Монгол Улс, АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 31 жил ийм түүхтэй

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчилж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийж байна.

Монгол Улс, АНУ-ын дипломат харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн замналын тухай мэдээллийг товч хүргэе.

Америкийн Нэгдсэн Улс нь 1987 оны I сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд, ялангуяа 1990 онд ардчиллын замыг сонгох шийдвэр гаргаснаасаа хойш Монгол Улс Ази, Номхон далайн бүс дэх АНУ-ын голлох хамтрагчдын нэг болсон. АНУ-ын хувьд Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгийг хүлээн зөвшөөрч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкэр 1990 онд Монголд хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр анх хэлж байжээ.

АНУ, Монгол Улс хоёр хамтдаа ардчиллын туйлын зорилгыг наашлуулж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалахын төлөө ажиллаж эхэлсэн аж. НҮБ, түүний Хүний эрхийн зөвлөл дээр, мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг болон “Онлайн эрх чөлөө эвсэл” зэрэг байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж байна.

АНУ, Монгол Улс хоёр хамтдаа эдийн засгийн өргөн хэмжээний түншлэлийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг сэргээн, ядуурлыг бууруулахаар хамтран ажилласны дотор АНУ Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлт, ардчиллын хөгжлийг дэмжихээр өнгөрсөн 30 жилийн дотор 240 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.

image

2018 онд АНУ-Монголын Ил тод байдлын хэлэлцээрээ баталгаажуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд чухал үйл явдал болсон бөгөөд Монгол Улсын зохицуулалтын болон хууль тогтоох үйл явцыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад илүү тодорхой болгох замаар хоёр талын худалдааны харилцааг улам нэмэгдүүлэх үүд хаалгыг нээжээ.

Батлан хамгаалахын салбарт АНУ, Монгол Улс хоёр ойр нягт бөгөөд эерэг хамтын ажиллагааг бий болгож чадсан бөгөөд Монголын зэвсэгт хүчний энхийг дэмжих, осол гамшгийн үеийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхээр хамтран ажилласаар иржээ.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцож дэлхий даяар хүндлэл хүлээсэн Монгол цэргүүд Өмнөд Судан зэрэг хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. Олон улсад томилогдон ажиллах боломж бүхий инженерийн баг бүрэлдэхүүнийг байгуулах замаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэмэлт дэмжлэг үзүүлж чадахаа Монгол Улс амалсан, энэ чадавхийг бүрдүүлэхээр Монголын армитай хамтран ажиллаж байна.

image

Өнгөрсөн 30 жилийн хамгийн том нэг ололт бол иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжсөн явдал юм. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Фулбрайт, Олон улсын зочин манлайллын хөтөлбөр зэрэг солилцооны хөтөлбөрүүдээр жил бүр Монголын төр, иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэмтэн судлаач нарын 45 хүн АНУ-д суралцаж байна.

Мөн жил бүр судалгаа шинжилгээ хийх болон бусад олон зорилгоор америкчууд Монголын сайхан оронд зочилж ирдэг. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын эхний ээлж 1991 онд Монголд ирснээс хойш 1250 гаруй хүн Монголын 21 аймагт англи хэл заах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, залуусыг чадваржуулах чиглэлээр хот хөдөөгийн хамтрагч нартайгаа мөр зэрэгцэн ажиллажээ.

Түүхийн зарим баримтаас дурьдвал 30 жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, Монгол Улсаас НҮБ-д сууж байсан Элчин сайд Г. Нямдоо нар хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тэр үйл явдлын үеэр хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Шульц “АНУ, Монгол Улс хоёрт ижил төстэй зүйл олон байна. Хоёулаа өргөн уудам нутагтай, хоёулаа хил хязгаараа тэлж байсан түүхтэй. Дипломат харилцаа тогтоосноор тэдгээр ижил төстэй зүйлсээ нээж, харилцан ашигтай худалдаа наймааг өргөжүүлэн, боловсрол соёлын солилцоог хийх боломжтой болно” гэж хэлсэн байдаг.

ОН ЦАГИЙН ТОВЧОО

1988 онд VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1989 онд III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.

1990 онд Монгол Улсын Анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д анх удаагийн айчлалаа хийв.

1990 оны VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д айлчлал хийв.

1991 оны I сард П. Очирбат АНУ-д айлчлал хийсэн МУ-ын анхны Ерөнхийлөгч болов.

1991 оны VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер МУ-д хоёр дахь удаагийн айлчлал хийв.

1991 онд Улаанбаатар хотноо Энх тайвны корпус нээгдэж, VII сарын 3-нд Энх тайвны корпусын анхны ээлжийн сайн дурын 21 ажилтан МУ-д ирэв.

1991 онд АНУ-ын Элчин сайдын яам Сэлбэ голын дэргэдэх одоогийн байрандаа нүүж оров.

1991 онд XII сард анхны USAID хөтөлбөр МУ-д хэрэгжиж эхлэв.

1995 онд Тэргүүн хатагтай Хилари Клинтон МУ-д айлчлав.

1996 оны XI сард Ерөнхийлөгч П. Очирбат АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Клинтонтой уулзав.

1998 оны V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлал хийв.

2004 онд Улаанбаатар хотноо Америкийн соёл мэдээллийн төв үүдээ нээв.

2004 оны VII сард Ерөнхийлөгч Н. Багабанди Вашингтон хотноо айлчилж, Ерөнхийлөгч Жорж Буштай уулзав.

2005 оны XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт МУ-д айлчлал хийв.

2007 оны X сард Ерөнхийлөгч Н. Энхбаяр АНУ-д айчилж, Ерөнхийлөгч Жорж Бушийн хамт Цагаан ордонд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурав.

2011 оны VI сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Обаматай Цагаан ордонд уулзав.

2019 оны VII сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:10

u7efMR http://pills2sale.com/ levitra nizagara

Яагаад? [202.131.228.118] 2019-08-01 03:03:59

АНУ бол 31-хэн жил. Гэтэл Орос/ЗХУ удахгүй 100 жил болно. Хятад 70 жил. Герман 65 жил орчим. Их Британи, Япон, Франц зэрэг улсууд мөн удахгүй 50 жил болно.

Обама бол Обама, Албрайт бол Олбрайт. [202.131.228.118] 2019-08-01 02:56:55

Обама ч Америкийн түүхэнд гарцаагүй сондгой ерөнхийлөгч юм даа. Нэр байхгүй, зүгээр л "Обама" гээд л болчихно. Бусад цагаан арьстай албан тушаалтнууд бол Жеймс, Жорж, Доналд, Хиллари гээд л. Ганцхан Обама л бол Обама. Кх!!! Ер нь түүнийг ээж аав нь Барак (Barack) гэж өхөөрддөг байсан байх. АНУ-ийн тнбд байсан Олбрайтын овгийг монголоор "Олбрайт" л гэж бичиж дуудадгийг мэддэггүй юм уу, админ ээ?

сайхан түүх [202.9.45.207] 2019-08-01 00:40:11

Гучин тербум доллорын өрөнд унагасан маш сайхан түүх

Зочин [202.179.31.41] 2019-08-01 01:26:54

Avligach MAXN / MAN/ 30 terbum-n orond unagasan. Gehdee 28 terbum orchim MAXN aas ugshiltai huviin kompaniudyn zeel. Jishee ni SY BATBOLD NOMTAISHAAR geh met Mongolchuud teneg bish shu!!!!!!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.