“Техник спортын төв”-ийг татан буулгах зургаан компанийн жагсаалтад оруулжээ

Түгээх    
2017-11-13 08:12:44 - Эдийн засаг

turiin umch

-ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ЖИЛДЭЭ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТҮРЭЭСЭНД ТӨЛДӨГ-

Монгол Улсад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 102 хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Үүнээс ЗГХЭГ-т “Эрдэнэс Монгол” компанид 13, Сангийн яаманд зургаа, ТӨБЗГ-т 83 байгууллага тус тус хамаарч байна. Сүүлийн жилүүдэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудыг цөөлөх, нэгтгэх, татан буулгах, хувьчлах асуудал ихээр яригдаж буй. Гэвч бодит байдал дээр яг таг ажил хэрэг болохгүй байгаа нь анхаарал татна.

“Жилийн тайлан баланс нь байнгын алдагдалтай гардаг мөртлөө компанийн удирдлагууд нь асар өндөр цалин хангамж авдаг. Зардлын хэмжээ нь тогтмол өсдөг хэдий ч орлого олдоггүй” зэрэг шүүмжлэл төрийн өмчит компаниудыг байнга дагадаг. Үнэхээр ч 2016 оны эхний хагас жилд төрийн өмчит хуулийн этгээдүүд нийтдээ 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, 10.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байжээ.

Энэ онд уг хасах үзүүлэлтүүд харьцангуй эерэг түвшин рүү орсон байна. Тухайлахад, 2017 оны эхний хагас жилийн байдлаар төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өрийн хэмжээ 8.7 их наяд руу урууджээ. Энэ нь нийт өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэсээ 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Ашгийн тухайд ч тэр, өмнөх оны үеэсээ 56 хувиар нэмэгдэж, нийт хэмжээ нь 459 тэрбум төгрөгт хүрч чаджээ.

Ерөнхийдөө жил бүр эдгээр байгууллагуудын төсөвт зардал ихэссээр байгаа юм. Жишээ нь, төрийн өмчит компаниудад 2012 онд хийсэн тооллогоор 15.853 шрхэг тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байжээ. Энэ тоо 2016 оны тооллогоор огцом өсч, 25.679 болон нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зардал дагаад өсдөг. Тиймээс ч зардлыг нь хэмнэх, тансаглал маягийн хэрэглээг нь танах зайлшгүй шаардлагатай тулгарч буй юм.

Түүнчлэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын байр, талбайн түрээсийн зардалд жилд дунджаар хоёр тэрбум төгрөг төлж байгаа нь ихээхэн анхаарал татна. Яг ийм учир шалтгааны үүднээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас нэгдсэн оффис байр бий болгох, цаашид түрээсийн зардлыг бууруулах чиглэлд анхаарч буйгаа тодотгож байна.

                                        -АНХААРАЛ ТАТСАН ЗУРГАА-

ТӨБЗГ-аас өөрийн харьяанд багтдаг нийт 83 хуулийн этгээдийнхээ 32-ыг нь цэгцлэх бодлого барьж буй аж. Үүнээс нэр бүхий компанийг татан буулгахаар болж, Засгийн газарт саналаа хүргүүлжээ. Одоогоор холбогдох яамдаас татан буулгах асуудлаар санал авч байгааг эх сурвалж тодотголоо. Татан буугдахаар яригдаж буй зургаан компанийн талаархи мэдээллийг дараахь байдлаар тоймлон бэлтгэлээ.

   НЭГ:  “АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨХК

Сайншандын бүс нутагт аж үйлдвэрийн парк байгуулах мастер төлөвлөгөөний хүрээнд анх “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” нэртэйгээр 2013 онд үүсгэн байгуулжээ. Улмаар хоёр жилийн дараа тус компанийн нэрийг өөрчилж, “Аж үйлдвэрийн цогцолбор” болгосон аж. Улсын төсөв, Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хэлбэрээр санхүүжиж байсан тус компани эдүгээ ямар ч ажилтангүй болж, үйл ажиллагаа нь нам зогсчээ.

Цагтаа Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ, төсөл боловсруулах ажил, газар доогуурхи усны нарийвчилсан хайгуулын ажилд 5.2 тэрбум төгрөг зарцуулж явсан ТӨХК аж. Мөн Хөгжлийн банкны санхүүжилт бүхий 9.1 тэрбум төгрөгөөр байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв, байдлын үнэлгээ, шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг хийж гүйцэтгэж байжээ.

Ерөнхийдөө Сайншандын бүс нутгийг аж үйлдвэрийн цогцолбор болгох асуудал улс төржилт болж, асуудал царцсанаар тус ТӨХК ч үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн бололтой. Тус компани 2014 оноос хойш санхүүгийн ямар ч тайлан гаргаагүй нь анхаарал татна. Үйл ажиллагаа нь зогсож, хариуцах эзэнгүй, ямар ч ажилтангүй болсон тул холбогдох баримт бичиг, эд хөрөнгийн хадгалж, хамгаалах үүрэг эргээд ТӨБЗГ-т ногдсон байна.

Тиймээс хувийн хэвшлийн гурван өрөө байрыг түрээслэн баримт бичиг, хөрөнгүүдийг нь хадгалж байгаад эдүгээ 77 м.кв бүхий нэг өрөө талбайд хадгалалт хийж байгаа аж. Эдүгээ зөвхөн цаасан дээр нэр төдий оршиж байгаа “Аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-ийн өрийн үлдэгдэл 126 сая, алдагдал 639 төгрөгт хүрсэн байна.

ХОЁР: “МОНГОЛ МАХ” ТӨҮГ

Анх Засгийн газраас 2015 онд тогтоол гаргаж, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, махны нөөц бүрдүүлэх зорилгоор “Монгол мах” ТӨҮГ-ыг үүсгэн байгуулжээ. Гэвч тус компани санхүүгийн үйл ажиллагаа огт явуулаагүй байна. Тус компанийг татан буулгах үндэслэлд “Үйл ажиллагаа явуулсан тохиолдолд махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Асуудлыг тодорхой болгож шийдвэрлэхгүй бол хариуцах эзэнгүй. Өр төлбөр үүсэх өндөр эрсдэлтэй” гэж дурджээ.

Уг нь “Монгол мах” ТӨҮГ-ын дүрмийг баталж, захирлыг нь томилсон байна. Гэвч мөн л цаг төрийн нөхцөл байдлаас үүдэж, үйл ажиллагаа явуулах боломж үүсээгүй бололтой. Бас нэг хөгтэй зүйл нь, Р.Бурмаа сайдын үед БНХАУ-д хийсэн албан айлчлалд тус ТӨҮГ-ын захирал нь өөрийн зардлаар томилолтод явсан байна. Санхүүгийн эх үүсвэргүй үед томилолтоор явсан зардлаа дараа нь нөхөн нэхэмжлээд байгаа аж.

ГУРАВ: “МОНГОЛ ТАРИАЛАН КОРПОРАЦИ” ТӨҮГ

Засгийн газрын 2016 оны тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр анх байгуулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч үүсгэн байгуулснаас нь хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна. “Монгол тариалан корпораци” ТӨҮГ-ын хувьд ямар ч өр төлбөр, үндсэн хөрөнгө байхгүй.

ТӨБЗГ-аас тамга, тэмдэг ашиглан өр үүсгэж буй бусад компанийн жишгийг давтах эрсдэлтэй. Тариланчдын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж үзэж буй тул татан буулгах саналтай байгаа аж. Салбар яамны хувьд ч тэр “Онцын шаардлагагүй” гэж үзэн, татан буулгах асуудлыг зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм.

