Цуврал 6: Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар

Н.Саранчимэг / Хууль

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачдын толгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахин давтуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Үйл явдлыг эргэн сануулъя

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 1.10.3-д зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно” гэжээ. Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байгаа.

2019 оны тавдугаар сарын 10. УИХ-ын гишүүн, Сангийн сайдасан С.Баярцогтын оффшорын хэрэг хаагдахаар болжээ. Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компанийг С.Баярцогтнар 2008 ондбайгуулж, Швейцарын “Кредитсвис” банкинд хувийн данс нээлгэн их хэмжээний мөнгө хадгалуулж байснаа тэрбээр ХАСХОМ-тээ огт дурдаж байгаагүй бөгөөд 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан оффшор бүсэд данстай манайулсын томоохон албан тушаалтан, бизнесэрхлэгчдийгилболгоходтүүний нэр гарч ирсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредитсвис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1412982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9200000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан билээ. Тэгвэл АТГ-ын дарга нар солигдохын өмнөхөн буюу дөрөвдүгээр сарын сүүлчээр оффшор бүсэд С.Баярцогт хөрөнгөө байршуулсан гэх хэргийг хаах саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн байдаг.

“Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэрэг шалгагдах, шийдэгдэх боломж бүрдэж байна”

Харин УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Уг хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүн ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

image

УИХ-ын гишүүн Л.Болд: “УИХ-аар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хууль баталлаа. Хоёр жилийн өмнө Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг “Хулгайн хууль” байсныг миний бие хэд хэдэн удаа хэлж байсан. Яагаад гэвэл Засгийн газраас өргөн баригдаагүй, УИХ дээр огт яригдаагүй, байнгын хороон дээр яригдаагүй, ажлын хэсэг дээр ч мөн яригдаагүй. Гэнэтхэн л асуулт хариултын явцад шийдвэр ярихдаа зохицуулалт хийж, энэ хуулийг баталсан. Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар даргатай Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаад хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэх олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн боломжийн хувилбарыг дэвшүүлсэн юм.

Ямар хувилбар вэ гэхээр ял завшиж буй олон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр зохицуулах хууль, эрх зүйн гарц байгааг хэлсэн. Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Энэнь зөвхөн материаллаг буюу ялын хэм хэмжээ тогтооход үйлчилдэг. Процессын болон олон улсын гэрээ конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн бол хөөн хэлэлцэх хугацааг тооцож, хэрэг хаадгийг болиулах ийм эрхзүйн зохицуулалт орсон. Ажлын хэсгийн саналаар хуулийг баталсан. Ямар ч байсан хөөн хэлэлцэх хугацааны тухай зохицуулалт, хуулийн шийдлийг олсон. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэрэг эргэж шалгагдах, шийдэгдэх боломж, нөхцөл бүрдэж байна. Одоо амьдрал дээр хэрэгжүүлээд үзье”

image

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэрэг гээд нийт 13 хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон гэдэг мэдээлэл байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулсан. Тэр хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон, улс эх оронд хохирол учруулсан хүмүүсд хүлээлгэх хариуцлагыг дахиж тооцох боломж бүрдэж байна. УИХ-ын зарим гишүүн хэрэгсэхгүй болсон 13 хэргийг шууд хэл гэдэг шаардлагыг тавьсан. Зарим нь хэлээд яах вэ гэдэг байр суурьтай байгаа. Миний хувьд одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг ил болгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ил болох байх гэж бодож байна”

image

“Хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана”

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар байнгын хорооноос хууль санаачилж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Нэгдүгээрт, шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг үүсгэсэн бүх хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт яригдахгүй. Зөвхөн мөрдөн шалгах хугацаа яригдана. Тухайн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөөн хэлэлцэх хугацаагаар мөрдөн байцаалтын хугацаа тодорхойлогдоно. Үүнээс цаашаа дахин мөрдөн байцаалтын хугацааг сунгахгүй.

Хоёрдугаарт, прокурорын хяналтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлыг шалгуулалгүйгээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана. Мөн шүүхийн шатанд дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах тухай хууль батлагдсан. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудтай бүрэн нийцэж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:12

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:12

зочин [124.45.101.202] 2020-02-03 11:50:34

Төрийн байгууллагын дарга захирлын ажлыг өөрийн танил найз нөхдийн ах дүүд шууд булааж авч өгдөг, олон байгууллага, ажилтнуудын ажил амьдралаар тоглосон Чимидийн Сайханбилэг гуайг сайн шалгаж, зохих ялыг нь хурдан эдлүүлээсэй дээ.

zuv zuv [66.181.164.214] 2020-02-03 07:43:17

shudarga gishuuded amjilt huse. hoon heleltseh hugatsaa duuslaa gj yu gsn ch ugiin nuli luivar. tgd ter hiisen hereg ni yahiin. tsagaan dr haraar ner ustaigaa bj bhd araiiiiiiil ym. ter uyiin luivarchid tiim ym bodoj olson bhda.

Зочин [202.131.235.198] 2020-02-03 06:27:42

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

Зочтн [192.82.73.95] 2020-02-03 02:56:10

Магайхан юул болдоо хугацаагах хүвээжл ийм юм ярьж баыгхх өайх.

Зочин [103.26.193.138] 2020-02-03 02:44:35

Elbegdorjiigoo avchirch shalgaach , terneesee aisan baagii nar biz de ta nar

Зочин [182.160.36.14] 2020-02-03 00:29:53

лалар батүүл сангас гарамгайбаатар цувдай фортуна гомо сайханбилэг сэтгэцийн галзуу өвчтэй тарвагадорж нарын хөөн хэлэлцэх хугацаа бас яах уу?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.