Ё.Баатарбилэг: Музейн тухай хуулийг ойрын хугацаанд өргөн барина

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “Хаврын чууганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад гол гол хуулиудыг хэлэлцэхээр оруулсан байна. БСШУСЯамнаас боловсруулаад Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулиуд байгаа. Шинжлэх ухаан технологийн хуулийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байгаа. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Киноны тухай хуулиудыг өргөн барьсан. Үүнтэй холбоотой Соёлын өвийн тухай хууль, Номын сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан байна. Музейн тухай хуулийг ойрын хугацаанд өргөн барихаар бэлдэж байгаа. Боловсролын салбарын шинжлэх ухааны болон соёлын салбарын хуулиуд хаврын чуулганы хугацаанд боловсрогдоод ажлын хэсгээс ороод ирсэн нөхцөлд хэлэлцээд явах боломжтой юм байна гэж ойлголоо. Соёлын тухай багц хуулиуд бол 2020 он хүртэлх хууль тогтоомжийн тухай хуулинд тусгагдсан салбарын гол хуулиуд байгаа юм. Үүнийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх талаар холбогдох байнгын хороод, УИХ-ын удирдлагууд дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна”


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.254] 2020-02-01 05:55:23

Нямдоржгүй наад хүнийг чинь хулгайч хүн гэсэн шүү Энэ хүн чинь аймгийн дарга байхдаа хэрэгсүүр ухаад баригдаад хэргийг нь мөрдөж бсан мөрдөн байцаагч нь миний их ойр дотны хүн ярьж байхыг нь сонссон шүү

Zochin [103.229.122.237] 2020-01-31 08:11:52

Сонгууль музей энэ тэрээр битгий оролд тэхүү? Айэ байна чамаас. Ахиад нэг юм нураана гээд дайрах вий. Байгаа юмаа байгаа чигээр нь л орхичих. Юукүү

Haranga [64.119.16.32] 2020-01-31 05:16:10

Shuuhiin shiidver bieluuleech baatarbileg ee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.