Төр шиг төртэй байх гэсэн төрийн түшээгийн үг шиг худлаа юм орчлонд үгүй

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын хуралдаан ер нь анзаарч байхад хүн хүний үзэл бодлын тайз юм даа. Гишүүд тэр тайзан дээр байгаагаа мартсан мэт элдэв аяг ааш гаргах нь олон түмэнд заримдаа “бурхан өршөөг”, заримдаа “ээ, чөтгөр ав” гэмээр үйлдлүүдийг дэглэнэ шүү дээ. Аварга А.Сүхбат гэхэд Их хурлын танхимд гэгээн цагаан өдрөөр “Туул голын загас, жараахай хүртэл бүгд охин сүвтэй бол, хээл хаядаггүй амьтан болох Алтанбулагийн тарваганууд хүртэл хээл хаяж байна” гэж жигтэйхэн супер үгийг хэлж далай олноо даяар дуурсагдах дархан алдраа цуурайтуулж байв.

image

Хэвлэлүүд түүнийг “Үе үеийн хүү цочтол далий ярьдаг А.Сүхбат гишүүн энэ үйлдлээрээ л олны анхаарлыг татах юм даа. Ондооших өвчин үү, эсвэл ойлголтдоо байна уу” гэж үгээ олж ядан гайхширцгаасан. “Туул голын ёроол цемент шиг хатуурсан” гэж хэт цэцэрхсэн мань эрийг “Дөрвөн жил загасны сүв судлан завгүй гүйсэн тэрбээр ирэх сонгуулиар жараахайд спираль тавих тухай яриад гарч ирж мэдэх юм. Туул голд байгаа загас, жараахай бүгд охин сүвтэй болохыг тогтоочихсон сүрхий профессор царайлсан нөхөр спираль ярих энүүхэн зуурын хэрэг биз” гэж даапаалах хүн ч гарч ирсэн.

Парламентын танхимд ялангуяа, камерын өмнө чухам үнэнийг бодох санах юмгүй тас хэлдэг ганц гишүүн бий. Тэр бол УИХ-ын гишүүн М.Билэгт. Хурлаа огт тасалдаггүй, ажилдаа идэвхтэй, чуулган болгонд үг хэлдэг тэргүүн гишүүний нэг.

image

Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүд цахим орчинд афоризм болж цацагддаг. “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх алдарт эшлэлээс эхлээд М.Билэгтийн хэлсэн трэнд үгс олон. Түүний эл үгийг “Өдрийн сонин” арын нүүрний бичлэгтээ “Өвөл болохоор хүйтрэх нь жам. Өвчин тусахаар хүндрэх нь там” гэж түүний тухай бичил хөрөгтөө онцлон дурдаж байв. Түүний хэлсэн үгс одоо ч сошиал сүлжээнд трэнд болсоор байдаг. Өвөл болохоор хүйтэн болдог нь үнэн. Уг нь тэр, өвлийн хүйтнээс өмнө өвөлжилтдөө бэлтгэхгүй улстөржиж байгааг намынхандаа сануулсан хэрэг. Гэхдээ түүний үгийг хүлээж авсан нь цөөхөн. Ямартай ч энэ эшлэлийнх нь дараа “Өвөл болохоор цас ордог”, “Зун болохоор дулаан болдог” гээд нэг хэсэгтээ л нүүр номоор хөгжилдсөн. Хар хэрүүлээр дүүрсэн улстөрийг хааяа хөгжөөх ч хөөрхөн шүү дээ. Түүний хэлсэн “Айдас хүйдэс, жигдрэх юмандаа байгаа байхаа” гэсэн үг нь одоо ч гэсэн сошиал орчинд эрчээ алдаагүй. М.Билэгт гишүүний бас нэг трэнд үг бол “Шодоргос”. Уг нь тэр “Шударга ёс” гэж хэлсэн ч, олон хүний чихэнд “Шодоргос” болж сонсогдсон. Харин түүний хэлсэн энэ үг урлагийнханд ихэд таалагдаж, уран бүтээл болон мэндэлсэн. Хонгор нутгийн бүсгүй ямар ЖДҮ идчихсэн бишдээ.

Чуулганы өчигдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд харахад бид нар Их хурлаа мөлжсөөр мөлжсөөр шалдан болголоо. Чадваргүй болгож байна. Одоо та бүхэн энэ УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар яаж дураараа дургихыг хараарай. Зарим нь Үндсэн хуулийг магтаад яриад байна лээ. Энэ чинь тийм юм байхгүй. Төрийн дээд эрх барих байгууллагынхаа хүчийг бид сулруулсан. Сонгуулийн дараах Засгийн газартаа УИХ юм хэлж чадахаа болино. Гишүүдийн шаардлагаар үнэн зөв мэдээлэл авчирдгаа болиод байгаа. Одоо цаашдаа бүр болино” гэж хэллээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ирээдүйн Ерөнхий сайд бол УИХ-аас ч том толгойтой “атгаалжин хар мангас” байх нь гэсэн айдас эндээс анзаарагдаж байна. Тэрээр цааш нь “76 хүн суучихаад төрийг авч явж чадахгүй ээ. 76 хүний шийдвэр үнэн зөв оновчтой байхад чинь туслалцах энэ бүтцийн нэгжүүд чинь байх ёстой юм. Сангийн яамнаас орж ирж байгаа төсвийг, Монголбанкны макро эдийн засгийн бодлогыг чинь үнэн зөв үү гэдгийг шүүж өгдөг бүтэц УИХ-д байх ёстой юм. Бүхий л парламент ийм байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн үнэн үү, худал уу гэдгийг УИХ тодорхойлдог. Тэгэхэд манай Их хурал дагуулах байтугай дагаад сууж байгаа. Сангийн яамныхаа мэргэжилтнээс асуугаад, Монголбанкныхаа мэргэжилтнээс асуугаад толгой дохиод сууж байгаа. Тиймээс улс хөгжихгүй байгаа юм. Тийм учраас төрийн эрх барих дээд байгууллага чинь ажиллаж чадахгүй байгаа” гэлээ. Өнөөгийн УИХ-ын гишүүн төрийн түшээ хүн ингэж хэлж байна. Энэ бол гуниг. “Төр өөрөө төр шиг байж чадахгүй учраас ийм болчихоод байна шүү дээ” гэж тэр аргаа баран үгээ хэлж байна.

image

Ц.Даваасүрэн гишүүн, төрийн сайд хүн ингэж хэлэхээр “Монгол Улсад тэгээд төр гэж байна уу” гэж гайхмаар. Ц.Даваасүрэн бол 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж буй бидний мэдэхээр төрийн хар хүмүүн. Тэрээр мөн “Ямар ч байсан шинжлэх ухаанч хандлагатай УИХ-тай болох ёстой. Тэгэхийн тулд энэ бүтцүүд байх ёстой шүү дээ. Энэ олон жил сууж байсан гишүүд одоо юугаан хийж байсан юм. Улам л УИХ-аа цөлмөөд, чадваргүй Их хуралтай болчихоод байна шүү дээ. Сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ынхаа баахан юмыг нь үгүй болгоод хаячихсан. Их хуралд суух дуртай, тэгсэн мөртлөө, Их хурлыг нь цөлмөж байхад дуугүй суугаад байдаг. УИХ-д бүтцээ нэмж, сайжруулах тал дээр ажилламаар байна шүү дээ. Энэ хуулийн төслийг хэлэлцээд өгчихөж яагаад болдоггүй юм бэ” гэлээ. УИХ-д тэр одоо балчир гишүүн биш. Тэгэхэд одоо энэ мэтээр гоншигонож сууна гэдэг дэндүү нялхамсуу зангийн илрэл.

Түүнд хариу болгож УИХ-ын дарга Г.Занданшатар харин эр хүн шиг үг хэлнэ лээ. “Даваасүрэн гишүүн та, Засгийн нүсэр их ажилд дарагдаад парламент дахь сүүлийн үед болсон юмны талаар мэдээлэл жаахан дутуу байх шиг байна. Төсвийн бие даасан судалгааны алба байгуулагдсан. Сургалт-судалгааны хүрээлэн байгуулагдсан. УИХ-ын стратеги төлөвлөгөө батлагдаад 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гучин хүний орон тоотой энэ хоёрдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлнэ. Төсвийн алба Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан. Орон тооны алба байгуулагдаад хоёр сар болж байна” гэж хэлсэн. УИХ дотор гэхэд сүүлийн бараг хориод жил буцалсан мөртлөө ажлаа мэддэггүй төрийн түшээ байж л байна. Эсвэл ард түмнийг “юу ч бичиж болох цагаан цаас” гэж бодсоор явдаг хүн биш байгаа даа. Төрийн минь сүлд өршөө гэж.


Сэтгэгдэл

ipnrephwsc [113.4.118.189] 2021-11-17 14:47:06

Мэдээ.МН <a href="http://www.g33y95phgkp754ct2pp1b2qv6r2c5178s.org/">aipnrephwsc</a> ipnrephwsc http://www.g33y95phgkp754ct2pp1b2qv6r2c5178s.org/ [url=http://www.g33y95phgkp754ct2pp1b2qv6r2c5178s.org/]uipnrephwsc[/url]

GcuUH [213.139.229.5] 2021-01-10 21:10:23

Pills prescribing information. Brand names. <a href="https://prednisone4u.top">order generic prednisone</a> in USA. Everything news about medicines. Read information here. <a href=http://culturia.nl/node/11#comment-4665>Some what you want to know about drug.</a> <a href=https://www.hadi-sports.com/product/track-suits-4/#comment-94384>Actual about drug.</a> <a href=https://www.leadstrategic.co.in/about/#comment-95787>Everything about medicines.</a> f1990_3

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:35:10

vXCmsO http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:27:41

U1ncri http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.57.94.243] 2020-02-03 04:08:39

Даваасүрэнг дахиж сонгов доо Хөвсгөлчүүд минь Хэлсэн ярьсан үгнээс нь ямагт бойкот ханхалдаг Ямар сайн даа 10% ийн Давка гэхэв дээ.

Зочин [124.158.109.140] 2020-02-04 02:16:39

Зарчим номын баатар цахилгааны төлбөрийг хулгайгаар хэдэн сар дараалан нэмсэн... одоо гишүүнээс халагдсан...

зочин [202.126.88.221] 2020-02-03 03:11:04

Манай улсад тендер гээч юмыг үүсгэн түүнийг олж өгсөн нэртэй 10 хувийг авдаг болсон жишгийг тогтоосон үннээс болоод төрийн ажил явахгүй албан тушаалтнууд 10 хувийг авдаг тахалыг тарааснаар тендрийн ажил чанаргүй болсон. Ийм л уршигтай хар тахи шиг авлагыг ойн түймэр шиг тараасан 10 хувийн загалмайлсан эцэг Даваасүрэн гэгч этгээдийг Хөвсгөлийнхөн татаж аваарай.

Туваан [103.26.195.208] 2020-02-02 04:06:08

Харин Даваасүрэн зөв үг хэллээ Харин Занданшатар гэж хаан банкийг Баттулгтай нийлж авах гэсэн далд хар саанаа нь төрөөр өрийг нь төлүүлээд болмжтой цагийг харж суугаа этгээд шүү гэдгийг ард түмэн огт мэдэхгүй л байна даа Харин дахин төрд гёигахгүй хүн бол Занданшатар шүү даан чиг дахин гаргахгүй байж чадахгүй л дээ

Зочин [64.119.17.246] 2020-02-01 15:47:44

Энэ даваасурэн хэзээ шударга билээ дээ 10 хувь байсан бол одоо 50 хувь болсон шуу дээ уунийг дахьж буу гарга

Sdaa [66.181.176.38] 2020-02-01 15:42:24

Ene Davaasuren gej novshiig dahij songood uzeerei ta nar, dald oroosoi.

