ФОТО: Зайсангийн иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардлаа

М.Амаржаргал / Улстөр

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардан нутгийн иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадаа жагслаа. Мөн Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэд мөн энэ үеэр жагсан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардсан юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэжид "Тост, Тосон бумбын нурууг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эрдэмтэд судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн 893 мянган га талбайг хамгаалалтад авна уу хэмээн хүсэлтээ өгсөн. Гэтэл 2017 онд байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоохдоо 165 мянган га-г нь гаргачихсан. Одоо тэнд нь уурхайнууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнээр бол хөлийг нь тайрч хаячихаад хамгаалалтад авлаа гэж байгаа юм. Угтаа бол Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь хамгаалалтад авч байж л, хамгаалсан болно. Одоогоор тэрхүү хилийн заагийн гадна үлдээсэн талбайд "Сауд Гоби Коэл Транс" компанийн эзэмшиж байгаа талбай нь 43 мянган га талбай буюу Улаанбаатар хотоос ес дахин том талбай. Өөрөөр хэлбэл, нэг уурхай Улаанбаатар хотоос ес дахин том талбай эзэмшин, үйл ажиллагаагаа явуулж байна" гэлээ.

Өмнөговь аймгийн Гурван тэс сум нь 2.9 сая га талбай нутагтай бөгөөд одоогоор тус суманд 10 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Харин Зайсан орчимд амьдардаг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг огцрохыг шаардаж байв. Тэд ярихдаа “Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгөхгүй байна. Сүүлд давхцалгүй бөгөөд гэрчилгээтэй байсан айлын газрыг ч цуцалсан. Иргэд бидэнд хүндэтгэлгүй хандаж байна, асуудлыг шийдэх өгөхөд анхаарал тавьдаггүй, хүлээн авч ч уулзаагүй. Яагаад гэдэг учир шалтгаанаа ч хэлэхгүй байна" гэж байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

imageimageimageimageimageimageimage image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:17

Иргэн [49.0.212.145] 2019-05-27 16:09:48

Огцор огцор, Жидүүчин Хүрэлсүхийн балай засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор, МАН-ын 3-р ээлжийнхэн хоолондоо ор, яршиг цус

Монгол [202.126.89.14] 2019-05-27 13:39:21

Жалга ярихаа больчих газар байгалийн баялагаа яаж ашиглахаа л ярь !!!

Би монгол [103.57.94.201] 2019-05-27 15:05:41

Даац хэтрээд бна, монгол минь! Сэрээрэй:)

зочин [103.212.116.185] 2019-05-27 13:06:10

гайгүй жагсаал юмуу гээд харсан чинь юун зайсангын лалрууд дунд нь жижигхэн эрх ашигаа чихээд байна . угаасаа зайсанг цэвэрлээд яг 1990.онд ямар байсан тийм төрхөнд нь оруулах хэрэгтэй хэдэн авилгачид тэнд суудаг юм . хажуугаар нь худлаа хашааны газар мазар гэж шааж байгаад нөгөө авлигачиддаа зарах санаатай . ер нь бүгдээрээ зайлах хэрэгтэй зайсангаас

irgen [49.0.212.145] 2019-05-27 15:44:14

Яг үнэн хэллээ, би бас тэгж боддог байсийн, 90-ээд оны сүүлээр тэнд нэг 0,7 хашаа хатгаад сууцан бол өдийд ядлаа гэхэд ганц өрөө байранд амьдрах байж дээ гэж

Зочин [182.160.33.166] 2019-05-27 10:27:53

Огцруул

Арай болох гээд байгаа юм бишүү [103.229.122.228] 2019-05-27 08:44:50

Увсынханд дарлуулж дуусах юм байна л доо энэ янзаараа нийт монголчууд увсынхныг баяжуулах гэж амьдарч байгаа ч юм шиг болчихооо ямар муухай зальхай увайгүй юм вэ тэд чинь

Зочин [202.9.45.136] 2019-05-27 07:53:41

Яаманд мэргэжлийн хүн томилж хууль хэрэгжүүлж ажиллаасай.

Зочин [178.196.87.18] 2019-05-27 07:40:13

Halhiin buyand tsaddaggui ene umhii durvuduudiin odoo davruulhaa boliyo Mongol tumen mine

иргэн [192.82.66.152] 2019-05-27 07:32:48

Увсынхан маш их даам гарч байгаа.БОАЖ-н сайд Цэрэнбат маш олон зүйлд холбогдож байхад ямарч хариуцлага үүрэхгүй харинч бүр улам л эрх мэдэл нь том болодд л байх юм.ЕСайд Ерөнхийлөгч 2 юуч дуугарахгүй юм.Сангийн сайд Хууль зүйн сайд ах нар нь хамгаалаад байдаг юм байхдаа.АТГ-хан овоо шууорхай шалгаж байна гээд л яриад байсан таг.Ерөнхийлөгчийн Хятадад айлчлах үед яаж асуудал гаргалаа.Тэр нь бүр таг.Удахгүй энэ нийтлэл устгагдана харж байгаарай.Төрийн ажлыг шударга хийх гэсэн хүмүүс нь халагдаад луйвар булхай хийж байгаа нөхдүүд нь хүчээ аваад байгаа нь шударга ёс тогтоож байгаа юм байлгүй дээ Оюунэрдэний.

Д [66.181.161.127] 2019-05-27 06:56:51

Энэ Увсынхан ер нь их даам гараад байгаа юм биш үү. Тэр Чойжилсүрэн гэж нүд нь бүлтрээд уначихаасай гэмээр нэг хулгайч яах аргагүй л нэг сонгуулиар мөнгө тараагаад л тэр бүр эх орон даяар л цацагдсан даа. Одоо энэ Дорлигжов нь 90 оны үед нэг бакиалаа чирсэн гөлөг л байсан шүү дээ. Нямдорж одоо намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэн царайтай нэг л өдөр шөнөгүй хууль зассан бас хулгайч .Одоо энэ Монгол төрөөр тоглоод байгаа даварсан хулгайчуудыг хэн хэзээ гарч ирж хандыг нь хага дарах юм бүү мэд. Хүрэлсүх бол худлаа Тэгээд л сонгууль болохоор манайхан өөрсдөө л болж байвал бусад нь яахав гэсэн царайтай оролцох юм. Цоглог нүд ам нь гэрэлтсэн жинхэнэ Монгол эр хүн байхгүй юм уу Тийм улс байвал ёстой өмнөөс нь амиа ч өргөмөөр байна шүү манайхаан....

зочин [139.5.218.202] 2019-05-27 06:48:10

Сонгуулийн ерөнхий хороо,аялал жуулчиллын яамны үүдэн дээр хоёр том эсэргүүцлийн жагсаал болж монгол улс даяараа хүчтэй доргиж цунами болохнээ дээ,инээдтэй улс орон шүү,өчүүхэн жижигхэн асуудлыг авч үзлээ юу,улс орны,ард олны эрх ашгаас гадна,улс орон чини мафийн сүлжээнд баригдаж,хулгай луйварийн бүлэглэл хаашаа ч хөдөлгөж болохооргүй хүлээстэй хэвтүүлж орхисоон,үүнийг хэн ч хичнээн мянган хүн хүч хөдөлгөж чадахааргүй болгов оо


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.