Н.Алдарбаяр: Охины талаар ямар ч сэжүүр олдоогүй байна

Түгээх    
2017-11-13 09:24:29 - Орон нутаг

Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хоноод байгаа ч өдийг хүртэл ямар ч сураг чимээгүй хэвээр байна. Бид эрлийн ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа талаар тус сумын Засаг дарга Н.Алдарбаяртай ярилцлаа.

-ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ЦАГДААГИЙН 30 АЛБА ХААГЧ, ХОЁР ҮНЭРЧ НОХОЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

-Охины эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Охин алга болоод 11 хоночихлоо. Өнөөдрийн байдлаар ямар нэг сэжүүр гарав уу?

-Ямар ч сэжүүр алга. ЦЕГ-аас гарсан арваад хүний бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас ирсэн хоёр үнэрч нохой ажиллаж байна. Маш олон таамаглал дэвшүүлж, түүнийгээ нягталж хөөж, таамгуудаа хумих ажил явагдаж байна. Харамсалтай нь үр дүнд хүрсэн зүйлгүй, та бүхэнд дуулгах сайн мэдээ алга. Бид өчигдөр цагдаагийн алба хаагчдад хөдөө гадаа явах хэрэгтэй гээд туулах чадвар сайтай хоёр машин гаргаж өглөө. Мөн аймгийн Засаг даргын зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг шийдэж өгөхөөр болсон.

-Сумын Засаг даргын хувьд охин алга болсон гэх мэдээг хэзээ анх сонссон бэ?

-Охин алга болсон өдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны 19-20 цагийн хооронд сургуулийн захирал нь над руу яриад хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл өгсний дагуу би цагдаагийн хэлтсийн дарга болон Онцгой байдлын албаны дарга нартаа үүрэг өгсөн. 20 цаг өнгөрч байхад ажил дээрээ очоод цагдаагийн газрын даргатай уулзаж, хоёрдугаар сургууль дээр очиж багш нар болон эцэг эхтэй нь уулзсан. 21:30 цагаас эхлэн хүүхдийг эрэн хайх захирамж гаргасан. Тэр шөнөдөө 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ажиллагаанд сумын цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0108-р анги, гал унтраах, аврах, Онцгой байдлын 17-р анги, Төмөр замын Цэрэгжүүлэлт, хамгаалалтын алба, сургуулийн багш нар, сайн дурынхан, Тамгын газрынхан багтсан. Би үүрийн дөрвөн цаг хүртэл эдгээр хүмүүстэй хамт хүүхдийг эрж хайлцсан. Маргааш нь Гамшгаас хамгаалах улсын иж бүрэн үзлэг сургуулилт манай суманд явагдсан. Энэ үеэр тэнд цугласан мэргэжлийн ангийн 20-иод машинтай 195 хүнийг тэр өдрөө хүүхдийг эрж хайх ажиллагаанд оролцуулж, хүч нэмэгдүүлэн сумын төвийг самнасан. Эрэн хайх ажлыг голлон чиглэл өгч, зохион байгуулах ажлыг би Цагдаагийн газрын даргад үүрэг болгож ажилласан. Хоёр өдөр дараалж, давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг оролцуулан эрэн хайх ажиллагаа явуулж, сумын хэмжээнд бүхий л газрыг самнасан ч үр дүнд хүрээгүй учир бүх нийтийг хамарсан эрэн хайх ажиллагааг зогсоох саналыг цагдаагийн хэлтсийн дарга тавьсны дагуу би зогсоох шийдвэр гаргасан. Цаашид эрэн хайх ажиллагаанд Цагдаагийн даргын удирдлага дор Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Онцгой байдлын анги, Хилийн цэргийн ангиудыг хамруулж, цомхон маягаар мэргэжлийн байгууллагууд оролцохоор болсон. Нийтийг хамарсан багийнхан сум болон сумын төвөөс гаднах 15 км-т бүтэн самнасан. Эрлийн ажиллаганд шаардагдах зарим төсөв хөрөнгийг бид сум, засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж ажилласан байна. Масс мессэж гээд малчдад мэдээлдэг мессэжээр бид хүүхдийн бүх содон тэмдэг, танилцуулгыг 72 малчин өрхийнхөндөө тэр оройгоо хүргүүлсэн. Зэргэлдээ сумын Засаг дарга болон аймгийн удирдлагууддаа мөн л охин алга болсон шөнө мэдэгдсэн.

-Сумын удирдлагуудыг энэ хэрэгт анхаарал хандуулахгүй байна, гамшгаас хамгаалах сургуулилт гээд аймгийн төв рүү яваад алга болсон гэсэн мэдээлэл байсан. Үүнд тайлбар хийхгүй юу?

-Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу даваа гаригийн өглөө би Сайншанд руу явсан. Сайншандад Гамшгаас хамгаалах иж бүрэн улсын үзлэг шалгалт болж, зургаан хоног тэнд ажилласан. Бүх сумын Засаг зарга, Тамгын газрын дарга нарыг татан оролцуулсан. Энэ хугацаанд би таг болоогүй. Байнга харилцаатай байсан. Аймгийн засаг даргатай хамт сумандаа эргэн ирж охины ах дүү, ар гэрийнхний төлөлөлтэй уулзсан. Аав, ээж хоёр нь хөдөө явчихсан байсан. Цагдаа, онцгой, хүн эмнэлэг гээд бүх байгууллагынхаа төлөөллийг суулгаад үүрэг чиглэл бүх зүйлийг нь танилцуулаад, аймгийн Засаг даргад эрэн хайх ажиллааганд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авч  өгөхийг хүссэн. Ингээд би сумандаа уржигдар шөнө ирсэн. Өглөө ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгтэй охиныг эрэн хайх ажлын талаар ярилцаж, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаад дөнгөж сая гэртээ орж ирээд сууж байна. Намайг ажиллахгүй байна, сумын удирдлагууд хүүхэд алга болсон хэргийг ойшоохгүй байна, аймгийн төв рүүгээ явж алга боллоо гэх мэтчилэн сөрөг мэдээллүүд хэвлэлээр гарсан байсан. Миний удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс бас чиглэл чиглэлийнхээ байгууллагуудтай уулзаад ажиллаж байгаа.

-ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ХУАРАНД ДАЙРЧ ОРЖ, ЭД ЗҮЙЛ, МӨНГИЙГ НЬ АВСАН БАЙСАН-

-Бүх нийтийн эрэн хайх ажиллагааг яагаад зогсоосон юм бэ. Хулгайн хэрэг гарсантай холбоотой юу?

-Тийм ээ. Бид мэргэжлийн байгууллагуудын ажлын явц, эрлийн нарийн ширийн ажиллагаанд төдийлөн оролцож болохгүй. Харин тэднийг ажлаа хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгөх үүрэгтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн баасан гаригт хүн хүч хэрэгтэй байна гэхэд нь мэргэжлийн ангиудиудаас 110 хүн нэмж эрлийн ажилд гаргасан. Тухай бүрт нь миний удирдлага дор ажиллаж байгаа байгууллагууд хүн хүчээ өгөхөд бэлэн байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллагаас эрлийн ажлыг одоо олны хүчээр дайрч хийгээд хэрэггүй гэх бодолтой байгаа. Учир нь хүүхэд алга болж, сум даяар эрлийн ажиллагаа хийж байна хэмээн далимдуулж, айлын цоожтой юм хум ухаж хулгайлсан гэмт хэрэг, янз бүрийн зүйл гарсан. Түүнээс гадна гадаадын ажилчдын суудаг хуаранд очиж хүүхэд хайж байгаа нэрийдлээр баахан залуус дайрч орж хувцас хунар, мөнгө төгрөг, гар утсыг нь авсан байсан. Энэ мэт сөрөг нөлөөтэй үйлдлүүд гарсан учраас иргэдийн сайн дурын хүмүүсийг зогсоож, мэргэжлийн чи үүргийн байгууллагуудаа ажиллуулж байна.

-Охиныг эрэн хайх ажиллагаа эхлэхэд хугацаа алдсан зүйл байхгүй гэсэн үг үү?

-Нэг хором, нэг цаг, нэг өдөр би энэ хэргээс хойш сууж байгаагүй. Байнга цагдаагийн даргатай мэдээлэл солилцож, утсаар байнга холбоотой байсан. Үнэхээр надаас, бидний буруугаас болоод хоног хугацаа алдсан зүйл байхгүйг хэлэх хэрэгтэй. Тэр хүүхдийн төлөө сумынхан бүгдээрээ ажиллаж байгаа. Эцэг эхчүүд, ард иргэд, хүүхдүүд бүгдээрээ санаа зовниж, олчих юмсан гэж хүсч байна. Хөрш зэргэлдээ Эрээн хотын цагдаагийн газрын удирдлагуудад энэ асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг хүртэл тавьчихаад байж байна. Эрээн хотын цагдаагийн газраас өнөөдөр хариу ирэх юм байна. Камер шүүх гэх мэт асуудал хамтарч ажиллая гэсэн хүсэлт явуулсан. Улс орон даяар хайж байна. УИХ-ын гишүүн хүртэл санаа тавьж, хүүхдийн талаар бодит мэдээлэл өгсөн хүнд 5 сая төгрөг өгөхөөр болж, үүнийгээ "Скайтел", "Юнитель"-ийн сүлжээгээр дамжуулж бүх иргэнд мессэжээр хүргэсэн. Гэтэл Дэлгэрсайхан гишүүн энэ мөнгийг 50 сая төгрөг болгож нэмлээ. Ийм л байдалтай ажиллаж байна. Хажуугаар нь төрийн ажил мэдээж явагдаж байна. Зайлшгүй хөөцөлдөх ажил бидэнд бий. Гэхдээ би цаашид охиныг олдтол энэхүү ажиллагаанд оролцсоор байх болно. Угаасаа миний үүрэг юм.

-Та охины эцэг эхтэй байнга уулзаж байгаа юу?

-Эцэг эхтэй нь хоёр удаа уулзсан. Хэрэг гардаг шөнө уулзсан. Нөгөөдөр нь эцэг эх нь манай суманд байрлах 64 айлын орон сууцыг самнуулмаар байна гэсний дагуу үнэрч нохой авчирч орон сууцыг самнах явцдаа мөн уулзсан. Түүнээс хойш аав ээж нь өөрсдөө эрэн хайх ажиллагаанд оролцож их явж байгаа болохоор уулзалдаагүй байна.

-Охиныг алга болдог өдөр Замын-Үүдээс Эрээн хот руу маш олон тооны хятад иргэн гарсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Манай боомтоор өдөр бүр хятад иргэд орж, гарч байдаг. Тухайн өдөр хэдэн хятад иргэн, хэдэн монгол иргэн гарсныг Хилийн цэргийн 0108-р ангийнхан тоог нь гаргаад өгчихсөн. Цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шалгаж байна. Хилийн цэргийн дарга охин алга болдог орой намайг захирамж гаргахад л хил дээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, манааг чангатгаж, хилээр гарч, орж байгаа машин тэрэг, хүнийг сайтар анхаарч ажиллаж байгаа тухайгаа надад мэдээлсэн.

-Ар гэрийнхэн нь охиныг хил гаргачихлаа, хүний наймааны золиос болчихлоо гэж ярьж байсан. Та бүхэн юу гэж бодож байна?

-Тэгсэн ингэсэн гэсэн таамаг миний хувьд алга. Цагдаагийн байгууллагыг л харж байна.