ДӨРӨВ: “МОНГОЛ ТАМГА” ТӨҮГ

Дээр дурдагдсан он залуу, тодорхой хийсэн ажилгүй компаниудыг бодвол “Монгол тамга”  ТӨҮГ нь ардчилсан хувьсгалтай эн зэрэгцэх үүх үүхтэй байгууллага юм. Анх 1992 онд үүсгэн байгуулагдаж, одоогийн УБЕГ-ын байранд үйл ажиллагаа явуулж, улмаар Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гурван өрөө рүү шилжиж байсан аж. Улмаар 2014 оноос Засгийн газрын ХI байранд хоёр өрөө түрээслэхийн зэрэгцээ хувь хүнээс нэг өрөө байр түрээслэх хэлбэрт шилжжээ.

Цагтаа “Монгол тамга” ТӨҮГ нь анх удаа улсын нэгдсэн регистр бий болгож, төр, улс, нам, ААН, хувийн хэвшлүүдийн тамга тэмдэг, баталгааны тэмдэг, лац зэргийг хийж гүйцэтгэсээр ирсэн байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн тамганы үйлдвэрүүд дагнан үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан “Монгол тамга" ТӨҮГ-ын орлого эрс багассан байна.

“Монгол тамгаТӨҮГ нийт найман ажилтантай бөгөөд төрийн өмчийн хоёр өрөө байр, хувийн хүнээс түрээсэлдэг нэг өрөө байрандаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа аж. Тус байгууллагын 2016 оны эцсийн тайлангаар 197 сая төгрөгийн орлого олсон ч зарлага нь 206 сая төгрөгт хүрчээ. Ингэснээр 2016 онп 9.2 сая төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буй энэ үед төрийн өмчит байдлаар тамга, тэмдгийн үйлдвэрлэлийг явуулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж ТӨБЗГ-аас үзэж буй аж.

ТАВ: “ТЕХНИК СПОРТЫН ТӨВ” ТӨҮГ

Хамгийн сонирхолтой нь, “Техник спортын төв” ТӨҮГ-ийн эргэлтийн хөрөнгө 1.09 тэрбум төгрөг. Нийт хөрөнгө нь 1.1 тэрбум төгрөг байна. Энэ нь 2014 оны жилийн эцсийн дүн юм. Үүнээс хойших 2015-2017 онуудад “Техник спортын төв” ТӨҮГ огт үйл ажиллагаа явуулаагүй байна. ТАТАН БУУЛГАХ ҮНДЭСЛЭЛД, “Биеийн тамир, спортын байгууллагуудыг төрөөс дэмжихгүй бол алдагдал ихтэй, ажиллах нөхцөл боломжгүй байна” гэж дурджээ.

Тус байгууллагын түүхийг сөхвөл, 1980 онд БНАГУ /хуучин нэрээр/-ын Спорт техник нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар 1100 м.кв талбай бүхий 84*50 м буудлагын задгай талбай, 50, 25-ын буудлагын тир, 60 хүний багтаамж бүхий цайны газар, 35 ортой зочид буудал, 2 сургалтын танхим бүхий цогцолбор байгууллагыг бариул бэлэглэсэн байна.

Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсвөөр санхүүждэг, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяанд ажиллаж иржээ. Улмаар 2015 онд “Техник спортын төв” ТӨҮГ болгон өөрчлөн байгуулсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй байна.

ЗУРГАА: “АВТО ЗАМЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭС” ТӨХК

Анхлан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК-ийг үүсгэн байгуулсан байна. Тус компани 2016 оны жилийн эцсийн байдлаар 169 сая төгрөгийн орлого олж, 1.09 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Ерөнхийдөө компанийн хувь заяаг тодорхойлох энэ үзүүлэлтээр бол алдагдал 924 сая төгрөгт хүрч буй юм.

