ХАЛХ ГОЛ-80 ЖИЛ- Түүхэн баримтаас

Aдмин / Хууль

“Халх голын ялалтын 80 жил” түүхт ой энэ жил тохиож байна. Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн Хоёрдугаар дайны өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм. Халх голын байлдааны талаарх баримтуудыг сонирхуулж байна.

1. “Халх голын дайн” Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 оны 5-р сарын 11-нээс 09 сарын 16-ны хооронд буюу дөрвөн сар үргэлжилжээ.

2. Дайн БНМАУ, ЗХУ-ын нэгдэл, Япон болон Манж го улсуудын хооронд болсон юм.

3. Энэ дайн эхэлсэн шалтгааныг БНМАУ-Манж го улсуудын хилийг баруун тийш шилжүүлж Халх голоор тогтоох гэсэн байдаг.

4. Гэсэн ч Халх голын дайныг өрнүүлсэн шалтгаан өнөөг хэр нь маргаантай хэвээр байна. Учир нь Япончууд аль эртнээс Монголын баялаг, газарзүйн байршилд нүд унагасаар ирсэн ба эзлэн түрэмгийлэх оролдлого байсан гэх таамаг бий.

5. Япончууд Халх голын дайныг “Номонханы тулгаралт” гэдэг. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул юм. Япончууд 1932 онд Хятадын Манжуурыг эзэлж Манж го улсыг байгуулсан бөгөөд тэд Хятадын Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин Монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын голын дайн гээд байгаа нь ийм учиртай.

6. 1935 онд Монгол-Манжийн хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болов.

7. Улмаар 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр улс харилцан тусалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

8. Зарлаагүй дайны гал 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлсэн бөгөөд тэд гуравхан хоногийн дотор Дунгар овоо хүртэлх газар нутгийг эзэлсэн юм.

9. Төд удалгүй буюу тавдугаар сарын сүүлээр БНМАУ, ЗХУ-ын хамтарсан цэргүүд Япончуудыг хилээс хөөн зайлуулав.

10. 1939 оны 7 дугаар сарын 2-нд Япончууд Халх голыг гаталж Баянцагаан уулыг эзэлжээ.

11. Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон байна.

image

12. Баянцагаанд 1939 оны наймдугаар сард болсон шийдвэрлэх тулалдаан Халх голын дайны хувь заяаг шийдсэн гэдэг. Тиймээс энэ өдрийг Халх голын дайны ялалтын өдөр гэж үздэг юм.

13. Маршал Чойбалсан өөрийн цэргээ удирдан ЗХУ-ын цэргүүдтэй хамтран зөв тактик боловсруулсан байдаг.

14. Энэ дайны шийдвэрлэх ажиллагааг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдсан байна. Тэрээр 1939 оны 6 дугаар сарын 5-нд Армийн ерөнхий командлагчаар томилогджээ.

15. Халх голын дайн нь Дэлхийн түүхэнд дэх хамгийн том агаарын тулаан гэгддэг. Дайнд манай талаас 515 нисэх онгоц оролцсон бол Японы талаас 700 онгоц оролцсон юм.

16. 1939 оны наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байна.

17. Улмаар 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагаас дайны ажиллагаа бүрмөсөн зогссон түүхтэй.

18. Оросын тусламж энэ дайны ялалтад шууд нөлөөлсөн. Харин Япон холбоотноо хэмээн найдаж байсан Герман нь Оростой “үл довтлох гэрээ”-г 1939 оны 8 сарын 23-нд байгуулсан нь хүчний харьцаа тэнцвэргүйжин бууж өгөхөд хүргэжээ.

19. Дайны дараа Орос, Японы төвийг сахих гэрээгээр Япон нь Монголын хилийн бүрэн бүтэн, халдашгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн байна.

20. Дайнд БНМАУ, ЗХУ нийт 57000 цэргийн хүчтэйгээр оролцсон бол Япон улс нийт 75.000 цэрэгтэй байсан гэх мэдээлэл бий.

21. Хохирол: БНМАУ, ЗХУ амь үрэгдсэн 7974, шархадсан 15251. Япон 8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан.

22. Дайны дараа манай улсын газар нутагт өөрчлөлт орсон байдаг. Тодруулбал Мана уулын орчмын газар нутгийг Японд алдсан ба хожим Хятадын нутаг болсон юм.

23. Халх голын дайнд тодорсон баатрууд: Морьт хорооны захирагч ахмад Дандар, Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан зэрэг олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж БНМАУ-ын Баатар цолоор шагнагдаж байжээ.

24. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн хүнд ачааг үүрсэн бөгөөд тулалдаан энэ сумын нутагт өрнөсөн юм. Ийм ч учраас Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхтэй.

Эх сурвалж: tuuh.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.46] 2023-08-23 17:36:29

Газар нутгаа Москвагийн Молотов-Тогогийн гал зогсоох гэрээгээр алджээ. Нөмрөг, Мана уул, Халхын халуун рашаан, Буйр нууурын баруун талаар…

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:32

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:52:17

q6uoB5 http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:53:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:53:50

Зочин [103.229.122.235] 2019-08-30 01:33:37

Халх голын дайн гээл томорчихдог юм!! Vнэндээ бол нэг жижиг тулгаралт байлдаан юм билээ! Сталинградын дайн, Курскын дайн, Ленинградын дайн, Перл Харборын дайн , Берлины дайн гэдэггvй биздээ.

Hujaa [125.30.43.184] 2019-08-31 07:07:35

Manai tal yalaagui bol odoo chi bid 2 Hujaagaar comment bicheed suuj baih baisan.

Зочин [192.82.65.200] 2019-08-29 07:47:54

Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй юм. Харин мөнхийн эрх ашиг бий. Эрх ашиг нэгдвэл нөхөрлөж, эрх ашиг зөрчилдвөл дайсагнаж байдаг нь хүн төрөлхтөний түүх юм. Манайх улс ялсан хэрнээ Мана уулаа алдсан болохоор дүгнэлт хийх хэцүү мэт.

Зочин [202.179.31.102] 2019-08-26 00:38:06

Энэ бол түүхэн гавьяа илүү дутууюм яриад байгаа эргүү толгойтнүүд сөнөтүгэй

Зочин [202.21.110.38] 2019-08-26 02:20:31

Монголын одооны ихэс дээдэс харц ардын дунд гадныханы гар хөл болсон урвагчид улсын эрсэг дайснууд зөндөө бий, Тийм болохоор улс орон тайван замаар эзлэгдээд хөгжихгүй байгаа юм. Ташраар нь авах нэг өдөр ирэх байлгүй. Тэдний цаг зоргоороо хуцаж донгосож л байг.

Зочин [202.55.188.90] 2019-08-25 16:58:15

Наад үлгэрээ ѳѳрийнхѳѳ хүүхэддээ унтахад нь ярьж ѳг дѳѳ. Ѳнѳѳдѳр дэлхийн чиг хандлагаар үзэл суртлын дагуу ягштал цээжлүүлдэг хувьсгалт түүхийг биш факт баримтуудыг чухалчилдаг болсон.

зочин [122.201.31.129] 2019-08-25 14:21:43

2 хүчирхэг гүрэн өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалж хүний нутаг дээр байлдсан, Монголчууд хөлд нь үрэгдсэн....???

бүү нуу [150.129.140.231] 2019-08-25 11:30:27

монгол ялсан атлаа мана уулаа ѳгсѳн.оросууд онгоц монголын 90 цэрэгийг бѳмбѳгдѳж шүршиж устгасан.одоо халхгол сумаас зүүн урагш " монголчуудын хѳшѳѳ "бий..дараа нь лувсандоной дарга тэргүүнтэй 100-аад дайчдыг хэлмэгдүүлэн японы тагнуул буудсан.тэгээд монголын 60-70 дайчид байлдаанд үрэгдсэн..эргэлзвэл архивт бий

Зочин [202.131.243.186] 2019-08-28 07:25:54

Оросын онгоц манжын морин хороотой андуурч бөмбөгдсөн нь үнэн. Үүнээс хойш онгоц ирвэл хүний өөрийнгүй нуувчинд орох дүрэмтэй болсон

зочин [182.160.33.42] 2019-08-25 15:14:42

бүү нуу мэтийн малнууд friendly fire гээч зүйлийг ашиглан мушгиж оросыг муулж л байх зорилгоор бичнэ шүү дээ, Барууны мэдээллээр тархиа угаалгасан хүмүүс орос гэхээр л өрвөлзөхийг ажиглаж болно, харин хятад гэхгүй байгаа шүү, яагаад гэвэл барууны мэдээлэлд хятадын эрчимтэй муулдаггүй юм

Зочин [172.56.12.198] 2019-08-25 13:43:41

Orosiin ongots anduuraad agaaraas tsohilt hiisen baihaa sanaatai bish bailgui Mongol tserguud radio stantsgui yavsanaas bolson baih

Зочин [66.181.161.93] 2019-08-25 10:00:09

Ингэж ойлгоод л явж байхаас. Гарзгүй юмдаа.

Борко [202.21.108.161] 2019-08-25 09:42:55

ТЭР МАНА УУЛАА ЯПОНД АЛДСАН ЮМ БОЛ ТЭГЭЭД ЯЛАЛТ МӨН ҮҮ...

зочин [182.160.33.42] 2019-08-25 15:16:09

дайнд бид тусгаар тогтнолоо хадгалсан, япон оросын гэрээ бүр 1904 оноос үүдэлтэй, тэгэхлээр тэнэг л биш бол орчин нөхцлийг нь бас харвал зүгээр байх, наад дайныг чинь тэнэг хүмүүс явуулдаггүй байх л даа

Ард [66.181.161.2] 2019-08-25 09:40:50

Түүх түүхээр л үлдэнэ .СССР -ын дарлалд орж тэндий утсан хүүхэйлдээ мэт байсан гэж Бат үүл , Элбэгдорж мэт нөхөд түүхийг мөн ч гуйвуулсандаа . Тэд социалист нийгмийн бүтээн байгуулсан бүхнийг устгасан даа .Оросын ард түмэн 1921 онд 600 мянган монголчуудыг Д.Сүхбаатар тэргүүнтэй хувьсгалчидтай цуг мөхлийн ирмэгээс аварсан даа гэх мэт тус их дээ .

arhi [75.155.135.52] 2019-08-25 15:06:48

suhbaatar zaluuhan muriitai togloomch baisan

Zochin [77.111.247.67] 2019-08-25 08:48:07

Тун сонирхолтой мэдээ байна. Баярлалаа. setsen.mn

Зочин [122.201.21.72] 2019-08-25 04:07:32

okok

Зочин [122.201.21.72] 2019-08-25 03:26:15

ok

irgen [66.181.161.121] 2019-08-25 02:21:24

Halh goliin horson deer 90 baatar tornee halh golin horson door 90 baatar noirsnee han tengert tsoilson 90 hoshoo bosjee.... geed shuleg unshdag bailaa

Зочин [172.58.45.14] 2019-08-25 16:52:41

90 hoshnognii chiigtei nuhnuud


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.