МАН-ын сүүлчийн найдвар У.Хүрэлсүх

Түгээх    
2017-11-14 10:23:53 - Улс төр

hurelsuh

Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ 7500 ам.доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеээр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан яваа нэгэнтэй ижил байна. Японы эрдэмтэн дипломатч биднийг хараад та нар өөрсдөө л хямруулаад байгаа юм байна гэж билээ. Үнэндээ Монголын эдийн засгийн хямрал гээч нь улс төрийн тогтворгүй байдал, засаглалын болхи загвараас үүдсэн гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болж. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн албан тушаал нэг хүнд байж гэмээнэ Засгийн газар улс төрийн хувьд бүрэн дэмжлэгтэй болж ажил хийх боломжтой болдог. Дугуйг ингэж л бүтээсэн. Гэтэл манай улстөрчид дугуйг өөрөөр бүтээх гэж муйхарлан зүтгэсээр улс орныг туйлдуулж орхилоо.

МАН 28-р их хурлаа хийх гэж байна. Хурлаас гарах гол шийдвэр нь У.Хүрэлсүхийг намын дарга болгох. Угаасаа бодитой өрсөлдөгч түүний өмнө алга. Одоо нэр нь дуулдаж хэвлэлээр янз бүрийн юм бичүүлээд яваа нөхөд бол зүгээр л түр зуур тодорч харагдахыг хүсэгчид. Зарим нь албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн бяцхан амбиц тээж сонинд шударга ёс, зарчим гэсэн сүржин ярилцлага өгч явна. Бусад нь бол зүгээр л тохиролцох гэсэн жижиг гарын наймаачид. МАН яаж ч дампуурч дотроо толхилцлоо гээд одоо бол намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг нэг хүн хавсарч хийхгүй бол болохгүй гэдгээ мэдэхтэйгээ. Үүнийг өмнөх жишээ баримтаар нотолж болно. МАН-ын 25-р их хурал 2007 онд болсон. Тэр үеийн намын дарга, ерөнхий сайдын албан тушаалыг М.Энхболд хашиж байхад С.Баяр хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг гэж хэлээд намын дарга Ерөнхий сайдын албан тушаалыг хоёуланг нь авч байв. Харин энэ удаад У.Хүрэлсүх С.Баяраас ч ширүүхэн дайраад намын даргын суудлыг авах нь тодорхой. Энэ нь ч зөв. Эндээс ганцхан МАН биш Монгол Улс хожно.

Хэрэв У.Хүрэлсүхээс өөр хүн намын дарга болвол Ж.Эрдэнэбат болон Ч.Сайханбилэг нарын засгийн замаар орно. Дээрх хоёр эрхэм морь унасан толгойгүй хүн буюу хоёул өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй ерөнхий сайдууд байлаа. Тиймдээ ч хоёулаа адилхан өөрөөсөө бус өөр хүнээс болж унасан. Тэгэхээр МАН ын 28-р их хурлын төлөөлөгчид өнөөдөр сонголтгүй сонголтын өмнө тулсан гэсэн үг. Тэдэнд Ерөнхий сайдаас өөр хүнийг даргаар гаргаж ирж улс орноор тоглох эрх байхгүй. МАН одоо засгаа дахиж хөнтөрвөл 2020 онд үндсээрээ арчуулна гэдгээ мэдэж байгаа. Ард түмэн ч үүнийг сайн сайхнаар хүлээж авахгүй нь тодорхой. Нөгөө сонголт нь У.Хүрэлсүхэд эрх мэдэл өгвөл өгсөн шиг өгөөд галаа унтрааж хамтдаа зүтгэх. Энэ тохиолдолд бас ч гэж боломжууд байна. Хагарч бутарсан улс орныг хатуу гараар зангидаж байсан түүх элбэг дэлбэг. Одоо Монгол Улсад ч тэр МАН д ч тэр хатуу гар, сахилга хариуцлага хэрэгтэй байна. Тэр дүрд одоогоор У.Хүрэлсүхээс өөр тохирох хүн үзээд өгье гэсэн ч алга.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Ээ туучий (202.9.41.20)
2017-11-14 20:04:30
Ажилгүй хэвтэж байхад нь авчирж сайд болгосон нь өөрсдийнх нь буруулдаа. Энэ нэг юмыг ингэж даврана гэж хэн мэдлээ. Сөрөг намийхантайгаа өөрийн эрх ашгийн төлөө намаа тонгорно гэдэг ерөнхий сайд , намын дарга болох хүний ёс зүй ч биш л дээ.

Иргэн (202.9.41.20)
2017-11-14 20:00:09
Ийм хүнийг сүүлчийн найдвар болготлоо дордчихоогүй байхаа харин ч нэг.

зочин (103.10.21.91)
2017-11-14 15:04:43
топор чадахгүй ,түүнийг үтэр түргэн зайлуулбал таарна

zochin (191.101.30.254)
2017-11-14 12:09:12
Ene humuusiin ajliig taivan hiilgeechee humuusee!!! Demjij demjij gargachihaad dunguj ajlaa ehlenguut muulaad l muudaad ehleh yum. Uneheer MAN-d Khurelsukhees uur naidvar alga shudee

төрөө (51.15.141.220)
2017-11-14 12:05:23
одоо энэ нам шинэчлэгдэх цаг болсон ....намын их хурлаарай л үүнийгээ батлах хэрэгтэй шүү...нээрээ ч хүс намын сүүлчийн найдвар байж магадгүй шүү

агааноров (93.115.95.202)
2017-11-14 12:02:53
энэ удаагийн намын дарга хүрэлсүх болоод ирвэл ажлаа хйихэд илүү амар болно...эрх мэдэлтэй хүн ажтл хийдэг

дөлгөөнтамир (62.210.37.82)
2017-11-14 12:00:56
энэ удаагийн засгйин газар монголын түүхэнд байгаагүй ээ сайн засаг байгуулагдсан ... одоо ажилдаа ороод хуодтай явж байна...нэг үеээ бодвол ард түмэн бид жаахан тайван ажлаа хйигээл байж байна...багш нар бол угаасаа захиалгат гэдэг тодорхой болоод байгаа тэгэхээр ман ганц найдвар нь хүрэлсүх мөн болоод л байна...энхболд бол хужаа нямдорж арай хөгшин тохирохгүй

Suren (122.201.20.157)
2017-11-14 11:56:36
Mi ovogt MAH iin namiig shaltai ni hutgaj chadlaa zaluu saihan bolovson huchengee zuv ashiglaj chdxgui hul tolgoi ni oldohoo bolilooo zasagiin gazariig udirdaj chadj bga yum chini namaa bas udirdaad yvsan deer blgu de

тогтох (202.21.100.210)
2017-11-14 11:43:10
яаж ч бодсон эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь зөв өөр сонголт үгүй тэгээд муу ажил хийвэл гүйцээ МАН арчигдана.

ХН (202.179.27.51)
2017-11-14 11:33:55
АМЬ НАСАА АЛДАЖ Ч МАГАДГҮЙ . БИ АЙХГҮЙ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЬЕ . ХУРАНДАА ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХЭЛЭЭД ГАРСАН. 7 ХОНОГИЙН ДАРАА АМЬСГАА ЦАРАЙЛСАН ЗАСАГ БАЙГУУЛЖ БИЛЭЭ. ГҮЙЦЭЭ ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА.

Зочин (182.160.37.164)
2017-11-14 11:17:26
энэ сүх мохчихсоон. Нямдорж л найдвар

Зочин (122.201.22.179)
2017-11-14 11:10:39
ЭНЭ ХҮН НАЙДВАР НЬ ЮМ БОЛ МАН НАМ БАЙХГҮЙ БОЛЧИХСОН ҮХСЭН БИЕ НЬ ТАТВАЛЗАЖ БАЙГАА МЭТ Л БОЛЖ

Зочин (202.9.43.171)
2017-11-14 11:07:43
Ayursaikhan deeree hen chamaig uher Miyetei niil gesiin hohino

Зочин (66.181.179.235)
2017-11-14 11:07:18
Хэн ч бсан адилхан. Миеэ Хүрэлсүхэд 1тэр бум үнхүүлэхэд түүний үгээр гэдэг нь харагдаж бнадаа

Зочин (43.242.243.136)
2017-11-14 10:43:44
Үнэхээр энэ намд хүчтэй удирдагч хэрэгтэй байгаа үлбэгэр сул дорой хүмүүс ямар хэмжээнд авчиосаныг харж байгаа биздээ

1234657898 (49.0.137.6)
2017-11-14 10:41:04
энэ балай Хүрлүүдээс Эрдэнэбат, Чойжилсүрэн 2 нь хамаагүй дээр байсан юм байна гэдгийг л гишүүд нь яриад байх шиг байна.

Зочин (66.181.169.162)
2017-11-14 10:40:35
Хүрэлсүх хэлсэндээ байж чадахгүй л байгаа ш дээ. Намынхаа мөнгөтэй гишүүдэд цохиулаад Сайд нараа сонгосон эхнээсээ ард түмнийг малтай зүйрлээд л явж байна. Саарал ордонд биднийг мал шиг үздэг юм биш үү гэж хүртэл бодогдож байна шүү. Мөнгө тараагаад ард түмний амыг таглаад араар нь өөрсдөө тэрбумтан болоод л

1234567896 (49.0.137.6)
2017-11-14 10:36:57
Захиалгаар хичнээн илий балай юмаа бичүүлсэн ч МАН-ын гишүүдэд хэн бэ гэдгээ харуулчихсан ойворгон, боловсрол мэдлэг сул, зүгээр хүмүүсийн гарын үзүүрийн хоронд гүйж явдаг хөнгөн дэврүүн цэргийн бага дарга л даа энэ нөхөр ч. Одоо 2 сар болоход ажил хийх гэж байгаа байдлыг нь хар л даа. Төсвөө ч боловсруулж чадахгүй, юу хийгээд байгааг ч ойлгохгүй байгаа нөхөрт МАН-ыхан найдвар тавих уу.

Зочин (27.123.214.121)
2017-11-14 10:33:46
Хүрэлсүх наиын дарга болбол жээнкоо үхтлээ баярлах байх шүү, Хүүк бол өөрийнхөө чадах түвшин бүртээ намыг хагалан бутаргаж байсан. Одоо сүүлийнхээ мэхийг хийж хоёр хуваачихаад байна. Хүрэлсүхийг дэмжихгүй хүмүүс намд бараг 70 хувь нь шдээ. Өндөгөөр шидэх юмсан гэж арзганаж байгаа гишүүд зөндөө

Зочин (66.181.169.162)
2017-11-14 10:29:03
Tiim shvv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа