Цахилгаан автобус ирэх долоо хоногоос туршилтаар явна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцсан.

Энэ үеэрээ Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг сонирхсон юм.

Япон улсын "Жайка" байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн их багтаамжийн дизель түлшийн автобусанд DPF буюу дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүгчийг 24 автобусанд суурилуулсан. Тус ажиллагаатай нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨАТҮГ-ын 9 автобусанд суурилуулжээ.

ЗОРИУЛАЛТЫН ЦЭГЭЭС 8-15 МИНУТАНД БҮРЭН ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖТОЙ

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Манайх олон цахилгаан автобус туршиж байгаа. Тэдгээр туршилтын автобуснаас Зорчигч тээврийн нэгтгэлд 10 ирсэн. Одоогоор монгол инженерүүд Монгол стандартад нийцүүлж, техникийн хувьд туршилтын арга хэмжээг авч байна.

Автобусууд дулаан оронд байсан автобус учраас тос нь болохгүй байна гэсэн асуудал туршилтын явцад гарч байна. Энэхүү 12 метр урт, 36 хүний суудалтай цахилгаан автобусыг долоо хоногийн дараа туршилтад гаргаж, төв замаар явуулахаар төлөвлөж байгаа. Зориулалтын цэгээс 8-15 минутанд бүрэн цэнэглэх боломжтой” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.98] 2020-01-16 12:24:03

Утасгүй тролейбус давхар автобусыг чөлөөтэй стандартын дагуу

зочин [202.126.88.232] 2020-01-16 09:39:24

Монголд хийсэн эрээнээс авчирсан баахан төмрүүд холбож гагнасан аймар үнэтэй хоцрогдсон явдаггүй хогоор яадгийн

Баагий [202.55.188.85] 2020-01-16 07:44:37

Өөрсдийнхөө хийж бгаа юумаа дэмжээд сайжруулаад яавлдаа яахаараа монгол хүний үнэлэмжийг доош нь хийгээд гадны хог цуглуулаад бдаг юум болоо хэн нэгэн даргын л шахаа биз хятдаас авсан хог тээврийн машин яасан төмрийн хогонд яаваад дууссан зам цэврэлдэг хэдэн ногоон юум авчираад ихэнх нь ажиллахгүй ганц нэг л харагдаж бна энэ заваан юумаа зогсоо нийслэлийн даргааааа

Mongol [202.55.191.205] 2020-01-16 05:03:42

Nuguu mongol injeneruudiin hiisen tsahilgaan avtobus yaasan be. ene ulsad eruul eh oronch hun bna uu?!!!!

Ганбаа [202.55.191.130] 2020-01-16 04:46:05

МОНГОЛ ЦАХИЛГААН АВТОБУС АА ХИЙЖ БАЙГАА. ХААНААС ХОГ ЧИРЖ ИРЭЭД БАЙНА. ТАМЫН ТОГООНООСОО МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ГАРАХ ЮМ БОЛ???

зочин [122.201.21.111] 2020-01-16 03:56:40

Ямар хун бичээд бнаа.Ойлгосонгуй. Монгол уу.

00 [66.181.185.234] 2020-01-16 03:02:50

haanaas hugarsaan duussan seg avchirsan yum

Baatar [202.126.88.65] 2020-01-16 03:00:06

Ene Tomorbaatar ulsiin mongiig idej uuchihaad ichdeggui um baihda

Bolorsukh [203.91.115.48] 2020-01-16 02:57:53

Nogoo trolleybusnii Selbegeer ondiison Nuur tsaraigaa yanzluuldag gar odoo bas bas ajilaa hiiseerl baigaa um baih da, Mongoliin huuli guuli boljee.

zorchigch teewerchin [122.201.28.8] 2020-01-16 02:05:48

setgel alga, zvtgel dutaj bna, Tumurbaatar gedeg hvn shaltag helj zovlon toochihoos uur hiih ajil alga


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.