ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Төрийн айлчлалын үеэр казино тоглоод явж байгаагаасаа ичих хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд Австрали улсын Сидней хотын казинод тоглож явсан талаарх мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж эхэлсэн. Төрийн албаны журмын 3.1.4 ийн дагуу гадаадад зорчихдоо казино тогловол чөлөөлнө гэж заасан байдаг юм байна. Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

image

Хан-Уул дүүргийн иргэн н.Түмэнжаргал: Австрали улсад төрийн айлчлал хийж байгаа гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Түүнийг бол харсан. Харин казино тоглосон гэдэг мэдээллийг сонсоогүй байна. Хэрэв төрийн айлчлал хийж байх хугацаандаа казино тоглосон бол хариуцлага хүлээлгэх ёстой.

image Иргэн н.Доржбат: Төрийн айлчлалаар явж байгаад мөрийтэй тоглоом тоглосон бол үнэхээр муу байна. Гэхдээ казино тоглосон гээд огцрох болов уу даа. Хариуцлагын асуудал ярьсаар байтал хавар болох байх. Манайд хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авдаг тохиолдол бараг л байдаггүй шүү дээ. Бид ямар хүмүүсийг төрд гаргасан бэ гэдгээ харах хэрэгтэй.

imageИргэн н.Бат-Эрдэнэ: Манай улсад 76 гишүүний хэрэг алга байна. Энэ 76 дотор эх орон ард түмнийхээ төлөө явдаг хүн бараг байхгүй. Монгол орны баялгийг идээд дуусгалаа. Төрийн айлчлал хийж байж мөрийтэй тоглоом тоглоод явж байгаасаа ичих хэрэгтэй. УИХ хууль тогтоох байгууллага шүү дээ. Хууль тогтоох байгууллагад байгаа хүмүүс өөрсдөө хууль зөрчөөд явж байна. Манай төрд байгаа хүмүүс бүгд луйварчид. Иргэдийг төлөөлж ажиллах ёстой гэдгээ мартчихсан. Зөвхөн өөрсдөө идээд тоглоод явж байх ёстой гэж бодоод байх шиг байна. Хууль бус зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой.

Иргэн Лхагваа: Д.Тогтохсүрэнг их сайн хүн гэж боддог. Үнэхээр казино тоглосон бол муу байна. Хууль бус зүйл учраас хариуцлага хүлээх ёстой.

Иргэн Зоригтбаатар: Өчигдөр Д.Тогтохсүрэнг мөрийтэй тоглоом тоглоод сууж байгаа зургийг цахим орчноос харсан. Австрали улсад төрийн айлчлал хийгээд явж байхдаа тоглосон гэж байсан. Төрийн айлчлал хийх нэрээр мөрийтэй тоглож болохгүй. Монголын ард түмэн мөрийтэй тоглоом тогло гэж төрд гаргаагүй байх. Хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрэв жирийн иргэн тоглосон бол аль хэдийнээ шоронд орчихсон байгаа. МАН-д бүлгийн дарга хийчихээр хүн байгаа л байх. Хэдэн төгрөгөөр тоглосон гэдгийг ч тодорхой болгох хэрэгтэй. Австрали улсад казино тоглож болдог байх. Харин Монголд казино тоглохыг хориглосон байдаг шүү дээ. Өөрсдийнхөө хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:10:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:55:33

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:55:31

Зочин [202.126.88.130] 2020-01-20 07:57:14

yg ailchlalaar ywj bhda togolson n vnen ymu hvn huwiin tsag huwiin oron zaitai baih estoi bvvr omno zuragch ym bilv hen medlee

zochin [202.9.46.11] 2020-01-20 06:32:02

khulgailsan munguu urj yadakhdaa kazino togloj b.gaa muu deeremchid.

Зочин [103.229.121.21] 2020-01-20 06:08:20

Одоо ард тумэн 2020 онд арай оор сонголт хийнэ биз дээ нэн хулгай ч нар арай л даварч байна шуу дээ козино тоглоод зогсож байгаа ардын намын булгийн дарга байж байна лээ шуу дээ одоо тушаал гаргасан намын дарга сэлэм эргуулнэ биз дээ харж л байя

Зочин [103.111.68.3] 2020-01-20 05:57:49

ЗАА НЭГ ИЙМЭРХҮҮ НОВШЫН ХУЛГАЙЧ НАРЫГ 20, 000 ТӨГРӨГӨӨР УЛСЫН ИХ ХУЛГАЙЧААР СОНГОЖ БАЙНА ДАА БИД. ХОХь ЧИНЬ ГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ ДЭЭ. 7 СОНГУУЛЬ ДАРААЛАН ХУЛХИДУУЛЛАА ОДОО БОЛОО БИШ ҮҮ СОНГОГЧИДОО...ҮР ХҮҮХЭД, ТЭДНИЙ ИРЭЭДҮЙГ БОД, БИД ӨӨРСДӨӨ Ч ӨНГӨРЛӨӨ ЯРШИГ...

Зочин [202.9.40.59] 2020-01-20 05:53:16

юун ичих шууд шоронд орох естойшд

Зочин [182.160.36.165] 2020-01-20 05:48:13

ҮНЭНЧ ЗАРЧИМЧ ОЮУН-ЭРДЭНЭ ХАА БАЙНАА.АМЬД УУ?ЭНХБОЛДЫГ НУХАЖ АВААД АМАНДАА АЛБА ЗУУГААД ДУГАРАХААР АМНААС УНАЧИХ ГЭЭД БАЙНА УУ?

Зочин [66.181.181.35] 2020-01-20 07:33:57

Oyunerdene neere alga bolson ter zaluu uurgee bieluulj devshsen boloo

Зочин [202.9.46.53] 2020-01-20 05:39:21

Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол шингэдэг юм.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.