Элчин сайдтай холбоотой гомдлыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ

Түгээх    
2017-11-14 11:34:54 - Технологи

ruХилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ.

Тус хүсэлтэд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болох ОХУ дахь “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбооны хүсэлтэд өгсөн, ОХУ дахь Элчин сайдын яамны зөвлөх Ч.Баттөмөрийн гарын үсэг, Элчин сайдын тамга бүхий 2017 оны аравдугаар сарын 17-ны 17/234 тоот албан бичгийг гишүүн байгууллагынхаа эрхийг хамгаалах үүднээс танилцлаа. Энэ бичиг нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмыг дараах үндэслэлээр зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд,

Нэгдүгээрт, аль нэг иргэний буруу­тай асуудлыг бусад иргэн, байгуулла­гад хамаатуулж болохгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, манай зөвлөлийн гишүүн байгууллагын эрхийг хязгаарласан шинжтэй байна.

Хоёрдугаарт, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Австри улсад болох гэж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа, өмнөх жилийн аварга эрэгтэйчүүдийн, мөнгөн медальт эмэгтэйчүүдийн “Мөнх тэнгэр” багийг оролцуулахгүй байх арга саам хайж, ЭСЯ-наас шигшээ баг бүрдүүлж байгаа нэрийдлээр монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргасан. Энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж үзэж байна. Мөн бидний хүсэлтэд холбогдох хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээгээр ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа албан өрөөндөө “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгаланг “Чамайг заналхийлсэн ч яадаг юм бэ” хэмээн загнаж буй бичлэг цацагдсан билээ. Тухайн үед Төрийн гурван өндөрлөг болон Гадаад хэргийн сайдад хүргүүлсэн хүсэлтийн хариуг өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байгаа ажээ.

Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар нэгдсэн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ынхан удахгүй хэвлэлийн бага хурал хийж, Элчин сайдтай холбоотой төр, засгийн зүгээс өгсөн албан ёсны хариултыг хүргэхээр төлөвлөж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

зочин (117.102.187.40)
2017-11-14 13:43:30
Энэ авгайтай адил ёс суртахуун моралгүй эмэгтэйчүүд гадаад яаманд их олон доо. Дэлгэрмаа гэгчийг муулалтгүй.

Зочин (124.158.94.34)
2017-11-14 12:10:14
Дипломатууд гэж дан явган хэрүүл хийж хорголоо тоолсон гарууд байдаг.

Зочин (66.181.189.194)
2017-11-14 12:10:05
манайх шиг жижиг улс олон газар элчин консул байлгах хэрэггүй элчингүүд тэндээ ах дүүсээ дуудан ажиллуулж мөнгө үрж суудгийг таслаж ажилд хүн авах эрхийг бүрмөсөн зогсоох өрөндөө баригдсан улс гэдгээ мэдэх хэрэгтэй бусуу

Зочин (203.91.115.38)
2017-11-14 11:57:01
Delgermaa gej aimshgiin emgeniig darui tatya Erunhiilugchuu

Зочин (66.181.161.66)
2017-11-14 11:50:23
Манай элчингүүд өөрийн улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах туслалцаа үзүүлэх ёстой гэж мэддэггүй юм бишүү.Элчингээр очоод амраад наймаа хийгээд байж байх газар гэж боддог байх шүү.

zochin (202.70.34.70)
2017-11-14 11:48:41
iim elchin saidiig hurdan tatah heregtei

Зочин (202.5.196.34)
2017-11-14 11:44:44
Энэ АН-ыхан гэж яачихсан амьтад байдаг юм бэ? Боловсон хүчин муу гэдэг нь аргагүй л үнэн юм даав Мурат гэж нэг дипломат нь оргоод гадааадад гарчихсанв Сайраан гэж нэг юм нь бас оргон зайлсан гэх мэт .Дипломат албаны нэр хүндийг ч баастаж байна даа

Зочин (202.21.106.108)
2017-11-14 11:41:41
Дэлгэрмаа, СБаяр хоёрыг одоо татаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