Хүнсний 20-ын нүхэн гарцны засварын ажил дуусчээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын Захирагч газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авлаа.

Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан юм. Тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засварлаж, иргэд, явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Б.БАТЦЭЦЭГ

image

image

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:33:53

77nAtQ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [74.82.60.77] 2019-06-26 15:11:49

Өдөр бүр энэ гарцаар айдас дундуур явдаг байлаа. Сайхан байна баярлалаа та бүхэндээ

Zochin [79.204.145.110] 2019-06-26 10:45:08

Teregtei ulsuud/ tahit dutuu / hogshin ulsuud odoo yaah yum boldoo, shataar guigeed bj chdhui ulsuudiig bodoogui bndaa/ Lift hiizen bol!!!!

Арай ч дээ [66.181.183.57] 2019-06-26 07:26:02

Арай ч дээ тийм юм хийж байх даа яахав дээ Хэдэн төгрөгөөр зассан юм бол Ямар хотын үзэмжинд тохироогүй амбаар байна лээ Манай УБ гэж ажилгүй авгайтай айл шиг навсайсан юм тэрэнд тааруулж хийж дээ хөөрхий

Зочин [202.179.31.112] 2019-06-26 05:44:43

Настай болон хүүхдийн тэрэгтэй , тэргэнцэртэй ь хүнд юм түрээд явах хүмүүс яах юм бол

Зочин [79.204.145.110] 2019-06-26 10:40:28

Buderch unnana, ali esuul garzaar garah gej bgaad mashind dairuuluulna , iim uruwdmuur toliwlogoogui hiizen!

Зочин [66.181.181.168] 2019-06-26 05:29:37

Bayrlaa hotiin dargaa saihan medee bn hotiin tuwuur hugjil ywagdahiin hotiin zahaar nai alga ydaj tsaiz zah 16 geh met hotoos alslagdmal gazaruudaa ydaj awtobusnii buudaluudii n neg shinechleh herwgtei bnaaa hugjil rui ch alga teruugeer chini bas barilga oron suursnuud sunderleed bga shuu de

зочин [202.21.108.204] 2019-06-26 03:55:27

Яасан худлаа бичдэг юм бэ. Энэ нүхэн гарц чинь 78 онд баригдсан, Нэг удаа ус гоожоод гэж өнгөцхөн засвар хийсэн санагдах юм. 90-ээд онд түц-үүд ажиллуулж дотор талыг нь үнэн хөгийн болгосон. Засвар хийсэн байхыг харвал сайхан л болж. Битгий түц гэдэг балай юм оруулаарай даа.

Зочин [112.72.12.6] 2019-06-26 03:41:38

yadaj shees tamhi unertehgui bolson bailgui dee. aimaar gazar baisan shuu. tegeed end bichij baigaa humuusd helehed. ter design aa gubs uruugaa yu yaatsgaa. hahaha

Зочин [202.9.43.185] 2019-06-26 03:05:04

Аймаар муухай оорк юм хийчээд шуумжиллээ гээд уурлаад байх юм оорк байна оорк байна муухай байна

Зочин [66.181.176.176] 2019-06-26 02:46:23

шинэчилж хийсэн юм бол дизайнд нь анхаарахгүй дээ

Сараа [139.5.218.33] 2019-06-26 02:13:11

Хотын даргаа барилгын ажлын цагийг нарийн тогтоож өгнө үү

Зочин [202.131.231.222] 2019-06-26 02:02:08

БОЛЖ ДЭЭ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.