Ц.Саранцэцэг: 60 сая малтай ард түмэн дэлхийд тансагт тооцогддог савхин хувцас өмсөх эрхтэй

Түгээх    
2017-11-11 09:03:43 - Эдийн засаг

uildver

Сүүлийн хэд хоногт монгол ямааны арьсаар хийсэн савхин куртканы зураг цахим орчинд хүмүүсийн сонирхлыг нэлээд татаж буй. Тиймээс бид амралтын өдрөөр уншигчиддаа хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс хямд, загварлаг, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог савхин хувцас үйлдвэрлэгч “MS” брэндийг онцолж байна. Тус брэндийн дэлгүүр нь Хан-Уул дүүрэгт, Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрладаг. “MS” брэндийг үүсгэн байгуулагч, савхин хувцасны үйлдвэрийн захирал Ц.Саранцэцэгтэй ярилцсанаа хүргье.

-Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ. Сүүлийн хэд хоногт та бүхний үйлдвэрлэсэн ямааны арьсаар хийсэн савхин куртка цахим орчинд нэлээд эрэлттэй байна?

-Сүүлийн үед хүмүүс “Монгол ямааны арьс яг мөн үү” гээд их асууж байна. Манай компани 2010 онд байгуулагдсан. Харин “MS” брэндийг энэ жил үүсгэн байгуулсан. Эх орондоо боловсруулсан монгол хонь, ямааны арьсаар залуучуудын сонирхолд нийцсэн трэнд болсон загварын хувцас хийж байгаа. Тухайлбал, эрчүүдийн өмсөх дуртай савхин куртканы дотор, зах нь салдаг учраас хавар, намар, өвөл өмсөх бүрэн боломжтой.

uildver

-“MS брэнд савхин эдлэл хийдэг бусад газруудаас юугаараа онцлог вэ?

-Манай брэндийн онцлог нь Монголдоо үйлдвэрлэсэн, монгол малынхаа арьсаар хувцасаа хийх зорилготой. Импортын савхиар хийдэггүй ээ. Зайлшгүй тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр солонгос савхи худалдаж аваад хүссэн загвар, хэмжээгээр нь хувцас хийж өгөх үе байдаг. Сүүлийн үед хосолмол материалтай хувцас тренд болоод байгааг “MS” брэнд мэдрээд, хонь, ямааны арьсаа ноос, ноолуур кашмер, драп, хөвөн даавуу, ишиг хурганы арьстай хослуулан хувцас үйлдвэрлэж байна. Саяхан энэ хосолмол бүтээгдэхүүнээрээ “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг савхин хувцас үйлдвэрлэгч” гэсэн өргөмжлөл гардаж авсан.  

-Савхи бол тансаг хэрэглээ. Энэ ч утгаараа монголчууд савхин хувцас өмсөх дуртай байдаг?

-Манай монголчууд савхин хувцасанд маш дуртай. Улирлын болоод орчин нөхцлөөсөө ч болдог байх. Анх намайг савхин хувцасны үйлдвэрт ажилладаг байхад савхины өөдсөөр хийсэн куртик ч олддоггүй байлаа. Тухайн үед хүмүүс талоноор авдаг байсан юм. Одоо чөлөөтэй болсон. Бид хүсвэл ямар ч загвараар савхин хувцас үйлдвэрлэх боломжтой болоод байна.

uildver

-Танай брэнд хүүхдүүдэд зориулсан хувцас хийдэг юм байна. Гэхдээ миний хувьд савхин хувцас бага насны хүүхдэд тохиромжгүй гэж боддог?

-Тийм. Манай дэлгүүрт хоёр настай хүүхдийн куртка өлгөөтэй байж л байна. Би ч гэсэн ийм бодолтой байдаг л даа. Би хүүхдүүддээ бага байхад нь савхин куртка хийж өгч л байсан. Хүүхдүүд өдрөөр биш цагаар өсдөг учир нэг хавар өмсөөд багаддаг. Хүмүүсийн хүсэлтээр л хийдэг юм.

-Монголд боловсруулсан арьс даргар зузаан, харин импортоор орж ирдэг арьс торго шиг зөөлхөн гэж хүмүүс ярьдаг. Яагаад ийм хол зөрүүтэй байдаг юм бэ?

-Ялгааг нь ярихаасаа өмнө би монгол ямааны арьсны талаар ярья л даа. Эрс тэс уур амьсгалтай газар бэлчээрлэн амьдардаг монгол ямааны арьс, фермерийн ямааны арьснаас бүтэц, эдэлгээ даах чадвараараа илүү. Жишээлбэл, төрийн албан хаагчдын формын савхин хувцас 6-7 жилийн нормтой. Тийм учраас эдэлгээ сайн даадаг монгол ямааны арьсаар хийдэг. Одоо хамгийн гол нь дэлхийн жишигт нийцсэн уян зөөлөн боловсруулалттай болох хэрэгтэй байна. Зузаан ч гэсэн арьс зөөлхөн байвал гоё харагддаг. Сүүлийн үед монголчууд боловсруулалт дээрээ анхаараад дэлхийн жишиг рүү ойртоод байгаа. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад арьсыг элэг шиг боловсруулдаг болсон.

uildver

-Уншигчид маань танай бүтээгдэхүүний үнийг сонирхож байгаа байх. “MS” leather брэндийн бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр борлуулагддаг вэ?

-Бидний хувьд бүтээгдэхүүний үнэд уян хатан ханддаг. Өнөөдөр манай улсад хэт өндөр үнээр борлуулах ч нөхцөл бүрдээгүй байна. Дэлхийн жишигтэй харьцуулахад манайд арьсан хувцасны үнэ харьцангуй бага байдаг. Дэлхийн бусад улс оронд цэвэр арьсан хувцас 1000 доллараас дээш үнэтэй байдаг. Харин бид монгол хүний худалдан авах чадварт нийцүүлж чанартай монгол арьсан хувцасаа өөрсдөө эдэлж хэрэглээсэй гэж бодон дундаж үнээ 250 мянган төгрөг гэж тогтоосон байгаа. Манай жакет, куртка дунджаар 250 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Арьсны тээвэрлэлт, хадгалалт хамгаалалт, импортоор орж ирэх боловсруулах материалын үнэ, ханшны өсөлт зэргээс шалтгаалж хувцасны савхи болтлоо нилээдгүй өртөг шингэж ирдгийг ойлгох хэрэгтэй. Мөн бэлэн болсон арьсны өртөг дээр оёдлын үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэхээр энэ дайны үнэд хүрдэг юм. Гэхдээ үнэтэй гэж хэлэхээсээ илүү боломжийн үнэтэй юм гээд дуртай авах хэрэглэгч олон байдаг. Бидний үйлдвэрлэлийг дэмжин худалдан авалт хийдэг үйлчлүүлэгчиддээ ч маш их баярлаж явдаг даа. Миний хувьд 60 сая толгой малтай манай улсын хүн ам дэлхийд тансагт тооцогддог савхин хувцас өмсөх эрхтэй гэж боддог. Энэ ч үүднээс бид хэрэглэгчдэд дарамт болохгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог гэж хэлж болно.

М.АМАРЖАРГАЛ

uildver

uildver

uildver

uildwer

uildver

uildwer

uildwer

uildwer

uildwer



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

MS garment (202.179.24.45)
2017-11-21 08:49:49
Холбогдох утас 99272350 88082350

Зочин (202.179.24.45)
2017-11-21 08:47:32
Холбогдох утас 99272350. 88082350

зочин (202.179.26.99)
2017-11-20 21:52:26
Арьс лидеринээ ялгадаг болчоод ийм юм бичээч. Цэвэр арьсан хувцас хэзээч 80 мянга байхгүй.

Зочин (211.36.139.229)
2017-11-16 13:30:14
Энэ дэлгүүрийн утасны дугаар нь бна уу мэддэг хүн бвал хэлээд өгөөч

Зочин (202.131.230.19)
2017-11-14 14:49:50
тиим л юм бол тэгж л бодож бга юм бол эмнэлэгиинхэнии авч баига цалинд тааруулаад 30. 50 ,100, аар л зараач тэрнээс дээш үнээр авч чадахгүи шдээ.

Зочин (119.40.98.162)
2017-11-14 10:17:09
ENE CHIN L BOLJ BNA DA TURKEES ZOOGOOD BHAAR MONGOL ARISAA TORGON SAVHI BOLGOOD GOYO DESIGNTEI HUREM BUDAS HUVTSAS OMSMOOR BGAA YUM DAA GADAGSH GARGAAD BVAL IH VALYUT SH DE

Davaa (122.201.22.161)
2017-11-14 06:23:59
Ene yamaanii bolon honinii aris bol mash amarhan uragddag aris shuu dee, terniii orond uhriin arisaar hiigeechee,

Зочин (202.179.31.106)
2017-11-13 22:28:59
Savhi c agaar nevtrüülne l dee. Ar#s ^m cin#. Hiymel matärial agaar nevtrüüldeggüy.

Зочин (66.181.184.84)
2017-11-13 14:28:47
UYm hiih n yah ve bno une n gej uur ertuntsin uym shig l bdag bzde. Ard tumnihe amijirgani tuvshind unelj chadahguiges hoish hudal yarij baihar eksportod gargaha l bod za uy.

Зочин (202.131.233.190)
2017-11-13 10:57:23
ийм л үйлдвэр ийм л хүмүүсийг төр дэмжих хэргэтэй юм даа

зочин (1.75.246.134)
2017-11-12 17:31:19
Арьсан хувцас ендер хегжилтэй оронд ч унэтэй хэвээр ш дээ. Зарим нехед хэт мэдэх юм аа. Гоео дизайнтай хий, аймаар сайн зарагдах естой.

иргн (112.72.11.112)
2017-11-12 14:50:29
Англи үсгээр кирилл үсэгшиг бичээд байгаа энэ хөдөөний оркуудыг яанадаа хөөрхий кккккк

иргн (112.72.11.112)
2017-11-12 14:50:28
Англи үсгээр кирилл үсэгшиг бичээд байгаа энэ хөдөөний оркуудыг яанадаа хөөрхий кккккк

mongol humuun (202.21.124.7)
2017-11-12 10:16:39
mongol undesniihee uildverlelee demjij hurungu oruulalt hiih heregtei, arisan huvtsas salhi nevtruulehgui sain taltai, tsemtsger saihan ch haragduuldag. demjine ee

cgb (150.129.140.136)
2017-11-12 09:00:25
Урбан аас дээрээ дээр Урбан бол хятадад материалаараа хамааралтай Арьс бол монголдоо хөрөнгө орууллалт.болж шингэж байна Технологоо л сайжруулчихвал үнэ чинь.бууж дэлхиид.гарна !! ! Амжилт

Зочин (182.160.35.34)
2017-11-12 08:41:20
савхи одоо хоцрогдсоон.шал хөдөөний орк харагддаг.

Зочин (103.229.120.238)
2017-11-12 06:40:24
зарим хүмүүс бүү атаархаж бай.Баялаг бүтээгч эмэгтэй бололтой . Хэрэггүй хог он дээр өчигдөрхөн хэвтэж байсан арьс ийг бүтээгдэхүүн болгон тодорхой хэмжээний хүмүүсийг ажлуулан нийгэмд шударга хөдөлмөр эрхэлж яваа таньд ажлын их амжилт хүсье.

Зочин (59.153.87.18)
2017-11-11 23:15:59
Mongolchuud hezeenees gants Mongol ch bish hvn turluhtun amitan alj mahiin idej arisiin umsuj irsen mongold vilderlesen vndesnii vildweree ingej doromjloh hereg b.gaa ymuu bandaashnii rezin zvv ch vildwerlej chadahgvi b.j.

Зочин (202.179.31.108)
2017-11-11 23:06:50
Tsetsegee chi eruul uu?!!! Maliig hunsendee heregle gej Burhan hund beleglesen uym. Ene horvoogiin buh mah iddeg/zagasnaas ehleed .../ Chi mongolchuud-g yas undeseer ni doromjlood bdag hen be>?

Зочин (202.179.31.108)
2017-11-11 23:03:26
Savhim hantaaz goyo. Savhin bogino hurem hezee ch mood zagvaraas garahgui!!!! Zaaval avna aa. Mongol savhi ulam l goyo bolj bgaa.

Зочин (182.160.35.224)
2017-11-11 19:16:10
ЦЭВЭР ДААВУУ НАНО ДААВУУ Л ХҮЧЭЭ АВЧ БАЙНА.

