ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: 3000 төгрөгийн үнэтэй нүүрс авч чадахгүй иргэд 300 төгрөгийн дугуй түлж байна

Түгээх    
2017-11-14 08:44:36 - Нийслэл

nuurs

-НЭГ ДУГУЙ ЗАСВАР ӨДӨРТ 20 ШИРХЭГ ХАЯГДАЛ ДУГУЙ ЗАРДАГ-

Уулсын дундах Улаанбаатар хот маань утаан дунд дүнсийсээр олон ч жилийг үдлээ. Идэр есийн хүйтнээр эгээ л урдах хүнээ харахгүй шахам болдог байдалтай бид хэдийнэ эвлэрч. Нийслэлчүүд “Хоолой ам гашуун оргиод угаартаж үхлээ” гэж амандаа бувтнаж, өөр хоорондоо ярихаас хэтэрдэггүй. Цас орж хүйтэрсэн энэ өдрүүдэд хөлдөж үхэхгүйн тулд нүүрснээс ч дор бохирдол үүсгэдэг хаягдал дугуй түлдэг хөрөнгө чинээ хомс айлууд гэр хороололд зөндөө байна. Мөн гутал, дугуй засвар, жижиг худалдааны мухлаг, ТҮЦ-үүд, дулаахан гэх тодотголтой авто зогсоол, нам даралтын зуухаар халдаг нийтийн байрнууд нийслэлийн хар утаанд “ташуур” өгөн яндангаасаа хаягдал дугуйн хар утаа бургилуулан дугуй түлэх болжээ.

Энэ амралтын өдрөөр л гэхэд иргэн М.Мөнхзул “Дамбадаржаад байрладаг 18-р авто бааз дугуй түлэхээ болимоор жил бүрийн өвөл л ингэж түлээд ойр орчимын айлууд хорт утаа, хөөнд нь булуулаад хордоод байх юм. Хяналт тавьдаг байгууллага гэж байна уу” хэмээн бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байрлуулжээ. Тус авто бааз жил бүрийн өвөл ингэж дугуй түлдэг бөгөөд эндхийн оршин суугчдын үгийг нохой хуцсан чинээ тоодоггүй аж. Бид 18-р авто бааз дээр өчигдөр 13.00 цагийн үед очиход сошиалд түгсэн мэдээллээс болсон юм уу галлагаагүй хүйтэн хонгил дотор хэдэн хүн засварын ажил хийж байхтай таарлаа.

Дээрх иргэний гомдлыг хэлтэл ахимаг насны эмэгтэй “Манайх дугуй түлдэггүй ээ. Түлье гэвэл тэнд зөндөө хураасан байгаа. Наад асуудлаа манай захиралтай ярь, гэхдээ захирал дөнгөж сая гараад явчихсан” гэхээс өөр юм хэлсэнгүй. Харин ойр орчиных нь айлуудаас асуухад “Бүрэнхий болоод энэ хавь нэлэнхүйдээ утаа бүрхээд ирэхээр дугуйгаа түлнэ” гэв. Тиймээс энэ аж ахуй нэгжид холбогдх албаны хүмүүс нь Зөрчлийн хуульд заасанчлан хяналт тавих биз.

18.00 цагийн үеэс нийслэл хот маань утаанд бүрэн хучигддаг. Тиймээс бид Баянхошуу, Зүүн салаа, Хайлаастын эцсийн гэр хороолол дундуур явж нийслэлийн агаарын бохирдолд хаягдал дугуй хэрхэн нөлөөлж буйг сурвалжлахаар зорьсон юм. Бидний эхний зогсоол Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Долоон буудал байв. 17.30 минутын үед очиход гадаа харьцангүй дулаахан байсан болоод ч тэрүү утаан хөшиг эхлээгүй байлаа. Гэхдээ энэ байдал хормын дотор өөрчлөгддөг юм байна. Ердөө 30-хан минутын дотор гашуун хар утаа ойр хавийг бүрхэж 100 метрээс цааших зүйл харагдахаа больдог юм байна. Саахалтын дайтай харагдаж байсан худалдааны төвийн хаяг, зам дагуух уулын бэлд байгаа айлуудын бүгд харагдахгүй боллоо.

