Он гарсаар 946 хүний амь насыг авран хамгаалжээ

Б.БУРМАА / Нийгэм

Монгол Улсын хэмжээнд эхний 7 сард нийт 3398 удаа аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас146 хүн амь насаа алдаж, 42 хүн гэмтэж бэртэн 25858 толгой мал, амьтан хорогдож, 30.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Хүснэгт 1. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал

Аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 22471хүн, 4216 автомашин ажиллаж, 946 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тээврийн хэрэгслийн ослын 46 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 23хүний амь насыг аварч, 69 хүнд тусламж үзүүлсэн.

Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 13.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Нас баралт

2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 146 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-аар өссөн байна.

Хүснэгт 2. Аюулт үзэгдэл ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулалт

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо

Үүний 26 /18 хувь/ нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хүүхэд /46 хувь/ обьектын гал түймэрт өртөж, 11 хүүхэд /42 хувь/ үер, усны осолд өртөж нас барсан байна.

Хүснэгт 3. Аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн насны бүлэг, хүйсээр

Хүснэгт 4. Аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо бүс нутгаар

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:31:38

YGLkWI http://pills2sale.com/ levitra nizagara

Ardyyd aa!! [212.234.217.188] 2019-08-04 13:39:32

bid eh delhiigeen sahin hamgaalaj chadahgyigees yanz byriin auyld erteh ni ikhe bna!Mongol hyn bolsoniih Byddagiin sasinii syrgaald ynench yabj heterhii gadaadiig dyyrialgyi zeb amidarch syraasai bilee!ene olon baigaliin yzegdel yos bys saltgaan bol hyn zonii yiliin yrtei syyd holbootoi?iimees buyan hiij nygelees eeriigee hamgaalaj yabbal zaluu ye maani jaahan naslahsan daa!!

Cjk [203.91.115.43] 2019-08-02 03:58:08

БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ ОНЦГОЙН ДАРГА НАРЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ЧАДВАРГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ГАЛ ГАМШГИЙН ТОО 30 ГАРУЙ ХУВИАР ӨСӨЖ НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 6 ХАН САРЫН ДОТОР 120 ГАРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙТАЛ 900 ХҮН АВАРСАН ГЭСЭН ХУДЛАА ТОО ГАРГАЖ ИРГЭДИЙН ТАРХИ УГААХАА БОЛИОЧЭЭ. 6 ХАН САРЫН ДОТОР ИЙМ ОЛОН ХҮН ҮХСЭН ГАМШИГИЙН ТОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ ӨМНӨХ ТҮҮХЭН ЖИЛҮҮДЭД БАЙХГҮЙ ШҮҮ НЯГТЛААД ҮЗЭЭРЭЙ. МЭРГЭЖИЛИЙН ЧАДВАРТАЙ ДАРГА НАРАА ТЭТГЭВЭР НЭРЭЭР АЛБАНААС ХОЛДУУЛЖ ОРОНД НЬ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ ТАНИЛ ТАЛ 60 ТЭРБУМИЙН ХҮНИЙГ ДАРГА БОЛГОЖ ОНЦГОЙГ ГУТААЖ БНА. ДЭД ДАРГА АРИУНБАУЯН НЬ АРМИАС ХАЛАГДСАН ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН НЬ ОНЦГОЙГООС ХУЛГАЙ ХИЙЖ БАРИГДААД ХӨӨГДӨЖ БАЙСАН ИЙМ Л НӨХДҮҮД АЖИЛЛАЖ БАЙГАА ХОЙНО ИРГЭДЭЭ ХҮҮХДҮҮДЭЭ ГАЛ УСАНД ҮХЭЭД БАЙ ГЭСЭНТЭЙ АГААР НЭГ БӨЛГӨӨ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.