Монголын үндэсний олимпийн хороо мэдэгдэл гаргаж, тэмцээнээ хойшлуулжээ
Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпийн хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны “Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээнүүдийг цуцалж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдсэн юм.
“Спорт-Олимпийн их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг уриалж байна” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:08
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:07
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:54
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:53