dugui

Долоон буудал орчимд түлээ нүүрс жижиглэн зардаг Ү.Товуугийн ярьж буйгаар бол утааны үе арай эхлэх болоогүй 12 дугаар сарын сүүлээр урдах замаа ч харахгүй. “Одоо харин ч гайгүй байна шүү дээ” хэмээн хариулж зогсох. Түүнээс резин, хаягдал дугуй зэргийг асууж сургалдаг, худалддаг газар хэр олон байдгийг асуутал “Үнэ бага, дээрээс нь удаан ноцдог учраас орлого бага, ядарсан хүмүүс дугуй түлдэг. Би ч гэсэн өнгөрсөн жил ажилгүй, гар дээрээ тавих хэдэн бор төгрөггүй байхдаа хүүхдүүдээ дааруулахгүйн тулд хаягдал дугуй заримдаа түлдэг л байсан. Нүүрсээ авах уу, өл залгуулах талхаа авахуу гэдэг сонголт олон хүмүүсийн өмнө байгаа. Нэг ширхэг нь хамгийн багадаа 3-5 цаг асдаг, илчтэй. Бараг дугуй засварын бүх газарт дугуй худалддаг” гэв.

Биднийг ярилцаж зогстол зэргэлдээх дугуй засварын газрын гадна хөглөрсөн том, жижиг хаягдал дугуйнаас ундааны сав үүрсэн нэгэн ахимаг насны хүн шилж сонгож байгаад хоёр дугуйг 300 төгрөгөөр авав. Дугуй засварын эзний хэлснээр ядарсан иргэд зүсхэд амархан жижиг дугуйнуудыг сураглаж ирдэг аж. Тэрбээр өдөрт хамгийн багадаа 20 ширхэг дугуй зардаг гэнэ. Яагаад ийм хямд өртгөөр зарж буйг лавлахад “Уг нь 400-гаар зарж байсан юм.

Хог болоод хөглөрөөд байхаар нь хямдруулчихлаа” гэж хариулав. Энэ хавийн дугуй засварын газрууд бүгд л хаягдал дугуйгаа зардаг бололтой. 300 төгрөгөөр хоёр дугуй авчихад гэрийг хоногтоо л дулаахан байлгачихдаг тухай ярьцгааж байна. Эндээс дүгнэхэд ганц удаа хийх атга нүүрсээ 3000 төгрөгөөр авах уу, эсвэл 300 төгрөгөөр хоёр дугуй аваад өдөржин дулаан байх уу гэдэг асуултын хариулт тун тодорхой. Хоолны мөнгөгүй ядуу иргэд осгож, өлдөж, хөлдөж үхэхгүйн тулд хаягдал дугуйг сонгож байна.

-ТАВ АРВАН ЦААСНЫ ИЛҮҮГ ХАРЖ ХАЯГДАЛ ДУГУЙ, БАРИЛГЫН ХОГ ТҮЛЭН ДУЛААЦАЖ БУЙ ИРГЭДЭЭ ЯАХ ВЭ-

dugui 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс нэг дугуй шатаахад хэр хэмжээний хорт хий агаарт дэгддэгийг асуухад “Нэг дугуйнаас хоёр кг азотын исэл, том ширхэгт тоосонцор, бензперин болон нүүрсхүчлийн хий тус бүр нэг кг ялгардаг” гэв. Тэгэхээр нэг хаягдал дугуйг шатаахад хамгийн багадаа таван кг хорт бодис агаарт нийлдэг гэсэн үг. Нэг газар өдөрт 20 ширхэг дугуй худалддаг гэж тооцвол нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 400 гаруй дугуй засварын газар ганцхан өдөрт 8000 мянга дугуй зардаг.

Эдгээр дугуйг түлшинд хэргэлбэл 40 мянган кг хорт утаа агаарт дэгддэг гэсэн тооцоо гарч байна. Нүүрсний хорноос гадна гэдгийг энд онцолъё. Нэг ширхэг дугуй хүний эрүүл мэнд, экологид хэр зэрэг хор уршиг учруулахыг нарийн тооцоолж гаргахал бэрх учраас ерөнхийлөн тооцож байгаа нь энэ. Учир нь, дугуйнаас ямар нэртэй, хэчнээн төрлийн хорт бодис ялгардаг талаар дорвитой мэдээлэл, судалгаа Монгол Улсад алга. Жилд хичнээн дугуй шатааж ямар хэмжээний бохирдол гардагийг манай улс ганц ч удаа судлаагүй байгаа гэсэн үг.

“Нүүрс авах мөнгө байхгүй, дугуй болон бусад хаягдал түлэхээс өөр арга алга” хэмээн ярих ирэнийг М.Отгонбат гэдэг, эхнэр гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг. Эднийхийг гэрийнх нь яндангаар олгойдох хар утаагаар нь баримжаалан дугуй түлж байгаа болов уу хэмээн таамаглаж очсон юм. Тэрбээр зундаа барилга дээр ажилдаг. Харин өвөл нь ажилгүй эхнэр нь ойр ойрхон төрсөн учраас гэртээ хүүхдээ хардаг. Сүүлийн өвлүүдийг эхнэрийнхээ жирэмсний 40 мянган төгрөг, хүүхдийн мөнгөөр давжээ.

