
Шал хариуцлагагүй юмаа. Тэгээд л бөөн хүнд ажил удаад, юугаа хийж чадахгүй байж ууланд хэсч явдаг юм! Хэрээ мэдэцгээж бас эрсдлээ тооцож баймаар юм.

Хаан (103.212.118.204)
2017-10-22 20:44:35
Хоризон алхалтын клубын зохион байгуулсан ажил

otgontenger (27.123.212.135)
2017-10-22 20:40:54
Yamar yumaa haij dogshin hairhanii oroiruu matsdag bnaa

Hee (202.70.46.233)
2017-10-22 20:32:06
Esen mend oldoj baival bolloo doo tehee nisdeg tereg ymar untei bilee tatbariin mongoor toglohoo bolimoor ym

Зочин (202.70.46.214)
2017-10-22 20:27:49
badrah generelaa heden togrognii zardal garsaniig heneer toluulseniig onoodriih shigee hevleliin hural hiilgej iltgeeree. minii bidnii tatvariin mongo bolon minii bidnii handiviin mongo iim zuild l duusch bn daa. tatvaraa tolohgui amidarch bolohuu hurelsuh saidaa

зочин (66.181.182.190)
2017-10-22 20:27:14
Ямар учиртай хүмүүс амь наснаасаа уйддаг бна.

зочин (66.181.182.190)
2017-10-22 20:27:04
Ямар учиртай хүмүүс амь наснаасаа уйддаг бна.

Зочин (103.57.94.102)
2017-10-22 20:26:31
Tsag agaariin medee busad nukhtsul baidlaa sain sudalj ybdaggui yum baikh daa nuranga uussen gedeg bol naidbar baga gesen ug bn daa uuriiguu ersdelt baidald oruulj ulsiig shataakh hereg baisan yum uu daa

Зочин (202.70.46.214)
2017-10-22 20:22:18
badrah generelaa heden togrognii zardal garsaniig heneer toluulseniig onoodriih shigee hevleliin hural hiilgej iltgeeree. minii bidnii tatvariin mongo bolon minii bidnii handiviin mongo iim zuild l duusch bn daa. tatvaraa tolohgui amidarch bolohuu hurelsuh saidaa

Зочин (202.70.46.214)
2017-10-22 20:03:48
henii mongoor nisdeg tereg nisgej bnaa. zarim ard niideh hoolgui olsoj iheh gej baihad toe arga hemjee avch baigaa yu. zugaa tsengel hooson sain duriin baagiinuud ulsaas ongots gargaad l. yalzarsan toriin yaduu bodlogo uu. garsan zardliig ni toluuleh heregtei. tailan taviaraa generalaa. chamaig hurelsuhiin hun gedgiig bugd medne. unench baij chadahuu chi. ardiin huuhduudiig alag uzehgui baih heregtei.

Зочин (182.160.35.16)
2017-10-22 19:29:55
хайран амь

зочин (43.242.243.64)
2017-10-22 19:29:08
..хеделсен. 2 цагийн дараа очиж ажиллана гээд маргааш еглее гэгээ оронгуут... гэсэн бна. Уранцэцэгээ.

Зочин (182.160.35.16)
2017-10-22 19:27:55
Манай залуус жаахан мөнгөтэй болчихоороо Ууланд авчир, Ан хийж явдагаа болимоор юм. Шүүмжилмээр санагдлаа. Уул гэдэг тоглоом биш. Гималайн нуруунд хичнээн хүн сураггүй болдог билээ.

Завханд онгоц буудаг биз дээ (122.201.31.51)
2017-10-22 19:27:30
Мэдээлэл авах маш амархан болсон цаг шдээ нас нэр мэдэхгүй бна гэж яримааргүй л юм буцаад ирсэн хүмүүс нь мэдэж л баймаар аврагчид явсан ч юм шиг яваагүй ч бгаа юм шиг хачин мэдээлэл өгсөн байхын 19 хүний амь нас гэдэг чинь бараг л орон даяараа хөдлөх санаа тавих хэмжээний аюул баймаар юм маргааш өглөө ч гэх шиг юу л болоод бна даа

Завханд онгоц буудаг биз дээ (122.201.31.51)
2017-10-22 19:26:06
Мэдээлэл авах маш амархан болсон цаг шдээ нас нэр мэдэхгүй бна гэж яримааргүй л юм буцаад ирсэн хүмүүс нь мэдэж л баймаар аврагчид явсан ч юм шиг яваагүй ч бгаа юм шиг хачин мэдээлэл өгсөн байхын 19 хүний амь нас гэдэг чинь бараг л орон даяараа хөдлөх санаа тавих хэмжээний аюул баймаар юм маргааш өглөө ч гэх шиг юу л болоод бна даа

haa (94.254.130.35)
2017-10-22 19:18:00
hyitend yavj bdag tsagaa oloogyi duraaraa hymyys yumaa uls ornii baidal hynd bhad benzin tos gd ulsad uurtuu bygded tyveg udaad heregalga

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-21 15:46:07 - Спорт
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болжээ
2017-11-21 15:29:54 - Технологи
“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно
2017-11-21 15:10:38 - Энтертайнмент
Жүжигчин Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцжээ
2017-11-21 15:08:34 - Орон нутаг
Мандал суманд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
2017-11-21 14:22:44 - Эрүүл мэнд
“Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн боллоо
2017-11-21 14:19:27 - Гадаад
АНУ: Хойд Солонгос терроризмыг ивээн тэтгэгч
2017-11-21 14:18:13 - Улс төр
Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ
2017-11-21 14:16:42 - Хууль
Машинаа угаалгахаар очоод хэл амаар доромжлуулж, цагдаад зодуулсан гэжээ
2017-11-21 14:14:27 - Шар
Л.Болд гишүүн бичлэг цацахыг шаардлаа
2017-11-21 14:09:18 - Спорт
MNBA Үндэсний лигийн сонирхолтой улирлын тоглолтууд үргэлжилсээр байна
2017-11-21 13:56:44 - Нийслэл
Рентген оношлогоо хийлгэхдээ цацрагийн шарлагад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ
2017-11-21 13:34:19 - Шар
Монголын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг "эерэг" болгов
2017-11-21 13:26:44 - Эрүүл мэнд
Өнгөрсөн онд сүрьеэгийн улмаас 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ
2017-11-21 13:22:54 - Орон нутаг
Сингапурчууд бүргэдчин охин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ
2017-11-21 13:22:52 - Байгаль Орчин
"Тогтвортой Хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, Эко шошго" семинар болж байна
2017-11-21 13:07:30 - Боловсрол
Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21 12:51:11 - Спорт
Тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
2017-11-21 12:50:11 - Хууль
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
2017-11-21 12:30:40 - Орон нутаг
Зүүнхараад галт тэрэг зогсохыг хориглолоо
2017-11-21 12:28:33 - Шар
Г.Майцэцэг: Заалнаас нэр дэвшүүлэхгүй гэдэг хариу өгсөн
2017-11-21 12:19:51 - Шар
“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа
2017-11-21 12:05:08 - Хууль
Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
2017-11-21 11:33:32 - Нийслэл
Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2017-11-21 11:29:58 - Улс төр
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 10:55:49 - Улс төр
Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй
2017-11-21 10:54:45 - Нийслэл
Өнөөдөр “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно
2017-11-21 10:52:27 - Нийслэл
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2017-11-21 10:50:37 - Спорт
Алтан бүсийн барилдаанд анх удаа өвөрмонгол бөх түрүүлжээ
2017-11-21 10:41:44 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна
2017-11-21 10:24:57 - Шар
МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг Их хурал руу нэвтэрч чадахгүй байна
2017-11-21 10:22:32 - Орон нутаг
Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо
2017-11-21 10:19:06 - Шар
Шотландын нэрт аялагч Нэвалл Хантер Монголын говиор явган аялж байна
2017-11-21 10:14:57 - Хууль
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2017-11-21 10:06:01 - Шар
Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдох уу
2017-11-21 09:14:38 - Улс төр
У.Хүрэлсүх: Бид хамтдаа илүү хол явна
2017-11-21 07:34:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:27:16 - Хууль
“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй