“KING TUG” Н.Төгсцогтын тулаан айсуй

Aдмин / Спорт

“Ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цолоо хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх гэж буйг манай спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж буй билээ. АНУ-ын үндэсний SHOWTIME суваг уг тулааныг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ оройн гол үйл явдал мэдээж Г.Рассель-Н.Төгсцогтын тулаан. Эдүгээ 31 настай, мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа Гэри Рассель, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан 27 настай манай Төгсөө нарын тулаан боксын ертөнцийн анхаарлыг маш их татаж байна. АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд ч Аллентаунд олноороо очиж Төгсцогтыгоо уухайлан дэмжихээр зорьж байгаа аж. Энэ үдэш бокс сонирхогчид бас нэг сонирхолтой тулааныг ч үзэх юм.

image

WBA холбооны 55,4 жингийн дэлхийн аваргын төлөө Кубын Гильермо Ригондо-Венесуэлийн Либорио Солис нар мөн тулалдана. Сонирхогчдын боксын Олимпийн болон дэлхийн хошой аварга болж, мэргэжлийн боксын WBA, WBO холбооны дэлхийн аварга болж байсан Кубын Г.Ригондог манай бокс сонирхогчид сайн мэдэх байх. Тэгвэл Л.Солис ч мөн WBA, IBF холбооны дэлхийн аварга болж байсан хүн. “Морьтны хишиг явганд” гэгчээр Төгсцогтын тулааныг үзэхээр тасалбар авсан хөгжөөн дэмжигчид маань мэргэжлийн боксын дөрвөн ч дэлхийн аваргын халз тулаануудыг үзэх нь ээ” гэж “Таван цагариг”-ын Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:07

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:45

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:44

иргэн [192.82.65.90] 2020-01-30 05:44:58

амжилт хүсье, чи чадна.

Hmmmmmm [202.9.40.95] 2020-01-30 04:41:18

Yaaaanaaaaaaa, hairan hushed boliuul yaasiin huuheeeeee!

Эрчис [203.98.76.51] 2020-01-30 01:02:20

Монголчууд нь захыг нь мушгаад, дэмжээд үзэх болно. Өөрийнхөөрөө сайхан тулалдаарай. Чи чадна аа, Амжилт хүсье.

Зочин [66.181.160.69] 2020-01-29 14:20:20

amjilt husey

зочин [64.119.21.168] 2020-01-29 11:35:28

2005 онд 17 тойдоо Рассель дэлхийн аваргаас хүрэл авч байсан бол 2009 онд Төгсөө мөн л 17 тойдоо мөнгө авч байсан хоёр лут боксчид үзэлцэх нь дээ. Төгсөөдөө амжилт.

Irgen [192.82.76.81] 2020-01-29 10:14:26

Amjilt husiye.

Зочин [66.181.188.66] 2020-01-29 10:11:08

Togsoooo taivan toglooroi sandarch eroosoo bolhgui shuu chi chadnaaa

Зочин [119.40.98.177] 2020-01-29 10:05:08

Шууд дамжуулат лайв байх байгаа

Зочин [64.119.18.190] 2020-01-29 10:01:45

ямар хөөрхөн жижигхэн юм бэ дээ.57 кг гэдэг нь.

Amjilt [203.91.115.37] 2020-01-29 08:28:43

Hurdtai toglogch baina lee shuu bolgoomjtoi toglooroi nam tsohiulchivaa holimog tulaanii Shinee shig toglooroi amjilt

Зочин [202.55.191.205] 2020-01-29 08:52:09

amjilt...


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.