Өнөөдөр гэрийг нь дулаацуулж буй хаягдал хаймар тэдний үр хүүхэд, өөрсдийнх нь эрүүл мэндээр хэрхэн сөргөөр нөлөөлөхийг мэдсэн ч энэ тухай бодохыг ч хүсдэггүй гэнэ. Яагаад гэвэл юу хамаагүй түлэхгүй л бол шөнөдөө осгож бээрэх учраас. Хоногийн хоолоо арай ядан залгуулж буй амьжиргааны доод түвшний орлоготой иргэд энэ жил 904 мянган хүн байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээ гарсан. Энэ бүх иргэн, өрх өвөлдөө осгохгүйн тулд нэг галлалтаар 4-5 цаг хор ялгаруулдаг, 150-300 төгрөгийн хуучин дугуй түлж байгаа гэсэн үг.

-ХУУЧИН ДУГУЙГААР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ-

Автомашины тоо тасралтгүй нэмэгдэж буй өнөө цагт эдэлгээ нь дууссан дугуйны хаймарыг устгах болон дахин боловсруулах асуудал дэлхийн бүх орны хувьд экологи хийгээд эдийн засгийн ач холбогдолтой болжээ. Эдэлгээ нь дууссан дугуй өндөр хөгжилтэй орнуудад үнэтэй түүхий эдэд тооцогддог байна. Нэг тонн дугуйнд 700 орчим кг резин агуулагддаг. Тиймээс хуучин дугуйгаар шинэ дугуй, дээврийн ус нэвтрүүлэхгүй хучлага, төмөр замын дэр, гутлын ул, шалны дэвсгэр, замын хавтан, биеийн тамирын танхим, тоглоомын талбайн халтиргаа үүсгэдэггүй хучлага зэрэг олон зүйл хийж болдог аж.

-“AIR QUALITY” АППЛИКЭЙШНЭЭ УХААЛАГ УТСАНДАА ТАТАЖ АВЧ АГААР ЯМАР ХОРТ БОДИС БАЙГААГ МЭДЭЖ БОЛНО-

dugui

Бид “Агаарын бохирдол их байна” гэж ярьдаг ч хэр түвшинд байгаа, хаана, ямар хорт бодис их буй талаар төдийлөн мэддэггүй. 2014 онд бүтээсэн “Air quality” аппликэйшн нийслэлийн агаарын чанарыг цаг тутамд мэдээлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөх “шидтэй” аж. БНСУ, АНУ, Япон зэрэг хөгжингүй оронд нэвтрээд цөөнгүй жил болж буй уг аппликэйшнийг ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой.

Та уг аппликэйшнийг утсандаа татсанаар нийслэлийн аль бүсэд агаар хамгийн их бохирдолтой буй, амьдарч буй газартаа ямар хорт бодис /зургаан төрлийн хорт бодисын хэмжээг мэдээлдэг/ давамгайлж байгаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авна. Гар утасныхаа хайлтын системд “Air quality” гэж бичээд оруулахад уг аппликэйшний талаар бүхий л мэдээлэл, хэрхэн татаж авах тухай заавар гарч ирнэ.

М.АМАРЖАРГАЛ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

Өөдөө (202.179.8.210)
2017-11-15 07:32:21
Амьралын боломж муутай ядуу өрхүүдэд улсаас харж үзээд өвлийн улиралд нүүрс түлээ өгвөл яасан юм бэ тэгвэл дугуй түлэхгүй шүү дээ.Засаг захиргаанаас дүүрэг дүүргийн нэн ядуу өрхүүдийг харж үзэх цаг болжээ.Амьдралын аргагүй үнэн байдал харуулж байна шүү дээ.

