Сайд Ж.Бат-Эрдэнэ Гашуун сухайт боомтод ажиллав

Түгээх    
2017-11-14 15:00:25 - Улс төр

Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг байсаар байна. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл 4-р улирал талдаа орж байхад 20-иод тонн нүүрс гаргаад байна. Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж, тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 85-аас 110 орчим км-т машины цуваа үргэлжилж байна. Жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж байгаагаас уралдах, осол аваар гаргах цаашлаад хүйтэрч байгаатай холбогдуулан хөлдөх, эрүүл мэнд, амь нас, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал хүндрээд байна.

Хятад улс манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн.  Шалтгаанаа баяр наадам, хурал, жолооч нарын сахилга хариуцлага, хилээр хууль бус зүйлүүд нэвтрүүлсэн гэх мэт олон шалтаг хэлдэг ч баримттай батлагдсан зүйл алга байна гэдгийг хил, гаалийнхан хэлж байгаа юм. Нөгөө талаар уурхайнууд экспортын хэмжээг нэмэх үүднээс тээврийн компаниудыг 100-аас доошгүй машинтай байх шаардлага тавьж, олон компаниудтай гэрээ хийснээс тээврийн хэрэгслийн тоо хэт өссөн зэрэг нөхцөл байдал ч нөлөөлж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 7000 шахам  тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс 3000 гаруй нь тээвэрт явж байна. Энержи ресурс ХХК-ийн хувьд худалдан авагчдаа шууд хүргэж өгдөг бол Эрдэнэс таван толгой ХК, орон нутгийн Таван толгой ХК-ийн хувьд аман дээрээсээ нүүрсээ шууд борлуулж, тээврийн асуудалд хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэх асуудлууд ч яригддаг байна. Тиймээс ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж уурхайн нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд, жолооч нарын асуудлыг юун түрүүнд шийдэхээр тус аймагт 11 сарын 11-13 ны өдрүүдэд ажиллаа.

Асуудлын хүрээнд Энержи ресурс, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Таван толгой ХК, гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсож, орой бүр холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгаврыг өгч байлаа. Сайд нарын хүрээнд юуны өмнө Монгол улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй  тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог бууруулах  нь зөв юм. Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (27.123.214.95)
2017-11-14 17:40:33
Нөгөө төмөр зам раана б.на.Ерөнхийлөгчөө

Зочин (59.153.113.231)
2017-11-14 16:57:21
101,212 той санал нэг байна.

Зочин (103.229.123.3)
2017-11-14 16:36:37
Hyatadiin tomchuudtai hel amaa ololtsood uguuch ee.said nar shiidej chadahgui bgaag adgiin teneg hurtel harj baihad...

зочин (103.212.116.127)
2017-11-14 15:53:17
тэнэгүүд минь энд сайд нар ямар хамаатай юм бэ.ерөнхийлөгч баттулгын мэдэгдэлээс шалтгаалж ийм байдалд хүрсэнээ мэдэхгүй байна уу.наад нүүрс чинь ирээдүйд зүгээр л шороо болно.боломжтой үед энэ нүүрсээ гаргаж ядарсан ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж,ард түмнээ эрүүл болгож,боловсролтой болгохгүй бол ирээдүйдээ үлдээнэ гэдэг тэнэг бодлогоосоо татгалзах хэрэгтэй.ирээдүйд хэнд үлдээх гээд байгаа юм.ядуурал гуйланчлал,архидалта с салж чадахгүй бол монголчууд хэний ч хоол болж мэднэ.

з (202.70.34.38)
2017-11-14 15:40:17
Мэдлээ мэдлээ, хамгийн хужаа царайтай нь Бат-Эрдэнэ юм байна шүү дээ.

з (202.70.34.38)
2017-11-14 15:33:26
Аль нь хятадууд, аль нь Эрдэнэ-Бат сайд юм бэ? Хэлээд өгөөч та минь?

ЗОЧИН (202.179.31.61)
2017-11-14 15:23:50
нөгөө төмөр зам хана байна

Зочин (122.201.22.68)
2017-11-14 15:03:22
ТЭНЭГ Л САЙДТАЙ ЮМ БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөл бөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Байгаль Орчин
Прагын амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
2018-06-18 15:51:23 - Нийслэл
Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
2018-06-18 15:41:56 - Хууль
Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2018-06-18 15:29:14 - Спорт
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно
2018-06-18 15:17:59 - Хууль
“Камержуулалт-2” уралдааны хүрээнд 571 гаруй сая төгрөгийн 2530 хяналтын камер суурилуулжээ
2018-06-18 15:08:07 - Нийслэл
Худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй
2018-06-18 15:01:29 - Эрүүл мэнд
Сувилагч Ж.Уранчимэг Энэтхэг улсыг зорилоо
2018-06-18 14:59:31 - Хууль
Б.Энхбат: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролыг шалгуулна
2018-06-18 14:49:40 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ
2018-06-18 14:36:52 - Нийслэл
Мөнгөний нийгэмд биш, хүний нийгэмд амьдрахыг хүсэж байна гэлээ
2018-06-18 14:36:09 - Энтертайнмент
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг хүргэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-18 08:36:00 - Хууль
Р.Нямхүү: Хүн амины хэрэгтнүүдийг хаацайлдаг цагдаа, прокурортой эцсээ хүртэл тэмцэнэ