-ИРЭХ ОНД ГОЛ ГОЛ ЦЭГҮҮДДЭЭ КАМЕР ТАВИХААР ЯРИЛЦАЖ БАЙНА-

-Зам-Үүд суманд аравхан камер байдгаас хоёр нь л ажилладаг байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Замын-Үүд суманд 2013 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 камер суурилуулсан байдаг. Миний бие ажил аваад жил болж байна. Өнгөрсөн жил ажил аваад камерын ажиллагааг шалгаж үзэхэд арван камер нь бүгд ажиллахаа больсон байсан. Тэгээд ЦЕГ-аас техникийн хүмүүс ирж ажиллах үед засч, янзлуулаад хэдийг нь ажиллагаанд оруулсан. Охиныг алга болдог өдөр тэдгээр камераас 2-3 нь ажиллаж байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлсэн нь үнэн. Тэр камерууд ерөнхийдөө сумын төвөөр байршилтай. Охин алга болсон хэрэг бол сумаас алслагдсан баг болох гуравдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан. Гуравдугаар баг сумын төвөөсөө нэлээд захдуу байдаг. Манайх одоогоор гэр хороолол дундаа камержуулалт хийж чадаагүй байгаа. Сүүлийн үед хүн ам ихэдсэн, 17500 хүн амтай хэрнээ түр оршин суугчидтайгаа нийлээд 25000 орчим иргэнтэй. Дээрээс нь улсын боомтоор өдөртөө 6000-8000 хүн гарч байдаг гэхээр маш их хөл хөдөлгөөнтэй. Гэсэн хэдий боловч Монгол Улсын 330 гаруй сумтай нэгэн адил төсөв хөрөнгөтэй. Тиймээс бид камержуулалт болон бусад асуудлыг шийдэхийн тулд төсөв хөрөнгөө нэмүүлэх шаардлага тулгараад байна. Эдийн засгийн боломж нь хараат байна. Энэ асуудлаар аймгийн засаг даргад  мэдэгдсэн. Ирэх онд бүх гол гол цэгүүдэд камер тавих нь зөв юм байна гэж үзсэн. Замын-Үүдэд гардаг гэмт хэрэг, зөрчлийн тоо бусад аймаг, сумдад гардаг хэргүүдээс хамаагүй өндөр байдаг. Тиймээс би холбогдох хүмүүст төсөв мөнгийг нэмж өгөх асуудлаар тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Камержуулалт байсан бол энэ хүүхдийг хурдан шуурхай олчих боломж байсан байх л гэж бодож байгаа.

-Замын-Үүд суманд ерөнхий боловсролын хэдэн сургууль байдаг вэ. Сургуулийн орчин камертай юу?

-Замын-Үүд сум ерөнхий болосролын гурван сургуультай. Дээр нь хувийн нэг сургуультай. Бүх сургууль дотооддоо болон гадна орчин нь камержсан. Тухайн өдөр охин сургууль дээрээ ирээгүй, сургууль руугаа ороогүй гэдэг нь камерын бичлэгээс харагддаг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 97

Zojin (103.57.95.173)
2017-11-18 19:28:37
Hvvhdee harahgvi hiij baisan ym be

Зочин (202.21.105.110)
2017-11-17 11:58:35
Оросын зөн билгийн тулаанышилдэг хүмүүсээр үзүүлэх хэрэгтэй байна.Нутгийн зөвлөл нь санаачлага гаргаж үзүүлээч.Оройтоод байна Хурдан үзүүлэх хэрэгтэй байна. НУТГИЙН ЗӨВЛӨЛ САНААЧЛАНА ГАРГАЖ ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ХҮНЭЭР ҮЗҮҮЛЭЭЧ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (120.50.104.106)
2017-11-16 21:39:14
yabda kheleh myy yg alga odoo ch dendyy oroitchihloo shde...

Зочин (166.70.171.162)
2017-11-16 16:53:43
Ohin alga bolson bhad ene nuhriig hj bgaa bush yamar ch tom zuragw dee

irgen (202.9.42.193)
2017-11-16 16:46:14
Angiin bagsh hamgiin buruutai.ter holoos gantsaara yvdag huuhdiig ireegui bhd yagaad ter door n eej aav ruu n holboo bariagui uom.Ydarsan huuhediig bagsh nar toodoggui.uguilehgui tiim l humuus.bahshid anhAral handuulah shalgah heregtei

Зочин (103.57.95.235)
2017-11-16 12:43:03
Олон хавар нэгэндээ болсон хэрэг. Эцэг эх угаасаа иймэрхүү л хайхрамжгүй улс бн. Ганц өдөр орхиод явсан хэрэг биш байх. Манай хүүхэд биеэ даасан, өөрөө хичээлдээ явдаг гээд хуцаад бсн. 8-хан настай амьтныг ийм хээр газар хашаа ч байхгүй газар дандаа л хаяад явдаг байсан биз. Хүүхдийнхээ өндрийг 130-150 гэж байгаа улсыг одоо яахав дээ. Төө зөрөөтэй!!! Би өөрийн 160-тай хүүхдийг 160-180 гэх юм бн. Асар том ялгаа ш дээ!

Зулаа (122.201.24.160)
2017-11-15 22:31:39
Дээр бөх дуучдын тадаар бичсэн хүн. Яг үнэн тэд нараар ер нь яам юмб. Хэнд ч хэрэггүй гонгиносон, таахалзсан юмнууд. Нийтийн дуучдыг харахаар бүр дотор муухайрдаг ш тээ.

Зочин (122.201.24.160)
2017-11-15 22:31:11
Дээр бөх дуучдын тадаар бичсэн хүн. Яг үнэн тэд нараар ер нь яам юмб. Хэнд ч хэрэггүй гонгиносон, таахалзсан юмнууд. Нийтийн дуучдыг харахаар бүр дотор муухайрдаг ш тээ.

зочин (202.9.41.229)
2017-11-14 20:22:19
Цагдаа олон аймагт мэдээлэл өгсөн гэдэг худлаа шүү, өөрсдөө анхаар,

yu huu (178.62.230.201)
2017-11-14 17:13:12
huurhii amitan olddoosoi

yu huu (178.62.230.201)
2017-11-14 17:13:09
huurhii amitan olddoosoi

Zochin (112.72.11.109)
2017-11-14 13:18:46
Ter tsagdaad meduulj bga eejinh n hooloini ongo neg l bishee?! Buh oir dotni humuusiig sain shalgaach!!!

Зочин (203.91.112.146)
2017-11-14 12:18:01
Mongoliin tsagdaa ,darga nar tanil tal mungutei khumuusiin zakhialgaar khun daramtlakhaas uur ajil khiij chadakhgui olokh ch ugui

Зочин (202.21.106.102)
2017-11-14 08:45:43
Хөөрхий дөө... Тэгээд багш нь хоцорлоо гээд хөөсөн гэсэн худлаа болж таарсануу?

Зочин (66.181.188.19)
2017-11-14 01:21:56
тэгээд наад охин чинь сургууль гэр 2-нхоо завсарт гэгээн цагаан өдөр алга болчихсон болж байна уу? эрээн чинь мөнгө гааль дээр нэхээд аваад байдаг, хил гарагчдаас хужаа монгол гэлтгүй хэдэн төгрөг хурааж аваад хэдэн камер энд тэнд тавиач дээ, хилийн бүс байж.

Зочин (66.181.188.19)
2017-11-14 01:15:40
өглөө сэрсэн чинь хэн ч гэрт нь байхгүй, гэр нь хөдөө талд ямар эвгүй байсан бол. хэн ч боссон уу сургуульдаа явах гэж байна уу гэж утасдах ч үгүй. орь ганцаараа ертөнцөд үлдчихсэн юм шиг. ийм хүүхэд ч гэлтгүй том хүн юманд өртөхдө амархан, биеэ хамгаалах зөн совин нь алга болдог гэж байгаа юм даа.

Зочин (84.16.242.157)
2017-11-14 00:02:23
Хөдөө тэгж л амьдардаг шүү дээ Бумаа минь, Эрх биш босч хаалгаа түгжсэн биз. Одоо зовж үйлээ үзэж байгаа амьтдыг хараагаад яах вэ? Манай Монгол чинь уг нь их тайван сайхан орон байсан юм. Бүх хаалга нь дэлгээтэй цоожгүй хүүхэд гэртээ унтаж байхад зүгээр л байдаг байсан. Одоо тэгж чадахгүй болсон нь харамсалтай. Монгол хүний мөс чанар араншин 27 жилийн дотор түүхэндээ байгаагүйгээр эрс өөрчлөгджээ.

оюуна (103.229.123.223)
2017-11-13 23:51:52
замын үүдийн наймаачдийн ачаа зөөдөг архи уудаг залууг шалгаад өгөөч туранхай 30 аад насны нилээн онгироо маягийн

зочин (202.179.24.123)
2017-11-13 23:00:32
эх эцэг бас их хэнэггүй хариуцлагагүй байнаа.Нялх охиныг гэрт нь ганцааранг нь унтаагаар нь орхиод сум явсан гэсэн байхаа. Эгчийг нь эмнэлэгт хүргээд сум явсан, яагаад тэр жаахан охиныг ганцааранг нь задгай шахуу газар ганцааранг нь орхиж чаднаа

urangoo (139.5.216.90)
2017-11-13 21:50:05
oldoosoi

urangoo (139.5.216.90)
2017-11-13 21:49:48
oldoosoi

Зочин (123.151.77.121)
2017-11-13 20:19:13
ohin hurdan oldoosoi esen mend baigaasai hoorhii ohin

УМ МА НИ БАД МЭ ХУМ (27.123.214.93)
2017-11-13 20:11:25
ЗАСАГ ДАРГА САЙН АЖИЛЛАЖЭЭ

zoshin (202.179.31.31)
2017-11-13 19:47:30
ohiniig odoo haij baina uu buu shantar

zoshin (202.179.31.31)
2017-11-13 19:45:21
ohiniig odoo haij baina uu buu shantar

Zochin (122.201.31.23)
2017-11-13 18:41:26
Oir toirnii meddeg hun esvel bainga tsonhoor harj baidag hursh ni baih magadlaltai ohiniig hedees hicheeldee yavdag yavdag gazriig ni sudalsan baih

Монгол (62.167.93.99)
2017-11-13 18:32:07
Му ын 330 сумууд бүгд бөх дуучиндаа өгдөг мөнгөөрөө нутаг орноо камержуулж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэе . Тухайн сумын ард иргэд бас хэлж ярьж шаард засгийн газраас бас үүрэг даалгавар дээрээс нь өг. Магад камертай байсан бол энэ хүүхэд тэр өдрөө үхсэн амьд хамаагүй олдох байсан. Гэмт хэрэг гараад онц байдал үүсээд байхад энэ ярилцлага өгсөн пзда ирэх жилээс камер тавина гэж хуцаж бн. Муу хулгайчыг өөрийг нь ачаад хулгайлаад хүчирхийлээд аваад явахад чиний амийг камер аврана за юу

lhagwa (66.181.160.50)
2017-11-13 18:27:55
vzej hardag hvnd vzvvlwel zvgeer yum shig

Зочин (122.201.19.99)
2017-11-13 18:03:19
Улс төрчин цагдаа нар ажлаа хийж чадахгүйл байна даа Баатаржавыг зайлуулаачэээ

Зочин (43.242.243.93)
2017-11-13 16:20:58
ЁС зүйгээрээ бол замын үүдийн дарга гэдсээ хүүлэх ёстой юм даа.

