Цэнэг хураагуурын системийг төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгоно

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөв.

Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд байгуулах төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болжээ. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс эрчим хүчний системийн тохируулга хийх, бие даасан байдлаа нэмэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.

Уг төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл

Цэрэндаваа [202.9.46.89] 2020-01-31 05:50:43

Хийн цахилгаан станц байгуулах нь зөв Газын хоолой тавигдах гэж байна Таван толгоыд асар их хийн нөөц байна Цэнэг хураагуургийн станцийн талаар мэргэжилтэний бичсэнтэй санал нэг байна

СЭХ-ний мэргэжилтэн [103.9.90.3] 2020-01-30 03:31:52

Цэнэг хураагуур бол үнэтэй, хэдэн жил ажиллуулаад ашиглахгүй хаяна, хураагуурын хаягдал нь байгаль орчинд хортой. Үүний оронд УБ хотдоо усан цэнэгт цахилгаан станц байгуулахад энэ хөрөнгийг зарцуулах хэрэгтэй, ингэснээр 50 жилдээ уг станц ажиллана. Эрчим хүчний нэгдсэн системийг тогтворжуулахад хамгийн өргөн ашиглагдаж байгаа нь хийн цахилгаан станц эсвэл усан цахилгаан станц олон улсад ашиглагдаж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.