Үйл ажиллагаа өргөтгөх зөвшөөрөл 2016 онд авсан боловч салбар яамтайгаа зарим төрлийн гэрээ, контактаа хийгээгүй шалтгаанаар тендерийн ажилд оролцох боломжгүй байдалд хүрсэн байна. Одоогоор тоног төхөөрөмжүүд нь их хуучин, муудсан гэх бүртгэлтэй юм байна.

Үндсэн хөрөнгийн хэмжээ 643 сая төгрөг, нийт хөрөнгө 1.06 тэрбум. Асуудалтай нь, эднийх нийгмийн даатгал, Голомт банк, хувийн хэвшлүүдэд нийт 642 сая төгрөгийн өр төлбөртэй. Шүүхийн шийдвэрийн дагуу зарим, машин механизмуудыг нь битүүмжилсэн байна. Тиймээс ТӨБЗГ-аас татан буулгах замаар конторын барилгыг нь дуудлага худалдаанд оруулж, өр төлбөрийг нь барагдуулахаар  төлөвлөөд байгаа аж.

Эцэст нь тэмдэглэхэд, “Төрийн өмч” нэртэй цаасан дээрх компаниуд, үйл ажиллагаа нь тодорхой шалтгаанаар зогсчихоод байгаа ч үндсэн хөрөнгийн хэмжээ ихтэй компаниудыг цэгцлэх цаг нэгэнт болсон. Төрийн өмч нэрээр ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй байгаа үхмэл хөрөнгүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах, өр төлбөрийг нь барагдуулах зайлшгүй шаардлагуудтай тулгарч буй юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Засгийн газар хуралдаад нэг ТӨҮГ, ТӨХК байгуулчихдаг. Өнөөх нь төсвөөс өч төчнөөн мөнгө гаргуулаад сууж байдаг. Нэг их удалгүй засаг төр солигдохоор үйл ажиллагаа нь зогсчихдог байдлыг хууль эрх зүйн хүрээнд хязгаарлах бодлого үгүйлэгдсээр байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

иргэн (103.9.90.130)
2017-11-14 08:08:40
төрийм өмчит үйлдвэр байтугай төсөв үрсэн агентлаг бас зөндөө байгаа ш дээ зоригтойхон татан буулгах хэрэгтэй хэмнэсэн мөнгөөрөө цэцэрлэг барь сургууль барь Хүрэлсүхийн багаа

Зочин (66.181.184.168)
2017-11-13 20:24:26
Хандгайтад байдаг Техник спортын тев мен уу. Олимпын тамирчиддаа егч дэмжлэг узуулээч. Сайхан байр талбайтай шдээ. Нэг нь авах гэж бнаа даа.

Зсс (219.142.99.4)
2017-11-13 19:15:50
Спортын байгууллагуудаа алдагдалтай нэрээр устгаж байгаам биздээ. Идэж ууж ханахгүй хүмүүс юмаа. Яанадаа улс орон минь. Бүх нийтийн биеийн тамир гэж юм байна уу. Хөгшин залуугүй хөшиж үхэхийн бна л даа

Зсс (219.142.99.4)
2017-11-13 19:13:36
Спортын байгууллагуудаа алдагдалтай нэрээр устгаж байгаам биздээ. Идэж ууж ханахгүй хүмүүс юмаа. Яанадаа улс орон минь

зочин (202.179.25.255)
2017-11-13 17:55:00
Техник спортын төвийг энэбишйийн мөнхочир золбин нохойн замаар оруулж баллаж байсан нь үнэн байна тэр тэнэг зүгээр байгаа юмыг дандаа будлиантуулж байдаг батгана суусан газар өттэй нөхөр юмаааа тэр юм юмнаас зайтай байж холхон хуцвал таарна

Үнэн (66.181.185.253)
2017-11-13 16:42:44
Техник спортын төвийг Энэ бишийн Мөнх-Очир хувьчилж авах гээд хор найруулж буй гэсэн үнэн байх нээ . ОЛИМПООС медаль авсан олон хүн бэлтгэсэн буянтай газрыг бузар гараар оруулахнээ. Болиж үзээрэй

Зочин (168.235.194.90)
2017-11-13 15:06:32
Yahaaraa umnu n -15 terbum odoo +459 terbum ashigtai boldog bnaa. Arai IH zuruu yu gaigui bgaa kkk

Зочин (203.91.115.40)
2017-11-13 14:49:31
Улсын тøсвøøс татаас авдаг компануудыг цэгцлэх нь зøв. Энэ тøрийн øмчийн дарга Нямосор чинь овоо л юм хийх Гээд байгаа болтой байдагийн

Зочин (66.181.176.22)
2017-11-13 12:58:08
Хэрвээ шударга шалгавал дарга нар өндөр цалингаас гадна зүгээр зардлаа асгөөд хугай хийчихсэн уг дарга ня- бо шалгахад амархан шүү дээ орлого зарлагын үзээд болоо юмны үнийг яаж өсгөдгийгкжэхэнэ харж болноо арбитор мэрэгжлийн хяналт татаварынхан ажлаа хийхгүй байна гэсэн үг эсвэл мөн адил хахуул авна даа дарга нар авсан байр савыг нь шалгадаа өөрөсдөө нэг бизнес хий

Зочин (202.179.26.162)
2017-11-13 12:42:42
Biokombinatiig huvichlaachee.

Зочин (27.123.214.125)
2017-11-13 12:40:52
Техник спортын төвийг ингэж болохгүй ээ. Төрөөс санхүүжүүлж дэмжих учиртай байгууллага шүү

Зочин (66.181.165.112)
2017-11-13 11:50:53
монгол тамгын дарга жилд 200 -д сая төгрөгний орлого олоод 100-д саяыг нь өөрөө урьдчилгаа болгож авдаг сонин тогтолцоотой үнэхээр татан буулгах гэж бгаа бол сайн л юм .

Зочин (66.181.189.194)
2017-11-13 11:50:42
мэргэжлийн хяналт нийгмийн даатгалын ажилагсадын тоог 50 хувь цөөлхөд ямарч ажил цалгардахгүй явнаа

Зочин (202.131.235.198)
2017-11-13 11:35:21
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

баагий (202.179.24.63)
2017-11-13 11:35:09
Улс байна даа. Зөв юм эхлүүлжээ, болох болохгүй ажлын садаа, улсын төсвийн мангасууд, амьдарлын чөдөр хүнд сурталын байгууллагууд цаана нь олон үлдсэн гэдгийг мартаж болохгүй. Хийх ажил их байгаа шүү.

Зочин (27.123.214.125)
2017-11-13 11:25:03
зөв. шинэ засгийн газарт амжилт. хурдан хэрэгжүүлсүгэй

зочин (103.206.195.163)
2017-11-13 10:51:31
Маш зөв санал байна. Аль эрт хийх ажил байж. Хэргтэй юм ганц ч алга. Аж үйлдвэрийн цогзолорыг байгуулах ажлыг Дорноовьаймгийн Засаг даргын тамгын газарт хариуцуулах нь зүйтэй. Дариу түргэн татан буулга.

Зочин (202.179.26.124)
2017-11-13 10:18:42
Mash zuv arhidalt zavhairal sunutugei

МN 25 (103.229.122.198)
2017-11-13 09:41:23
ӨГЛӨӨНИЙ 9 ЦАГИЙН ГАДААД МЭДЭЭГЭЭ ХУДЛАА ЯВУУЛЛАА. ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ APEC ийн УУЛЗАЛТ ФИЛИППИНД БОЛЛОО ГЭЭД БИЧИГТЭЙГЭЭ ЯРЬЖ БАЙХЫН.ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНАА

Hi (59.153.113.93)
2017-11-13 09:40:09
Дандаа бурмаа женко 2-н байгуулсан компаниуд байна

Зочин (202.9.43.152)
2017-11-13 09:28:36
тавиж байгаа мэдээгээ ганц удаа эрэж уншиж баймаар юм

