Түрэг судлалын оюутнууд Турк улсыг зорилоо

2017-01-16 11:40:40 - Боловсрол


Өнөөдөр Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Ази Судлалын тэнхимийн Түрэг судлалын 2, 3, 4-р ангийн бүх оюутан Бүгд Найрамдах Турк Улсыг зорилоо. Эдгээр оюутнууд энэ сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд Турк Улсын Болу хотноо зохион байгуулагдах хэлний дадлага, сургалтад хамрагдах юм.

Уг хөтөлбөрийг тус тэнхимийн мэргэжилтэн багш, доктор Шабан Доган санаачлан хэрэгжүүлсэн бол Юнус Эмре Институтийн мэргэжилтэн ноён Юнус Эмре Билизи замын зардал, сургалтын төлбөр, байр, хоол гэх мэт бүхий л асуудлыг шийдэж тусалсан байна. Түүнчлэн Туркийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи, Туркийн Абант Изит Байсал Их Сургуулийн Турк хэлний сургалтын төв (TÖMER)-ийн захирал доктор Халит Каратай нар энэхүү дадлага, сургалтад туслалцаа үзүүлжээ.

Б.ГЭРЭЛ



Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (36.12.45.42)
2017-01-16 14:19:21
Turk bol tureg gedeg ugnees shaal uur eniig oilgoosoi Mongolchuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: