МОРИН ХУУР хэрхэн хийдэг вэ

2016-11-29 08:45:12 - Энтертайнмент

Medee.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ зориулан “ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ” булангаа цувралаар хүргэх гэж байна. Техник технологийн ололт амжилт, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болоод сор болсон урлагийн бүтээл, өдөр тутмын энгийн хэрэглэгдэхүүнүүдийг хэрхэн хийж, бүтээдэг талаар та энэ булангаас унших боломжтой.  

Бид хамгийн анхны дугаартаа Монгол түмний хүндэтгэн дээдлэж, гэрийнхээ хойморт залж ирсэн түүх домогтой эрхэм хөгжим Морин хуурыг хэрхэн урладаг талаар бэлдлээ.


1. САЙН МОД СОНГОХ

 Сайхан морин хуур хийхэд дуугаралт, хүний гарт эвтхэйхэн байх, бүх өнгө жигдхэн байх гэхчлэн бүгдийг тохируулж хийдэг. Ингэхдээ хамгийн эхний чухал алхам бол морин хуур хийх модоо сонгох явдал юм. Хуур хийхэд хамгийн тохиромжтой модонд хуш, хус, нарс, гацуур зэрэг орно. Мөн сонгосон модоо зөв хатаах нь урлаач хүнээс ихээхэн ухаан шаардах төдийгүй урлаач бүр өөр өөрийн гэсэн нууц аргатай байдаг гэлцдэг. Хэрэв нойтон модоо хуур хийвэл цуурч, хагарах аюултай. Энэ удаа бид хуурны царыг нарс модоор хийж байна.


2.ЦАР БУЮУ ДОЛГИОН ДАМЖУУЛАН ДУУ ГАРГАГЧ ХАЙРЦАГ

Морин хуурын цар нь трапец хэлбэртэй байдаг бөгөөд царны дээд хэсэг ойролцоогоор 20 см, доод хэсэг 28 см, ар өвөр талын хоорондох зай 10 см, өндөр нь 31 см орчим байна. Манай хуурчид ХХ зуунаас хагасаас хойш чийгтэй болон хэт халуунд их агшиж дуу нь өөрчлөгддөгийг нь бодож ширэн царнаас татгалзаж модон цар ашиглах болжээ.

Сонгож авсан модоо сайтар зүлгэж өнгөлсний дараа дээрх хэмжээсээр бэлдэцээ хөрөөдөж хийнэ. Ингэхдээ материалынхаа ширхэгийг сайтар ажиглаж, модны яр, цууралт, хагаралт зэргийг нягтлана.


Царны нүүр

Царны нүүрэн дээр дуу гаргагч хоёр нүх гаргана. Энэ нүхийг нүүрний бэлдэц дээр шоглоом тавьж гаргаснаар дугаралтанд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болох учиртай. Мөн нүүр хэсгийн захаар үүсгэл гэгчийг хийнэ. Энэ нь хууранд үзэмж нэмэхээс гадна бэхэлгээ болж өгөх юм.


Ийнхүү бэлэн болсон бэлдэцээ хооронд нь наана. Морин хууранд металл төмөр ордоггүй, хадаж, бэхэлдэггүй, зөвхөн наах эсвэл эрт үед оньсолж тогтоодог байсан гэлцдэг. Цар бэлэн болсны дараа зүлгэж, будганд оруулна.


3.ХӨГӨЛГӨӨ

Цар учрлахуйн гол амин сүнс нь хөгөлгөөндөө буй. Нүүр болон арын бэлдэцийн дотор талд хөглөгөө хийнэ. Уран гартнууд хуураа хэрхэн хөглөж ирсэн нь ихэд нууц байдаг бөгөөд зарим нь хавтгай модоо тасралтгүй удаанаар тогших, нимгэлэх, хөгжмийн эгшгээр хөглөх ч тохиол бий. Урлаач бүрт цар хөглөх өөр өөрийн гэсэн нандин арга бий. Мод бүхэн өөрийн хөг хэмээгч хэлтэй байдаг гэлцдэг. Хэрвээ царны хөг буруу байвал хичнээн сайхан чавхдас байгаад хуур сайхан дугарахгүй гэлцдэг.   


Урлаачийн багаж: Урлаач сайн хуур хийж чадах эсэх нь түүний багаж хэрэгслээс ихээхэн шалтгаалдаг. Эрхийн хурууны чинээ жижиг харуулаар цараа хөглөхөөс эхлээд шулуун тэгшхэн эсгэлт хийх, дугуй эсгэлт хийх, хэлбэр гаргах, голдоо товгор гэх мэт том жижиг харуулууд бий. Мөн алх, хөрөө, зүлгэх зүсэх багаж хэрэгслүүд бий. 


4.ИШ

Морин хуурын иш хийхийн тулд мөн л модоо сайтар сонгоно. Модны ширхэг нэг тийш байгаа эсэх, яртай эсэхээс шалтгаалан иш олон жилийн эдэлгээ даалгүй цуурах үгүйг шалгана. Дараа нь шоглоом тавьж хөрөөднө.


Грип буюу ишний хүзүүний урт нь чихний хайрцагны доод ирмэгнээс царны дээд ирмэг хүртэл 540 мм орчим байна. Мөн иш дээд хэсэгтээ 25 мм орчим зузаантай байх бол доод хэсгээрээ 30 мм болж өргөссөн байна. Ийн хөрөөдсөнийхөө дараа толгойн сийлбэрээ хийнэ.


Иш нь хатуу мод байх бөгөөд хар мод, улаан мод зэргээр хийдэг нь бөх бат байлгах гэж тэр юм. Ийнхүү харуулдаж, зорж бэлдсэн ишний гэдийлтийн градус буюу цартай угсрагдах өнцөг нь дээд марны хэсгээс грипний утас хүртэлх зай, грипний доод ирмэг хэсэгт грипнээс утас хүртэлх зайтай хамаатай байдаг юм байна.

Цар луу орж буй ишний доод үзүүрээс чавхдасаа татах тул мөн бат бөх байх ёстой. Модны ширхэгээс шалтгаалж бат бөх болгохын тулд залгаа хийж болдог бөгөөд модоо хэмнэхийн тулд ч ийм залгаа оруулдаг аж.


5.ЧИХ

Ишний дээд хэсэгт чихний нүх гаргана. Энэ нүхийг гаргахдаа утсаа чангалах суллах үед чихнээс болж хагарахгүй, цуурахгүй байх талаас нь эдэлгээгээ сайтар бодож хийнэ. Чихний нүх хоорондоо 2.5-3 см зайтай байна. Харин чихний урт нь 155 мм байх ба конусны урт нь 60 мм байна. Морин хуурыг араас нь эргүүлэн харвал мөн энэ хэсэгт чихний хайрцаг байрлаж буй. Ийнхүү чихийг тогтоосноор чавхдасаа татаагүй морин хуур бэлэн боллоо.


6.ЧАВХДАС

Ийнхүү чихээ хийж дууссаны дараагаар цар, иш хоёрын хэмийг сайтар нягтлана. Үүний дараа ишний дээд талаас царны доод тал хүртэл чавхдас буюу хялгасыг нягт нямбай татна. Монголчууд ихэвчлэн чавхдасыг морины дэл, сүүл ашиглан хийдэг байсан. /одоо ч ингэж хийдэг урчууд бий/. Гэвч морины дэл сүүлээр хийх нь цаг агаарын байдлаас болж агшиж сунах бэрхшээлтэй байсан тул түүхий эд сатурк болгон өөрчилжээ.


Харахад хоёрхон чавхдас байгаа мэт боловч нэг чавхдас дунджаар 100-120 ширхэг адууны үс, үүнээс бага тооны сатуркаас бүрддэг. Царны доороос дээш татахдаа хооронд нь орооцолдуулалгүй, нэгэн хэмд татах ёстой тул анхаарал болгоомж ихээхэн шаардана. Татсан чавхдасыг дээш татан чихний хайрцагт оруулж хоёр чихэнд ороож, тогтооно.


Хоёр чавхдасын зүүн нь баруунаасаа өтгөн байх бөгөөд царны доод хэсэгт сойлт болон сойлтны угсааг байршуулж хөг эгшиг уянгалах тулгуур болох юм.


7.МАР

Иш болон царнаас хялгас, чавхдасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марыг урьдчилан бэлдсэн байна. Мар нь дээд доод гэсэн хоёр янзынх байх бөгөөд доод том тэвхний өндөр 3.8 см, өргөн нь 7.3 см байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь 2.2 см өндөр, 3 см өргөн байхаар бодож гаргасан шоглоомын дагуу сайн модыг зорж, харуулдаж бэлдэнэ.

Бэлэн болсон доод марыг царны дээд өнцгөөс доош 10 см зайд хоёр утасны хоорондын зайг 25мм байхаар бодож тогтоосноор чавхдас царнаас 25мм орчим хөндийрнө. Дараа нь дээд марыг чихний хайрцаг хэсгээс 7 см орчим доор, хоёр утасны хоорондын зайг 15 мм байхаар бодож тогтооно.

Ингээд морин хуураа урлаж дууслаа.    


8.НУМ

Харин одоо чавхдасыг хөрөөдөгч нумаа урлана. Морин хуурын нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийдэг. Нумын хүндийг 86-95 гр байхаар тохируулж хийдэг бөгөөд хамгийн гол нь хөгжимчний гарт маш эвтэйхэн баригдах ёстой.