Зочин (66.181.177.52)
2017-11-14 23:13:26
Хөдөө малаа зараад хот орж ирж энд хөлөө олж чадахгүй ядуусын эгнээнд шилжиж байгаа айлууд чуламжлалт сууцандаа гэр хороололд л ирж бга. Тэрүүгээрээ ядуус нь гэр хороололд ихсэж мөн хэт их шавааралдсанаас орчин нь муудаж хог утаа хөрсний бохирдол гм ядуусын хороолол гээчийг жинхэнэ утгаар нь зориудаар бий болгох гээд чармайгаад байх шиг. Хот төлөвлөлт зохицуулалт юу ч байхгүй хүссэн газраа амьдрах эрхтэй гээд тунхаглачихсан нөгөө үүрэг нтр ер дурьдагдахгүй. Баян байхыг хүсэгч эрх баригчид дуулгавартай худалдаж авч болох ядуустай байх хэрэгтэй гээд хиймлээр ядуус бий болгоод байх шиг. Тэгш шудрага байя гэвэл өмнөх байр авсан иргэдтэй адил нөхцлөөр улсаас ихэнх мөнгийг гаргаад байранд оруулж заримыг сайн ажилласан, олон хүүхэдтэй..гм шагнаж байр олгож байя. Тэгээд өмчид нь шилжүүлэхгүй юу

Зочин (66.181.177.52)
2017-11-14 22:47:36
Монголын бүх айл гэр хороололд бсныг социйн үед байржуулах аян явуулж дөнгөж 20%-30% нь ороод байх үеэр ардчилсан хувьсгал гарсан. Барилгажих аян зогсож зах зээл өмч хувьчлал нтр гээд бүтээн байгуулсан хэдээ өмчлөх сүйтгэх балгас болгох гээд шилжилтийн бужигнаан саяхнаас гайгүй болж бүтээн байгуулалтдаа орж бна. Тэгсэн гэр хороололд байгаа орж амжаагүй хэдийгээ борчуудийн хороолол гэж нэр хоч зүүгээд бас 1 ялгаварлан зиндаархах маягтай болчихжээ. Эн тэнцүү бснаа түрүүлж байранд орснууд нь баян, дараагын ээлжнийхэн ядуу гээд хуваачих нь сонин. Тэр үед дөрвөн хананд хашигдах дургүй, олны байдлыг харж юманд хашир ханддаг, аажуу тайвуу хөдөлдөг боломжийн амьдралтай хүмүүс ч байранд оролгүй харзнаж үлдсэн л бга. Бүр төлбөр их гардаг гэж ярьсан байрны хүнийг хамаг мөнгөө байрныха төлбөрт өгчөөд хоол унд муутай хувхай цайвар царайтай болцон юм шиг бна гэж хүртэл ярьцгаадаг бсн гэсэн ккк.

Зочин (66.181.189.194)
2017-11-14 12:23:19
монгол хүмүүс ухаангүй удирдагчдын гайгаар хэт ядуурч түлэх түлээгүй идэх хоолгүй байгаа нв нэн харамсалтай

zochin (116.95.116.231)
2017-11-14 11:53:06
mongolchuudaa yduugaasa garche garj chadahgui bol utaa baisaarai bnada

Зочин (119.40.100.222)
2017-11-14 11:23:01
залхуу юмнууд хөдөө очиж мал маллах хэрэгтэй хотын бүх хүн хордож байна

зочин (59.153.114.74)
2017-11-14 10:52:00
Хичнээн тонн хорт бодис агаарт цацагдаж бгааг мэдээд яах юм.мэдлээ гээд яах уу.дугуй шатааж хорт утаа гаргаж бгаа айл өрх дулаан суухаа бодно уу. гэхээс хорт утаанд хордож бна гэж бодохгүй шүү дээ. өмч хөрөнгө баялагийн хувиарлалт тэгш бус бгаа учиргэр хороллолын айл өрхүүд түлээ нүүрсээ авч чадахгүй болтолоо ядууралд оржээ.ядуу тарчиг орлогогүй байлгах нь энэ улсын бодлого юмуу гэж би үзэж бна.бодлого нь ийм болохоор дугуйгаа түлээд дулаан суухаас даа.

зочин (59.153.114.74)
2017-11-14 10:51:43

2017-11-14 10:51:25

2017-11-14 10:51:09

2017-11-14 10:51:00

2017-11-14 10:50:44

Zochin (202.21.102.218)
2017-11-14 10:39:08
18 r baaz Undesnii buhiin zasuulch Boldbaatar gj hun ajiluuldag huviin baaz ni shu de

Зочин (202.131.226.221)
2017-11-14 10:04:54
Дугуй, хаймар, резин, ажилласан масло шатаахад ялгарах хорт утааны хор аюулыг төсөөлөхөд ч бэрх. Хэдхэн жилийн дараа элдэв төрлийн хорт хавдар гаарна. Яана даа

Үнэн (114.242.248.77)
2017-11-14 09:55:06
Иргэд орлогогүй байна. Өар арга алга хөлдөж үхэхүү тэгээд. Дээрээ идээд байхад нийгмийн баялгаа хэдхэн өрх нь ховх сороод байхад аргагүй биздээ. ядаж нүүрснийй үнээ буулгаач. Нүүрсээ коксжуулах үйлдвэр барих мөнгө улсад байгаа, яагаад хийхгүй бна, иргэдийг ядуу байлгах хэнд ашигтай вэ

Үнэн (114.242.248.77)
2017-11-14 09:54:47
Иргэд орлогогүй байна. Өар арга алга хөлдөж үхэхүү тэгээд. Дээрээ идээд байхад нийгмийн баялгаа хэдхэн өрх нь ховх сороод байхад аргагүй биздээ. ядаж нүүрснийй үнээ буулгаач. Нүүрсээ коксжуулах үйлдвэр барих мөнгө улсад байгаа, яагаад хийхгүй бна, иргэдийг ядуу байлгах хэнд ашигтай вэ

Зочин (202.131.235.198)
2017-11-14 09:43:18
ЗХУ, СНГ, ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (132.204.243.254)
2017-11-14 09:40:34
Mungugui orlogogui humuus yaltai bilee. Hulduj uheltei ni bish. Ehleed ard irgedee ajiltai orlogotoi bolgochood daraa ni horigloh heregtei

зочин (49.0.212.215)
2017-11-14 09:37:51
Амьдралын бодит үнэн ийм л байна даа. Нөгөө хэдэн тэрбумаар нь хийсгэдэг элдэв төслүүдээсээ хийн юм уу хямд халаалттай нийтийн хямд өртөгтэй байруудыг шуурхай угсарч бариад тэр байрандаа оруулаад осгоохгүй байлгадаг газруудыг байгуулж болохгүй юу? Тэнд суугчдыг хотын цас цэвэрлүүлэх эсхүл нийтиэд тустай ажил хийлгүүлээд цалин хөлснөөс нь суутгадаг ажил хийж болохгүй юу

Зочин (66.181.161.68)
2017-11-14 09:32:10
Xetsvv ymaa. Ajiltai xvn bxad vnexeer sxan bdag. Ajilgvi xvn bxad zowlontoi bdag. Gol ni xeregleenii vniig ni bitgii usch bgarai gej boddog.

2017-11-14 09:32:08
Xetsvv ymaa. Ajiltai xvn bxad vnexeer sxan bdag. Ajilgvi xvn bxad zowlontoi bdag. Gol ni xeregleenii vniig ni bitgii usch bgarai gej boddog.

Зочин (66.181.161.68)
2017-11-14 09:32:07
Xetsvv ymaa. Ajiltai xvn bxad vnexeer sxan bdag. Ajilgvi xvn bxad zowlontoi bdag. Gol ni xeregleenii vniig ni bitgii usch bgarai gej boddog.

Зочин (66.181.161.68)
2017-11-14 09:32:05
Xetsvv ymaa. Ajiltai xvn bxad vnexeer sxan bdag. Ajilgvi xvn bxad zowlontoi bdag. Gol ni xeregleenii vniig ni bitgii usch bgarai gej boddog.

Зочин (66.181.186.65)
2017-11-14 09:14:36
Амьдрал хүнд байгаа нь үнэнч ард олноо нүүрсний оронд дугуй түл гэж ухуулах нь хэнд хэрэгтэй юм.Энэ чинь хотын хорт утааны эх үүсвэр.Өөрсдөө дугуйгаа түл гэж ухуулчихаад утаа их байна гэж бичих нь туйлын тэнэг хэрэг

Зочин (202.179.31.106)
2017-11-14 09:12:23
Дугуй шатаах муу. Нүүрс нь агаар бохирдуулаад яамаар ч юм бэ?

Зочин (103.9.90.130)
2017-11-14 09:10:46
za duguinii talaar huulitai bolohgui bol bolohoo bolijee

Ebi (66.181.161.10)
2017-11-14 09:08:03
юун нүүрс түлэх дугуйгаа л түл. Утаанд дургүй нь зайл нь биз. Түгжрээ ч багасана. Ажилсан масло бүр сайн

Зочин (202.9.43.12)
2017-11-14 09:00:21
Хөдөө рүү зайлаачээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 08:09:57 - Байгаль Орчин
Улаанбаатар 11 градус хүйтэн байна
2018-02-23 08:05:09 - Улс төр
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 07:33:39 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-02-22 17:54:47 - Спорт
Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөхөөр болов
2018-02-22 17:47:13 - Улс төр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018-02-22 17:44:15 - Эдийн засаг
УИХ “УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг шийднэ
2018-02-22 17:39:14 - Нийслэл
“Чингис хааны онгоныг олсон” гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