Төрийн ордон хуулиар хуягласан хулгайчдын үүр, өрийн шорон, бараан зах болов уу?

Л.Батцэнгэл / Хууль

-Төрийн ордонд лангуу түрээсэлнэ.

амгийн их хулгайчтай газар лангуу түрээслээд ёстой баларна.

-За, зах руугаа явъя даа.

-Нарантуул руу юу?

-Үгүй ээ, Төрийн ордон л байхгүй юу?

Ийм яриа сүүлийн үед иргэд болоод сэтгүүлчдийн дунд өрнөх болов. Монгол Улсын төрийн ордон гэдэг ийн тоглоом шоглоомны бай болох болжээ. Монголчууд төрдөө гүн хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Ээжүүд “Төрийн сүлд минь өршөө” гэж сүү цайныхаа дээжийг өргөж, төрийн тэргүүдийнхээ хөргийг гүнгэрваандаа бурханчлан залдаг байсан цаг саяхан. Эдүгээ харин төр гэсэн үг орсон л байвал хулгайч зэлгийч, хуйвалдагч хорчин, худалч шорчин, мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хүн араатны төлөөлөл бүхний санаанд нэн түрүүнд бууна. Төрийн ордонд яахаа алдсан бүлэг дээрэмчид орогносон мэт ойр орчмоор нь явахдаа ч нэг зэнзийрхсэн байдалтай хяламхийн өнгөрнө. Эгээ л нэг булш бунхан, орон шоронгийн буурь туурь таарсан мэт цаанаа л нэг жихүүцэнгүй. Энэ бол уран зохиолын адилтгал зүйрлэл огтоос биш. Амьдрал дээр бодит байдал ийм. “Дээр үед Зохиолчдын хороо Засгийн газрын ордонд байлаа. “Үнэн” сонины редакци Төрийн ордонд байв шүү дээ. Би чинь Засгийн газрын ордны пропусктай мундаг амьтан байлаа даа” гэх бичгийн мэргэдийн яриа их байдаг. Одоо гэтэл Төрийн ордонд ажилладаг гээд бахархах гэвэл ёстой ам руугаа алгадуулах биз. Ийм байдал үүсэхэд Төрийн ордны буруу ч гэж байхгүй байх. Дотор нь байгаа шийдвэр гаргагчдын л алдаа онооны дэлгэц нь энэ ордон болчихоод байх шиг. Тэртээ тавин нэгэн онд Монгол Улсын нийслэлийн хойморт сүндэрлэсэн эл байгууламжид ард түмний хүндэтгэл бишрэл, оюун санааны түүчээ болж байсан түүхэн цаг хугацаа бий бий. Байшин хэрвээ ярьдаг бол Төрийн ордон олон сайхан түүх хүүрнэх байсан биз. Тэгвэл харин одоо нэг л гунигтай дүнсийх болсон нь өрийн шорон, бараан зах, цаазын өрөө болсонтой нь холбоотой мэт.

Төрийн ордонд Монгол Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон тэдгээрийн Тамгын газар, харьяа байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед Төрийн ордонд элдэв янзын гаж үйлдэл их гарах болов. Төр нийгмийн зүтгэлтэн амь насаа алдсан гэцгээж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор тийм утга бүхий цаас бариад яваад байхыг бодвол Төрийн ордон алуурчин хаацайлдаг оромж болж хувирч. Монгол Улсын төрөөс болж улс орон нь саарал жагсаалтад орлоо гээд шуугиад байгаа. Монгол Улсын төр энэ байшинд байрладаг болохоор шаргал ордон өрийн шорон мөн болж таарлаа. Олон нийтийн бүхий л ажиллагааг ханиад томуугаар далимдуулан зогсоосон мөртлөө идээ цагаа, ноос ноолуурчингууд бараагаа дэлгэснийг зурагтаар харахад энэ газар яах аргагүй бараан зах байж таарлаа. Тиймээс л сэтгүүлчид маань төрийн ордныг хамгийн их хулгайчтай газар гэж яриад эхэлсэн нь нууц биш. Хамгийн гунигтай нь аюулт коронавирусын далбаан дор төрийн нэр баригч гэмт хэрэгтнүүдийн элдэв үйлдлүүд нам дарагдан өнгөрөх гээд байгаад ард түмэн зэвүүцсээр.

УИХ бол улсаасаа хулгай хийгчдийн хамгийн том бүлэглэл юм гэдгийг алдарт ЖДҮ-чид нотолдог

“УИХ л байрлаж байгаа бол наад газар чинь хууль ёсоор өөрсдийгөө хаацайлсан ЖДҮ-чин хулгайчдын үүр” гэх хүн хаа сайгүй таарна. ЖДҮ-чин гэдэг үг монголчуудын чихэнд дасал болсоор удлаа.Хүмүүс ч ерөнхийдөө малчин, барилгачин, сайд гэдэг шиг ажил мэргэжлийн нэршил болгочихсон.Хэл шинжлэлтэн зарим нэг нь “Жидүү гэдэг малын өвчин.ЖДҮ-чид бол нийгэмд хорт хавдар түгээгч авилгачид, жидүү өвчний нян тараагчид” хэмээн мэдэмхийрцгээсэн. Уг нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан манайх шиг хөгжиж буй улс орны дунд төвшнийхөнд амь тариа шиг хэчнээн хэрэгтэй зээл. Танил талаараа түрээ барьж бага хүүтэй зээлийг их хэмжээгээр шамшигдуулсан этгээдүүд нийгэмд ямар их идээ бээр буглуулсныг иргэд мартаагүй.Чингис хаан аян дайны олзонд шунахайрсан хэнийг ч бай хатуу цээрлүүлж байсныг түүх гэрчилнэ.ЖДҮ-чид бол бусдынхаа тавагтай хоолыг заль мэхээр булаан дамлаж буй өрөвдөх сэтгэлгүй шуналын тулам Гобсекүүд юм.

image

ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг.Засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид хэлдэг. Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэсэн тооцоо байдаг. Бүрэн бус мэдээллээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮХС-д тус тус олгож байжээ. УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь ЖДҮХС-гаас мөнгө авдаг гэж анх энэ дуулиан дэгдэхэд дурдаж байсан нь үнэний ортой.Зорилтот бүлэгт чиглэгдсэн зээлийн мөнгөнөөс “томчууд”-ын нэгэндээ барьдаг бялуу нь энэ хөнгөлөлттэй зээл байсан.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-чин гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Ёс зүйн хороо, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороонд өргөдөл гаргаж байсан. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр авсан тухай баримтууд олон нийтэд илэрхий болоод байгаагийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан тухай мэдээллүүд цацагдсаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь илрээд байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид 30 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн. Авилгын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна.Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна.Хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, хүссэн зүйлээ бүх нийтээс булаан авч байгаа нийгэмд хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ямар ч боломжгүй, харин ч хууль бус, шударга бус үйлдлийг өөгшүүлэхэд хүргэх хортой.Энгийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байлаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар, хууль ёсоор олж авах эрхтэй.Энэ эрх бол шударга бусаар, хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авахгүй байх үүрэгтэй шууд холбоотой.Нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө иргэд, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, завшиж байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.Ийм замаар олж авсан тэдний хөрөнгө шударга (хууль ёсны) байж чадахгүй.Тэдний хувиа бодсон үйлдлийн улмаас хэр олон энгийн иргэн, үйлдвэрлэл эрхлэгч дампуурч болохыг (магадгүй дампуурсан) ухамсарлах чадваргүй, ард иргэдээ гэх энэрэнгүй сэтгэлгүй, ховдог шунахай хүмүүсийг нийт иргэн, улсын ашиг сонирхолд илүү их хохирол учруулахаас нь өмнө эгүүлэн татах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “хувийн аж ахуй эрхлэх”-ийг үндсэн эрх болгон баталгаажуулсан байдаг.Энэ эрхээ эдлэхэд нь төрөөс уг эрхийг хангахуйц эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй иргэд (аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч)-д санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх баталгааг хуульчилсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль байдаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго нь үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах явдал юм.Уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжиж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ байдаг.Төрөөс хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бүрдүүлсэн энэ баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж шударгаар хүртэх ёстой.УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлахгүй боловч тэд энэ баталгааг хүртэх ёстой бол энгийн иргэдтэй адил нөхцөл, шаардлагыг хангаж, өрсөлдөх шаардлагатай бол шударгаар, ил тодоор өрсөлдөж олж авах ёстой байсан.Гэтэл УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь мянга мянган жирийн иргэдийн хувийн аж ахуй эрхлэх санхүүгийн баталгаа (боломж)-ыг булааж байна.

УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монголын нийт иргэнийг төлөөлөн төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулж байна.Үүгээрээ ч иргэдийн “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг зөрчиж байна.Монгол Улсын Үндсэн хуулийг бүх нийтээр сахих үүрэгтэй, аливаа үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэх ёстой. Иргэд, сонгогчдын зүгээс нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоосоо түрүүнд тавьж ажиллаж чадна хэмээн итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн ийм ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж Үндсэн хуулийг зөрчиж байгаа тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байна.

Иймд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт заасан “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,…-ийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “МУ-ын иргэн …хөдлөх, … хөрөнгө шударгаар олж авах эрхтэй”, 4 дэх хэсэгт заасан “…хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, 9 дэх хэсэгт заасан “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байдаг.

image

Монгол Улс парламентын засаглалтай орон.Ард түмний нийт олонхийн саналаар УИХ-д сонгогддог.Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд бол төрд биднийг төлөөлж буй өрхийн тэргүүн аавууд юм.Бидний итгэл сэтгэлийн дэмээр төрд гарсан аав хүн хулгайч байвал бидний аж амьдралд маш их хортой.Аавын үлгэр дууриалаас үр хойчийн ирээдүй шалтгаална.Аав минь худалч, хулгайч бол хүн хэчнээн сайн сайхан амьдрах гэж мөрөөдөөд ч үнэндээ нэмэргүй.Яагаад гэвэл биднийг “Хулгайч, худалч” гэсэн нэр үргэлжид дагана. Миний аав болсон УИХ-ын гишүүдийг төрд зүтгүүлэхээр түмэн олон илгээсэн боловч итгэлийг даагаагүй ЖДҮ-чид болоод Монголын ард түмнийг хулхидсан даа.Тэд маань одоо ирэх сонгуульд нэр дэвшинэ гээд хөөрч л яваа байх даа?

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ болон Засгийн газрын гишүүдийн авсан зээлийн жагсаалт

  1. О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
  2. Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
  3. Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  4. Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  5. Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  6. Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
  7. Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
  8. Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  10. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  11. Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
  12. Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
  13. Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
  14. Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
  15. Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
  16. Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  17. Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
  18. П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
  19. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
  20. Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
  21. Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
  22. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
  23. Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум


Сэтгэгдэл

czirinen [1.199.159.207] 2023-07-19 08:28:08

Мэдээ.МН [url=http://www.gfo34p3lo590v8i8830tia2xygn8495cs.org/]uczirinen[/url] <a href="http://www.gfo34p3lo590v8i8830tia2xygn8495cs.org/">aczirinen</a> czirinen http://www.gfo34p3lo590v8i8830tia2xygn8495cs.org/

cwxwnklcbl [1.199.159.207] 2023-07-19 08:28:07

Мэдээ.МН cwxwnklcbl http://www.g64010012n9l6849dwplq9x3o4llubpls.org/ <a href="http://www.g64010012n9l6849dwplq9x3o4llubpls.org/">acwxwnklcbl</a> [url=http://www.g64010012n9l6849dwplq9x3o4llubpls.org/]ucwxwnklcbl[/url]

cbnpskjgch [1.199.159.207] 2023-07-19 08:27:59

Мэдээ.МН cbnpskjgch http://www.g0hj7s16o3146g94eqstc6r2d44n8o4cs.org/ [url=http://www.g0hj7s16o3146g94eqstc6r2d44n8o4cs.org/]ucbnpskjgch[/url] <a href="http://www.g0hj7s16o3146g94eqstc6r2d44n8o4cs.org/">acbnpskjgch</a>

lxjcwelrybuw [178.158.22.30] 2022-06-18 11:06:31

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lgzogrlkdiwf [178.158.22.30] 2022-06-18 05:46:45

http://tinyurl.com/23nqrxql

lkvhfnlqwmej [178.158.22.30] 2022-06-17 18:02:32

http://tinyurl.com/22zj7pvo

lvhgqllhbnge [178.158.22.30] 2022-06-17 13:04:34

http://tinyurl.com/24eswy96

llxnfkldpniq [178.158.22.30] 2022-06-16 16:44:33

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lantqolmswrl [178.158.1.238] 2022-06-16 06:42:18

http://tinyurl.com/23vyu2ah

lmftaplmocac [178.158.34.53] 2022-06-13 14:50:20

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 97682541 72618818 346233436897 5392548293586734968 76807720 66893499 87650737001 88613886351929565903 92828383 36138935 44875303842 6128816473647323675

ldpxmwlwqvxx [178.158.34.53] 2022-06-13 11:42:39

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 19615370 77229357 913918276527 7261369657386821588 7565211 16026366 791063029505 77086751599224467705 29466219 40483776 64116843484 7789999155615874026

lbscaqlehndq [178.158.34.53] 2022-06-13 01:02:53

https://bit.ly/Shkala-tonov 30687737 91636725 423040034198 14668993752516808159 67467597 9036391 12159985474 1374254774063223256 74286599 24442308 29575199454 45566859521590104814

ms-marvelmdksj [178.158.1.48] 2022-06-04 02:00:10

Смотреть фильм в хорошем качестве. <a href="http://bit.ly/avatar2avatar">Аватар 2 смотреть онлайн</a> Смотреть онлайн: Фильм; Трейлер 30392672 6172593 45026291985 86215435972642836037 4206592 5062540 756627958866 5363254609627151843 68524048 38188731 867986545906 2002656134729937790

ms-marvelsqxtr [178.158.1.48] 2022-06-03 18:27:11

Список всех старых фильмов, фильмография. <a href="http://bit.ly/3mViUru">Союз спасения фильм</a> Фильмы онлайн в хорошем качестве 720 HD. Фильм 11573920 88161880 706231746881 550144524367657724 48736136 18297459 176864162852 9285722614143888461 50293453 71871997 340929064700 985751275085340349

ms-marvelianyn [178.158.51.144] 2022-05-29 15:42:47

Вспомнила гайдаевский <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> про приключения Шурика.