Зочин (150.129.143.203)
2017-11-13 15:41:30
12 цагийн уед алга болсон гэсэн. 19 цагаас эрж эхэлсэн бол оройтсон бна

Зочин (66.181.160.6)
2017-11-13 15:29:40
Охины эгчийн 12 ангийнхан цагдаа нараас өмнө хайж эхэлсэн Харин цагдаа нар нь 2 өдрийн дараа эхэлсэн гэсэн

Зочин (66.181.160.6)
2017-11-13 15:22:17
цэргийн хуучин казны байрнууд байдаг гэсэн тийм газар үзээч ээ

Зочин (202.21.106.132)
2017-11-13 15:17:39
Хурдан олдоосой. Сайн мэдээ дуулдах болтугай.

Зочин (202.21.106.111)
2017-11-13 15:03:46
Алга болсон хүүхдийн эцэг эхийг маш сайн шалга.

Зочин (202.179.18.194)
2017-11-13 14:56:23
Тэнд гол нуур байдаг уу? Мөс цөмрөөд орчихсон юм биш биз. Сайн хөлдөөгүй байх ёстой.

Zochin (112.72.8.66)
2017-11-13 14:32:41
Hujaa narin bairladag gazrig sain negjeerei sain negjsimv urlug dotroo higed urchij chadna shv hujaa narig mash sain negjih heregtei erj yawaa nuhuduud hajugaar ni ungurchihwii dee

Зочин (59.153.115.102)
2017-11-13 14:03:29
uwurmongol humuus hulgailsan bna zus ih urssan aisan baidaltai bna gej neg uzmerch huuhen helsen

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:29
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

зочид (203.91.115.35)
2017-11-13 14:00:28
эрээнээс яагаад хичээлдээ сурч байгаа сурагч оюутнуудыг монгол руу хөөж гаргаад байнаа ццагдаагийн ерөнхий газар энэ сурагчид оюутнуудын сургалтын төлбөрийг эх эцэгт нь төлөх ёстой

Зочин (202.179.31.106)
2017-11-13 13:52:21
Mongol hun bol ta nariin hajuugaar zorood baina. Esvel tsagdaagiin ajiktan bolood oldohgui bakna uu.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 13:46:09
Togs gemt hereg gej baihgui. Oldoj l taarna. Tsagdaa nar er n tarhi topgoigoo ajilluulj arga zali hereglej baina uu? Suuliin 11 honogt hun hodooluulsen uu. Orshuulgiin gazar shalgaarai.

Ажлаа сайн хийе (202.131.228.118)
2017-11-13 13:41:02
Дотооддоо сайн эрж, шалгаж, болохоос болохгүйг нь хүртэл мөрдөх хэрэгтэй. Үүнийг бол бил хийж чадна, хийх ч ёстой. Хятадын тал өөрийн мөрөөр хийх юмаа хийнэ, тэднийг бол би эндээс албадаж чадахгүй. Ямарч л байсан Монголынхоо талд хийх юмаа сайн хийе.

zochin (103.206.195.163)
2017-11-13 13:21:31
Neeree Hurts guai enen deer id shidee gargahgui yum bh daa, Mongoliin hamgiin tom tagnuulch, mordogch gee biz dee, kkk. tuund sanal taviad uzeech.

elbegdorj (103.9.90.2)
2017-11-13 13:20:13
ene huuhdiig olj irheer hurtsig tomilloo olj irehgui bol bi hurtsig olj irne

irgen (103.206.195.163)
2017-11-13 13:19:01
zamiin -uud ugaasaa aimaar zambaraagui, muuhai bohir gazar sh dee. jishee ni hil garahaar oocherloj bga olon zuun mashintai humuus biy zasah gazar bhgui, neg evderhii hashaanii araar ord er emgui biy zasdag. setgel bvl ene met ajliig hiij bno sh dee, dandaa tosov mongo bhgui gesnees setgel zutgel bvl joplon zergiin yumiig barij bno sh dee. hiliin naana, tsaana 2 denduu zoruutei, estoi sanaa zovmoor. barag l suirsen tosgon shig bdg.

Зочин (103.10.197.60)
2017-11-13 13:08:07
Эцэг эх нь явдалтай. Охиноо дарамталж айлгал сүрдүүлдэг байсан байх. Охин төөрч яваад осгож үхсэн байх!

зочин (103.229.122.239)
2017-11-13 12:55:17
Тэр цаг хугацааг мэдэж байгаа юм чинь сансарын олон станцуудын бичлэг харж болохгүй юу. Машины нймер харагддаг гээ биз дээ.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 12:15:33
Хайлт хийж байхад нэгжих прокурорын зөвшөөрөл асуусан хүмүүсийг маш сайн тагнаж шалгах хэрэгтэй.

zochin (202.179.31.2)
2017-11-13 12:11:26
huurhun bumbaisan ohin hurdan esen mend oldoosoi

Зочин (43.228.128.195)
2017-11-13 12:05:35
зөн билгийн тулааны Баагийнууд энд л ид шидээ гаргах хэрэгтэй шүү олдсон гэсэн сайхан мэдээ байгаасай гээд л чих тавих юм

Зочин (66.181.161.26)
2017-11-13 12:01:14
Zaawal amid oxin ergej ireerei. Sejigtei etseg ex narig nariin shalgax xeregtei.

Зочин (66.181.161.26)
2017-11-13 12:01:13
Zaawal amid oxin ergej ireerei. Sejigtei etseg ex narig nariin shalgax xeregtei.

Цэцэг (202.9.40.245)
2017-11-13 11:51:33
Үнэрч нохойгоор бөөг үнэрлүүл

Зочин (66.181.189.194)
2017-11-13 11:48:42
нөгөө мундаг бөө үзмэрчид хаачиваа худлаал байхгүй юу даа

Зочин (27.123.214.123)
2017-11-13 11:47:09
Замын Үүдэд зөн билгийн тулааныг зохио. ТV үүдээр гаргах. Тэр нь шударга

Зочин (66.181.187.221)
2017-11-13 11:22:10
Замын үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа хятадын,хөрөнгө оруулалттай барилгын компаны хашаа,талбайг сайн нэгжиж үзвэл,барьж байгаа байшингын подьвол өнцөг булан бүрийн.нэг юм сонсогдож магадгүй дээ.

