ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Минолта МS-8” төхөөрөмжийн тусламжтайгаар сансар эрхэсийг тольдож байна

Түгээх    
2017-11-14 14:07:26 - Нийслэл

sansar

-1950 ОНООС ХОЙШХИ САНСАР ЭРХЭСИЙН ҮЗМЭРҮҮДИЙГ ДЭЛГЭЖЭЭ-

Өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл Монголын одон орон геофизикийн хүрэээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилчдын өдрийг угтаж, анх удаагаа нээлттэй хаалганы өдөрлөг зохиож буй нь энэ юм. Ийнхүү цаашид жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногт нээлттэй хаалганы өдрийн уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Энэхүү өдөрлөгийг сонирхохоор ирсэн иргэдэд сансар эрхэсийн танин мэдэхүйн мэдлэг олгох, баримтат кино үзүүлэх, “Минолта МS-8” төхөөрөмжийн тусламжтайгаар өдрийн цагаар хаанаас ч сансар эрхэс, од гариг, огторгуй, гариг эрхэсийн сонирхолтой ертөнцөөр аялуулж, түүхэн замналыг тайлбарлан өгч байна. Мөн Одон орон геофизикийн хүрэээлэнгээр зочилсноор тэнгэрийн оддын чуулганыг харах боломж олгож буй юм. 

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 2014 оны зургадугаар сарын 1-нээс ашиглалтад орсон Сансар, од эрхэсийн ордонд дэлгэсэн 1950 оноос хойшхи бүхий л дурсгалт үзмэрүүд болон медаль, анхны сансарын нисгэгчийн хувцас хэрэглэл, сансарын нисгэгчийн хоол хүнс, марк, хөлгийн загварууд, од гариг эрхэсийг тайлбар, түүхийн эх сурвалжууд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гарааны талбайд сансарын нисгэгч Ж.Гүррагчаа газардсан Союз-39 хөлгийн буугч аппаратын үлгэрчилсэн загвар, 1957-2014 оны хооронд сансарын зөөгч пуужингуудын загсар, 1969 оны долдугаар сарын 16-ны өдөр сансар руу ниссэн Аполон-11 хөлгийн үлгэрчилсэн загваруудыг дэлгэсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв.

Энэхүү Сансар, од эрхэсийн ордонд дэлгэсэн үзмэрүүдийн дийлэнх хувь нь Монгол Улсын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн өөрийн хувийн цуглуулгаас бүрддэг байна. Тэрээр өөрийн бүтээлүүдээр болон сансар эрхэстэй холбоотой түүхэн эх сурвалж бичиг зэргээр энэхүү үзмэрийн ордон байгуулах саналыг анх санаачлан гаргаж байжээ.

Түүнчлэн орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн тухай түүхэн баримтат, богино хэмжээний кино үзүүлж байна. Харин хамгийн сүүлд Од эрхэсийн танхимаар зочилсноор Астропарк танхимд “Минолта MS-8” планетарийн тусгай багаж тоног төхөөрөмжийн туслалжтайгаар хагас бөмбөрцгөн дэлгэц дээр одот тэнгэрээр аялж, одод ба ордууд, сүүн зам, зэрэг бусад тэнгэрийн эрхэсүүдийн дүрс, тэдгээрийн гэрэлтэлт, одот тэнгэрийн хоногийн эргэлт, дэлхийд яагаад өдөр шөнө солигддог тухай, нарны аймгийн бусад гаригууд сүүлт од, бага гаригуудыг харах юм.

sansar

Б.БАНЗРАГЧ: АНХ УДАА НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Банзрагч ийн ярилаа.

-Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрийн тухай танилцуулахгүй юу?

-Нээлттэй хаалганы өдрийг анх удаа зохион байгуулж байна. ерөнхийдөө бол сансрын орд эрхэстэй танилцана. Мөн хоёр давхарт баримтат кино үзүүлнэ. Манай энэхүү сансар од эрхэсийн ордон бол гурван хэсгээС бүрдэж байна. Нэг давхарт нь “Сансар”  үзвэрийн танхим байна. Хоёр давхартаа сансар эрхэс хэрхэн бүтсэн талаар 3D шилээр кино үзүүлдэг. Харин гурван давхарт төхөөрөмжийн туслажтайгаар од эрхэс харуулах юм.

sansar

Б.АЛТАН-ОЧИР: ЭНЭ ТАНХИМД ДЭЛХИЙН АЛЬ Ч ХЭСГЭЭС ЖИЛИЙН АЛЬ Ч УЛИРЛЫН ОДДДЫГ ХАРАХ БОЛОМЖТОЙ

Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Алтан-Очир "Та бүхэн манай планетарийн танхимд орж ирсэн байна. Энэхүү танхим маань бид бүхний харж байгаа “Минолта MS-8 загварын цацруулагч багаж төхөөрөмжийн тусламжтайгаар хагас бөмбөрцөг хэлбэрийн дэлгэцэн дээр өдрийн цагаар шөнийн оддыг бий болгож, дүрсэлж үзүүлдэг танхим байгаа юм. Өглөө нар мандахаас эхлээд орой нар жаргах, нар жаргасны дараа шөнийн одод бидний нүдэнд ямархуу байрлалтайгаар харагдаж байдаг тухай, үүр цайж гэгээ ороход ямар байрлалтай, ямар өөрчлөлт орсон байх, ямар харагдах уу гэдгийг харуулна. Энэхүү танхимын нэг давуу тал нь бид шөнө гараад харахад зөвхөн тухайн өдрийнхөө оддыг хардаг. Тэгвэл энэхүү танхимд дэлхийн аль ч хэсгээс, жилийн аль ч улирлын оддыг харах боломжтой байдаг" гэв.