ms-marvelutfvs [178.158.1.69] 2022-05-26 08:55:01

Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть</a> Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:26

Зочин [202.9.46.224] 2020-01-30 02:34:23

үнэхээр арчаагүй улс төрчидтэй орон гэдгээ дэлхий дахинд харууллаа.Сүүлийн 30 биш 20-н жилийн улс төрчдийн ажил,хөрөнгийг шалгаж хариуцлага тооцохгүй бол болохгүй боллоо.Монгол улс "сөнөх" болоогүй дахин хүчирхэгжих болно.Шалгуулах улс төрчдийн 98% нь монгол төрийг хүчгүй болгохыг хүсэж б.гаа.Ард түмэн сэр.тэд хүчтэй.тэд чадна.

JDU [153.227.80.222] 2020-01-29 15:48:44

JDU-chdiig 1 sar hujaagiin Wu han hotod ayalaj, amrah erhiin bichgeer shagnatsgaaya, UIH-iin gishuun nertei 76 lalaruudiig bugdiig ni Wu han-d ayaluulaya!!!!!.....

76 ORK [153.227.80.222] 2020-01-29 15:46:12

Muu teneg, erguu, novshiin, lalariin, shal hudalch, hulgaich, avilgachin, JDU-chid, gemt heregten 76 luivarchin pizdakuudiig MGL-iin turuus bur musun zailuul, dahin buu songo, gyandand jang ni gudruulj, shar mahtai ni hataaj, eruuden shuuj, tarchlaan zovoo, suuld ni tsaazaar shaaj delhiigees tonilgo ork har mal pizdakuudiig, gajig lalaruud, 76 pizda bugd zail fuck of 76 bitches!!!!!.....

Зочин [139.5.218.37] 2020-01-29 12:12:18

Үг дууслаа,та нар яг ийм гэж үү?Дуугүй байгаа нь зөвшөөрсний тэмдэг гэж ойлгох уу?

Зочин [192.82.67.244] 2020-01-29 11:25:00

Энэ нэрсээ сонгууль дөхөхөөр байнга ойр ойрхон тавьж байгаарай,татвар төлөгч бид болон жижиг үйлдвэр хөгжүүлэх гээд зээл хөөцөлдөөд авч чадаагүй нөхөд маань санаандаа санаж,цээжилж авнаа

иргэн [192.82.78.42] 2020-01-29 11:24:26

хүн бүгд ухаантай бай.

иргэн [192.82.78.42] 2020-01-29 11:20:59

гээндээ ч байна гоондоо ч байна. Уих-д боловсрол, соёл, хүмүүжилгүй, төрийн ажлын дадлага туршлага хат суугаагүй хүмүүсийг сонгосны гор энэ парламентэд дэндүү тод илэрч байгаагаас болж монгллчуудын төрөө дээдлэх, төр засгийн шийдвэрийг ёсчлон биелүүлдэг тэр хүмүүжил, уламжлал алга болж дурын хүн төр засгаа шүүмжилдэг, бодлого арга хэмжээ нь үр дүн өгдөггүй, ямар ч дээдлэх, хүндэтгэх юмгүй, хамгийн эмзэг нийгэм бүрдлээ

зочин [103.10.22.80] 2020-01-29 11:04:30

ард олон та бүхэн сонголтоо зөв хийж мөнгө тарааж худлаа амлалт өгсөн энэ хоёр намаас нэр дэвшин сонгуульд нэр дэвшигчдыг сонгохгүй байх нь чухал. ман-ан бол нэг зоосны хоёр тал . жишээ ах дүү болох наранхүү саранчимэг нар өөр намаас сонгогдсон гэхдээ зорилго чиглэл нэг байгаа биз дээ .сонгуулийн өмнө олдох үмх махны үнээр сонгуулийн дараах сайхан амьдралаа бүү сольцгооё..

Зочин [66.181.176.201] 2020-01-29 10:51:08

turd dandaa mulguu teneg humuus shurgalsan gedeg ni udruus udurt bstlagdaad bndaa iim uls hezee ch hugjihgui ni oilgomjtoi

Zochin [117.136.0.144] 2020-01-29 10:32:21

1996 onoos hoish hulgauchidiin uurleh uur bolsniig bugdeeree l meddeg bson ahde... Jil ireh tusam hulgailah deeremdeh arga ni mash nariisaj bfa !!! Bid hulgaichidiig medseer baij songuuliar gargaad l irde shde !!!

Зочин [139.5.216.63] 2020-01-29 10:23:44

бүгд далд орцгоо ач зээ нарт маань ийм юм бүү үзээсээ

Зочин [202.70.41.2] 2020-01-29 07:55:38

Төрийн ордон гэхээсээ бүлэг хулгайч, луйварчдын хуулиар хамгаалгдсан цайз болсон тухай иргэд ярих болсон.

Зочин [202.9.46.219] 2020-01-29 07:49:52

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД БҮГДЭЭРЭЙ ЗАЙЛААРАЙ

АХМАД [103.10.21.40] 2020-01-29 06:43:02

Төрийн ордоны 4×20хэмжээтэй МАНАЙ ЭХ ОРОН нэртэй урлагийн бүтээл дээр хадаас хадаад бараагаа өлгөчихсөн байх юм эх сурвалж АРСЛАН .МН мөнгөнөөс өөрийг боддоггүй наймаачидаа гэж...оюуны хоосролтой наймаачид

АХМАД [103.10.21.40] 2020-01-29 05:20:16

Намуудын дарга нарт л их учир байна Тэд л зөв хүнийг нэр дэвшүүлэх ёстой Сонгуулийн хууль нь намаас нэр дэвшүүлэх гээд байгаа шд Намуудын дарга нар та бүхэн энэ удаагийн сонгуульдаа эрдэмтэн мэргэд хуульч эдийн засагчидаа түлхүү нэр дэвшүүлвэл тэд эх орондоо хэрэгтэй зүйл ихийг хийнэ зөв шударга хуулиуд гарна

Зочин [202.179.31.40] 2020-01-29 04:58:31

Манай улсын Төрийн нэр хүнд гэж яг л иймэрхүүл байдлаар иргэдэд тусдаг болоод удаж байна.Үнэхээр Ерөнхийлөгчөөсөө эхлээд анхан шат хүртлээ мөнгөөр зодсон луйварддаг,зальддаг,авлигддаг,авлигачид,ждү-ддэг томоохон бизнесийн төлөөллүүд энэ Төрийн ордонд цуглачихсан болохоор тэднээс ямарч шудрага шийдвэр хүлээгээд хэрэггүй гэдэг нь харагдаад байгаа.Тиймээс энэ байдлаасаа сальяа гэвэл эрс шинэчлэл,реформ хийх хэрэгтэй түүний тулд нэр цэвэр хүмүүсээ гаргах сонгуулийн өөр хувилбар сонгох хэрэгтэй болж таарч байгаа юм.Намаар дамждаг одоогийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх нэр цэвэр хүмүүсээ намаар бус мэргэжлийн холбоод,ТББ-гуудаас нэр дэвшүүлж өрсөлдүүлдэг гм гарц хайх хэрэгтэй.Намаас нэр дэвшүүлдэг энэ тогтолцоогоор бид энэ луйварчдаас хэзээч салахгүй байх.

АХМАД [103.10.21.40] 2020-01-29 04:45:39

Төрийн ордонд зах ажиллуулдаг нь буруу төрийн ордон ард түмний дээдлэн хүндэлдэг газар төр засаг минь юу л болоод байна даа

Зочин [66.181.181.35] 2020-01-29 04:07:02

20-21 оны сонгуулиудаар Төрийн ордныг 100% бүрэн цэвэрлэж, авилгач луйварч гэгдсэн амьтдыг бүрэн хөөн зайлуулж, маш сайн ариутгал, сан тавиад цэвэр хүмүүс оруулцгаая ард түмээн. Тэгвэл Монгол улс цэцэглэн хөгжинө.

Ахмад [103.10.21.40] 2020-01-29 04:03:29

Ард түмнийг зөв сонголт хиисэнгүй л гээд байдаг Намууд хүнээ дэвшүүлнэ ард түмэн сонгоно тэхлээр сонголт нь хэнд байна вэ намд байгаа биз дээ Иймд намаас жинхэнэ эх орон ард түмнээ боддог нэгнийг нэр дэвшүүлвэл ард түмэн зөв сонгот хийх боломж ядаж 50 хувь бүрдэнэ

zochin [64.119.25.197] 2020-01-29 04:01:06

jdv yah ve manan mapiin hulgaichuudiig shalgaachee

Зочин [66.181.170.73] 2020-01-29 03:40:15

Орон нутгийн сонгуулийн мандатыг нэмээд байвал яг ийм л парламент бүрдэнэ шүү дээ. ийм гэдэг нь төрийн ордондоо бараан зах ажиллуулж түүхт уран зураг дээр хааас зоолгож наймаа хийгээд л ждү хэдс хусаад л эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж хэргээс мултраад л хүчин хийгээд хүн алаад л яг өнөөгийн энэ эмэгнэлтэй дүр зураг давтагдах болно.

Зочин [139.5.216.125] 2020-01-29 03:23:44

Iim bolood udaj bna, hunii hugjil doroi hudaldagdsan, unuu margaashaa yah ve gesen humuuseer songuuli uguulj, hen iluu naimaa hiideg n uls turd suugaa, turiin ordonyg buzarlasan

Зочин [202.9.46.144] 2020-01-29 03:20:34

Энэ сэтгүүлчийн хөндөж байгаа сэдвүүдтэй санал нэг байнаа. ЖДҮ чидээ хамгаалаад байгаа нь 1.Ардын нам түүний даргыг муухай харагдуулж байна. 2. Засгийн ордонд захын үйл ажиллагаа явуулсан нь яавч зөв биш энэ ордоны тухай хуультай түүнийг хэрэгжүүлэх гэж бүхэл бүтэн алба ажиллаж байгаа , тэд юу хийж хоол хороож сууна вэ?...

Зочин [203.91.115.39] 2020-01-29 03:09:31

Нэг юм амьдарсаар байна. Монголын ард түмэн улс төрийн эрх чөлөөтэй хэрнээ эдийн засгийн хэцүүхэн байдалтай тэмцэхгүй юм.

Ахмад [103.10.21.40] 2020-01-29 03:01:42

Төрийн минь сүлд өршөө Олон ургальч үзэл намын хэсэг бүлэг фракц болж хуваагдаад юунд хүрэв ээ юунд ч хүрсэнгүй Намаас нэр дэвшүүлэхдээ ард түмэн эх орон газар шороогоо боддог монголоо гэсэн сэтгэлтэй хүнийг тэр дундаа хуульчид эрдэмтэд эдийн засагчдыг нэр дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ Намууд элдэв ашиг хонжоо харалгүй зөв хүнээ нэр дэвшүүл

Зочин [103.10.22.45] 2020-01-29 02:49:07

JDU-d ner holbogdson humuust hariutslaga tootsoh yamarch bokomjgui . Uchir n Ih hurlin gishud bolon ZG-n tegun nar bga . Ted yamarch gemt herges huuliar buren hamgalagdsan bdag.

Зочин [43.228.131.77] 2020-01-29 02:46:58

төрийн ордон хар зах болжээ

Зочин [192.82.71.146] 2020-01-29 04:29:46

Төрийн ордон зах зээл болохоос гадна ханан дээрх үнэт хивсийг цоолон өлгүүр өлгөнө гэдэг хамгийн муухай зүйл байна. Яана даа энэ ард түмэн. Улам л харанхуй бүдүүлэг рүүгээ яваад байх шиг.

Zochin [103.57.94.115] 2020-01-29 02:38:03

Huyaglasan bodong tugalgan sum diilehgui, Huyaglasan luivarching toriin huuli diilehgui.

ИРГЭН [183.81.171.2] 2020-01-29 02:33:46

МАНЫ ӨЛСӨГЛӨН ЖДҮЧИД МОНГОЛ ТӨРИЙН ОРОЙГ ГУТААЖ БАЙНА ДАА ГАРЧ ИРЧИХЭЭД.. 2020 Н ОНД БҮГД ЗАЙЛААСАЙ... ӨЛСӨГЛӨН ГИШҮҮДИЙГ СОНГОВОЛ ЮУ БОЛДОГЫГ АРД ТҮМЭН ХАРЛАА ҮЗЛЭЭ .. ХЭЦҮҮ ХУЛГАЙЧИДТАЙ БОЛДОГ ЮМ БАЙНА.

Зочин [202.9.46.200] 2020-01-29 02:24:52

Ymar aimaar humuus be

иргэн [202.9.46.167] 2020-01-29 02:09:10

Гэм нүгэл .зан авир эрх мэдэлээ яаж ашиглаж Монголийг ядуу болтол луйвар .хулгай.мөнгө босгох нэрээр улсийг дамбууруулсан хүмүүс Яг одоо түргэн зайлуулах хэрэгтэй!!!!!!!!!!! Шударга хүмүүс хүмүүс Одоо гарч ирээч!!!!!!!!Бид олон Эдийн засагч.олон гавьяат Баатартай Улс шүү.Эдэмтэн мэргэдээ Монгол Улсаа хамгаалж гарч ирээч!!!!!!!""!Сайхан хэлтэй Гадөадад сурч боловсроод ирсэн зөндөө гарц бна.!!!!!!!!??????????

Huz [103.11.192.186] 2020-01-29 02:09:02

Bolovuu gej bolchood olooon Jil ongorch bna

иргэн [202.179.26.168] 2020-01-29 02:04:47

одоо энэ газраас Коронавирус дэгдэх нь дутаж байна шүү дээ, ёстой Муу муухай бүхний Үүр уурхай болсон хажуугаар нь ойрхон явахад ч Сэжиглэмээр болсон Хүйтэн харагддаг шүү дээ,

Зочин [66.249.82.136] 2020-01-29 02:04:42

Ямар хүн сонгосноо эх орон миннь үзэг. Ямар хүн төрүүлсэнээ эх эцэг нь хараг.

Kkk [98.253.30.34] 2020-01-29 02:19:39

Etseg eh ter mongoor deel hiigeed omschihson estoi halgij tsalgiad saihan bgaa biz.

Зочин [202.9.46.128] 2020-01-29 01:57:47

ТӨРИЙН ОРДНЫГ НУРАА

монгол [202.179.10.58] 2020-01-29 01:57:04

ОРДОНЫ ЗАХАД БАНДААШНЫ ЛАНГУУ ТҮРЭЭСНЭНЭ ХАМГИЙН АШИГТАЙ ЛАНГУУ......................

Зочин [103.57.94.115] 2020-01-29 02:32:12

Bandaashnii languun deer borno zuragnuud zarj baigaa shuu.

Зочин [64.119.20.18] 2020-01-29 01:56:11

Бага байхад : - ахмад хумуусийн уг - сургаалийг эс ойшоодог , аав - ээжийнхээ угэнд орлоггуй хуухдийг ( бухын хузуу шиг !) ЧИХГУЙ ТОЛГОЙ гэдэгсэн ... ТОР НУДТЭЙ гэж суугээ оргож , цайгаа дээжилдэг ард тумэн бол МОНГОЛЧУУД ! Монголд ТОР байхгуй болчихсон юм аа гэхэд , ТОРИЙН ТУШЭЭД ( гэе !) нь НУДГУЙ , ЧИХГУЙ , зовхон АМТАЙ юмаа гэхэд ( АМТАЙ нь ч дэлхий даяр зартай болсон л доо ?!) ТОРИЙН ГУРВАН ОНДОРЛОГ нь нудтэй , чихтэй МОНГОЛ ХУН ( чихгуй толгой биш !) байгаасай гэж зальбарцгааж сууна даа , МОНГОЛЧУУД .....

Зочин [66.181.161.3] 2020-01-29 01:45:48

Еэ бүү үзэгд. Төрийн минь сүлд гэсгээх болтугай.

Зочин [64.119.21.105] 2020-01-29 03:16:07

Ерөөл бат оршиг.

irgen [202.9.40.29] 2020-01-29 01:27:31

Ene udaagiin UIH arai l bn.Buh luivarchin.huchindegch.hun dairch alsan.ongotsond egzeg ilsen.eruuden shuusen.ter bumaar idej.gadaadad ihenh n zugtaasan .uo bolj bn.Banknii mungeer hurtel Avstrald haus avsan .Odoo hench yl avaagui negiigee hamgaalaad.baar savand zodoon hgd heh nudtei gaviyatan shig medegdel hgd ARAI 2.Tegehed 2 huniig 4 jil horiod eruuden shuuj.eruul mendeer n hohiroogood shuuh.huuli n ch toohgui aimshigtai uls bolloo shuu.Nomtoibayraas bish mungenees n aigaad bga uomuu.Songuuliar ed nariig dahij buu songo.Harin garsan humuus n ed nariig shorond n hataa.

Зочин [57.73.48.37] 2020-01-29 01:25:44

Yah gej iim humuusiig songood baidag yum be? Uursduu; hulgaichnariig songoos baigaa biz de. Odoo tolgoigoo shaagad yahiim?

Зочин [192.82.69.105] 2020-01-29 01:23:57

Монгол төрийн ёс зүй дэндүү,даанч дэндүү болжээ.

Зочин [64.119.20.18] 2020-01-29 01:22:30

ЕРОНХИЙЛОГЧ оо , УИХ-ЫН ДАРГА аа , ЕРОНХИЙ САЙД аа , бас УХ - ИЙН ЦЭЦ ээ !!! Та бухэн ард иргэдийн энэ ЦОХРОНГОО БАРСАН уй гашууг уншиж сонсож , узэж харж , амталж - барьж мэдэрдэггуй юм аа гэхэд ; туслах - зовлох - хамсаатан - тойрон хурээлэгчид чинь Танарт мэдээлж , зовлож , тусладаггуй - нууж хаадаг юм аа гэхэд ТОР НУДТЭЙ гэдэгсэн ... Унэнээ хэлэхэд олон тумэн - тор , засгийнхаа удирдагчид ТА БУХЭНТЭЙГЭЭ торт ес , жудаг журмаараа ( зов зоолон !) харьцах учир жанцангаа олохоо больчихоод байна шуу дээ , юу гэж хэлэхээ мэдэхгуй байна ...??!!! Жудаг журамтай л байх юмсан гэж хичээцгээж байна ..

Иргэн [103.212.119.120] 2020-01-29 01:09:17

Нам бол хулгайч , луйварчдын үүр уурхай гэдгийг мартаж болохгүй шүү.

Зочин [202.131.235.198] 2020-01-29 01:00:55

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

пано [192.82.74.159] 2020-01-29 00:57:28

АРД ТҮМЭН ХЭДИЙ СУЛ ДОРОЙ АРЧААГҮЙ БАЙХ ТУСАМ ТЭДНИЙГ ЧАДВАРЛАГ ПОПРОГЧ ЛУЙВАРЧИД УДИРДАХ БОЛНО. ЭНЭ БАЙДАЛ НЬ ГАДААД ТҮРЭМГИЙ ОРНЫ ӨГӨӨШ БОЛГОН БИЕ БИЕНДЭЭ НАЙМААНЫ ХЭРЭГСЛЭЛ БОЛОХОД ТУН ОЙРТОНО.

Зочин [66.181.179.123] 2020-01-29 00:49:34

Тэнд ямар хүмүүс байна яг тийм дүрийг бусдад харуулна

Зочин [103.111.68.3] 2020-01-29 00:40:54

ХУВЬСГАЛААС ӨӨР ЮУ Ч МОНГОЛЫГ АВРАХГҮЙГ ХАРЖ БАЙНА УУ, ИРГЭДЭЭ? ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ АРД ТҮМЭН МАЛ БОЛДОГ, БИД НЭГ НЭГЭЭР НЬ ТӨХӨӨРХИЙГ НЬ ХҮЛЭЭСЭН НОМХОН ДӨЛГӨӨН ХОНИООРОО Л БАЙГААД БАЙГААД, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БАС ТИЙМ БОЛГООД ҮЛДЭХ ҮҮ?

Зочин [192.82.68.177] 2020-01-29 00:21:05

Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг хичнээн үнэн үг вэ? Төрийн ордныхон минь дээ хэлэх үг алга аа, ядахдаа одоо ард түмэн чинь хий дэмий уйраад бужигнаад байхад дээдэс та нар чинь найруулж дуусдаггүгй хороо найруулаад сууж байх юм аа, эрүүл мэндийн яамны түшээд чинь ажиллаж байна аа, гэхдээ нэг биш ээ. Хөгшин над шиг уймраад хэлэх үгээ буруу зөрүү хэлээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм яриад ард түмнээ бужигнуулаад байна аа, ингэж байхаар ажилла, ажиллавал ажилласан шиг ажилла гэж хэлээд өгөөч, бас тэр үүсгэгч нь хамаагүй ээ, монголын нэг ч гэсэн иргэнээ ханиад хатгаагаар алдмааргүй бн аа, бусад улс орон чинь энэний төлөө л ажилладаг байх юм, манайх яаж ажиллаад ( зарим нь) байгааг би ойлгогүй байна аа, одоо энэ үед халуурвал түргэн дууд гэвэл яасан юм? Түргэн дуудахаар өрхийн эмнэлэгт үзүүл гэх юм, олон хөлний газар хүүхдээ халууруулаад чирээд явж байгаа ээж аавууд бн аа, гадуур. Энэ халдвар ч биш ханиад, хатгаагаар цөөн хэдэн иргэд чинь өнхөрөөд өгөх нь ээ

Зочин [202.179.25.40] 2020-01-29 00:19:20

Хариуцлагагүй, хулгайчдаар удирдуулсан ард түмэн гэж үнэн хэлжээ

Зочин [202.179.13.34] 2020-01-29 00:16:09

Ард түмэндээ ээлгүй арчаагүй намжсан төрийн эмгэнэл үргэлжилсээр

Зочин [66.181.170.82] 2020-01-29 00:12:13

Хэдийгээр төрийн нэр хүнд муу байгаа ч МОНГОЛ ТӨРИЙГ гутаах, төрийг аль болох хүчгүй болгох нь хэнд ашигтай вэ? Гадаадынхан ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнолд дайсагнагч талд ашигтай бус уу


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.