Туяа (66.181.176.19)
2017-11-13 11:21:46
Хөөрхий нялх амьтан хурдан олдоосой билээ. Энэ олон хоног гэж бодхоос сэтгэл ихэд зовж л байна. Хайж байгаа багийнханд найдах юм.

p (202.70.34.38)
2017-11-13 11:14:22
амьд мэнд олдлоо гэсэн мэдээ ирээсэй дээ.

Зочин (202.131.235.198)
2017-11-13 10:56:08
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:54:14
Эсвэл маш ойрхон байгаа. Тэр хавийн айлуудыг сайн алгах хэрэгтэй. Амьдардаг хүмүүсийг судлах хэрэгтэй.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:46:36
Дахиад зөн билгийн тэмцээн зохиож болохгүй болчихлоо, итгэх хүн гарахгүй. Нэг их сүрхий хүн хайлгаад л байшин саваар хаалга үүд олуулаад гаргаад байсан бүгд шоу хуурамч найруулсан жүжиг байж.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:43:54
Сүнс биш бол хэн нэгэн харсан л байж таарна. Дан хүмүүсээс зугтаад явах боломжгүй. Цагдаа нар үнэхээр туршлагагүй байна.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:34:00
Монгол хүн авсан байлаа гэхэд заавал залуу хүн авсан байх албагүй. Гаж донтнууд бас хөгширдөг. Баригдахгүй явсаар хөгширсөн баагий нар байж болно. Хөгшин эрэгтэй хүмүүсийг хардах эрхтэй. Хөгшин жолооч нарыг цагдаа нар найр тавьж шалгахгүй өнгөрөөж болохгүй. Ер нь бүх л хүмүүсийг хардах эрхтэй. Бүгдээрээ тэр өдөр юу харсна бод сана. Нэг л сонин үйлдэл мэдрэмж хэн нэгнээс ажигласан санагдсан бол хэл! Та нар л санахгүй бол сэжүүр гарахгүй. Сайн бодоод бай, бодоод байхаар хүн гэнэт бүр тодорхой санадаг тал бий шүү.

Зочин (202.55.184.18)
2017-11-13 10:33:55
Хятад руу гаргасан, өөр ямарч вариантгүй боллоо гэдгээ ухаараачээ, нөгөө хүн хулгайлдаг мэргэжшсэн тагнуулч Хурцыг хойноос нь хятад руу явуулаачээ. Хүрэлсүхээ

Зочин (203.169.49.94)
2017-11-13 10:32:07
Монголоор дүүрэн зөн билэгчид, бүгд худлаа гарууд гэдэг нь батлагдаж байна.

Зочин (202.179.26.124)
2017-11-13 10:31:43
Эвий бяцхан охин эрүүл энх олдоосой

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:27:28
Та нар ийм хайлт хийх ухаан туршлага байхгүй. Энгийн иргэд гадаах том талбай хайдаг болохоос хэзээ айлд хайж байсан? Хайлаа ч нэг бүлэг дотор заавал нэг бүрэн эрхэт цагдаа хамт явах ёстой. Тэнэг байна даа. Оройтуулж хайсан байна. Яах вэ УБ -ыг бодвол эрт хайсан гэж яриад байгаа болохоос хөдөө газартаа бол оройтож хайсан байна? Төмр замын өртөө нь ядаж камертай биз дээ? төмөр замаар вагоноор явсан эсэхийг тогтоож болохгүй байна уу? Тэгээгүй бол машин. Машин биш бол ойрхон газар л нуусан.

zochin (66.181.177.92)
2017-11-13 10:21:22
Zon bilgiin tulaanii mundaguud olood ogchihoo tegvel shutej amidrii....

Зочин (182.160.37.45)
2017-11-13 10:18:47
Хужаа нар хулгай хийсэн,өөр яахав

схо (150.129.140.136)
2017-11-13 10:13:20
Бөө мөөгөө болиоо мухар.сүсэг иим.л.гайтай Тэр бөөлдөг.эцэг нь.бөөгөөр.дуудаж гэртээ.хорогдсон.сүнс .сүүдэр.байлгаад.бн шүү.дээ Засаг.дарга.хэрээ.мэд вүү.!

seremjlvvleg. (66.181.161.37)
2017-11-13 10:08:44
Alga bolson oxini etseg ex nar vnexeer sejigtei xvmvvs shde. Ter etseg ex nar yamar ajil xiideg we? Ter etseg ex nar munguu oloxin tuld oxin iim zarsan. Mash nuutstai. Vnexeer xelmeer bn. Tsagdaagiinxan mergen bolooroi. Tsagdaa nar oxinoo xaigaad 11 xonoson ch diilexgvi bn. Amid oxin ergej ireerei. Oxin ni shunaltai aaw eej narig ni yalmaar bnaa.

seremjlvvleg. (66.181.161.37)
2017-11-13 10:08:34
Alga bolson oxini etseg ex nar vnexeer sejigtei xvmvvs shde. Ter etseg ex nar yamar ajil xiideg we? Ter etseg ex nar munguu oloxin tuld oxin iim zarsan. Mash nuutstai. Vnexeer xelmeer bn. Tsagdaagiinxan mergen bolooroi. Tsagdaa nar oxinoo xaigaad 11 xonoson ch diilexgvi bn. Amid oxin ergej ireerei. Oxin ni shunaltai aaw eej narig ni yalmaar bnaa.

seremjlvvleg. (66.181.161.37)
2017-11-13 10:08:34
Alga bolson oxini etseg ex nar vnexeer sejigtei xvmvvs shde. Ter etseg ex nar yamar ajil xiideg we? Ter etseg ex nar munguu oloxin tuld oxin iim zarsan. Mash nuutstai. Vnexeer xelmeer bn. Tsagdaagiinxan mergen bolooroi. Tsagdaa nar oxinoo xaigaad 11 xonoson ch diilexgvi bn. Amid oxin ergej ireerei. Oxin ni shunaltai aaw eej narig ni yalmaar bnaa.

999 (103.11.192.138)
2017-11-13 10:05:57
машин, мотоцикль мөргөөд авч яваад элсэнд булчихсан биш биздээ энэ талаас нь сайн шалгаачээ

Зочин (202.179.31.105)
2017-11-13 10:02:28
Hyatad hunii ooriinh ni garaar hyatad soyoliin tuhai nom bdag. Ulaan havtastai nom/ Ter nomond ih anhaaruushtai bolgoomjloh uym bsan shu!!!

Зочин (202.179.31.106)
2017-11-13 10:01:41
Багш нь ядаж эрт хэлсэн бол.Үүнээс хойш багш нар ямар нэг хэл ам, шалтгаангүйгээр хичээлдээ ирэхгүй бол тэр дор нь захиралдаа мэдэгдчихээд хичээлдээ үргэлжлүүлж орж байна биз. Тэр хичээлийн эрхлэгч байна уу захирал нь байна уу тэр хооронд утасдаж шалгах хэрэгтэй.

Зочин (202.179.31.106)
2017-11-13 09:56:56
Эрт эхэлсэн ч та нар ухаантай зөв ажиллаагүй. Тэгсэн бол тэр өдөр баригдах боломж хамгийн их байсан. та нар зүгээр л хайцгаасан. Хүн хайхад ухаалаг арга туршлага хэрэгтэй. Зүгээр хайхыг энгийн иргэд ч чадна. Цагдаа нарт бол сүлжээ байна, эрх мэдэл байна ольё гэвэл амархан олно. 13000-аад хүнтэй суурингаас олдох боломж их өндөр, ялангуяа тэр өдөртөө. Муу ажилласан. Хүүхэд гэрээсээ гараад явах зам дагаад яасан бэ гэж бод гэсэн.

Зочин (202.9.42.52)
2017-11-13 09:54:27
ЭРЭЭНД АРЧААГҮЙ ТЭНЭГ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ӨМХИЙ ХЯТАТУУД ИХ БАЙГАА ШҮҮ ДЭЭ!!!! ОДОО ҮЕД ХҮҮХЭД ИХ АЛГА БОЛЖ ХҮҮХЭД ХУЛГАЙЛАГДАЖ БАЙНА. ХЯТАДЫН БАЯН ТАНСАГ НЬ ТУСТАА НЭН ЯДУУ Ч БАЙГАА Ш ДЭЭ!!!

Зочин (182.160.37.63)
2017-11-13 09:44:47
хятад биш байхаа. зүгээр л ойр дотныхон эсвэл найз нар нь аав ээжийнх нь

Зочин (103.26.193.156)
2017-11-13 09:40:39
энэ бол хятадуудын л хийх ажил. харин манай хүний наймаачид гаргасан

Зочин (103.9.90.98)
2017-11-13 09:39:25
замын-үүд камерийн системтэй болгох хамгийн боломжтой сум гэж боддог гэтэл засаг дарга ийм зүйл ярьж бгаад үнэхээр хэлэх үг алга дааа би буруу ярьчихсан бол касаг уучлаарай

Дарханы иргэн (202.21.127.30)
2017-11-13 09:35:33
Харь гариг аваад явсан байхөө

Зочин (202.55.191.130)
2017-11-13 09:34:03
ердөө л камер, зөвхөн камер гэдэг тэр жижигхэн зүйлийг нийгмийн шаардлагын дагуу хэрэгтэй газар нь тавиад саадгүй ажиллуулж байсан бол энхрий бяцхан үр тэр дороо олдчих л байсан гэж бодохоор дэндүү харамсалтай, гашуудалтай, гомдолтой байна даа төр засаг минь. замын-үүд камерны мөнгөгүй байна ч гэж юу байхав

Zochin (112.255.3.105)
2017-11-13 09:31:31
Ajlaa avaad jul bolchood iim olon kameriin 2 ajillaj bgaag odool medej bdag yu hiideg yum be?hicheeldee ochoogui bgaa geed bgaa oir haviin humuusiin shalgamaar yum shigee ger orniin bas shorongoos garsan humuusiig bugdiin shalgah heregtei sh dee ternees buhel buten hun avaad hileer garahguu bailgui dee manai gaaliinhan mash sain ajillaj shalgadag yum bnlee sh dee.

Zochin (112.255.3.105)
2017-11-13 09:31:30
Ajlaa avaad jul bolchood iim olon kameriin 2 ajillaj bgaag odool medej bdag yu hiideg yum be?hicheeldee ochoogui bgaa geed bgaa oir haviin humuusiin shalgamaar yum shigee ger orniin bas shorongoos garsan humuusiig bugdiin shalgah heregtei sh dee ternees buhel buten hun avaad hileer garahguu bailgui dee manai gaaliinhan mash sain ajillaj shalgadag yum bnlee sh dee.

Зочин (182.160.37.141)
2017-11-13 09:30:49
Муу л юм болвол Хятад гэдгээ боль. Хятадыг хил гаалийг доромжилоод. Хятадуудыг хүүхэд хулгайлаад явдаг арчаагүй ядарсан амьтад гэж боддог юмуу. Хятадууд биднээс илүү цалинтай баян тансаг соёлтой улс болчихсон байна.