У.УРАНЦЭЦЭГ

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar

sansar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

zochin (202.131.233.251)
2017-11-15 14:55:45
Сансар од эрхэсийн ордон утас:11480292 Цагийн хуваарь: Даваа-Бямба гаригт 10-16цаг, Нямд амарна. Хаяг: БЗД Жуковын музейн хойно Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн 2-р байр Астропарк гэж байдаг. Төлбөр: Том хүн, хүүхэд-3000төг, 5-аас доош насны хүүхэд үнэгүй үздэг.

Зочин (103.212.117.221)
2017-11-14 22:26:07
үнэгүй үзүүүсдэг. Гоё музей. их сонирхолтой. мэдлэг олгодог

иргэн (103.212.117.242)
2017-11-14 22:24:24
Жилдээ ганц болдог үзэсгэлэн юм бол хаана болдог, хэдэн цагаас, ямар үнтэй зэргийг нь бичиж мэдэээлэл оруулвал их хэрэг болох байж дээ, өнгөрсөн мэдээ ирээдүйд болох мэдээ гэж ялгаж баймаар юм. Сайхан зүйл үзхээс хоцорсондоо их харамсаж байна. Бид хэрүүлээс өөр зүйл мэдэх хүсэл их байна шүү, шинэ мэдлэгээр их цангаж байна, үр хүүхэддээ ч гэсэн үзүүлмээр байна.

чинзориг (202.21.106.162)
2017-11-14 19:08:15
астропарк 11480292

zochin (202.170.68.162)
2017-11-14 18:28:13
Одон орон геофизикийн хүрээлэн гээд бичсэн бна. Юу уншиж байгаагаа мэдэхгүй шүүмжлэхээ л урдаа барих юм энэ доор бга мал

Тэнэг (122.201.21.113)
2017-11-14 17:07:04
Энэ сэтгүүлч нэртэй үнэн хоосон толгой байхиймаа. Хаана болж байгааг нь. Бичих хэрэгтэй ш дээ. Яаж мэдээлэл. Бичихээ иргэн надаар заалгаач. Үнэгүй хэлэнл өгий

Тэнэг (122.201.21.113)
2017-11-14 17:06:59
Энэ сэтгүүлч нэртэй үнэн хоосон толгой байхиймаа. Хаана болж байгааг нь. Бичих хэрэгтэй ш дээ. Яаж мэдээлэл. Бичихээ иргэн надаар заалгаач. Үнэгүй хэлэнл өгий

Тэнэг (122.201.21.113)
2017-11-14 17:06:54
Энэ сэтгүүлч нэртэй үнэн хоосон толгой байхиймаа. Хаана болж байгааг нь. Бичих хэрэгтэй ш дээ. Яаж мэдээлэл. Бичихээ иргэн надаар заалгаач. Үнэгүй хэлэнл өгий

zochin (202.70.34.38)
2017-11-14 16:12:11
WOW

зочин (66.181.160.5)
2017-11-14 15:54:20
Буурч аппарадыг анх 1981 онд үзэсгэлэнд шүхэртэйгээ хамт тавьсан байсан.Их содон үнэр үнэртээд жинхэнэ юм шиг санагдаж байлаа.Одоо загвар болсон юм уу

Зочин (202.179.26.86)
2017-11-14 14:49:36
Бидний сэтгэгдэлийг зөвхөн сэтгэгдэл бичдэг хүмүүс л уншдаг гэсэн үнэн бололтой.

Зочин (43.243.161.23)
2017-11-14 14:48:24
Хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй шүү. Хүүхдүүдтэйгээ, зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч очиж үзвэл их аятайхан газар байна лээ шүү. Жуковын хөшөөгөөр дээшээ өгсөөд Одон орон геофизикийн хүрээлэнд байдаг юм байна лээ. Эдний байгууллага ч гэсэн их маркетинг муу юм байна лээ. Ийм гоё музейтэй байж зад сурталчлаад орлогоо бас нэмэгдүүлж болно ш дээ.

Зочин (202.179.26.86)
2017-11-14 14:47:50
Автобус унаа хаанаас явдаг юм болоо. Хэдэн цагаас.

Б.зочин (124.158.95.187)
2017-11-14 14:45:49
Нээлттэй хаалганы өдөрлөг хаана болж байгааг тодорхой хэлж өгөөч

Иргэн (139.5.216.25)
2017-11-14 14:31:21
Очиж үзмээр байна хаяг байрлалыг нь хэлээд өгөөч дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