Зочин [202.126.88.191] 2020-02-01 15:03:59

10-н хувийн Даваасүрэн гэж өвгөн одоо болно доо, төрөөс зайлуулаач

ERGUU 76 [153.227.80.222] 2020-02-01 11:35:30

Unen teneg, erguu, lalariin, novshiin, hudalch, hulgaich, luivarchin, gajig, dunkuu, dibil, dongio, mulguu, maanag, ork 76 har muu pizdakuud shuu, bugd delhiigees zailbal taarna pizda, 76 muu pizdakuudaa ta nar bitgii hudlaa shaa pizda!!!!!.....

Зочин [64.119.18.159] 2020-02-01 09:04:49

Teneg gishuun olon jil songojee hoimori nutgiinhan. 10 huvia bodood l bna uu da.

зочин [202.179.8.210] 2020-02-01 06:21:13

Дандаа муу үг ярьж байдаг төрийн түшээдэд арга хэмжээ авдаг ёс манайд байгаа юу.Дандаа амнаас нь муу үг гарч байдаг төрийн түшээд байх юм.4 жил бөөлжис хүрмээр үг дандаа ярих юм.Боловсролтой хүмүүс баймаар юм.Эсвэл мөнгөнд цадаад толгой нь эргэчихмээргүй юм даа.Дараагийн сонгуульд эх орноо гэсэн сэтгэлгээтэй хүмүүс гараасай.

иргэн [59.153.114.13] 2020-02-01 04:56:12

Төр шиг төрийм байдаг юм уу.Улсаа ядуу болгосон төр!!!!Ждү нийлж өөрсдөө завьшсан төр!!!!! Луйвөрчин төр.Хулгайч.Завхай төр бүх зүйл нь бүрэдээд Одоо халагдах цаг болсон төр!!!!!!!!!Худал Хуурамч төр ахмадууд хүүхдүүдээ хүмүүсээ 2 :3 хувааж хэрэглэдэ ТӨР !!!!!!!!!!!!!!!

Bilegt [192.82.70.236] 2020-02-01 04:31:31

Bilegt gishuun haa ochij sanaa ni oh zov hun baina lee shuu haraad baihad.

Зочин [103.229.121.131] 2020-02-01 03:59:45

Хоосон цэцэрхэл , нам нам дамжиж хов зоож - хоол хороогч ...

zochin [202.21.126.150] 2020-02-01 03:06:31

Davaa suren yaltchgui Toriin har hunshuu. Shudrag geshuun

Зочин [103.57.95.223] 2020-02-01 06:07:10

Хол очиж гуц

Зочин [64.53.234.130] 2020-02-01 05:01:07

Boltugai

би [202.9.46.246] 2020-02-01 01:18:26

Ийм хүмүүсийг сонгосон нөхдүүд ичдэггүй сданууд шүү

Зочин [103.57.95.223] 2020-02-01 01:14:52

Хөвсгөлчүүдээ Даваасүрэн гэж жинхэнэ поп оо зайлуулаарай

pkxby [202.179.25.140] 2020-02-01 00:18:21

...з даа одоо яахав аан? ..здануудаа

zochin [64.119.16.137] 2020-01-31 23:54:15

идэж байгаа зүйлдээ бялуураад бүгд тархины судасны нарийсалтай болж, урьд нь ярьж хэлж бсанаа мартаад байдаг болжээ. МУд парламентыи засаглал хэрэггүй, сайн ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм бна лээ даанч сайн ерөнхийлөгчийг хаанаас авах вэ гэдэг л бна даа. эх орон элгэн садандаа хайртай дүр эсгэж гарч ирчихээд төрийн түшээ болохоороо бүх зүйлээ мартдаг...КК


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.