Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Түгээх    
2017-11-14 10:54:29 - Хууль

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүд (шинжээчид)-ийг чадавхижуулах сургалт өнөөдөр эхэллээ. 'Гүүд Нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар 'Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийнхөө хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж буй юм. Сургалтаар гэр бүлийн маргаанд оролцдог мэргэжилтнүүдийн ашигладаг загвар, гадны туршлага, Монголд тулгамдаж буй асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах, сэтгэл зүйг тодорхойлох зэрэг асуудлыг онолын түвшинд болох практик талаас нь судлах аж. Хичээлийг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн багш нар, шүүгчид, Японы мэргэжилтэн заах юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх сургалтыг нээж хэлсэн үгэндээ 'Гүүд нэйборс” олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр бүл салалтын талаар судалгаа хийхэд 80 орчим хувь нь архидалттай холбоотой гэдэг дүгнэлт гарсан байна. Хоёр сарын хугацаанд Хамгаалах байраар 176 хүүхэд дамжин өнгөрсний 60 орчим хувь нь 3 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний эцэг, эх нь 35-аас доош насныхан. Монголын залуу үеийнхэн айл гэр болж 'тоглож” байгаагийн илэрхийлэл энэ. Тиймээс гэр бүлийг бат бэх байлгах чиглэлээр олон талын санаачилга шаардлагатай. 2018 оны төсөвт гэр бүл, хүүхэд хамгааллын төсвийг 47.3 хувиар нэмсэн. Гэр бүлийн боловсрол олгох, чадавхижуулахад олон ажил хийх төлөвлөгөө байна. Энэ удаагийн сургалтын үр дүн манай байгууллагын 2018 онд ажлаа төлөвлөхөд нэмэр болно” гэсэн юм.

Гэр бүлийн маргаанд оролцогчдыг чадавхжуулах шаардлагын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг 'Дэлхийн улсуудад гэр бүлийн маргааныг шийддэг дагнасан шүүх ажилладаг. БНСУ, Япон, Тайванийн Гэр бүлийн шүүхийн туршлагыг судлахад төрийн бодлого нь шүүх дээр ирж зангилагддаг юм байна. Гэр бүлийн маргаан сэтгэл зүй, харилцааных байдаг учраас шүүх гэр бүлийн боловсрол олгох, эвлэрүүлэх тал дээр ажилладаг. Шүүгч, шинжээч, эвлэрүүлэн зуучлагч нь цогц болж энэ суурийг тавьдаг. Харин манай улсад энэ гурван цогц нь тус, тусдаа байдаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл улсын үндэс болсон гэр бүлийн маргааныг дагнаж шийддэг шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд 'Гүүд нэйборс” олон улсын байгууллагын төслийн хүрээнд зохион байгуулж буй шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шинжээчдийг чадавхжуулах сургалт нэг алхам болж байна” хэмээсэн юм.

Гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг чухалчлах талаар 'Гүүд Нэйборс” ОУБ-ын зөвлөх Х.Баавгай 'Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд болдог. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэж буй процесс ч хүүхдэд ээлтэй биш зөвхөн нөхөр, эхнэрийн аль нэг талд шийдвэрлэдэг. Тиймээс шүүхийн ажиллагаанд оролцогч талуудыг чадавхжуулж хүүхдийн асуудлыг мэргэшсэн байдлаар шийдвэрлэх нь энэ сургалтын гол зорилго. Шүүх ч мэргэшсэн, дагнасан байх асуудал яригдаж байна” гэж онцолсон юм.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, шүүхэд асран хамгаалагч тогтоох дүгнэлт гаргаж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад 21 аймаг, есөн дүүргийн 110 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд гурван өдөр үргэлжлэх аж. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд төслийн хүрээнд 40 шүүгч оролцсон 'Гэр бүлийн маргаан” сэдэвт сургалт зохион байгуулсан.

 Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-23 08:09:57 - Байгаль Орчин
Улаанбаатар 11 градус хүйтэн байна
2018-02-23 08:05:09 - Улс төр
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 07:33:39 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-02-22 17:54:47 - Спорт
Дэлхийн цомд манай дөрвөн уулчин өрсөлдөхөөр болов
2018-02-22 17:47:13 - Улс төр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
2018-02-22 17:44:15 - Эдийн засаг
УИХ “УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг шийднэ
2018-02-22 17:39:14 - Нийслэл
“Чингис хааны онгоныг олсон” гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ
2018-02-22 17:21:51 - Нийслэл
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-22 16:46:18 - Гадаад
Трамп багш нарыг зэвсэгжүүлэхийг санал болгов
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-22 16:11:42 - Шар
Э.Эрдэнэжамъян Б.Тулгад халаагаа өглөө
2018-02-22 15:52:21 - Шар
Пёнчан 2018: Крушельницкий, Брызгалова нар хүрэл медалиа хураалгана
2018-02-22 15:42:04 - Гадаад
Өмнөд Солонгос сургалтын визний журмаа чангатгажээ
2018-02-22 15:39:08 - Эдийн засаг
Маргааш хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж эхэлнэ
2018-02-22 14:53:51 - Хууль
С.Бясман: Хохирогч Г.Номуундариас дахин мэдүүлэг авахаар дуудуулсан ч ирээгүй
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-22 14:43:55 - Улс төр
2020 онд хүн ам, орон сууцны ээлжит тооллого зохион байгуулна
2018-02-22 14:35:57 - Гадаад
Цагаан ордон Орос, Хятад, Иран, Хойд Солонгосыг буруушааж байна
2018-02-22 14:11:51 - Боловсрол
Багшаар ажиллах нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл явагдаж байна
2018-02-22 13:53:39 - Эдийн засаг
Монгол Улсын гадаад өр өмнөх улирлаас 5 хувиар өсч, 27.4 тэрбум ам.долларт хүрчээ
2018-02-22 13:50:14 - Байгаль Орчин
Агаарын бохирдол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болдог
2018-02-22 13:03:00 - Спорт
Германчууд хагас шигшээд шалгарав
2018-02-22 12:41:38 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Монгол хүн далд өлсгөлөнд нэрвэгдсэн байна
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Допинг илэрсэн бөхчүүд улс, аймгийн цолтнууд
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