Монгол (62.167.93.99)
2017-11-11 17:44:50
Савхин хувцас агаар нэвтрүүлдэггүй жиндүүлдэг дааруулдаг хүмүүс нээх сонирхож авдаггүй харин мото унах дуртай нөхөд авч магад

Зочин (150.129.142.179)
2017-11-11 17:37:03
Goe medee bna. Ene hyyhend amjilt hysie . Bi zahialnaa.. MONGOLCHUUDAA MONGOLOO DEMJEEREE

Зочин (203.91.117.8)
2017-11-11 17:14:48
Амжтлт

Зочин (172.56.13.134)
2017-11-11 15:22:30
Манайхан чадна шуу.Жаахан хичээх хэрэгтэй

Зочин (182.160.32.244)
2017-11-11 15:03:33
amitanii orig aris nomroh muu l gedeg bolson tsag.

Зочин (182.160.33.205)
2017-11-11 15:01:03
савхи маш хортой ледрин ч бас

Зочин (103.9.90.227)
2017-11-11 14:59:51
Гялгар хүүдийгээр хийсэн хятад Солонгос хувцас өмсөж байхаар савхи бол цэвэр байгалын материал, үнэн тансаг зүйл шүү дээ. Сайн технологиор сайн боловсруулж гоё дизайнтай хувцас хийх хэрэгтэй.

Зочин (182.160.33.205)
2017-11-11 14:47:26
савхин хувцас эрүүл мэндэд маш хортой химийн будаг бас агаар нэвтрүүлдэггүй гэж эрдэмтэд нотолсон. хүн бүх арьс сүвээрээ амьсгалж байх ёстой. бүү хэрэглэ.

тоглолт (43.228.128.22)
2017-11-11 13:36:01
билетний үнэ хэд вэ

Цэцэг (202.9.40.133)
2017-11-11 13:17:43
Би буянтай амьтаны арьс марьсиар гоёдоггүй ээ амьтай дулаан ноос ноолуур нь байхад л болно

Цэцэг (202.9.40.133)
2017-11-11 13:15:25
Зэрлэг Монгол оо гэж ! хэдэн малаа буянтайг нь гайхаж байгаад алаад идчихнэ !бас алсанаа гайхуулаж арьсаар нь гоёх

Зочин (27.123.214.91)
2017-11-11 12:04:00
Mgl gesen bichegtei bwal zugeerdee

тоглолт (202.70.46.224)
2017-11-11 11:21:08
Ариунбаатарын өнөөдөр оройн тоглолтын 2 ш билет зарна.т: 99442550

Зочин (140.112.103.127)
2017-11-11 11:08:00
ZARA д маш гоё загвартай, бага хороороо боловсруулсан савхин куртик 80 мянгаас эхэлдэг үсрээд 200 мянга. Манайхан нээх даргар зузаан, үнэртэй, боловсруулахдаа хүнд хортой химийн хор ашигладаг байж маш их үнэтэй. Савхин гутал ч гэсэн маш их үнэтэй. Тиймээс Монголчууд л зайлуул авч байгаа юм. Дэлхийд бол гарч чадахгүй. Бидний амбиц бол малын арьсаа сайн боловсруулаад дэлхийн брэнд хийх ёстой. Хямд байж өрсөлдөнө.

mundag (94.254.130.80)
2017-11-11 09:44:08
evropt yamaanii arisaar tufli ih hiideg yum bna lee tanid amjilt hysie yndesnii yildverlelee demjeerei hymyysee🌹🌹🌹

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-18 13:59:22 - Хууль
Баярын өдрүүдэд цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ
2018-02-18 13:35:49 - Спорт
Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын легонер тамирчид болно гэв
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-18 11:39:54 - Нийслэл
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ныг хүртэл амарна
2018-02-18 11:30:21 - Улс төр
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын төлөөлөгчид ажиглана
2018-02-18 11:21:33 - Нийслэл
АНУ-ын Н-2 ангилалын визийн материалыг ирэх сарын нэгнээс хүлээж авна
2018-02-18 11:17:09 - Спорт
Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт оржээ
2018-02-18 11:12:31 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-15 08:19:05 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-15 08:14:48 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 08:14:51 - Энтертайнмент
Битүүлэх ёс буюу буурал жилийн отголох өдөр
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов