Засгийн газрын хуралдаанаар “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Ц.Анударь / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

- Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавх сайжирч, залуу халааг бэлтгэнэ

- Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно

- Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна

- Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавх сайжран төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

- Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.

Хөтөлбөрт:

- Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин

- Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин

- Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин

- Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.

Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар “Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Үндэсний инновацын тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацын тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.51] 2020-01-29 18:46:17

Хүүк мандтугай. Зөв асуудал ярьжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.