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:25:12
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:24:46
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:24:31
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:23:52
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

zochin (66.181.187.249)
2017-11-13 09:23:20
Huuchini ardin hyanan shalgah horoo bsn bol ed nar bygd aavind

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:22:54
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:22:45
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:22:27
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

зочин (103.212.119.214)
2017-11-13 09:18:00
Төрд өмч бх хэцүү хулгайч дарга нар нь олсон ашиг орлого зардалаас нь хумсалж хулгайлж идсээр бгаад өөрсдөө тасархай баяждаг ийм арга заль бгаа учир хэцүү.ийм арга залиар баяжсан этгээдүүд хэдэн мянгаар тоологдох бх.дээр нь манайд хяналт шалгалт байхгүй хууль хүчнийхэн авилгад идэгдсэн байхад яалтай билээ.төрд өмч хөрөнгө бх нь буруу юм. чононд хонь хадгалуулсан гэсэн үг дээ.бас эмх цэгцгүй нийгэмд хувь хувьсгалын өмчийн ялгаа мэдэгдэхгүй холио бантан болгож хувааж цавчиж идсээр бгаад дуусах шив.

Зочин (203.169.49.94)
2017-11-13 09:11:05
Төрд гадны тусламжаар байгуулагдсан үндсэн хөрөнгийг улс ашиглаж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Зочин (202.131.244.210)
2017-11-13 09:01:26
1.09 их наяд төгрөгийн алдагдал гээд биччихжээ, сэтгүүлчээ тоо баримт бичихдээ ядаж баримжаатай байя

Зочин (202.21.100.210)
2017-11-13 08:43:19
Монголын төрийг хүчгүй болгосон дүр төрх ажиглагдаж байна. Төрийн хөрөнгө устаж үгүй болгосон тэр хариуцлагыг улс төрчид хүлээх үү.

Зундуй (122.201.21.58)
2017-11-13 08:42:48
Эрчим хүчний ТӨҮГ-дыг нэгтгэн хэрэгтэй.Тухайлбал Эрчим хүчний хөгжлийн төв,Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн,Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв гэх 3 хуулийн этгээдийг нэгтгэн зохион байгуулах хэрэгтэй

Sarandavaa (69.165.149.228)
2017-11-13 08:37:42
Mongol tamga yumuu Mongol tamxi yumuu?

Зочин (66.181.177.202)
2017-11-13 08:25:12
Хууш , овоо зов ажил эхэлж магадгуй нь .....

Zochin (66.181.187.249)
2017-11-13 08:23:09
Bygdig ni huvid ug yadaj tusuv.s mungu avaad bhgyi

zochin (66.181.187.249)
2017-11-13 08:21:55
Soliorol yu ve daanchdee ene uls ene ard tymen

