С.Амарсайхан: Энэ жилдээ багтаж 600-с доошгүй автобусанд парк шинэчлэлийг шийднэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид эхний улиралд 200, дараагийн улиралд 200 гэх мэтээр энэ жилдээ багтаж 600-с доошгүй автобусанд парк шинэчлэлийг шийднэ.

Гэхдээ эхлээд сургуулийн хүүхдийн автобусыг шинэчилнэ. Аюулгүй байдлыг хангасан зориулалтын сургуулийн автобусаар хүүхдүүддээ үйлчилдэг болно. Дээрээс нь нийтийн тээврийн шинэчлэл хийх гээд БНХАУ-аас цахилгаан автобус 10-г авчирч туршиж байна. Энэ автобус нь зургаан минут цэнэглээд 180 км явах боломжтой.

image

Оруулж ирээд хоёр долоо хоног туршиж байна. Хэрвээ болж байна гэвэл бид санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээж төсөв дээр санхүүжилтийн хөрөнгө нь тусгагдаагүй ч бид төсөв хараад зовлон тоочоод суувал хэзээ ч бүтэхгүй. Хөгжлийн банктай болон гадаад, дотоодын үйлдвэрлэгч нийлүүлэгчтэй ярилцаж, боломжийн төлбөрийн нөхцөл өгсөн аж ахуйн нэгжүүдээс автобус авна. Манайд үйлдвэрлэж байгаа МОН-30 автобус нэг нь 536 сая төгрөг. Тус компани автобус цэнэглэгчээ оруулаад 1.2 тэрбум гаруй төгрөгөөр хоёр автобус нийлүүлсэн.

Харин одоогийн энэ цахилгаан автобус нь дотоодод үйлдвэрлэж буй автобуснуудаас хямд үнэтэй бөгөөд цэнэглэлтийнх нь хугацаа бага байна. Тиймээс бид туршиж байна"гэв.

ТУРШИЛТААР ЯВУУЛЖ ҮЗЭЭД МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТААРАХГҮЙ БОЛ БУЦААГААД ХҮРГЭНЭ ГЭСЭН НӨХЦӨЛТЭЙ

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн шилжилтийн хэмжээнд буюу замын түгжрэлийг сааруулах хүрээнд бид олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь парк шинэчлэл юм.

Парк шинэчлэлийг ямар автобусаар хийх нь тодорхойгүй ч дэлхий нийтэд байгаль орчинд ээлтэй автобусын хэрэгцээ, шаардлага их байгаа учраас бид цахилгаан автобусыг туршиж байна.

Энэ 10 автобусыг оны өмнө нийслэлээс гэрээ хийж оруулж ирсэн. Бид гурван сарын хугацаанд Монголын нөхцөлд таарч байгаа эсэхийг турших ёстой. Нэг цэнэглэлтээр 200 километр явдаг ч хүйтний улиралд 100 гаруй километр явж байна.

Ямартай ч энэ автобус Монголын нөхцөлд таарах эсэхийг нарийн судлахаар ажлын хэсэг ажиллаж байна. Дүгнэлт гарах хараахан болоогүй учраас санхүүжилтын асуудал тодорхой биш. Туршилтаар явуулж үзээд Монголын нөхцөлд таарахгүй бол буцаагаад хүргэнэ гэсэн нөхцөлтэй. Мөн "U money төлбөрийн системээ тус автобусуудад суурилуулвал маргаашаас ч Таван шар- Офицеруудын ордон чиглэлд явуулах боломжтой” гэлээ.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:00

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:31:41

2PGNPc http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [202.126.89.180] 2020-01-21 17:06:40

Bid shuumjleheesee Omno Manaid sard xeden avtobus uildverlej chadah be.

Зочин [66.181.184.240] 2020-01-21 16:28:16

Ямарч боловсролгүй нэг хулгайч хятадаас чанаргүй хуучин автобусыг будаж засаад шинэ автобус гэж хуурамч гэрээгээр оруулж ирэх гэж байгаа шүү

Зочин [182.160.39.69] 2020-01-21 15:18:47

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЗААВАЛ АВТОБУС ХИЙНЭ ГЭЭД ДАЙРАХААР СУУДЛЫН МАШИН ТРАКТОР ЯДАЖ САХЛЫН МАШИН ХИЙГЭЭД ЗАРААЧ.УЛСЫН ТӨСӨВИЙГ ХУСАХ ГЭЭД ДАЙРЧИХ ЮМ.ГАНЦ ГЭРЭЛ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭНД ТЭНДЭЭСХЯМДХАН ЮМ АВЧИРЧ УГСАРСАН БОЛООД ТЭНГЭР ТУЛСАН ҮНЭЭР ШАХАХ ГЭЭД БАЙЖ ЯДАХ ЮМ.

Зочин [66.181.161.9] 2020-01-21 14:10:56

Уул монголчууд автобус хийдэг түүнийг улс авахын тулд заавал урдаас зөвшөөрөл авах болдог нөгөөдүүл нь ИХ ГАЗАРын үйлдвэрийн автобус ав гэж тушаагаал НАМ нахуу.

Зочин [66.181.161.18] 2020-01-21 11:34:52

Монгол автобусаа дэмжихэд яадаг байна,

Зочин [66.181.169.162] 2020-01-21 10:43:51

Mongol imjnervvdee demjmeer ym daa

T [103.229.121.226] 2020-01-21 08:51:39

Ene darga ovoo um xiixgeed baix zaluu umdaa

Зочин [103.229.121.90] 2020-01-21 07:54:53

Энэ хулгар мөнгө шаах юмаа л бодоод байхаас улсаа бодно гэж байхгүй. Яахаараа бид энэ мэт цөөн хэдэн дүрвөдөд бүх юмаа мэдүүлэх ёстой вэ .

Зочин [112.72.15.34] 2020-01-21 09:23:53

Хүн хийё гэж байхад битгий ийм тэнэг юм бодож бай, дээрээс нь наад дүрвэд энээ тэрээгээ одоо боль, цаг үе өөр болсон мал минь. Ном унш түүх судал

эдийн засагч [66.181.177.104] 2020-01-21 07:51:28

1 цэнэглэлтээр явах зай нь МОНГОЛ монгол инженерүүдийн хийсэн цахилгаан автобустай бараг ижил юм байна. харин цэнэглэлтийн хугацаа нь Та нарын хэлж байгаагаар богино юм байна. ТА НАР ҮНЭ ГЭЖ ЯРИЛАА. НЭГ ТАЛААС ҮНИЙН ТАЛААР МОНГОЛД ЯАВАЛ ХЯМДРУУЛЖ БОЛОХ ВЭ ГЭДЭГ ТАЛААР ТАЛ ТАЛДАА ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ, НӨГӨӨ ТАЛДАА ЦЭНЭГЛЭЛТИЙН ХУГАЦААГ БОГИНОСГОХ ТАЛААР МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД АЖИЛЛАНА БИЗ. ИЙМД ТА БҮХЭН МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙНХЭЭ ХИЙСЭН ЦАХИЛГААН АВТОБУСЫГ ПАРК ШИНЭЧЛЭЛИЙНХЭЭ 70 ХУВЬД НЬ АВААЧ ЭЭ !!!!!!!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.