Тусгайлан гаргасан шоглоомын дагуу хөгжимчний биеийн онцлогоос шалтгаалан модоо харуулдаж, зүлгэж бэлэн болгоно. Үүний дараа тусгайлан бэлтгэсэн нүхээр нумын чавхдасыг оруулан наанаас нь модоор халхалж, бэхлэн наана.


Ийнхүү мэргэжлийн, стандарт морин хуурыг урлаж дууслаа. Хэрвээ захиалагч хүсвэл царны хажуу хэсэгт хээ угалз сийлүүлж, толгойн сийлбэрийг ч мөн адил өөрийн морины зүсээр урлуулж болдог аж.



Энэ удаа бидэнд морин хуур хэрхэн урлах талаар тайлбарыг “Эгшиглэнт Манлай” ХХК-ийн морин хуур урлаач А.Цогтсайхан хүргэлээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Сэтгэгдэлүүд
Нийт 15

Jargal (122.201.21.52)
2016-12-03 20:22:18
Bayrlalaa. Hairlan hundelmeer humuus bn.Eruul enkh Ajiliin amjilt husey ee

odko (202.70.46.209)
2016-11-30 21:05:38
Amjilt husie.

odko (202.70.46.209)
2016-11-30 21:05:38
Amjilt husie.

dsglfszslwq (46.161.9.8)
2016-11-30 16:54:40
cc51Hy <a href="http://qibgfucvugly.com/" ;>qibgfucvugly</a>, [url=http://oxlxvdfthvzm.com/]oxlxvdfthv zm[/url], [link=http://kqflkzwzviuo.com/]kqflkzwzv iuo[/link], http://mocareqdidnq.com/

Зочин (112.72.15.66)
2016-11-30 13:35:20
Баярлалаа сайхан мэдээ байна Энд нэг зүйл хэлмээр байна Шоглоом гэдэг үг монгол үг биш, шаблон гэдэг /загвар/ орос үг байх монголоороо бичвэл сайн байна.

видео (83.86.75.235)
2016-11-30 00:07:43
энэ талаар видео хийж youtube-d тавиач.

ЗОЧИН (202.179.31.115)
2016-11-29 14:33:41
ЁВРОПУУД ХӨГЖМӨӨ ЦАРС МОДООР УРАЛДАГ САНХАД ИЛҮҮДЭХГҮЙ

ЗОЧИН (202.179.31.115)
2016-11-29 14:32:07
МОРИН ХУУРЫН ЦАРЫГ ЦАРС МОДООР ХИЙВЭЛ МАШ ГОЁ УРАН ДУУТАЙ БОЛДОГ ЭНЭ МОД МОНГОЛД БАЙДГҮЙ УЧИР ОРСООС ОРУУЛЖ ИРДЭГ ТӨГӨЛДӨР ХУУР ГОЁ ДУУТАЙ БАЙДАГ НЬ УТАСЫГ ЦАРС МОДОНД БЭХЭЛДЭГТЭЙ ХОЛБООТОЙ

tegshee (103.254.120.82)
2016-11-29 13:24:34
Goe tmaa

Зочин (202.131.225.197)
2016-11-29 12:23:14
энэ морин хуураа хааагуур зарж байна нэгийг авмаар байна.

Зочин (202.180.220.35)
2016-11-29 11:05:29
good news

Зочин (73.246.79.148)
2016-11-29 10:07:41
shan medee bna gants udaa aytaihan yum tavij bid iim l humuusee hairlah heregtei

Зочин (73.246.79.148)
2016-11-29 10:07:35
shan medee bna gants udaa aytaihan yum tavij bid iim l humuusee hairlah heregtei

Зочин (202.70.46.231)
2016-11-29 09:44:35
Шаблом тавих.

Зочин (202.9.41.13)
2016-11-29 09:06:24
сайхан морин хуур байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


2018-05-21 16:06:47 - Эдийн засаг
ХХБанкны “Маамуутай хүүхдийн баяр” эхэллээ
2018-05-21 15:58:53 - Нийслэл
Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна
2018-05-21 15:56:57 - Орон нутаг
Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ
2018-05-21 15:43:23 - Гадаад
Кубад онгоцны ослоор амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байна
2018-05-21 15:05:53 - Улс төр
М.Энхболд: Монголын парламент хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2018-05-21 14:50:42 - Нийслэл
Хүүхдийн тусламжийн төвийн 108 утсанд сард дунджаар 10 мянган дуудлага ирдэг гэв
2018-05-21 14:50:35 - Энтертайнмент
”НОМИН” нэртэй хүүхдүүдийн бүртгэл эхэллээ
2018-05-21 14:45:38 - Энтертайнмент
“НОМИНД ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ЦӨМ БҮРЭН” гар зургийн уралдааны удирдамж
2018-05-21 14:13:20 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ
2018-05-21 14:00:10 - Орон нутаг
Цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байгаад живсэн иргэдийг аварчээ