ТОЙМ: УИХ-ын 2020 оны сонгуулийн ерөнхий зураг

Ц.Анударь / Улстөр

2020 оны УИХ-ын сонгуулийг 29 тойргоор явуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжив. Тодруулбал,

Нийслэлд есөн тойрог:

• Баянзүрх-2
• Сонгинохайрхан-2
• Хан-Уул-1
• Баянгол-1
• Сүхбаатар-1
• Чингэлтэй-1
• Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгохоор шийджээ.

Орон нутагт 20 тойрог:

• Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж нэг тойрог,
• Бусад аймгийг тус бүр нэг тойрог байхаар тооцсон байна.

-УИХ-ын сонгуулийг 52, 24 мандаттай явуулна-

“Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгож, орон нутагт нийт 52, нийслэлд 24 мандаттайгаар УИХ-ын сонгуулийг явуулахаар тогтов.”

СОНГУУЛИЙН ХУГАЦАА: Зургаадугаар сарын 24-нд зохион байгуулна

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлаж, санал хураалтыг зургаадугаар сарын 24-ний өдөр буюу лхагва гарагт явуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна. Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна.

СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах юм.

Сонгуулийн тухай хуулийн зохицуулалт: УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан бөгөөд сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон байна. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулжээ. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон бөгөөд зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон байна. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсон гэдгийг албаны зүгээс онцлов. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатыг тогтоохоор болжээ. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагджээ. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болж байгаа юм. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдах бөгөөд дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлэх шаардлагатай болж байна.

Сонгуулийн сурталчилгааны тухайд:

• Сонгуулийн сурталчилгааны өдөр радио, телевизээр дамжуулах сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх.
• Нэр дэвшигч, нам, эвсэлд ноогдох нь нийт хугацааны 25 хувь буюу 15 минутаас хэтрэхгүй байх.
• Нэг өдөрт сурталчилгааны хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх.
• Нэг өдөрт тухайн нэр дэвшигч, нам, эвслийн мэдээллийн хөтөлбөрт орох мэдээ таван минутаас хэтрэхгүй байх.
• Телевизээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхийг гурван бичиг баримт бүрдүүлж авна. Энэ нь тухайн сонгуулийн жилийн өмнөх жил байгуулсан зар сурталчилгааны гурван гэрээ болон тухайн нэвтрүүлгийн үнэ тариф, сонгуулийн сурталчилгааг хэрхэн дамжуулах, цаг хуваарилалт гэсэн мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирж бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрх авна.
• УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө бүртгүүлэх эрхээ авсан байх.
• Зарим телевиз хоёр болон гурван сувагтай байдаг. Иймд зөвхөн үндсэн суваг дээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхтэй.

“2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ”

Сонгуулийн хандив: Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн талаар СЕХ мэдээлэв. Тухайлбал, Өмнө нь иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан бол, үүнийг өөрчилж иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүнг нь энэ хэмжээнд багтаахаар хуульчилсан. Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардлын хувьд хуулиар чиг үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллагуудын хувьд шаардагдах зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулдаг болох, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар сонгууль зохион байгуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байх зохицуулалтыг тусгажээ.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр: Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргана. Өмнө нь хэзээ дүгнэлт гаргах, ямар хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх гэх зэрэг процесс ажиллагааг нь зохицуулах зохицуулалт байхгүй байв. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухайд уг асуудлыг нарийвчилсан зохицуулалттай болгосон байна. Сонгуулийн сурталчилгааны хувьд сонгуулийн зардлыг багасгахад чиглэгдсэн олон зохицуулалтууд орсон бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, төрлийг багасгажээ.

Сэтгэгдэл

ltsnhb [46.161.11.64] 2022-05-07 19:40:29

what is hydroxychloroquine used for https://keys-chloroquinehydro.com/

cosrww [46.161.11.64] 2022-05-07 12:16:00

hydroxychoroquin chloroquine stock

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:39:28

12 лет рабства

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 10:11:04

в той день коли закінчиться війна коли закінчиться війна в україні 2022 екстрасенси коли закінчиться війна в україні 2022 передбачення

WilsonStype [195.154.182.201] 2021-01-20 02:27:08

anti-malaria drug chloroquine chloroquine phosphate tablets improve erectile dysfunction erectile amazon hcqs tablet india coronavirus erectile brokenness generic for plaquenil elevex 20 mg tadalafil azithromycin drugs how to buy zithromax online

amoxycillin1st.com [83.142.53.126] 2020-10-30 12:58:38

amoxycillin1st.com https://amoxycillin1st.com/

low cost generic viagra [185.250.46.199] 2020-09-17 10:11:29

low cost generic viagra https://mymvrc.org/

hydroxychloroquine for sale [212.60.21.215] 2020-09-15 23:28:51

hydroxychloroquine for sale https://chloroquine1st.com/

azithromycin 250mg [94.158.22.165] 2020-09-02 17:39:58

azithromycin 250mg https://azithromycinx250.com/

how long does cialis last [2.57.76.75] 2020-07-19 19:48:24

how long does cialis last http://cialislet.com/

Zochin [106.102.0.136] 2020-05-28 00:45:48

Archilsan nam mongol ardiin nam xoertl sanal oxgvi baiwal mash xuwisgal garna daa ard tvmen mini dawalgaalaad aaw eej axan dvvsee urialaarai

