Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно

Ц.Анударь / Улстөр

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөжээ.

Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

үүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.147] 2020-01-30 09:55:48

Өвчний тархалтаас үүдэн хорио цээр тогтоосон онцгой байдлын энэ цаг дор амны хаалт болон хүнсний барааны үнийг зохиомлоор нэмж байгаа нөхдөд арга хэмжээ авдаг төр,засаг байна уу?

Zochin [66.181.161.30] 2020-01-30 08:35:52

Naad 5 honogiin choloo n huwiin hewshild uilchilehgui bn .bugdiig n hamruulah heregtei bn shuu de .adilhan l huuedtei humuus shuu de.

director [66.181.168.131] 2020-01-30 04:02:12

ямар заваан алдаатай бичдэг юм бэ. сэтгүүлч хүний үүрэг биз дээ зөв найруулгатай, үг үсгийн алдаагүй бичих ёстой биз дээ.

Зочин [43.228.131.42] 2020-01-30 03:50:09

гэхдээ заавал яагаад өвдсөн хойно нь гэж ийм айхтар ханиадны үед өвдөхөөс нь өмнө дархлааг нь дэмжиж асарч хамгаалмаар л байна шдээ. ээж аавынх нь аль нэг д нь чөлөө өгмөөр юм

ККК [103.111.68.3] 2020-01-30 03:29:10

ЭЦЭЖ ТУРСАН ЭХЭД ЧӨЛӨӨ ОЛГОХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО.

Зочин [103.111.68.3] 2020-01-30 03:38:56

ОВООШДЭЭ ХУРДАН ЗАСЛАА.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.