Төв талбай дээр болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүний хөтөлбөр

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Өнөөдөр болох баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм.

18:30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

20:00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро шоу үзүүлбэрүүд эхэлж төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөнө.

Түүнчлэн “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон "Яг түүн шиг" шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдоно.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12:30 цагаас 02:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:22

hiZ [5.188.210.52] 2020-05-17 21:47:21

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ulyanovsk.podarki-market.ru/catalog/product-97703/?MID=3880&result=reply#message3880 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://izhevsk.podarki-market.ru/catalog/product-442293/?MID=1952&result=reply#message1952 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://vladivostok.podarki-market.ru/catalog/product-171066/?MID=2724&result=reply#message2724 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах f9db314

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:21:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:21:35


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.