Зочин [202.179.24.147] 2020-02-03 23:23:15

ЮУ Ч ГЭЖ ДОН ДОН ХИЙСЭН ЗАЛУУЧУУД ОДОО СОНГОЛТОО ХИЙНЭЭ БӨХ, ДУУЧИН, БИЗНЕСМЕН, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ОЛОН ЖИЛ ГИШҮҮН, ОДОЛ БАЙГАА ЭНЭ МАЛНУУДЫГ Л БИТГИЙ СОНГО. ТЭГЭХЭД Л ШИНЭ ЦАГ ҮЕ ИРНЭ

ИРГЭН [103.57.93.46] 2020-02-04 14:21:52

МОНГОЛ АРДЫН НАМ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ 100 ЖИЛ ХОРДУУЛАН МУНХРУУЛЖ, ТЭДНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, АШИГ ОРЛОГЫГ ХУВАЛЗ МЭТ СОРОН МӨЛЖИЖ. ГАЗАР НУТГИЙН БАЯЛГИЙГ ГАДААДЫН ШУНАХАЙ ,ЗАЛЬТ ХУДАДАЛДААЧДАД АВИЛГАЛААР НАЙР ТАВИН ӨГЧ АШИГ ОЛОН ХӨРӨНГӨЖИЖ ИРЭВ. ТЭДНИЙ ҮР ХӨВРӨЛ, ХОЙЧ ҮЕ НЬ НЬ ЗҮСЭЭ ТӨРӨЛ БҮРЭЭР ӨӨРЧЛӨН ХУВИРГАДАГ КОРОНАВИРУС МЭТЭЭР ҮРЖИН ОЛШИРЧ ТА БИДНИЙГ ТУЙЛДУУЛАН ТАМИРДУУЛЖ БАЙНА. ТЭД ОЛОН ЖИЛИЙН ТУРШИД ОЛСОН ИХ ХЭМЖЭЭНИ Й БОХИР МӨНГӨӨРӨӨ ТАРХИ НЬ ХОРДСОН ОЛОН ТООНЫ ХҮН СҮРГҮҮДИЙН ТАРХИНД КОД СУУЛГАСАН БИЛЭЭ.ТЭРНИЙХЭЭ ХҮЧИНД ТЭД СОНГУУЛЬД ГАРЧ ИРСЭЭР ,СОРОН МӨЛЖСӨӨР БАЙНА. ЭНЭ КОДЫГ ТАЙЛЖ,ВИРУСЫГ ЭМЧЛЭХ ЭМ БАЙНА УУ? ТА МИНЬ????

Ардын намын улаан хэнээт гишүүн [202.179.31.35] 2020-02-03 14:10:04

Мал Монголчуудыг мангартуулж манай Монгол Ардын Нам ялтугай.

Иргэн [103.26.195.135] 2020-02-03 13:47:48

МАНгарууд дахин сонгогдохын тулд хотын мандатыг аль болох хасаж хөдөө олон мандат өгч байна. Хөдөөний оркууд МАНгаруудыг сонгох л байхдаа чааваас гэж.

720712 [106.102.129.169] 2020-06-24 16:08:47

ORKUUD MAH NAMAA SONGOJ BOMBORTSOGIIN SHIVSHIG BOLBOL HOHI N GEHEES OOR Y HELHEVDEE...

Сонгогч [150.129.142.73] 2020-02-03 09:47:56

2020 оны 6-р сарын хуучдаар энэ хэдэн цайрчихсан хулгайч нараас нэгмөсөн салах хэрэгтэй байна Монголчууд аа Харь газар хүнд хүчир ажил хийж байгаа элэг нэгт Монголчууд чинь хүнд хэцүү үед олсон хэдээ илүүчлэн бидэндээ амны хаалт хүртэл илгээж байхад тэднийгээ УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРЛЦУУЛАХГҮЙ ГЭЖ БАЙДАГ Төрд шургалсан энэ хэдэн луйварчидыг зайлуулахаас өөр байхгүй Сонгуулийн чимээнээр энэ хэд малилзатал инээн ичих ч хүн амьтаны дал мөр алгадаж байгааг нь харахаар бөөлжис цутгаж байна

Itgen [46.9.160.34] 2020-02-03 08:50:27

Ene huviarlaltaa hun amiinhaa tootoi haritsuulj hiigeechee. Urdnii songuuli yag l ingej yavagdaad bsan. Odoo øørchløh bolooguin bh da. Neg uls mongol gej nertei, sonin yumaa oron nutgiin songuuli shig l yum hiigeed bhii uul Ulsiinh biz de?! 52x24 eserguutsej bn. Ene 52 t nøgøøduul chin ergeed orood irne sh de 30 jil suusan humuus.

Зочин [103.212.118.42] 2020-02-03 11:16:46

Тийм бишээ, хятадын хар тахал монголд тэр тусам улаанбаатарт их дэгдэж сонгуулийн насны хүмүүс цөөрнө. Тэгвэл яг энэ тойрог таарна.

Зочин [103.212.118.42] 2020-02-03 00:02:20

Юун сонгууль вэ, монгол улсад короно вирусын халдвар орж ирвэл 100 хоногын дотор бүх хүнд халдаж, 70 мянган иргэнээ алдахаар нөхцөл үүснэ. Үүнээс болгоомжилж маш их эмх цэгц шаардлагатай болж байна. Эрдэмтэн миний үгийг сонс. Хаа хамаагүй явж байгаа энэ замбараагүй байдлыг зогсоохгүй бол бид сүйрэлтэй нүүр тулна шүү.

Зочин [202.131.235.58] 2020-02-03 03:04:21

tiim shuu

21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.