Зочин (202.9.40.7)
2017-11-13 08:18:08
Монголтамга. Монгол тамхи

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-25 15:42:47 - Спорт
Шатрын улсын аварга маргааш тодорно
2017-11-25 15:37:04 - Спорт
Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар ДАШТ-ий медальтан боллоо
2017-11-25 15:24:45 - Нийслэл
Нийслэлийн төсвийг өргөн барилаа
2017-11-25 15:15:39 - Эрүүл мэнд
Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг гэв
2017-11-25 14:52:20 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж, үрэгдэж байна
2017-11-25 13:46:18 - Нийслэл
16 настнууд маргааш иргэний үнэмлэхээ гардаж авна
2017-11-25 13:37:14 - Орон нутаг
Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон учир улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
2017-11-25 13:29:18 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар ирэх сард үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2017-11-25 13:15:21 - Спорт
Улс тунхагласны баярт зориулсан 256 бөхийн барилдаан болно
2017-11-25 13:09:18 - Хууль
Монгол улс амиа хорлолтын түвшингээр Ази тивд II байранд оржээ
2017-11-25 12:58:37 - Нийслэл
Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв
2017-11-25 12:48:49 - Гадаад
Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 100 тэрбум ам.долларт хүрчээ
2017-11-25 12:27:06 - Нийслэл
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
2017-11-25 12:11:18 - Шар
“Ларьдма-2” киноны зураг авалт үргэлжилж байна
2017-11-25 11:50:43 - Шар
Финланд улсад хатаасан хүрэлзгэнтэй талх худалдаанд гарчээ
2017-11-25 11:24:20 - Байгаль Орчин
Цас орж, салхи шуургатай хүйтэн байна
2017-11-25 10:18:37 - Улс төр
Г.Майцэцэгээр өнгөлж, У.Хүрэлсүхээр шинэчлэгдсэн МАН-ын 28-р Их хурал
2017-11-25 10:12:08 - Улс төр
Ц.Баатархүү: МАН-ын хагарал тэмцэл НИТХ дээр ирчихээд ажил явуулахгүй байна
2017-11-25 10:05:31 - Нийслэл
33 дугаар сургуулийн нийтийн эзэмшлийн талбайг зарсан уу
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент
С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд
М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан
2017-11-25 09:27:05 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2017-11-24 19:06:09 - Гадаад
Долоо хоногийн хугацаанд гадаадад амьдарч буй 12 монгол иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг хүн нас баржээ
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг
2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно
2017-11-24 17:41:50 - Нийслэл
С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно
2017-11-24 17:38:27 - Энтертайнмент
“Төөрдөг байшин” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ
2017-11-24 17:02:35 - Улс төр
Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
2017-11-24 16:55:30 - Хууль
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
2017-11-24 16:49:31 - Хууль
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-III боть” хэвлэгдлээ
2017-11-24 16:26:04 - Орон нутаг
Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
2017-11-24 16:19:32 - Боловсрол
“Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2017-11-24 16:09:16 - Хууль
Компаниудыг нэгтгэн, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, давхар бүртгэлийн журмыг батлав
2017-11-24 16:09:09 - Энтертайнмент
”Бортгонд нуусан амь” номын нээлт болно
2017-11-24 16:05:28 - Боловсрол
Шинжлэх ухааны салбарын шилдгүүдээ шагналаа
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 15:59:18 - Нийслэл
Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна
2017-11-24 15:46:10 - Спорт
Гандболын 2017 оны Улсын аваргын тэмцээн болно
2017-11-24 15:42:30 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2017-11-24 15:40:33 - Улс төр
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдууллаа
2017-11-24 15:27:08 - Нийслэл
Автобусанд өндөр настны картаар зорчдог 288 иргэнийг илрүүлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-11-24 07:44:00 - Хууль
Эхнэр, гурван хүүхдийнхээ аминд хүрээд амиа хорлосон этгээд дагавар охиноо дөрвөн жил хүчирхийлсэн нь тогтоогджээ
2017-11-24 10:38:27 - Хууль
Алга болсон 13 настай охиныг олжээ
2017-11-24 16:05:12 - Шар
А.Баасандорж: Үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна
2017-11-23 16:11:48 - Нийслэл
Д.Цогтбаатар Б.Хурцыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
2017-11-23 10:41:17 - Орон нутаг
Д.Сэржмядаг охины эрлийн хүрээнд Замын-Үүдийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерыг шалгажээ
2017-11-22 12:18:52 - Шар
А.Баасандоржийн багшийг тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас чөлөөлжээ
2017-11-22 09:17:59 - Хууль
Авлигын шинжтэй 20 сая төгрөгийг хураан авч, холбогдох этгээдүүдийг шалгаж байна
2017-11-22 12:50:07 - Боловсрол
129-р цэцэрлэгийг эрхлэгч Ө.Алдармаагийн эсрэг 500 эцэг эх нэгджээ
2017-11-22 11:26:37 - Гадаад
НҮБ Хойд Солонгосоос оргосон цэргийн бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэв