Цуврал 3: Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар

Н.Саранчимэг / Хууль

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачдын толгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахин давтуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Баримт 1.Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойших хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас нийт 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 17 хүн хөнгөн гэмтэж, нэг хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирчээ гэсэн тоо баримтыг ШЕЗ-өөс гаргасан байна.

Баримт 2.Монгол Улс 1984 оны Эрүүгийн хууль мөн 2002 оны Эрүүгийн хууль гэмт хэргийн төрөл болоод оногдуулах ялын хэмжээнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоож иржээ. 2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн.

Баримт 3.Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тус хэргүүдийг төрлүүдээр нь авч үзвэл,

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их буюу 190 хэрэг буюу 64.1 хувь, 234 хүн буюу 63.9 хувь
  • Хулгайлах таван хэргийн таван хүн
  • Хахууль авах хоёр хэргийн гурван хүн
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хоёр хэргийн хоёр хүн
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хоёр хэргийн хоёр хүн тус тус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.

Энэ тухай УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “Шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг судалж үзэхэд нэг талаас гэмт хэргийн хугацаа дуусах дөхсөн үед зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх тохиолдлууд гарсан. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр давж заалдах, гомдол гаргадаг ийм байдлаар хугацаа хожих явдал түгээмэл байна. Тухайлбал, нэг жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон. Найман жил хүртэлх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосон.

Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн эрүүгийн хууль үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох журмыг сэргээн хуульчлахыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнээс гадна Эрүүгийн тухай хуульд заасан гэмт хэргийн төрөлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг харгалзан энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ талаар бусад улсын Эрүүгийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг харьцуулан судлах Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг цаг алдахгүй шинэчлэн тогтоох шарлагатай байна” гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:38

иргэн [64.119.20.62] 2020-01-23 12:54:38

УГ НЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ОРОЛДОХ БИШ ХУУЛИЙН АГУУЛГА, ХЭРЭГЖИХ НӨХЦӨЛ БОЛОМЖ, ГАРАХ ҮР ДҮНГ НЬ ТООЦОЖ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ УЧИРТАЙ БИЗ ДЭЭ. ГЭТЭЛ МАН МОНГОЛЫН ХУУЛИЙГ ЗОРИЛГОТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЗАВХРУУЛЖ, БУРУУГААР АШИГЛАЖ ДУУСААД ХАМГИЙН СҮҮЛД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЗАВХРУУЛЖ ЗАВШЛАА ДАА.

Зочин [64.119.21.99] 2020-01-23 08:04:57

Уул нь МЯНГАНЫ ЛУЙВАР л даа!

иргэн [192.82.65.90] 2020-01-23 05:01:49

хулгайч хууль гаргана гэж юу байдым. УИХ өөрөө бузар булайн үүр болчихлоо: булхай, хулгай, дээрэм, бүр сүүлдээ аллага. Тогтолцоогоо өөрчлөх цаг болчихсон юм биш үү

Сэтгүүлч [202.126.88.201] 2020-01-23 04:13:13

Сүртэй гарчигтай ус бна

Зочин [66.181.178.198] 2020-01-23 03:40:41

Sain bodoj huulia heregjuulehgui bol , yadarsan ard tumend , nasaaraa gemt heregten gej tsoluulalj medeh l huuli bailee shu . huun heleltseh hugatsaa gej bh estoi chuham huuliin sangasiig sain sudlah heregtei bh

Зочин [192.82.67.184] 2020-01-23 01:49:54

Энэ хулгайч нар хууль гаргана гэж арай л байна даа улс орныг минь мохоож байна шуу дээ эд нарыг бугдыг нь сольж байж оорчлогдоно шуу дээ 2020 онд ард тумэн арай оор сонголт хийх биз дээ

Зочин [64.119.20.18] 2020-01-23 01:22:33

Саранчимэгээс 3 дахь битгий хэл анхныхаас ЮМ гараагуй , ер нь ХУУРАЙ " мэдээлэл " билээ ... Суржин малгайтай даржин сурвалжлагууд улиг домог болгодог ...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.