Багш нарын кредит цаг тооцдог журмыг өөрчилнө

Түгээх    
2017-11-13 16:06:09 - Боловсрол

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа. Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1496 багштай. Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг зовлон нь кредитэд тооцох цагийг сургалтын онцлогийг үл харгалзан 45 болгож нэмэгдүүлсэн журам юм байна. Ингэснээр багш нарын ачаалал нэмэгдэж, сургалтын чанараас илүү кредитээ нөхөхөд анхаарахаас аргагүйд хүрч буйгаа багш нар ярьсан. Дээр нь сүүлийн жилд мэргэжлийн боловсролын сургуульд элсэлт буурч, зарим мэргэжлээр нэг ч хүн сурахаар ирээгүйгээс багш нарын заах хичээлийн цаг цөөрч, ажилгүй болоход хүрч байгаа.

Нэгэнт хичээлийн цаг нь журмаар заасан кредитдээ хүрч чадахгүй бол дутууг нь цалин, амралтын мөнгөнөөсөө буцааж төлдөг зэргээр цалин нэмэхээс наана шийдэж шийдвэрлэж өгөхөөс аргагүй асуудлууд байгааг анхааралдаа авахыг тэд сайдаас хүслээ. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр ажил хаяж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг дэмжиж буй ч мэргэжил эзэмшиж амьдралтайгаа золгох их итгэлээр тэднийг зорин ирсэн шавь нараа бодоод энэ ажиллагаанд оролцох боломжгүй байгаагаа ч сайдад дуулгасан. Мөн багш нар МСҮТ-д суралцагчдад төрөөс олгож байсан тэтгэлэг хүүхдүүдэд ч, сургуульд ч хэрэгтэй байсан хэмээгээд үүнийг сэргээх боломж бий эсэхийг сайдаас тодрууллаа.

С.Чинзориг сайд багш нарын тавьсан саналыг анхааралтай сонсч эхний ээлжинд кредит цагийн журмыг өөрчлөх ажлыг нэн яаралтай эхлүүлэх ёстой хэмээгээд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон багш нарын төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудлыг шийдэхээр боллоо. Мөн Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээний талаар багш нарт дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнийхээ талаар багш нартай санал  солилцсон юм.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (202.21.127.226)
2017-11-14 09:09:27
багш эмч нар гэхгүйгээр бусад хүмүүсийн цалинг ижилхэн нэмэх хэрэгтэй.Баттулга ерөнхийлөгч бүх хүмүүсийг цалингийн зээлээс чөлөөлөн гээд сонгуульд санал аваад гарсан одоо хүртэл хэлсэнээ хэрэгжүүлэхгүй л явна

zochin (150.129.141.115)
2017-11-13 21:07:01
МҮОНРТийнхэн гэж асар бага цалинтай, бас л цалингийн зээлтэй насаараа ядуу амьдраад , "олон нийтийн"гэсэн статусын дор тэтгэвэрт гарахдаа хүртэл багш эмч нар шиг, төрийнхөн шиг тэтгэмж ч авахгүй пока,пока шүү дээ.Энэ тухайд та бүхэн санал бодлоо хэлнэ үү

songogch (168.235.195.227)
2017-11-13 18:32:03
Ene bol zuger dampuurch bga gazar.Oorchlolt hi.hgui bol.udahgui naad suruuliudad chin hun surhar ochihgui.

Зочин (202.179.27.51)
2017-11-13 17:39:06
ЧИНЗОРИГОО ЧАМАЙГ КРЕДИТ БОДОХОО ӨӨРЧИЛӨӨДӨХ ГЭЖ НЭЭГ Ч ҮХЭР МӨӨРӨӨГҮЙ. ЦАЛИН НЭМ Л ГЭЭД МӨӨРӨЛДӨӨД БАЙНА. ОЙЛГОВ УУ НӨХӨӨР . ГАЛ ДЭМИЙ ЦАГ ЗАВ МӨНГӨ ХӨРӨНГӨ ҮРЭЭД СУУХЫН.

ТЛ (59.153.87.5)
2017-11-13 16:48:51
ЭР НЬ СИСТЕМ ХОЦРОГДЧИХСАН ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГТЭЙН ҮНЭН АЛЬ Ч САЛБАРТ ШИНЧЛЭЛ ХИИХ ЖАГ НЬ БОЛСОН ШҮҮ НӨХӨД МИНЬ

Mongol hun (66.181.188.143)
2017-11-13 16:44:52
Ta nar bugdeeree niilj temtsvel l amjiltand hurne.Bagsh naraar turii bariad amia bodood ard ni suugaad baival yu ch ugui l uldene.

Зочин (202.131.230.19)
2017-11-13 16:17:58
эмнэлэгиинхэн ч бас насаараа л заалгаж насаараа л хүнд нөхцөлд цалин бага ажиллаж ирлээ. цалингаа нэмүүлье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй