Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль авсан М.Өнөболдыг 10 сая төгрөгөөр шагнав

Б.БУРМАА / Боловсрол

Ирэх жил буюу 2020 оны Улсын математикийн олимпиадыг Математикийн ШУ-ы доктор, профессор, Улсын математикийн олимпиадын “Анхны Аварга Математикч”, Ц.Баясгалан агсаны нэрэмжит болгон зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү математикийн 56-р олимпиадыг Космо Групп болон Ц.Баясгалан агсаны гэр бүл, шавь нар хамтран зохион байгуулахаар олимпиадын тугийг өртөөлөн авсан.

Туг хүлээн авах үеэр Космо Группын ерөнхийлөгч Б.Батбаасан 2019-2020 онд зохион байгуулагдах Олон Улсын Математикийн 60, 61-р Олимпиадаас алтан медаль авах сурагч бүрийг 10,000,000 сая төгрөгөөр шагнахаа амлан, батламж бичгийг Математикийн олимпиадыг зохион байгуулах хороонд 2019 оны 5-р сарын 5-ны өдөр албан ёсоор гардуулсан юм.

Энэ сайхан ерөөл маань биеллээ олж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 60-р Олимпиадад Монгол улс багаараа амжилттай оролцож 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан ба 1 тусгай байрт шалгарчээ.

Ийнхүү Олон Улсын Математикийн олимпиадад оролцож 3 дахь алтан медалийг олон жилийн дараа эх орондоо авчирч түүхэн амжилт гаргасан багш сурагчдыг “Космо Групп”-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амласан амлалтаа биелүүллээ.

Мөн Олон Улсын Математикийн 38-р Олимпиадаас Монгол улсын анхны Алтан медалийг авчирсан шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн нэрт математикч Н.Эрдэнэ агсны гавьяаг хүндэтгэн түүний гэр бүлд болон Олон Улсын Математикийн 53-р Олимпиадаас 2 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Ж.Батбаяр, Олон Улсын Математикийн 60-р Олимпиадаас 3 дахь алтан медалийг хүртсэн шавийг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм багш Н.Баянбат нарын оюуны хөдөлмөрийг өндрөөр үнэлэн мөнгөн урамшуулал олгосон юм. Түүнчлэн “Космо Групп”-ийн ерөнхийлөгч Б.Батбаасан бидний ирээдүй болсон залуу үеийнхний оюуны хөгжилд хөрөнгө оруулж, Монголын математикийн төлөө тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:41:31

A5ijNy http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.55.188.45] 2019-08-02 08:31:03

Биеийг хүчээр нэгийг оюуны хүчээр мянгыг гэж үг бий дээ шагнасан газарт нь баяр хүргэе гэвч төр засаг юу бодож байгаа юм бол доо Олон улсаас шүү дээ

Зочин [202.131.231.11] 2019-07-30 01:58:50

Аймгийн наадамд түрүүлсэн бөхийг Ланд-аар шагнадаг юм байна лээ. Олон улсын оюуны тэмцээнд түрүүлсэн хүүхдийг юугаар шагнах вэ!!

зочин [122.201.31.181] 2019-07-30 00:51:32

Баяр хүргэе багш,сурагч хоёрт тус тусад нь хоёр өрөө байр өгчих хоншоортой аавын хүү ээжийн охин байна уу.

Зочин [43.242.242.59] 2019-07-29 04:36:28

Космо компанийн удирдлагууд багш нар нь мундаг юмаа. Та бүгдийн ажил үйлс нь улам бүтэмжтэй байх болтугай

Зочин [202.126.89.245] 2019-08-01 01:26:53

ӨМ5өөс н баярлалаа...гэж хэдье дээ! АШгүй оюуныг үнэлдэг нэг ч болов компани гарсанд баярлаж байна шүү!

МАХАН БӨМБӨГ [103.26.193.208] 2019-07-29 03:45:48

БИЕИЙН ХҮЧЭЭР НЭГИЙГ БИЛГИЙН ХҮЧЭЭР МЯНГЫГ

Uls [118.103.98.132] 2019-07-29 03:24:28

Tur zasag yaa uramshuulav? Nyamdorj said tatvariin mubguur gandand shine dugana barij ugsunuu medeegeer yariad suuj bsn. Tatvariin mungiig zuv yamand zartsuulaach.

Зочин [202.126.89.177] 2019-07-29 02:39:54

Математик бол хувирдаг. .Өнөөдөр зөв ч маргааш буруу болдог

Зочин [103.212.118.216] 2019-07-29 14:00:44

Тийм дээ.

зочин [202.55.191.194] 2019-07-29 02:33:25

НӨГӨӨ ЛАНД МАШИН Ч ЮМУУ ОРОН СУУЦ ГЭХ МЭТЭЭР ШАГНАВАЛ ЯМАРУУ

Зочин [119.40.99.5] 2019-07-29 03:54:15

Өөрөө өгвөл яасийн

Ganaa [66.181.176.9] 2019-07-29 02:11:58

Mundag bn. Ajil uils NE setgelchlen but eh boltugai

Зочин [122.201.23.122] 2019-07-29 01:57:35

duudeee amjilt husie. Mongoliin ireedui bolson sain huu bn . shagnah n zuv. tehdee uhaant hun edend avtdaggui gedgiig urgelj bodoj yavaarai

Зочин [66.181.191.220] 2019-07-29 01:55:52

Ymar sain huu we zow zow oyunii hodolmor hund shuu duudee ulam ih amijiltiig husii

Зочин [202.180.220.172] 2019-07-29 01:48:24

Saikhan bna, Umnuus ni bayarlaj bnaa.Oyunlag humuusee demjih tsag ni bolson. Oyunlag humuusee demjij hugjuulj baij l bid hugjinu. Oyunlag saikhan humuusee demjij bgaa Batbaasan zahiral bolon hamt olond ni sain saikhan buhniig husen eruue. Busad company, groupuud ch gesen demjih heregtei.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.