УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Далд эдийн засагт хар тамхины эзлэх хэмжээ зургаа дахин нэмэгдлээ

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байгаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ үеэр “Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх хууль”-нд өөрчлөлт оруулахаар хуралдаж байна. Мөнгө угаана гэдэг чинь хууль бусаар олсон орлогоо хууль ёсны эргэлтэнд оруулахыг хэлээд байх шиг байна. Мөнгө угаана гэдэг далд эдийн засаг, сүүдрийн эдийн засагтайгаа нөхцөлдөж явдаг. Ийм учраас сүүдэрт байгаа эдийн засгаа наранд гаргая гээд яриад байгаа чинь энэ л дээ. 2015 онд Монголын эдийн засгийн 15.5 хувьтай тэнцэх далд эдийн засаг байсан. НӨАТ-ын урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэнээр 2018 онд далд эдийн засаг 9.2 хувь болж буурсан байна. Сангийн яамнаас асуухад далд эдийн засгаа ил гаргахад, сүүдрийн эдийн засгаа наранд гаргахад танай яам юу хийж байна аа? 2.9 их наяд төгрөг гэдэг чинь гурван их наяд төгрөг гэсэн үг. Монгол Улсын төсвийн орлогын дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгтэй тэнцэх хэмжээний сүүдрийн эдийн засаг явж байна. Энэ талаар ямар ажил хийж байна вэ? Хоёрдахь асуудал юу вэ гэхээр терроризмыг санхүүжүүлэх гээд бид том том юм ярих юм. Яахав дээ, энэ стандарт хэллэг байх л даа, бид их том том юм ярьж байгаа юм аа. Монголд угаагдсан мөнгө терроризмыг санхүүжүүлээд байх нь хэр зэрэг байдаг юм бол. Хар тамхи гэдэг асуудал ҮАБЗ-ийн анхаарах хэмжээнд яригдах сэдэв болчихсон байна ш дээ. 2015 онд далд эдийн засагт эзлэх хар тамхины эзлэх хэмжээ 20.7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 113 тэрбум төгрөг болж бараг тав зургаа дахин өссөн байгаа шүү дээ. Хар тамхины хэрэглээ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг, хүнийг рекетлэх гэх мэт хэргүүдийг араасаа дагуулдаг ийм л их аюултай эд л дээ. Энэ сүүдрийн эдийн засгийн хэмжээ 9.2 хувь гэж байна. Далд эдийн засаггүй улс гэж алга. Хонконг гэхэд эдийн засгийнх нь 0.5 хувьтай тэнцэж байна. Дэлхийн хэмжээнд аваад үзье гэхээр дэлхийн эдийн засгийн 31.9 хувь гэж байгаа шүү дээ. Дэлхийн банкны 2017 оны судалгаагаар Монголд 17.9 хувийн эдийн засагтай тэнцэж байна гэсэн байгаа. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу? Хөрөнгө оруулагч нартайгаа учраа олох ёстой шүү дээ. ФАТФ-ийн дөрвөн асуудал сүүдрийн эдийн засагт хэдэн хувь эзлээд байна. Гуравт, Монголбанкны ерөнхийлөгч асан таван хувийг ярьж байна гэсэн. 95 хувийг нь сонссон юм уу" гэлээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: "Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9:2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм" гэж хариуллаа.


Сэтгэгдэл

ZOCHIN [103.26.195.82] 2020-01-19 07:55:34

20 ONII MURIIN HUTULBURT CHINI BITGII SHAA GEED URIDCHILAAD HELCHII

Зочин [192.82.70.160] 2020-01-17 08:21:15

Төрд алба хааж буй бүх хүмүүсийг тестээр шалгах ёстой?! Нилээд олон хүн хар тамхи хэрэглэсэн нь ил болно доо!! Тэр цэрэг,цагдаа,төрийн бусад албаны бүгдийг шалгаж цэвэрлэх ёстой!!! Бусад улсад энэ шалгалтыг заавал хийдэг юм!!! Тэгж л дээрээсээ цэвэршиж доошоо орох ёстой?!

Зочин [66.181.161.91] 2020-01-17 07:19:17

Ийм Бүдүүн хар нөхрийн эмэгтэй гэж хараад байгаа сда чинь харин өөрөө гаж донтон уу?

Зочин [202.179.31.113] 2020-01-17 06:32:25

Зөв асуудал хөндсөн байна. Гадна байдал бус ярьсан зүйлийн агуулга, ач холбогдолд анхаарах хэрэгтэй.

Зочин [202.126.88.227] 2020-01-17 06:06:41

Эмэгтэйлэг нөхөр байна даа

Иргэн [202.126.88.59] 2020-01-17 05:48:48

Энэ 1 давхраатай алаг нүдтэй хөөрхөн залуу зурагтаар их ярих боллоо. Юу мөрөөдөөд байгаа юм бол доо

Зочин [202.126.89.38] 2020-01-17 05:07:06

ene neg t1 sda, odoogiin gaali tatvariin baigaa tsaraig yag ene hunii yarinaas sonsood l oilgono, ediin zasagt huvi nemer oruuldag huvi hun kompaniudad saad uchruulah bodlogotoi.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.