Зочин (182.160.37.141)
2017-11-13 09:30:49
Муу л юм болвол Хятад гэдгээ боль. Хятадыг хил гаалийг доромжилоод. Хятадуудыг хүүхэд хулгайлаад явдаг арчаагүй ядарсан амьтад гэж боддог юмуу. Хятадууд биднээс илүү цалинтай баян тансаг соёлтой улс болчихсон байна.

Зочин (182.160.37.141)
2017-11-13 09:30:49
Муу л юм болвол Хятад гэдгээ боль. Хятадыг хил гаалийг доромжилоод. Хятадуудыг хүүхэд хулгайлаад явдаг арчаагүй ядарсан амьтад гэж боддог юмуу. Хятадууд биднээс илүү цалинтай баян тансаг соёлтой улс болчихсон байна.

Зочин (182.160.37.141)
2017-11-13 09:30:49
Муу л юм болвол Хятад гэдгээ боль. Хятадыг хил гаалийг доромжилоод. Хятадуудыг хүүхэд хулгайлаад явдаг арчаагүй ядарсан амьтад гэж боддог юмуу. Хятадууд биднээс илүү цалинтай баян тансаг соёлтой улс болчихсон байна.

Зочин (182.160.37.141)
2017-11-13 09:30:28
Муу л юм болвол Хятад гэдгээ боль. Хятадыг хил гаалийг доромжилоод. Хятадуудыг хүүхэд хулгайлаад явдаг арчаагүй ядарсан амьтад гэж боддог юмуу. Хятадууд биднээс илүү цалинтай баян тансаг улс болчихсон байна.

Гомбо (202.179.25.190)
2017-11-13 09:30:08
ТАГНУУЛИЙНХАН САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙДЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-21 15:29:54 - Технологи
“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно
2017-11-21 15:10:38 - Энтертайнмент
Жүжигчин Ричард Гир “Говийн ноён хутагтын музей”-тэй танилцжээ
2017-11-21 15:08:34 - Орон нутаг
Мандал суманд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ
2017-11-21 14:22:44 - Эрүүл мэнд
“Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн боллоо
2017-11-21 14:19:27 - Гадаад
АНУ: Хойд Солонгос терроризмыг ивээн тэтгэгч
2017-11-21 14:18:13 - Улс төр
Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүллээ
2017-11-21 14:16:42 - Хууль
Машинаа угаалгахаар очоод хэл амаар доромжлуулж, цагдаад зодуулсан гэжээ
2017-11-21 14:14:27 - Шар
Б.Хурц 2020 онд УИХ-д суух уу
2017-11-21 14:09:18 - Спорт
MNBA Үндэсний лигийн сонирхолтой улирлын тоглолтууд үргэлжилсээр байна
2017-11-21 13:56:44 - Нийслэл
Рентген оношлогоо хийлгэхдээ цацрагийн шарлагад өртөх эрсдэлтэйг анхааруулжээ
2017-11-21 13:34:19 - Шар
Монголын арилжааны гурван банкны зээлжих зэрэглэлийн төлвийг "эерэг" болгов
2017-11-21 13:26:44 - Эрүүл мэнд
Өнгөрсөн онд сүрьеэгийн улмаас 2380 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ
2017-11-21 13:22:54 - Орон нутаг
Сингапурчууд бүргэдчин охин А.Айгеримийн тухай кино хийхээр болжээ
2017-11-21 13:22:52 - Байгаль Орчин
"Тогтвортой Хөгжил ба ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, Эко шошго" семинар болж байна
2017-11-21 13:07:30 - Боловсрол
Иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
2017-11-21 12:51:11 - Спорт
Тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
2017-11-21 12:50:11 - Хууль
Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална
2017-11-21 12:30:40 - Орон нутаг
Зүүнхараад галт тэрэг зогсохыг хориглолоо
2017-11-21 12:28:33 - Шар
Г.Майцэцэг: Заалнаас нэр дэвшүүлэхгүй гэдэг хариу өгсөн
2017-11-21 12:19:51 - Шар
“Victoria`s Secret-2017” шоу Шанхай хотноо зохион байгуулагдлаа
2017-11-21 12:05:08 - Хууль
Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
2017-11-21 11:33:32 - Нийслэл
Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2017-11-21 11:29:58 - Улс төр
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2017-11-21 11:05:30 - Шар
Ричард Гир: Аугаа ард түмэн гуйлгачин сэтгэлгээнээсээ салах цаг болсон
2017-11-21 10:55:49 - Улс төр
Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй
2017-11-21 10:54:45 - Нийслэл
Өнөөдөр “Хүүхэд ба утаа” төслийн нээлт болно
2017-11-21 10:52:27 - Нийслэл
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2017-11-21 10:50:37 - Спорт
Алтан бүсийн барилдаанд анх удаа өвөрмонгол бөх түрүүлжээ
2017-11-21 10:41:44 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна
2017-11-21 10:24:57 - Шар
МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг Их хурал руу нэвтэрч чадахгүй байна
2017-11-21 10:22:32 - Орон нутаг
Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоолоо
2017-11-21 10:19:06 - Шар
Шотландын нэрт аялагч Нэвалл Хантер Монголын говиор явган аялж байна
2017-11-21 10:14:57 - Хууль
Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2017-11-21 10:06:01 - Шар
Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдох уу
2017-11-21 09:14:38 - Улс төр
МАН-ын даргад өрсөлдөхөөр Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нар үлдээд байна
2017-11-21 07:34:06 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-11-21 07:31:52 - Улс төр
Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм
2017-11-21 07:27:16 - Хууль
“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ
2017-11-21 07:21:56 - Хууль
Лангуунаас архи авах ч насанд хүрээгүй оюутан, сурагчид хар тамхи хэрэглэгч болсоор байна
2017-11-21 07:15:20 - Спорт
Кёкүтэнхо Н.Цэвэгням: Эр хүмүүсийн хооронд л болсон явдал
Их уншсан
Их сэтгэгдэлтэй