Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

Aдмин / Спорт

Төрийн банк болон Монголын байт харвааны холбоо “Токио-2020” Олимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх боломж нөхцлийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах ёслолын ажиллагаанд Монголын байт харвааны холбооны дасгалжуулагч, тамирчид болон Төрийн банкны төлөөлөл оролцсон бөгөөд Олимпын эрх авсан тамирчиддаа баяр хүргэж амжилт хүслээ.

image

Ташрамд дурдахад, Монгол Улсад байт харвааны спорт нь анх 1960 оноос эхлэн хөгжсөн бөгөөд 1971 онд Английн Йорк хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд Д.Дэмбэрэл түрүүлж спортын бүх төрлүүдээс Монгол Улсдаа анхны Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол 2008 онд Хятадын Бээжин хотод болсон паралимпийн наадамд байт харвааны тамирчин Д.Баатаржав нь алтан медаль хүртэж байсан түүхэн амжилттай юм.

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:20

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:44

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:43

zohcin [64.119.16.129] 2020-01-20 14:20:00

Turiin bank tumnii munguur zusardhaa boli .tiim sain yum bol zeeliin hyygee buulaga


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.