ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ

М.Амаржаргал / Спорт

Перуд болсон авто спортын олимп гэгдэг “Дакар Ралли 2019” уралдаан өчигдөр өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. 41 дэх удаагийн Раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөнөөс сүүлийн 10 дахь гараа 100 км-т болжээ. Хэдийгээр сүүлийн гараа богино зайд байсан ч гэлээ зам урьдын адил бартаа ихтэй байсан байна. Манай улсаас автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар сүүлийн гарааг амжилттай дуусгаж барианд орж чадлаа. Өмнөх ес дэх гараанд 31-р байрт эрэмбэлэгдэж байсан тэдний хувьд байраа ахиулж чадсан байна. Мөн UTV Open ангилалд гуравдугаар байраа хадгалж үлдсэн бөгөөд нэгдсэн дүн өнөөдөр эцэслэн гарна.

“Дакар Ралли 2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байв. Харин мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадаагүй билээ. Түүнийг элсэн дотроос мотоциклоо гаргах үед 516 дугаартай ачааны машин анхааруулгатай тавьсан каскийг нь дайрснаар уралдах боломжгүй болгосон. 413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны монголчууд боллоо. 10 гарааны дараа амжилттай барианд орох нь энэхүү уралдааны гол ялалт байдаг. Бартаа, саад ихтэй 10 өдрийн уралдааныг дуусгаж чадалгүй замаас гарсан тамирчид маш олон байдаг юм.

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:38:20

GFJHiA http://pills2sale.com/ levitra nizagara

BOLD [202.21.117.194] 2019-01-23 12:54:34

BAYAR KHURGIE TA NART ULAM IKH AMJILT KHUSIE


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.